Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Их дүйчэн өдрөөр анх удаа бүх нийтээр амарна
Image
“Өгөөмөр нийслэлийнхэн 2020” аянд идэвхтэй оролцоорой
Image
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Image
МАН-ын Булган аймгийн нэр дэвшигчид сурталчилгааны нээлтээ хийлээ
Image
Уул уурхайд олгодог тусгай зөвшөөрлийн тоо буурч байна
Image
ОХУ-д коронавирусний халдварын 8800 гаруй шинэ тохиолдол илэрчээ
Image
COVID-19-ийн эмчилгээ болон вакцины нээлтээр Тайвань ахиц дэвшилттэй байна
Image
2NE1 хамтлагийн "Park Bom" шинэ дүр төрхөөрөө олныг гайхшруулав
Image
Олимпийг хялбаршуулсан аргаар зохион байгуулж магадгүй
Image
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Image
"ATC": Дэлхийн нисэх буудлуудыг нээх хуваарь
Image
Мөнххаан суманд хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо
Image
Их Британи улс Дэлхийн Вакцины Чуулганыг цахимаар зохион байгуулна
Image
Их дүйчэн өдрөөр анх удаа бүх нийтээр амарна
Image
Хөгшрөлтийг "мартсан" 13 алдартан
Image
Б.Бямбатогтох: 2020 онд хоолны хордлогын дэгдэлт гараагүй
Image
Албандаа 27 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ
Image
ТҮЦ-т хүнс зарах хориотой
Image
ЭМЯ: Сүм, хийд, шашны байгууллагууд хурал номыг цахимаар хурахыг зөвлөж байна
Image
Жорж Флойд коронавирусийн халдвар авсан байжээ
Image
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ
Image
Алдартнуудыг залуу настай нь уулзуулсан нь... (30 фото)
Image
"Түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгсэл"-ийн хүрээнд ОУБС Монгол Улсад 99 сая ам.доллар олгохоор батлав
Image
Тайландад гацсан 160 гаруй иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ
Image
"Шинэ коронавирус мутацид орж, өөрчлөгдсөн гэх нотолгоо байхгүйг ДЭМБ-аас зарлалаа"
Image
Умард Солонгосын эсрэг суртал нэвтрүүлэг явуулахаа зогсоохыг Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосоос шаардав
Image
"COVID-19-ийн вакцин гаргаж авах өндөр магадлалтай 5 компанийн нэрийг АНУ удахгүй зарлана"
Image
МАН-ын Өвөрхангай аймагт нэр дэвшигчид нээлтээ хийлээ
Image
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлах 100 ор бэлджээ
Image
Жорж Флойдыг баривчлах үед хамт байсан гурван цагдаад хэрэг үүсгэлээ
Image
18 оронд коронавирусийн мянгаас дээш тохиолдол илэрлээ
Image
“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”
Image
Би жирэмсэн болчихсон байна Амьдрал минь ингээд дууслаа
Image
Хүүхдийн эмнэлэгт "Бяцхан номын сан" байгууллаа
Image
“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно
Image
Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана
Image
Хүүхдийг шийтгэх нь том болоход нь хэрхэн нөлөөлдөг
Image
Би найз залуугийнхаа мөнгөнд болж үерхсэн
Image
Хүн амын насжилтын тухай
Image
Ус бохирдуулагч хүн, хуулийн этгээд ус бохирдуулсны төлбөрийг хуулийн дагуу төлнө
Image
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль
Image
Хөргөгчинд хадгалах хэрэггүй 16 хүнс
Image
Гэр галeрeйтэй боллоо
Image
Угаартсан байж болзошгүй иргэдийг эмнэлэгт хүргэжээ
Image
Сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөмж
Image
ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг ТЕГ хариуцан тайлагналаа
Image
Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Image
Би хоолны дэглэм барьж, дасгал хийлгүй турж чадсан
Image
Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ
Image
Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
ТӨРИЙН АЛБАНЫ САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛНА
Image
Б.Солонго:Мiss International Queen тэмцээнд өөрийгөө бүрэн дайчилж оролцоно
Image
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРААР 140 ЖОЛООЧ СОГТУУГААР МАШИН ЖОЛООДЖЭЭ
Image
Хэзээ ч хугацаа нь дуусдаггүй хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
Жилд 500 гаруй хүн ходоодны хавдрын хагалгаанд ордог
Image
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 850 хүүхэд оролцоно
Image
Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд нийлүүлэгдэнэ
Image
ЯПОНЫ МЭРГЭЖЛИЙН СУМОГИЙН НАЦҮ БАШЁГИЙН БАНЦҮКЭГ ЗАРЛАЛАА
Image
АНХААР: Та андроид утастай бол эдгээр аппликейшнүүдийг БИТГИЙ суулгаарай, энэ нь таны утсыг эвдэнэ…
Image
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ГАХАЙН МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮЙЛДВЭРТ НЬ БУЦААЖ ЭХЭЛЖЭЭ
Image
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 10 НАСТАЙ ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ
Image
Д.Цэдэнбалжир: Алдагдсан бодлогыг ганц хоёрхон жилд залруулах ямар ч боломжгүй
Image
"ОЮУТАН ЦЭРЭГ 2018" СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Image
ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛД ОРОЛЦОГЧДЫГ СААТУУЛЛАА
Image
“Нийслэлийн ахмадууд малчдад туслах аян”-г эхлүүллээ
Image
ЯДАЖ НЭХИЙГЭЭ БОЛОВСРУУЛЧИХДАГ БОЛОХСОН
Image
Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүдийг чадваржуулна
Image
1000 АЛБА ХААГЧ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “ЦУГЛАРНА”
Image
Намбарын хүү хэнтэй дотносох вэ?
Image
ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ЕРӨНХИЙ ДАСГАЛЖУУЛАГЧ О.БАЛЖИННЯМД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭВ
Image
Ц.НАМУУНЦЭЦЭГ, О.НАСАНБУРМАА НАР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
“Плейбой”-н хөгшин эзний эдлэн дэх жил бүрийн ээлжит эрос үдэшлэгээс…
Image
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ОЮУТНЫ УЛСЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Image
ААНОАТ-ын II улирлын тайлан хүлээн авах хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
"АЖЛЫН ЗОЛГОЛТ" ГЭХ АРХИДАЛТАА ДУУСГААД АЖИЛДАА ОРЪЁ ОО МОНГОЛЧУУДАА
Image
Нүүр будалтын шилдэг бүтэлгүйтэлүүд
Image
Налайхын замыг шинэчлэхээр БНХАУ-ын Экзим банкны зээлийг хүлээж байна
Image
Танилц: Хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй 82 төрийн албан хаагч
Image
Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны байранд коронавирусийн халдвар бүртгэгджээ
Image
Image

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, уригдан ирсэн нийт зочид төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улс маань зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших хугацаанд эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд олон чухал өөрчлөлтүүд гарчээ. Ирж буй 15 жилд ч мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа техник технологийн хөгжил дэвшил, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн өөрчлөлтөөс хамаарч, ажиллах хүчний бүтцэд ихээхэн өөрчлөлтүүд гарах талаар эрдэмтэн мэргэд тодорхой статистик ярьж байна.

Жишээ нь, хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болгох хэрэгцээ байгаа боловч технологийн дэвшил хүний хөдөлмөрийг бүрэн орлох чиглэлд давшингуй амжилт олж байгаа нь ажиллах хүчний бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлага бий болгосон юм байна.

Харин бидний хувьд хүн амын гуравны нэгээс дээш хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байсан байдал өөрчлөгдөж, 2025 онд 25 хувь болж буурах бөгөөд хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ.

Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна.

Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Тиймээс энэ байдалдаа дүн, шинжилгээ хийж, тодорхой бүтээлч ажил хийх хэрэгтэй. Ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй.

Өнөөдөр БНСУ-руу ажиллахаар явж байгаа манай улсын иргэдийн тоо 45-50 мянгад хүрсэн. Одоо АНУ, Япон руу ажиллах хүч илгээх гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Эрүүл саруул, идэр залуу, юм хийж бүтээх насныхан маань гарч явсаар байгаа энэ урсгалыг бид зогсоох ёстой. Урд хөршийн хил дагасан аймгуудаас мал маллахаар малчид хил давж эхэллээ. Бид сайн сайхнаа ярьж байгаа ч саараа ярьж байж л урагшилна. Ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой. Гадагш ажиллахаар явж байгаа залуус эх орондоо дургүй, ажил хийх хийхгүй дургүй хүмүүс биш юм. Ажил олдохгүй, хөдөлмөрийн хөлс санасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул хөдөлмөрөө үнэлүүлэх, гэр бүлдээ ахиухан орлого олох гэж хүний нутгийг зорьж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх.

Үүнээс улбаалсан сөрөг зүйлс олон байдаг. Үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, хүүхдийн хүмүүжил… гээд маш олон асуудал урган гардаг юм. Өнөөдөр 60 жилийн ойн хүрээнд зөвлөгөөнөө хийж сугаа шийдвэр гаргагчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсч байгаа учраас эдгээр зүйлсийг хэлж байна.

Монголын төр, Монголын Засгийн газар юм бол монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаараач ээ гэж дахин хүсмээр байна.

“Дэлхийн тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр-2030”-д тусгагдсан “Бүх нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох” зорилтод нийцсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, иргэдэд мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, хамгийн гол нь тэднийг ажилтай болгох, ажлын дадлага туршлагыг тасралтгүй дээшлүүлэн хөгжүүлэхэд сум, хорооны анхан шатны ажилтнаас эхлэн аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төрийн яамд Та бүхний хамтын ажиллагаа, хүчин чармайлт шийдвэрлэх үүрэгтэй юм шүү. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа та бүхэн зүрх сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй.

image

Өнөөдөр манай улсад дэлхийд байхгүй их хэмжээний их, дээд сургууль бий. Хонхны баяраа хийж байгаа оюутнуудын 60 хувь нь маргааш өдөр нь ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Тиймээс бид хөдөлмөр эрхэлдэг ажилчин ангийг бэлтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 мянган төгрөгийг суралцагчдад олгож, нөгөө талдаа томоохон, төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх хэрэгтэй.

Мөн 2018 оны 9-р сарын 4-ний өдөр Засгийн газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор чиглэл өгсөн. Чиглэлд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх юм бол хуульд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр 110 мянга орчим хүнийхээ асуудлыг цогц шийдэх боломжтой.

Ингээд Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дорвитой, хурдтай, зөв шийдвэрүүдийг зөвлөгөөнөөс гаргаасай гэж хүсэж байна.

Та бүхэнд баярлалаа. Ирээдүйдээ итгэлтэй олон сайхан залуус гарч ирээсэй хэмээн хүсэж байна” гэлээ.

image

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6