Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Осолд холбогдсон жолооч өмнө нь 15 удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байжээ
Image
Билли Айлиш болон Такаши Мураками нар хамтарсан цуглуулга гаргана
Image
Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ?
Image
Eminem утасны дугаараа Twitter хуудсаараа зарлалаа
Image
Apple компани зургаан давхар зочид буудал барина
Image
Баялгийн сан, тэтгэврийн реформ хоёрыг уядлдуулна
Image
Н.Учрал: Намайг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй солилцсон залуучууддаа баярлалаа
Image
ШУУД: Сонгинохайрханчуудаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уулзалт эхэллээ
Image
Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа таны заавал анхаарах ёстой зүйлс
Image
Хамгийн эрүүл өглөөний хоол бэлтгэх 3 жор
Image
Хүсэл, мөрөөдлөө бодит болгох төсөөллийн хүчний тухай. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд үүнийг хэрхэн ашиглах вэ?
Image
Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?
Image
24/7 гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Image
Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэv
Image
Та энэ алдартнуудыг найзууд гэвэл итгэх үү?
Image
"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ
Image
Өртөөний улаач лугаа өртөөлөн давхих илчит тэрэгний машинч
Image
Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ
Image
Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө
Image
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ
Image
Их аварга Харумафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ
Image
Дөрвөн 7 хоногт хэрхэн гоолиг бэлхүүстэй болох вэ?
Image
Таныг 30 жилийн дараа тэрбумтан болгох хувьцаанууд
Image
Жүржийг яагаад улаан торонд хийдэг вэ?
Image
Филиппиний Ерөнхийлөгч хар тамхины наймаачдыг өршөөлгүй хядна гэв
Image
Цeмeнт ачиж явсан ачааны машин олон автомашин, пост мөргөсөн ноцтой осол гарлаа
Image
Хоолны жор: Хятад маягийн будаатай хуурга
Image
Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслолд Трамп оролцохгүй
Image
Хамгийн бага зардалтай косплэйчин
Image
Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
Image
"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
Image
Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
Image
Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
Image
Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
Image
Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
Image
Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
Image
Венесуэл коронавирустэй тэмцэх гэрээ байгууллаа
Image
“Энэхүү нислэг нь Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал боллоо”
Image
22 настай нэг оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
Image
Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар нэмж илэрлээ
Image
Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
Image
Номын баяр маргааш үргэлжилнэ
Image
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна
Image
Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна
Image
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн
Image
Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана
Image
Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа
Image
Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
Image
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
Image
Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
80 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЭ ГАНЦААРАА ОСГОЖ АМИА АЛДЖЭЭ
Image
Ажилгүй иргэдийн 58 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна
Image
МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
Image
ӨНӨӨ ОРОЙ 70 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН ТОДРОХ БОЛОМЖТОЙ
Image
ТЭМЭЭ АЧДАГ "АКСЕНТ"
Image
Төсвийн төлөөллийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ
Image
У.Хүрэлсүх: Энэ онд боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө
Image
Хүний нэр эзнийхээ хувь заяаг тодорхойлдог
Image
МУГЖ, найруулагч Б.Баатар өвчний улмаас бурхан болжээ
Image
Царайлаг хүмүүст зориулсан баар нээгдэнэ
Image
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТРАМП, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ М.ПЭНС НАР МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАХ УРИЛГАТАЙГ ЕРӨНХИЙ САЙД НОТЛОВ
Image
ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ, ИХ АВАРГЫГ ДАВЖ АДИЛ 10 ДАВААТАЙ БОЛОВ
Image
Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын “ТАРИФ”-ын нэмэлт хэлэлцээ эхэллээ
Image
Ирэх оноос түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно
Image
Манжуурын замд монголчууд осолджээ
Image
Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЛЭЭ
Image
Чингис хааны оюун санаа өнөөг хүртэл оршин буйд бахархмаар байна
Image
G-Time компанийн үйл ажиллагааг сэргээхгүй
Image
“NEXT STOP” наадам залуусыг шинэ цаг руу хөтөлнө
Image
Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын 5,000 айлын халаалтыг цахилгаанаар шийднэ
Image
С.Амарсайхан: 100 айлд 12 мянган айл өрхийн орон сууц баригдах байсан ч өнөөдөр аравхан хувьтай хэрэгжсэн байна
Image
Шинэ жилээр ДӨРӨВ ХОНОГ АМАРНА
Image
Хятадад цахилгаан автомашин худалдан авагчдын тоо нэмэгдсээр байна
Image
Бурхан эмэгтэй хүнийг ганц л алдаатай бүтээжээ
Image
Ванесса Брайнт: Бидний амьдрал хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна
Image
СҮРЖИН МЭДЭГДЭЛ, ХООСОН УЛС ТӨРӨӨР ХООЛЛОЖ ХАНАЛАА
Image
Сурагчдаар цас цэвэрлүүлэхийг хориглов
Image
Британичууд Трампийн айлчлалыг эсэргүүцлээ
Image
Тэмкагийнх охинтой болжээ
Image
Цалингийн өсөлт хүүхнүүдийн жин буурахад хүргэдэг
Image
Image

Ц.СҮХБААТАР: МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАСАН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ САЛБАРЫН САЙД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ

-Хар тамхины хэрэгт дипломатууд холбогдсноор Монгол Улс Венийн конвенцыг зөрчлөө-

 

Ардчилсан намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дарга Ц.Сүхбаатартай дипломат албаны тухай ярилцлаа.

               

-Монгол дипломатч 70 кг хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан үйл явдал олон улсын анхаарлын төвд ороод байна. Та олон жил дипломат алба хашиж явсан хүн. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

  -“Дипломат эрх ямба эдэлнэ” гэдэг нь төрийг төлөөлж ажиллаж байгаа хүнд ямар нэг хууль шүүхийн байгууллагаас халдашгүй байхыг хэлдэг. Харамсалтай нь, ийм эрх ямбатай дипломат албаны монгол хүмүүс хар тамхины хэрэгт холбогдчихлоо. Өнөөдөр энэ асуудал зөвхөн Монголын бус олон улсын хэмжээнд яригдах маш том дуулиан дэгдээж байна. Энэ хэрээр манай улсад итгэх итгэл алдарч, нэр хүндээ шороотой хутгаж орхилоо.

  -Дипломатууд хар тамхины хэрэгт холбогдож байгаа нь анхны тохиолдол уу?

 -Дэлхийн хэмжээнд дипломат эрх ямбатай төрийн албан хаагчид олон бий. Гэхдээ цөөн хэд нь хэрэг төвөгт орж, улсынхаа нэр хүндийг унагасан байдаг. Тухайлбал,  Африкийн зарим нэг орны дипломатууд хар тамхи зөөж байгаад баригдсан тохиолдол бий. Гэхдээ нэг, хоёр удаагаас хэтрэхгүй. Харин манай дипломатуудын тухайд анх ундаагаа хэрэг төвөгт ороод байгаа юм биш. Энэ бол гурав дахь удаагийн тохиолдол. Эхнийх нь, Элчин сайдаар ажиллаж байсан К.Сайрааны охин Истанбулаас Грек рүү хар тамхи зөөж байгаад баригдсан бол дараагийнх нь бас л Истанбулаас гаралтай хар тамхийг манай нэгэн дипломат зөөх гэж байгаад Болгарт баригдаж байсан. Ер нь  хар тамхи дамжуулдаг олон улсын гол сүлжээ зангилаануудын нэг нь Инстанбул болж байна. Хар тамхины сүлжээчид Афганистанд үйлдвэрлэсэн тамхиа Туркээр дамжуулж, улмаар Европ руу гаргах маршруттай гэгддэг. Үүнийг олон улсад мэддэг төдийгүй энэ чиглэлд маш болгоомжтой ханддаг. Тиймээс Турк гэх мэт улсад ажиллах  ЭСЯ-ны ажилтнуудыг сонгон шалгаруулж, томилохдоо маш нухацтай авч үздэг юм билээ. Улс орныхоо нэр нүүрийг бодож, хэнийг, ямар боловсролтой хүнийг хаана томилох вэ гэдгээ маш сайн судалж шийдвэрлэдэг гэсэн үг.

-Өнөөдөр бид монгол дипломатчид хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан гэдэгт л анхаарал хандуулаад байх шиг. Цаад учир шалтгаан руу өнгийж харах хэрэгтэй болов уу. Таны дүгнэлтээр яагаад ийм хэрэг гарах болов?

-Алив асуудлын голыг олохдоо яагаад ийм хэрэг гарах болсон уг шалтгааныг эрж хайх нь чухал байдаг. Миний санаж буйгаар 90-ээд оны эхэн үеэс ОХУ болон Зүүн Европын зарим оронд ажиллаж байсан дипломат эрх ямба бүхий зарим нэг этгээд хууль бусаар тамхины наймаа хийж эхэлсэн. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны олон ажилтан хууль бусаар тамхи зөөж байгаад баригдаж байсан шүү дээ. Москвад Элчин сайдаар сууж байсан нэгэн  хууль бус тамхины наймааг өөрөө гардан зохион байгуулж, ЭСЯ-ныхаа ажилтнуудаа долоо хоногийн хуваарьт оруулан явуулдаг байсан тухай яриа чих дэлсэж байсан.  Тэрчлэн С.Баярыг ОХУ-д Элчин сайдаар сууж байх үед түүний удирдлаган дор ажилладаг нэг хүний сейфнээс  300 мянган ам.доллар алдагдсан тухай шуугиан дэгдэж байсан. Тэр их мөнгө тамхины наймаатай холбоотой гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл энэ бүх асуудал дарагдаад өнгөрч байсан төдийгүй энэ мэт хууль бус үйлдэл хийсэн хүмүүс хариуцлага хүлээх нь битгий хэл албан тушаал ахиж, сайд, дэд сайд, элчин сайдаар томилогдож, бүр УИХ-ын гишүүн хүртэл болж ирлээ. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцохгүй явсны хар гайгаар өнөөдрийн хар тамхины хэрэг гарч, их уршиг тарьж байна.

  -Гадаадад сууж ажиллах дипломат албыг мөнгө олох хэрэгсэл гэж хардаг хүмүүс байна. Энэ үнэн үү?

-Тэр үнэн. Тиймээс л ГХЯ руу Ерөнхий сайдаасаа эхлээд сайд, УИХ-ын гишүүд болон улстөрчид танил талаа “чихэж”, аль ашигтай газар луу томилдог жишиг тогтоод байна. Энэ бол хэдийн ил болсон бичигдээгүй хууль. Хар тамхины олон улсын томоохон сүлжээнд МУ-ын төрийн тусгай албан хаагчид орооцолдсон байгаагаас харахад л ГХЯ-ны боловсон хүчний бодлого яаж алдагдсаныг дүгнэж болохоор. ГХЯ гэдэг төрийн маш чухал алба. Энэ яамнаас Монгол Улсыг төлөөлж ажиллахаар томилогдсон хүмүүс нь тухайн улсад том эрх ямба эдэлдэг. Ийм чухал албан тушаалыг улс төрийн наймааны бялуу хуваах хэрэгсэл болгож, мэргэжил, боловсрол, туршлага зэргийг үл харгалзан ах дүү, төрөл садан, танил тал, найз нөхдөө томилж, гадаад руу явуулдаг байдал өнөөдөр эх захаа алдаж, хэрээс хэтэрлээ. Үүний нэг тод жишээ нь, хар тамхины хэрэгт орсон гэгдэх Б.Баттүшиг нь ГХЯ-ны сайд Д.Цогтбаатарын баруун гарын хүн Б.Баярсайханы баз хүргэн гэж байгаа. Жолоочийн тухайд, дипломат албаны жолооч нар Монголдоо ирээд хамгийн багадаа гурван жил болоод эргэж томилогддог. Гэтэл хар тамхи тээвэрлэсэн жолооч дөнгөж гадаадаас ирсэн даруйдаа Турк руу явсан байх жишээтэй. Энэ бол бодлого яаж алдагдсаны тод илрэл.

   -Хар тамхины наймааг зохион байгуулалттай хийдэг гэсэн. Тэгэхээр манай улсын хоёр дипломат албаны хүмүүсийн ард өөр хүмүүс байх магдалалтай гэж сэжиглэж байна?

-Хар тамхины наймаа бол зохион байгуулалттай хийдэг, хүний амь нас дүйсэн маш аймшигтай хэрэг шүү дээ. Ийм айхтар хэрэгт монголчууд, ялангуяа, төрийн албан хаагчид орсон нь эрх мэдэлтнүүд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүйн шууд илрэл. Тэд яав ч энэ хэргийг анх удаа хийгээд баригдаагүй нь лавтай. Тэдний захиалагч, нийлүүлэгч гээд холбоо сүлжээг нь олж тогтоохын тулд гаднын хуулийн байгууллагынхан хэдэн сар, хэдэн жилээр мөрдөж мөшгөсөн байж таарна. Хамгийн ноцтой нь, тэр хоёр хүн баригдсан даруйдаа Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир луу холбогдсон байгаа юм. Тэгвэл ийм том гэмт хэргийг зоригтой үйлдэж байгаа хүмүүс баригдчихаад хамгийн түрүүнд өөрсдийнх нь үйлдлийг мэдэж байгаа, тэднийг аврахын төлөө ажиллах, үүнээс ашиг хүртдэг хүн рүү хандах нь ойлгомжтой биш гэж үү. Иймд тэднийг удирдаж Истанбулд сууж байсан Ерөнхий консул Э.Мөнх-Очир, цаашлаад Турк улсад суугаа Элчин сайдад хариуцлага тооцох ёстой. Ерөөс Б.Баттүшиг нь танил тал, хамаатан садангаараа яриулж албан тушаалд томилогдсон нь тодорхой байна. Тийм их хэмжээний хар тамхийг Герман руу зөөнө гэдэг маш том сүлжээний нэг хэсэг гэсэн үг. Тэгэхээр ул үндсээр нь хаанаас хэн томилж явуулсан, хэний гар хөл вэ гэдгийг нь илрүүлж байж хар тамхины сүлжээг тасалж чадна.

-Ерөнхий консулын газарт хэдэн хүн ажилладаг вэ. Хоёр хүн олон хоногоор алга болчхоод байхад мэдээгүй байж таарахгүй. Ажиллах зарчмын тухайд мэдээлэл өгөөч?

 -Ерөнхий Консулын газарт сайндаа гурваас дөрвөн  хүн л ажилладаг. Ерөнхий Консул нь ажлаа орхиод явчихсан. Гэтэл нөгөө хоёр нь Европын орнуудаар 3000 км-ийн газарт зугаалаад явж  байна гэдэг юу гэсэн үг вэ? Анкарад сууж байгаа ЭСЯ нь удирдлагадаа ажиллаж байгаа ЕКГ-т ийм байдал үүсээд байхад ямар ч хараа хяналт тавьдаггүй, хариуцлагагүй байгааг харуулж байна. Хэдийгээр, Э.Мөнх-Очир “Би дуудагдаж ирсэн” гэж хэлж байгаа ч үнэндээ тэр “Би консулын ажил хийхгүй. Элчин сайд болно” гэж томорч, ажлаа хаяад явсан нэгэн гэнэлээ. Үүнээс үүдэж л ийм ноцтой хэрэг гарлаа шүү дээ. Угтаа ДТГ-ыг тэргүүлж байгаа хүн огцгой тохиолдлоос бусад үед хэзээ ч ажлаа хаяж явж болохгүй.  Хугацаа дуусаад солигдох болвол дараагийн хүндээ ажиллах аятай уур амьсгал бүрдүүлж үлдээхийн тулд тухайн улсад ажил хэргийн холбоотой байсан хүмүүстэй уулзаж, учир явдлаа хэлдэг соёлтой байх ёстой. ДТГ-ын тэргүүн солигдоход нэг сараас илүү хугацаа орох ёсгүй юм  уг нь.  Гэтэл манайд дотоод улс төрийн нөхцөл байдлаас болж 1-2 жил томилгоо хийхгүй байх явдал хүртэл гарч байна. Тухайлбал, БНСУ-д манайхаас  хоёр жил элчин сайдгүй байна. Тэнд ямар нэг асуудал гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ мэт засаг төрийн уялдаагүй байдал, бүлэглэл, фракцуудын тэмцлээс болж Монгол Улсын чухал албан ажил эзэнгүйдэж, хариуцлага алдах, гэмт хэрэг гарах нөхцөл байдал үүсч байна. Тиймээс Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир ажлаа өгсөн ч хариуцлага хүлээх ёстой. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар салбарт нь гарсан энэ том асуудалд хариуцлага хүлээж, сайн дураараа албан ажлаа өгөх ухамсартай байх ёстой.

  -Гаднын орнууд ажиглагчийн байр сууринаас анхааралтай харж суугаа болов уу. Япон шиг соёлтой улсад салбарт нь алдаа гарвал сайд нь ард түмнээсээ уучлалт гуйж, ажлаа хүлээлгэн өгдөг дэгтэй. Энэ нь нэг талаар, хариуцлага хүлээж байгаа ч сайн ойлговол улсынхаа нэр хүнд, байр суурийг олон улсад хамгаалж байх шиг санагддаг. Харин манайхан...

-Монгол Улс энэ ноцтой хэргийг зөвхөн  хоёр хувь хүний хэрэг болгоод өнгөрөөх нь үү, эсвэл тодорхой арга хэмжээ авах нь уу гэдгийг бусад орнууд анхааралтай ширтэн ажиглаж байгаа. Арга хэмжээ авахыг хүлээгээд суух биш томилсон, хариуцсан хүмүүс нь өөрсдөө сайн дураар албан тушаалтай бол огцрох, албан тушаалгүй нь дараагийн ажилд очихоос зайлсхийх хэрэгтэй. Гэтэл хариуцлага алдсан Э.Мөнх-Очирыг Турк руу Элчин сайдаар томилно гэж ярьж байна. Энэ хүн ямар нүүрээрээ тэнд очих нь вэ. Монгол Улсын нэр хүндийг шороотой хутгаж хаячхаад албан тушаал ахиж болохгүй шүү дээ. Ийм дураараа, овлигогүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болохгүй л дээ дипломат албаны хүн.  Бас нэгэн жишээ. Унгарт суугаа элчин сайд З.Батбаяр гэдэг хүн ажлаа хийдэггүй гэсэн яриа салбарын дунд гарсан байна лээ. Түүнийг албан ёсоор эгүүлэн дуудаад байтал өөр нэг дарга гарч ирээд хэвээр нь үлдээж байх жишээтэй.  Энэ мэт үүргээ ухамсарлаагүй, ямар үүрэгтэй очсоноо мэддэггүй зөвхөн наргиж цэнгэх, зугаалах “ажил” хийдэг элчингүүд байсаар байна.

-Монгол Улс хэдэн оронд Элчин сайд болон консулаа томилдог вэ?

-Дипломат төлөөлөгчийн газар нь ЭСЯ, Ерөнхий консулын газар, Консулын газар гэсэн шатлалтай байдаг. ЭСЯ гэдэг нь бүрэн хэмжээний төлөөлөгчийн газар. Элчин сайд нь ахалж, удирдлагад нь дипломат ажилтнууд байна. Харин ЕКГ эсвэл Консулын газар нь тухайн суугаа орныхоо тодорхой хот буюу мужид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй байдаг. Жишээ нь, Бээжинд ЭСЯ ажиллаж байхад Хөх хотод ЕКГ, Хонконг-д ЕКГ, Эрээнд КГ, Хайлаарт КГ ажиллаж байх жишээтэй. МУ-аас 30 гаруй ДТГ гадаадад байдаг гэж сонссон. Энэ утгаараа Турк дахь ЭСЯ Анкара хотод, Истанбулд Консулын газар байгаа юм. Дипломат харилцааны тухай Венийн конвенцэд Монгол Улс нэгдэн орсон. Үүний үндсэн дээр манай ажилтнууд дипломат эрх ямба эдэлнэ, гэхдээ түүнийгээ хууль бус зүйлд ашиглахгүй байх үүрэг хүлээдэг юм. Гэтэл энэ үүргээ Монгол Улс, монголын дипломатууд зөрчлөө. Цаашид бидэнд итгэхгүй байх асуудал үүслээ. Тэгэхээр нэр хүндээ олж авч, сэргээхийн тулд юуны өмнө алдаа гаргасан хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэх л ёстой. Дахин ийм зүйл гаргахгүй байх талын бүх арга хэмжээ авах ёстой. Монгол Улсын нэр хүндийн асуудал яригдаж байхад нэг хоёр хүний албан тушаалын асуудал юу ч биш ээ.

-Хар тамхи зөөсөн хоёр хүн тухайн улсын хуулиар шийтгүүлэх үү?

-Дипломат эрх ямбыг суугаа орондоо л эдэлдэг. Хэрэв Турк улсад баригдсан бол тэднийг тус улс шүүхгүй албадан Монгол руу хөөн явуулж, энд хариуцлага тооцно. Өөрийнхөө суугаа орноос өөр улсад буюу Германд явж байгаад баригдсан учраас тэр улсын хуулиар жирийн гэмт хэрэгтэн шиг шийтгүүлнэ. Дипломат албаны хүмүүст бусад улс орон хүндэтгэл үзүүлж, шалгахгүй, оочер дараалалгүй хилээр нэвтрүүлдэг. Энэ байдлыг ашиглан тэдгээр хоёр хүн хэдэн ч удаа гарсан байх магадлалтай.

 -Хүмүүс толгой сэгсэрч асууж байна. Үнэхээр хар тамхи зөөтлөө идэх хоол, орох оронгүй байна гэж үү гэж. Дипломат албаны хүмүүс хэдий хэмжээний цалин, урамшуулал авдаг вэ?

-Тухайн суугаа орны амьдралын өртгөөс хамаарч цалин олгодог. Хар тамхи зөөх хэмжээнд хүртэл нь бага цалин өгдөггүй шүү дээ. Ямартай ч амьдралаа авч явах хэмжээнд олгодог. Хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг даана, улсаас нь үнэгүй байраар хангана, хоёр жилд нэг удаа улсын зардлаар нутагт нь амраана гэх мэт. Тийм амь эрссэн зүйл хийх ямар ч шаардлагагүй. Тэгэхээр үүнийг мөнгөний шунал, тамхины наймаанаас ашиг олж болно гэсэн 1990-ээд оны ойлголт нь эцэстээ ийм байдалд хүргэж байна гэж л дүгнэх байна.

 -Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Сэтгүүлч: Б.БЯМБАСҮРЭН 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6