Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх баримтын жагсаалт
Image
Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс  “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлнө
Image
“Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно
Image
МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг хасах шийдвэр гаргав
Image
Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй
Image
Төрийн албаны шалгалт хойшиллоо
Image
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарь
Image
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ТЕЛЕВИЗЭЭР, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ДОТООД ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР ХИЧЭЭЛ ЗААНА
Image
Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Image
Мнгол Улсын Ерөнхийлөгчийн Норвег дахь айлчлалын хүрээнд 1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв
Image
400 гаруй иргэн хилээр орж ирсэн байна
Image
Д.Цогтбаатар: Улаанбаатар хотын амбулаторын нийт үзлэгт амьсгалын замын өвчлөл 14,2 хувийг эзэлж байна
Image
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье
Image
МУГЖ Э.Амартүвшин дуурийн "Оскар”-т нэр дэвшчээ
Image
Хонконгийн эрдэмтэд короновирусын халдварын тархалтыг 4,5 сард оргилдоо хүрнэ тооцоолжээ
Image
Зах, худалдааны төвүүдийг хаахгүй
Image
Ё.Баатарбилэг: III, IV сард 5 долоо хоног бямба гарагт хичээллэж, багш нарт илүү цагийн мөнгийг олгоно
Image
Ухань хотын эмчийн үхэлтэй тэмцэж буй өдрийн тэмдэглэл
Image
Багш нарыг цалинтай амраана
Image
Төрийн албаны шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
Image
Ирэх даваа гарагаас 13 телевизийн сувгаар сурагчдад хичээл заана
Image
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно
Image
Хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй, нийлүүлэлтийг таслахгүй гэдгийг "Улаанбаатар Гурил", "Номин" ХХК мэдэгджээ
Image
Засгийн газар хуралдаж байна
Image
Ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Image
ӨНӨӨДӨР: НЗДТГ-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ
Image
Айсандаа адуу үргээдэг Ч.Улаан сайд
Image
Корона вирусын халдвартай өвчтөнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай хүн Улаанбаатарт ирээд гурав хоножээ
Image
Төрийн албаны шалгалт хойшиллоо
Image
ЖАГСААЛТ: Үйл ажиллагааг нь зогсоогоод буй соёл, урлаг үзвэр үйлчилгээний 42 байгууллага
Image
Тагнуулын ажилтнуудыг 461-р ангид хорьжээ
Image
Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярыг яллах талын нотлох баримтыг цуглуулж байна
Image
ЭМЯ: Австралид очсон Монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн
Image
ВИДЕО: АН-ын дарга С.Эрдэнийн үг биеллээ олж эхэлжээ
Image
Эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисоо дуусч, дахин хангалт хийхээр захиалга өгсөн гэв
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны онцлох 10 үйл явдал
Image
“Web awards” наадмын “Орон нутгийн шилдэг сайт”-аар www.erdenettoday.mn шалгарлаа
Image
Эрдэнэт үйлдвэр санхүү, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнгээр ажилчдаа урамшууллаа
Image
“Уурхайчдын их цэнгүүн” ёслол төгөлдөр боллоо
Image
2020 онд индукцийн технологиор ган бөөрөнцөг үйлдвэрлэх хос шугам ашиглалтад орлоо
Image
Т.БАТМӨНХ: Цаг зогсдоггүйтэй адил бидний ажил хэзээ ч дуусдаггүй...
Image
Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Белазын жолооч М.БОЛДБААТАР
Image
Эрүүл мэндийн үзлэгийг ирэх сарын 15-нд дуусгавар болгоно
Image
Даваанямын ЗОРИГТХҮҮ
Image
Д.Уламмандах: Уурхайн геотехникийн ажлыг шинэ шатанд гаргах нь ирэх оны том зорилтын нэг
Image
Үйлдвэрийн ахмадуудын үлгэр дууриалал
Image
Корона вирусын халдварын улмаас нас барсан хүний тоо 106 хүрээд байна
Image
Ажилд оруулна гэсэн залилангийн хэргийн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
ҮҮРИЙН ГОЛЫН УСНЫ ТҮВШИН, ҮЕРИЙН ТҮВШИНГ 35 СМ-ЭЭР ДАВЖЭЭ
Image
Манай гарагийн ер бусын ээжүүд
Image
Албани улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно
Image
Баярын өдрүүдээр бэлэн байдалд ажиллана
Image
Сэрэмжлүүлэг: Цас орж, цасан шуурга шуурна
Image
Хөл болон хөлийн хумс арчлах 6 зөвлөгөө
Image
МОНГОЛЫН ДААМЧИД ДЭЛХИЙН ЧАНСААНД ДЭЭГҮҮРТ БИЧИГДЖЭЭ
Image
Тэрэлжид ой гарантай хүүхдээ ганцааранг нь машиндаа цоожлоод орхисон байжээ
Image
УИХ-ын намрын чуулганы цагийг тогтоов
Image
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШҮҮХ ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО
Image
ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦОВ
Image
АТГ:Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дийлэнх нь Баянгол дүүрэгт харьяалагдаж байна
Image
Оюутолгойн гэрээ байгуулагдсан үнэн түүх
Image
Т.ГАНТӨМӨР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 96.3 ХУВЬТАЙ БАЙНА
Image
М.Намсрай: Нохой жилийн эрхшээсэн гариг сайн биш байна
Image
Авто хэрэгслийн бүртгэлийн хэлтэс амралтын өдрүүдэд амрахгүй
Image
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ 5 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
36-тай багш эмэгтэй 3 сурагчтай дотно харьцаанд орсон ч нэг нь эргээд ШАНТААЖИЛЖЭЭ
Image
Бүсгүйчүүдээ уруулын будаг хортой нь тогтоогдлоо
Image
Л.Эрхэмбаяр: Намын даргын сонгууль Ерөнхийлөгчийн сонгуультай ижил төстэй явагдаж байна
Image
Мөнгө дуудах маш энгийн аргуудаас
Image
Баабар: Намуудыг тараацгаая
Image
БОАЖЯ, МХЕГ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Image
Баримт: Д.Тогтохсүрэн казино тоглож байна
Image
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу?
Image
БАЯНЗҮРХЧҮҮД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД САНАЛ, ШҮҮМЖЛЭЛЭЭ НЭГТГЭЛЭЭ
Image
ХЭТ ХУУРАЙШИЛТААС ХАМГААЛЖ, ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ ХУР ТУНАДАС ОРУУЛЛАА
Image
Согтуугаар машин жолоодвол 7-30 хоног баривчилна
Image
АНУ УКРАИНЫ АРМИЙГ 1,3 ТЭРБУМ ДОЛЛАРААР САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Image
"ТАВАНТОЛГОЙ"-Н ХУВЬЦАА ХАМГИЙН ӨНДӨР ӨСӨЛТ ҮЗҮҮЛЭВ
Image
Image

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ УИХ-ЫН ТОГТООЛД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВЬЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Энэ тухайгаа “Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы …хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзнэ…”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заажээ.

Татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудыг үл хайхарсан, хуулиар тогтоосон дэг ёс, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг зөрчсөн, төрийн эрх барих дээд байгууллагын болон ард түмний элч болох Улсын Их Хурлын гишүүдийн шийдвэрт хууль бусаар нөлөөлсөн, хууль ёсны шийдвэрийг нь хууль зөрчин өөрчилсөн зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй, парламентын засаглал, Улсын Их Хурлын нэр хүндэд нэн сэвтэй зохисгүй үйл ажиллагаа явагдсан тул хууль зөрчиж гаргасан шийдвэрээ нягтлан үзэж, залруулах боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох үүднээс хориг тавих нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын …бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Тус хуулийн 31 дүгээр зүйлд “Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх” дэгийг тусгайлан тогтоож, нарийвчлан зохицуулсан. Тухайлбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно”, 31.6 дахь хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ”, 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заажээ.

Татварын багц хуульд тавьсан хоригийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтыг байнгын хороодын “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 25 нь буюу 64.1 хувь нь дэмжин, 14 нь буюу 35.9 хувь нь татгалзаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн “…нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ” гэсэн заалтуудын дагуу татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээн авах хууль ёсны шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан.

Гэтэл Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн гаргасан “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль зүйн үндэслэлгүй “горимын санал”-аар санал хураалтын дүнг хүчингүй болгон, дахин санал хураалт явуулж, төрийн эрх барих дээд байгууллагын болон ард түмний элч болох Улсын Их Хурлын гишүүдийн хууль ёсны шийдвэрийг хууль бусаар өөрчилсөн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, бүдүүлэг, эрх зүйт төрийн ёсонд огт нийцэхгүй үйлдэл гэж үзэж болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гишүүнээс гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй” гэж заасан.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн санал нь “асуудлыг хэлэлцэх журам, дараалалтай огт холбогдолгүй” төдийгүй хэлэлцэж дууссан асуудлын үр дүнг өөрчлөх санаархалтай нь илэрхий тул “горимын санал”-д хамаарахгүй. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй гэдгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт маш тодорхой заажээ.

Тиймээс Улсын Их Хурлын хууль ёсны шийдвэрийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн гаргасан “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль зүйн үндэслэлгүй “горимын санал”-аар хүчингүй болгож өөрчилсөн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж байгаагаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы …хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзнэ…” гэсэнд нийцэхгүй юм. Тодруулбал 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэж, хүлээн авах шийдвэр гаргах үед нийт 39 гишүүний ирцтэй байсан нь Үндсэн хуулийн энэхүү шаардлага бүрэн хангагдсаныг нотлох бөгөөд “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх үндэслэлээр Улсын Их Хурлын шийдвэрийг хүчингүй болгох ямар ч боломжгүй гэдгийг харуулж байна.

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг тогтоосон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно” гэж заасан бөгөөд татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэхүү заалт мөн зөрчигдсөн гэж үзэж болохоор байна.

Тухайлбал, Улсын Их Хурлын баталсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон түүнийг хэлэлцэж гаргасан байнгын хороодын санал, дүгнэлттэй холбоотой асуултад Улсын Их Хурлын бүтцэд хамаарахгүй, огт өөр чиг үүрэгтэй Сангийн яам, татварын байгууллагын албан тушаалтнууд хариулт өгч, тухайн хуулиудад байгаа зөрчил, дутагдлыг төөрөгдүүлэн хамгаалж, Улсын Их Хурлын гишүүдэд эндүү ташаа ойлголт өгч байсан нь нэн зохимжгүй алдаа гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар эдгээр байгууллага, албан тушаалтнууд Улсын Их Хурлын төдийгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан байдлаар төрийн тэргүүн, төрийн эрх барих дээд байгууллагын хооронд явагдаж буй хууль ёсны үйл ажиллагаанд хутгалдан оролцох боломжгүй юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно”, 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан.

Улсын Их Хурлын гишүүд энэхүү хоригийг хүлээн авснаар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор явуулсан эхний санал хураалтын дүн буюу хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 64.1 хувь нь дэмжиж, 35.9 хувь нь татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болж, татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээн авах Улсын Их Хурлын хууль ёсны шийдвэр журмынхаа дагуу гарч баталгаажих нөхцөл бүрдэнэ.

Ингэснээр татварын багц хуульд туссан үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасны дагуу засаж, залруулах боломж мөн бүрдэх юм.

Нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зүй ёсоор хөндөж буй татварын багц хуульд залруулвал зохих алдаа, зөрчил олон байгааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, эрдэмтэн судлаачид зохих ёсоор мэдэгдэн эсэргүүцэж байгаа бол хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй татварын байгууллагын зарим шударга ажилтан, албан хаагчид мөн болохгүй зүйлүүдийг нь засаж залруулахын төлөө ажил, амьдралаа эрсдэлд оруулан зүтгэснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6