Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Б.БАТДЭЛГЭР: ЖИЛ БОЛГОН УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 10 ХУВИЙГ ЖДҮХС-Д ХУВААРИЛНА
Image
С.МӨНХБАТ: МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ БОЛ СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГО, ТҮҮНИЙГ ДЭМЖСЭН ТӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮНШЛЭЛ ЮМ
Image
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА
Image
Н.ОЮУНДАРЬ: СОНГОГЧИД ХҮСВЭЛ УИХ-ЫГ ТАРААХАД АСУУДАЛГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Image
ГАЦУУРТЫН ОРДЫГ ОНИЛОХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ?
Image
АРДЫН АВЬЯАСТНУУДААС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДЛАА
Image
УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
Image
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ:
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН
Image
СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” ЖИЛИЙН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Image
ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС НЭГ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Image
“МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-2019” -Д НИЙСЛЭЛИЙН “АВРАХ АНГИ-105”-ЫНХАН МАНЛАЙЛЛАА
Image
МЖБХ-НЫ ЕРӨНХИЙ ДАСГАЛЖУУЛАГЧААР Х.БОЛДБААТАР АЖИЛЛАНА
Image
АВЛИГЫГ ИЛЧИЛСЭН ХҮНД 10 ХУВИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ
Image
ХУРДНЫ ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НЭЭЖЭЭ
Image
ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ, 477 МЕТР УРТТАЙ ГҮҮРЭН ГАРЦЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
Х.УНДРАМ, Ц.САРУУЛ НАР АНХ УДАА ДАШТ-НД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МУИС "ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС ХХК”-ТАЙ ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
НИЙТ ДААТГУУЛАГЧДЫН 40.7 МЯНГА НЬ УУЛ, УУРХАЙ ОЛБОРЛОЛТЫН САЛБАРЫН АЖИЛЛАГСАД БАЙНА
Image
441.9 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВНА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ СУРТАЛЧЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЦАГААНХАДАНД ХОЁР МАШИН, ХОЁР ГЭР ШАТАВ
Image
НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ЦУСАН СУУЛГАЦ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ
Image
ТҮҮНД ОДОО Л ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ, ЭС БӨГӨӨС ХОЖИМДОНО
Image
"ГУРВАН БҮДҮҮН” ХАМТЛАГИЙН ДУУЧИН ШАГАЙГ СҮҮЛИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Image
“ЯЛАГЧДЫН ЦУВАА-УЛААНБААТАР” НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО
Image
ШИНЭ ДАГУУЛ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АНХНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
ХОТЫН ДАРГА АА, УСАНД АВТСАН ИРГЭДЭЭ АВРАХГҮЙ ЮМ УУ
Image
ВИКТОР ТАДАШИ ИТАКҮСҮ: МОНГОЛЧУУД ЯАГААД ХҮЧТЭЙ БАЙДГИЙГ МЭДЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ НАРЫН ЗӨРЧИЛ ИЛРЭВ ҮҮ
Image
200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ГАЗРЫН ДАРГА Ч.АЛТАНХУЯГ
Image
ӨНӨӨДРӨӨС ЗАСГИЙН ГАЗАР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛНА
Image
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ
Image
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭГИЙН АМЖИЛТ ГИННЕСТ БҮРТГЭГДЖЭЭ
Image
2020 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ТОМ ЯЛГАА
Image
УИХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ ЧАДАМЖТАЙ ЮУ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Д.НОМИН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ШАТРЫН НОЁН ОРГИЛД ГАРЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ДУЛААН
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
Хууль зүй, Дотоод хэргийн сайд хууль, тогтоолын төсөл өргөн барив
Image
МОРИН ХУУРЫН АРИЛШГҮЙ МӨРИЙГ ҮЛДЭЭХҮЙ
Image
Ж.Гомбожав: Төрд гарсан хүмүүс Үндсэн хууль руугаа алдаагаа чихдэг
Image
Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ
Image
Дээд тэнгэр ба билэг төөргийн квант үндэслэл /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/
Image
Хамтдаа жингээ хассан гайхамшигт хосууд
Image
Пхеньян дахин шинэ пуужингийн туршилтад бэлдэж байна
Image
Болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулав
Image
Хар шил, савхин малгайтай Жакс
Image
Намрыг уяруулах “Намар” шоу өв соёлоо шингээж тоглоно
Image
ОУВС-гийн хөтөлбөрт ингэж хамрагдана
Image
Сахиусан тэнгэрүүд арьсаа ингэж арчилхийг зөвлөж байна
Image
Хайрлах урлаг
Image
"Алтан намар" хүнсний ногооны үзэсгэлэн 6 дүүрэгт болж байна
Image
Д.Трамп: Умард Солонгос тив алгасах баллистик пуужин "харвахгүй"
Image
Элэгний C вирустай цэргийн алба хаагчдад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ эм олгоно
Image
Ц.НЯМДОРЖ: МОНГОЛД ИЙМ БАЛМАД ЯВДАЛ ГАРГУУЛАХГҮЙН ТӨЛӨӨ БАЙДАГ БҮХНЭЭРЭЭ ДЭНЧИН ТАВИНА
Image
"ХАРААТ БУС СЭТГҮҮЛ ЗҮЙ" ҮНДЭСНИЙ ФОРУМ, 1000 СЭТГҮҮЛЧДИЙН ЧУУЛГАН ХИЙЛЭЭ
Image
Гаднаас 7-9 хувийн хүүтэй зээл авах боломж бүрдсэн гэв
Image
АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Image
Б.ГҮНДАВААГИЙН НЭРЭМЖИТ “UVURKHANGAI OPEN – 2018” НЭЭЛТТЭЙ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
Аз жаргалын талаар Альберт Эйнштейн юу хэлэв
Image
Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн олголтыг зогсоохгүй, “Түр журам”-аар зохицуулна
Image
Хамгаалалтын газрын цагдаа амиа хорложээ
Image
ЭРҮҮЛ АМЬДРАХ ИЙМ ЭНГИЙН
Image
Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлнө
Image
Шоуны шагналын сан нь 100 сая төгрөг
Image
Солонгосын оддын гоо сайхны хагалгаа хийлгэхээс өмнөх төрхнүүд
Image
МӨРДӨН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГЫН МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨНҮҮДИЙГ ШАЛГАЖЭЭ
Image
Олон улсын хүүхдийн спортын наадам монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдана
Image
Image

Баянголын засаг даргаар С.Одонтуяа СОНГОГДОНО гэж мөрийцөх үү?

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн шинэхэн нүүдэл Баянгол дүүргийн хэмжээнд сонгогчдын саналыг Ардчилсан нам руу эргүүлж, улс төрчдийн харааг эрхгүй булааж байна. Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болбол тус дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, дүүргийнхээ онцлогийг хамгийн сайн мэддэг, туршлагатай, нэр цэвэр улс төрч Салдангийн Одонтуяаг засаг даргаар сонгон ажиллуулахаар шийдвэрлэсэн гэдгээ С.Эрдэнэ гишүүн гэнэт зарласан нь Баянголчуудын дэмжлэгийг хүлээж, Ардчилсан намын рейтингийг огцом өсгөлөө.

Тиймээс Баянгол дүүрэг энэ жил дахин цэнхэртэх нь бараг тодорхой боллоо. Гэхдээ дөрвөн жилийн дараа толгойгоо шааж, өөрийгөө хараан зүхэхгүйн тулд өнөөдрийн сонгуульд анализ хийж, дөрөвхөн асуултанд хариулж үзэцгээе.

143926881055c97fca6078b

Эхний асуулт… Баянгол дүүрэг гэхээр С.Эрдэнэ гэдэг нэр яагаад дагалддаг вэ?

Баянгол дүүрэгт 1996 оноос хойш улс төр хийж байгаа энэ хүн 20 жилийн турш бууриа сэлгэсэнгүй. 1996-2000 онд тус дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад 2000 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон тэрбээр хоёр удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн ч Баянгол дүүргийг орхилгүй улс төрийн карьераа үргэлжлүүлсэн нь өнөөдрийн амжилтынх нь суурь гэж би хувьдаа үздэг. Түүний толгойд Баянголыг орхих бодол хэзээ ч орж байгаагүй гэлтэй. Хүний өөрийн олон нохдод боорлуулан “тарчилж” явахдаа ч “Баянголын төлөө бол үхэж чадна шүү” гэж адарч байхыг нь харж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд АН засгийн эрх барьж байхад Монгол улсын хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж чадсан бүс нутаг бол Баянгол дүүрэг. С.Эрдэнэ гишүүн элдвээр гүтгүүлж, зүсэн бүрэн нэр хочийг өөртөө зүүж байж энэ хөрөнгийг Баянголын иргэдэд татаж өгч чадсан нь бодит үнэн. Тийм ч учраас Ардын нам парламентад 65 суудал авч түүхэн ялалтаа тэмдэглэж байхад Баянгол дүүрэгт С.Эрдэнэ гишүүн дахин сонгогдсон биз.

С.Эрдэнийн талаар улс төр судлаачид маш сонирхолтой үнэлгээ өгсөн байдаг. Түүний улс төрд амжилт олсон цор ганц зарчим бол “үнэнч” байх. Түүнд үнэнч зүтгэсэн хүн хэзээ ч хоосон хоцорч байгаагүй гэдгийг нам дотроос нь ч ил тод ярьдаг. Үүнийг нь өрсөлдөгчид нь хар пи ар болон ашиглах гэдэг ч эргээд С.Эрдэнэд оноо л нэмдэг. Яг энэ араншингаараа С.Эрдэнэ сонгогчдодоо ямагт үнэнч явсан улс төрч. Их улс төрд өдий зэрэгтэй бойжуулсан Баянголын иргэдэд үхтлээ үнэнч зүтгэх ганцхан хүн нь С.Эрдэнэ гэдгийг бидний өнгөрсөн түүх гэрчилж байна. Баянголчуудын саналыг авч, УИХ-ын зөөлөн сэнтийд заларч байсан олон улс төрчийн нэрийг дурьдаж болно. Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, одоогийн гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Форумын Д.Энхбат гээд гялгар гялтгар улс төрчид одоо хаана явна вэ. Баянголчуудын буянаар улсын их хуралд сууж, улс төрд байж болох хамгийн том албан тушаалд хүрсэн энэ хүмүүс дүүргийнхээ сонгогчид руу май гээд ганц тоосго чулуудсан уу?

С.Эрдэнийг идэж уух гэж энэ дүүрэгт хоргодоод байгаа гэх гүтгэлгийг эрх баригчдын пиарчид нийгэмд цацдаг. Тэгвэл Салдангийн Одонтуяа засаг дарга байх ёстой гэсэн түүний улс төрийн шийдэл нь хувийн эрх ашгийн төлөө биш, зөвхөн дүүргийнхээ хөгжил, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажилладгийг баталлаа. Тэгээд ч хөгжингүй улс орнуудад сонгуульд ялвал  шилдэг улс төрийн зүтгэлтнээ  албан тушаалд томилж ажиллуулна хэмээн зарладаг  улс төрийн соёл аль хэдийнэ бүрдсэн байдаг. Түүнээс биш МАН-ынханы яриад байгаачлан сонгуульд нөлөөлөөд, сонгуулийн үр дүнг урьдчилан тооцоод байгаа хэрэг биш юм.

odontuyaУдаах асуулт… Яагаад Салдангийн Одонтуяа Засаг дарга болох ёстой гэж?

УИХ-ын сонгуульд 65 суудал авч бялуурсан эрх баригчид бүхнийг хүч түрэн шийдэж эхэлснийг сонгогчид харж байна. Тэд сайн бүхнийг зогсоож байгааг сохор хүн ч харж, дүлий хүн ч сонсож байна. Намчирхал талцлын хамгийн том жишээг Монголын түүхэнд МАН харуулж чадлаа. Төрийн залгамж халаа гэдэг зүйл өнөөдөр эцэс болж байна. Өмнөх аль ч засгийн үед зөв зүйтэй ажлуудаа дараагийн засгийн газар нь үргэлжлүүлээд явдаг байлаа. Харин энэ удаад бүгдийг үгүй хийв. Ямар ч хяналтгүй болсон засаг төрийн эрхэнд байгаа МАН-ын дарга нар зөвхөн улс төрийн хонжоо хайж, улс орны эрх ашгийг уландаа гишгэлээ. Тиймээс орон нутгийн сонгуулиар хязгааргүй эрх мэдэлтэй эрх баригчдад өчүүхэн ч гэсэн хяналт тогтоохгүй бол энэ улс орныг юунд хүргэхийг таашгүй. Өлөн чоно хоттой хонь руу дайрах мэт эрх баригчдын аяглал нүдэнд ил цагаан байхад, одоо л хяналт тогтоохгүй бол монголчууд бид муу жишиг бүрээ дахин давтахад хүрлээ. Ийм хяналтыг тогтоохын тулд нийслэлийн дүүргүүдээ Ардчилсан намд өгөх ёстойг иргэд ухаарч эхэлжээ. Баянгол дүүргийн хувьд сайн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, эрх баригчдад хяналт тавьж чадах хамгийн зөв сонголт нь яах аргагүй УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа харагдаж байна. Тийм учраас С.Одонтуяа Баянголын засаг дарга болно гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

ganbaatar-orgol

Дараагийн асуулт… Баянгол дүүргийг бизнесийн бүлэглэлд өгч болох уу?

Баянгол дүүргийн ИТХ-ын хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг Оргилын тодотголтой УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэр дэвшүүлэн, сонгуулийн штабыг нь удирдаж байна. Сулхан дуутай, турьхан намтартай энэ эрд “маш их мөнгөтэй” гэхээс өөр тодотгол одоохондоо байхгүй. Гадаад худалдаа эрхлэгч бизнесменүүдийн ярьж байгаагаар гадны компаниудаас авсан асар их зээлэн дунд эргэлдэж, бизнесээ явуулдаг энэ хүн гэнэт л улс төрд ороод ирлээ. Түүнийг бизнесийн шархаа нөхөх гэж улс төрд орж ирсэн гэдэг яриа одоо ч амь бөхтэй оршсоор байгааг зүгээр орхиж болохгүй мэт. Яг үнэндээ тамтаггүй их мөнгө хаяж, МАН-ын фононд чирэгдэж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Ганбаатар тангараг өргөснийхөө маргаашнаас Баянгол дүүргийн МАН-ын хороог хоёр хувааж, мөнгөөр хүч түрэн булаан эзэлснийг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян гуай тоо баримт, өдөр цагаар нь гэрчлэн бичсэнийг олж уншлаа.

Мөнгө улаан, нүд цагаан болсон энэ цагт Ж.Ганбаатарын гарт Баянгол дүүргийн Монгол ардын намын хороо хамгийн хямдхан охин компанийнх нь дайтай ороод ирчихжээ би ойлгосон. Дөнгөж сая улс төрд орж ирсэн энэ залуу яасан их яарна вэ. Одоо түүний дараагийн бай Баянгол дүүрэг болж таарав уу. Ж.Ганбаатар орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд улс төрийн болон мэдлэг боловсролын шалгуур тавиагүй нь харагдана. Харин компанийнхаа гүйцэтгэх захирлаас эхлээд өөрийгөө үг дуугүй дагах хүмүүсийг МАН-аас Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлжээ. Дур зоргоороо аашилж буй Ж.Ганбаатарын энэхүү үйлдэл нь маш том мөнгө үнэр авчихаад улангасан дайрах олигархуудыг л санагдуулж байна. Хаанаас хэзээ орж ирсэн нь үл ойлгогдох, хэзээ гараад явчих нь тодорхойгүй их мөнгөний хүчинд 200 мянган иргэний хувь заяаг даатгаж авч болох уу. Баянгол дүүргийн ядарсан иргэдийн амьдрал Зайсанд тухалж, гадаадын том гаруудтай панз үсэргэдэг их гарын наймаачинд ямар хамаа байна аа. Ж.Ганбаатарыг Баянголын төлөө С.Эрдэнэ шиг ажиллаж чадна гэж Та хэлж чадах уу. Яг ийм учраас Баянгол дүүргийн Монгол ардын намын хорооны хувь заяаг эрх баригчид зөнд нь орхисон байж мэднэ.

Сүүлийн асуулт… С.Одонтуяа биш бол өөр хэн гэж?

Эхний гурван асуултанд хариулсны дараа хамгийн сүүлчийн асуултанд хариулах тийм ч хэцүү биш боллоо. Бодит нөхцөл байдлыг дүгнэж харцгаая. Улс төрийн арвин туршлагатай, дүүргийнхээ ажил амьдралын талаарх гаргуун мэдлэгтэй, нэр цэвэр С.Одонтуяаг Баянголын засаг дарга болно гэхэд олон хүнд итгэл үнэмшил, гэрэл гэгээ төрж байна. За С.Одонтуяаг больё. Тэгвэл өөр хэн гэж. Хэрвээ Ардчилсан нам ялахгүй бол С.Одонтуяа биш Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж буй Ж.Ганбаатар шинэ засаг даргыг томилох нь. Ж.Ганбаатарт “Би энэ хүнийг засаг дарга болгоно” гээд гаргаад ирэх хүн байна уу? С.Одонтуяа шиг биш юмаа гэхэд түүний тэн хагасын хэмжээнд энэ дүүргийг удирдаад явж чадах улс төрч Ж.Ганбаатарын хармаанд байгаа гэвэл та итгэх үү?

6057-768x471

Төгсгөлийн оронд…

Эрх баригчид энэ хэвээрээ ажиллабал Монгол улс удахгүй элгээрээ хэвтэнэ. Ирэх дөрвөн жил эдийн засаг илүү аюултай нөхцөл байдалд орно гэдгийг сангийн сайд нь, Монгол банкны ерөнхийлөгч нь өөрсдөө зарлачихсан. Тэгвэл МАН-ын мөхөл маш ойрхон ирсэн гэдэг үгний чинь тайлал ердөө л энэ. Ээлжит 2020 оны сонгууль ирэхэд ард түмэн буцаад л Ардчилсан намд саналаа өгч, төрийн эрхэнд ардчилагчид гарч л таарна. Оодроод байгаа одоогийн засаглагчид улс төрийн тавцангаас үүрд зайлуулагдаж ч мэднэ. Тэр үед бизнесийн заваан сүлжээнд торлогдоод хэмхэрхий араг шиг болсон дүүрэг хүлээж авах уу, Баянголынхоо сайн бүхнийг дөрвөн жил үргэлжлүүлж, Салдангийн Одонтуяа гэдэг чамбайхан улс төрчид тамгаа хадгалуулж, төрөө мануулах уу гэдгийг сонгох цаг ч ирлээ дээ!!!

Эх сурвалж:Zaluu.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6