
Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвд гал гарчээ. Галын дуудлага өнөөдөр /2019.06.08/ 12:30 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10-р анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагчид ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар гарсан галыг бүрэн унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулахаар ажиллаж байна.
АРДЧИЛАЛ.МН
СЭТГЭГДЭЛ