Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
НҮҮРСНИЙ ӨВЧТӨНҮҮД…
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ “АНГЛИ ХЭЛТЭЙ ЗАЛУУС” ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ
Image
ТУУЛ ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ ДАВЖЭЭ
Image
Б.БАТТУЛГА: МИНИЙ АМЬДРАЛЫН МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖУУД ЭНЭ ЦАГТ БИЧИГДЭЖ БАЙНА
Image
ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ЗУРГААН АЛТ ХҮРТЭВ
Image
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
“НЭГДҮГЭЭР ХҮНИЙ ХҮН” ГЭЖ ОРИЛЖ ЯВДАГ “ИХ МОДУН”-НИЙ Б.ЦОГТСЭРГЭЛЭН “ХАЛХ ГОЛ” СУМ ДУНДЫН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛЧНЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА
Image
Ж.ЭНХБАЯР ГИШҮҮНИЙ ЖДҮХС-ТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХААХААР БОЛЖЭЭ
Image
САЙД Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАВ
Image
ЦОНЖИНБОЛДОГ ОРЧИМД ХҮРЭН БААВГАЙ ЦАГААЛЖ ИРЖЭЭ
Image
Д.ХАЯНХЯРВАА: БУУДАЛД БИЗНЕСМЕНҮҮДТЭЙ БАЙНА ГЭДЭГ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Image
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 16 ГАРААШИЙГ БУУЛГАВ
Image
УЛААН ЦУТГАЛАНГИЙН ХЯСААНАААС УНАЖ ХӨЛӨӨ ХУГАЛЖЭЭ
Image
17 КГ ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ БНХАУ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
Image
Ш.ЭНХТӨР: ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ H1N1, H3N2 ВИРУСИЙН ТАРХАЛТ БАЙСААР БАЙНА
Image
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ ДОЛООН ДАВХАР БАЙНА
Image
С.АМАРСАЙХАН: ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТЛЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООЖ АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГОО НЭГТГЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Image
АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН БУУХИА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Image
АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН БУУХИА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Image
ХУВЦСАА ТАЙЛЖ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ
Image
17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ 11 ДАВХАРЫН ХАМГААЛАЛТГҮЙ ЛИФТНИЙ ХОНГИЛ РУУ УНАЖ НАС БАРЖЭЭ
Image
С.АМАРСАЙХАН: ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТЛЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООЖ АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГОО НЭГТГЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗАРЛАЛАА
Image
ЖИЛД 1.3 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХ “МАНЗУШРИ ЦОГЦОЛБОР” 2025 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Image
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-НД БИЧИГ ХЭРГИЙН ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Image
ИНКУБАТОРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Image
УСНЫ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫГ УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ЗАРЦУУЛНА
Image
НОБЕЛИЙН ШАГНАЛТ МУХАММАД ЮНУС: БИЧИЛ ЗЭЭЛ АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХЭД ТУСАЛДАГ БАЙХ ЁСТОЙ
Image
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЗОГСООВ
Image
ТҮМЭН ҮЕЭРЭЭ ОРШИХ НУТГАА ТӨР ХАМГААЛАХ НЬ ЗӨВ ӨӨ
Image
АДУУ АЧСАН МАШИНУУД ЭМЭЭЛТЭД ХОНОЖ БАЙНА
Image
СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЕCДҮГЭЭР САРААС ДААТГАЛААРАА ФИТНЕСТ ЯВЖ ЭХЭЛНЭ
Image
УЛААНБААТАРТ 21-23 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА
Image
3 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ
Image
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИ БАЙГУУЛНА
Image
“ХЯТАД ОРНЫГ ТАНИН МЭДЭХ” СОЁЛЫН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Image
Д.ГҮРСОРОНЗ: “НҮҮДЭЛЧИН ГРУПП” ХХК-ААС БОЛООД 450 АЙЛ ОРОН СУУЦАНДАА ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ХҮРЭЭД БАЙНА
Image
БАГШ НАР СУРАГЧДЫН ИРЦИЙГ ГАР УТАС ДЭЭРЭЭ БҮРТГЭНЭ
Image
МУГЖ Г.АРИУНБААТАР Л.Л.ЛИНХОВИНЫ НЭРЭМЖИТ ДУУРИЙН НААДАМД УРИГДАВ
Image
ХУУЛЬ БУСААР ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ, ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ БОРЛУУЛСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Image
ЖҮДО БӨХИЙН ДАШТ ЭНЭ САРЫН 25-ЭХЭЛНЭ
Image
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ХУРИМТЛАГДСАН ХОГ ХАЯГДЛЫГ АРИЛГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Image
АЙМАГ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН САЛБАР ХАРИУЦСАН ЗАРИМ САЙД НАРТ ТУСГАЙЛАН ҮҮРЭГ ӨГЧЭЭ
Image
Ц.МЯНГАНБАЯРЫН ЭЗЭМШЛИЙН 13 ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ
Image
Э.ОЮУНБОЛДЫН МЭДЭГДЭЛД НҮҮРНИЙ ХУВИРЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
Гурван улс дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлнэ
Image
"ЭМЭЭЛТ" ЗАХАД БОРЛОНГИЙН АРЬС 15 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
Image
УКРАИНД ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ДЭМЖИХИЙГ УРИАЛЖЭЭ
Image
ХӨРӨНГИЙН БИРЖ СЗХ-НД ҮНЭТ ЦААСНЫ ДАВХАР БҮРТГЭЛД ОНЦГОЙЛОН АНХААРАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
Image
Хонины мах 70 төгрөгөөр хямдарчээ
Image
БАНГКОКТ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ТАМИРЧИД ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
ХОЁРЫН ДАВАА ӨНДӨРЛӨЖ, МАРГААШ ГУРВЫН ДАВААГААР БАЯР НААДАМ ҮРГЭЛЖИЛНЭ
Image
МОНГОЛЫН ХАМГИЙН УРТ ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
Цайрчихсан гарууд…
Image
Ш.ТҮВДЭНДОРЖ АРДЧИЛСАН НАМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР АЖИЛЛАНА
Image
Хүүхдийн баяраар хүүхдүүдэд барьсан “бэлэг”
Image
Мисс Б.Гүнзаяа: 100 гаруй охидоос шалгарч Азийн кино наадамд оролцох эрхтэй болсон
Image
Үйлчилгээний байгууллагын хүн бүр заавал үзээрэй
Image
"БҮЖГИЙН ЕРТӨНЦ-2018" УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
253 ажилтан албан хаагч хуваарьт газрын цасыг цэвэрлэлээ
Image
ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД МОНГОЛЫН 10 МЯНГА ГАРУЙ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧ ОРОЛЦЖЭЭ
Image
Грэммийн шагнал гардуулах ёслолын оддын гангараа
Image
“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
Image
ХЯТАДАД ТЭЖЭЭВЭР ХУЛСНЫ БААВГАЙ 518-Д ХҮРЧЭЭ
Image
Израйлын шоронд 1500 хоригдол өлсгөлөн зарлажээ
Image
М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна
Image
ДАВХАР ЗОРИУЛАЛТТАЙ БАРААГ УМАРД СОЛОНГОСТ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОВ
Image
Бархасбадийн дагуулаас ус илрүүлжээ
Image
Дуучин Бат-Эрдэнэ Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу
Image
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Дорнод аймгаас сурталчилгааны ажлаа эхлүүлжээ
Image
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Image
УДЭТ-т ”Түүхэн жүжгийн сар” эхэллээ
Image
МОНГОЛЫН БАЙТ ХАРВААЧИД МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛОВ
Image
УСАН ЭРГҮҮЛИЙНХЭН БАГИЙНХАН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДИЙН АМИЙГ АВАРЧЭЭ
Image
Нэгдүгээр сараас таван төрлийн татвар нэмнэ
Image
Image

Б.ЦЭГМЭД: ХОРИГДОЖ БУЙ ЗАЛУУС НЭГНИЙГЭЭ ЗОДОЖ ДАРАМТАЛЖ, НОЦТОЙ ХЭРЭГ ҮЙЛДЭХ АЙМШИГТАЙ ЗҮЙЛС СУРААД ГАРЧ БАЙНА

-Жижигхэн умгар өрөөнд 20 хүнийг хорьсон. Бид багталцахгүй болохоор нь нааран доогуур хүртэл орж унтаж байлаа-

Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрбээр жагсаалын үвэр автомашинтай Чингисийн талбай руу нэвтэрсэн тул Зөрчлийн тухай хуулиар долоо хоног баривчлагдах ялаар шийтгүүлсэн юм.

-Та жагсаалын үеэр автомашинтай төв талбай руу нэвтрэх шаардлага байсан уу?

-Жагсаал өдрийн 14:00 цагт эхэлсэн. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргээс бүртгэл зөвшөөрөл нь ирээгүй байсан. Ингээд өглөөнөөс хойш цагдаа нар маш их дарамталсан. Янз бүрийн хүмүүс ярьж, эхний удаад 30 хоног саатуулна, дараа нь тохох хэрэг чинь бэлэн шүү гэх зэргээр дарамталсан.

Биднийг талбай тойроод явж байхад ачилтын машинууд олноор ирж байсан. Энэ мэт нөхцөл байдалд дүгнэлт хийгээд би баривчлагдах нь тодорхой, автомашинаа ачуулах нь ойлгомжтой юм байна гэж бодсон. Төр болон цагдаа хийж байгаа тэмцлийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авдгийг харуулахын тулд Чингисийн хөшөөний урд очиж зогсох нь зөв гэж анхнаасаа шийдсэн.

Ингээд сиймхийг харж байгаад талбай руу нэвтэрч, хөшөөний урд очоод машинаа паркалж тавиад, цагдаа нарт баригдсан. Энэ үед цагдаа нар хүч хэрэглэсэн. Зодож цохисон. Би ухаан алдаж унасан. Ямар ч байсан олон нийтийн анхаарлын төвд энэ асуудлыг оруулж 50 га газрыг цуцлуулсан болохоор зодуулж цохиулсан, хоригдсон зэргээ ч тоохгүй их баяртай байгаа шүү.

-Долоо хоног хаана саатуулагдсан бэ. Саатуулах өрөөний нөхцөл, эрүүл ахуйн байдал ямар байсан бэ?

-Цагдаа нар намайг эхлээд Дэнжийн мянгын саатуулах байранд 24 цаг хорьсон. Тэнд хов хоосон. Хэд хэдэн өрөө дамжсан. Ингээд найм болон 16 ортой өрөөнд ганцаараа байсан. Сүүлд нь 4-5 хүн нэмэгдэж ирсэн. Тэнд цагдаа нар загнаж дарамталдаг юм билээ. Өрөөнд байгаа өчнөөн олон орны нэгэн дээр нь хэвтэхэд орж ирээд чи яг энэ газар суу гэх зэргээр тулгадаг.

Тэндээс гараад 409 дүгээр ангийн хажууд байрлах Баянзүрхийн баривчлах төвд хүргэгдсэн. Тэнд нэг өдрийн тооллогоор 411 хоригдол байсан. Ингээд 10 орчим метр квадрат болов уу гэмээр жижигхэн өрөөнд 20 хүнийг оруулчихаж байгаа юм. Зарим өрөө нь найм болон 10 ортой. Гэтэл ийм жижиг өрөөнд тэр олон хүн багтахгүй шүү дээ.

Зай засваргүй хэвтэнэ. Бүр орны доогуур орж унтаж байсан. Хүний эрх маш их зөрчигдөж, бөөнөөр нь хорих лагер бий болчихсон байна. 200 хүний багтаамжтай байранд 411 хүн чихнэ гэдэг юу гэсэн үг вэ.

Ариун цэврийн өрөө рүү нь орсон чинь бас хэцүү байсан. Хоёр давхарт нь тус бүр дөрвөн суултуур, угаалтууртай ариун цэврийн өрөө байсан. Тэрний хоёр нь ажиллахгүй. Тэгэхээр тус бүр гурван суултуур, угаалтууртай болж байна. Энэ тэрүүгээр нь бие засчихсан. Гадуур нь хүндэрчихсэн байх жишээтэй. Монгол эрчүүдийн зарим нь ухамсаргүй, дорой байна.

Мөн цэвэр усны хүртээмж муутай. Цоргоос нь дусагнасан байдлаар нарийхан гоожно. Зарим үед суултуурын ус татахад цоргоос ус гарахаа больчихно. Ийм ариун цэврийн шаардлага хангахгүй газар хүмүүсийг үй олноор нь хорьж болохгүй.

-Янз бүрийн өвчин зовлонтой хүмүүс байгаа байх. Бие биедээ халдвар тараах эрсдэл өндөр байсан уу?

-Тэнд байгаа хүмүүсийн зан ааш эвдрэхээс аргагүй юм билээ. Мөн халдварт өвчин бол аймшигтай. Тэрэн дотор яр шархтай, сүрьеэтэй, адгийн наад зах нь ханиадтай хүмүүс битүү. Ийм хүмүүсийг нийлүүлээд 24 цаг хорино гэхээр юу болох уу. Би ороод нэг хоноод маргааш нь ханиад хүрсэн. Эмчтэй уулзъя гэхээр хагас? бүтэн сайн таарчихсан. Орой болохоор хоригдож байгаа хүмүүс бүгд ханиалгана.

Жижиг өрөөнд цус цэрээ нийгээд хачин юм болно. Би оройдоо халуурч, ядаж сувилагчаас эм авъя гэсэн чинь эмчийн заавраар өгнө гээд егөхгүй. Тэгсэн ч манай эмний жилийн төсөв 150 мянган төгрөг байдаг. Хоригдол болгонд эмээр үйлчилж чадахгүй гэж байгаа юм. Тухайн үед бусдаас эм гуйж уусан. Тэд нар болгож байгаа юм л даа.

Долоо хоног хоригдож өвчин аваад гэртээ очоод тараагаад нийгмийн халдварт өвчин болгох нь байна шүү дээ. Сургууль дээр сүрьеэ тарлаа гэж ярьсан. Гэтэл баривчлах байранд бүрэн утгаараа халдварт өвчин тарж байна. Халдварт өвчний ямар ч шинжилгээ хийлгүй бүх хоригдлыг хамт хорьчихож байгаа юм чинь аргагүй шүү дээ.

-Саатуулагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь Зөрчлийн хуулиар 7-30 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байгаа. Ер нь гэр бүлдээ агсам согтуу тавих, амар тайван байдлыг нь алдагдуулсан зэрэг зөрчлөөс болж залуус олноор орж ирж байгаа санагдсан?

-Тийм ээ. Тэр хүмүүсийг баривчлагдсан этгээд гэж зөөлрүүлж нэрлэж байгаа юм. Гэхдээ ялгаагүй л хоригдол шүү дээ. Хоригдож байгаа залуус эндээс гараад эхнэрүүдээсээ сална гэж ярьж байна. Тэнд байгаа 400 хүн гараад сална гээд бод доо. Хэдэн хүүхэд өнчин үлдэх вэ. Зөрчлийн хуулиар хоёр баригдаад, гурав дахь дээр нь нэг жилийн ял авдаг юм байна. Мөн цагдаа нарын дунд аян зарладаг.

Ямар ч байгууллага ажлын үзүүлэлтээр нь өрсөлдүүлдэг шүү дээ. Харин цагдаагийн байгууллагад ийм уралдаан хэрэггүй юм билээ. Цагдаа нар эрүүлжүүлэгдсэн этгээдүүдийг өөрсдийн ажлын үзүүлэлтээ нэмэгдүүлэх гээд шууд шүүхээр оруулаад 30 хоногийн ял үүрүүлчихэж байна. Уг нь ээж нь хүүхдээ нэг удаа эрүүлжүүлэхэд хонуулаад хашраая гээд явуулдаг.

Гэтэл нөгөөхийг нь эрүүлжүүлэхэд хонуулаад ээжтэй нь уулзуулалгүй шүүхээр оруулж 30 хоногийн ял үүрүүлчихэж байна. Зөрчлийн хуулиар ингэж шийтгэж байна. Нөгөө хүүхэд дахиад баривчлагдвал ялтан болно. Ингэж монгол залуусыг ялтан болгох бодлоготой юм шиг санагдсан. Гэтэл наана нь хорьж цагдахаас өмнө авах арга хэмжээ байна шүү дээ. Хороо болгон дээр нийгмийн ажилтан бий. Тиймээс хорихоос өмнө тухайн хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шаардлагатай.

-Таны шийтгэлд 10 хоног зан үйлийг өөрчлөх сургалтад суух байсан. Сургалтаар юу зааж байна вэ?

-Тэнд очиж байгаа хүмүүс 10 цагийн зан үйлийн хичээлд суух шийтгэлийг давхар авдаг юм байна. Жишээ нь, би танхайн хэргээр орсон. Уг нь нийгмийнхээ сайн сайхны төлөө явж байгаад орсон болохоос өөрийнхөө ашиг сонирхлын төлөө танхайраагүй. Надад зан үйлийн сургалт заасан цагаар бүтэн ороогүй. Харин тэнд хоригдлууд бие биеийнхээ зан үйлд жинхэнэ нөлөөлж байна.

Хар тамхи хаанаас авч татдаг, ямар хүмүүс худалдаалдаг, шоронд хэрхэн биеэ авч явдаг, яаж нэг нэгнийгээ дарамталдаг гэх зэргээр дандаа буруу зан үйлийн сургалт 24 цагийн турш долоо хоногоор үргэлжилж байна. Тэгвэл 30 хонож байгаа хүн ямар аймшигтай зүйл сурч байгаа бол. Үг хэллэгээс эхлээд эвдэрч байна. Тэнд христийн сүмийн нэг эгч л сургалт явуулсан. Би эгчтэй ярилцсан.

Зөрчлийн хуулиар шийтгэгдэж өдөрт 400, жилдээ миний тооцсоноор 10 мянган залуу тэрүүгээр дамжаад гарч байна. Гэтэл 7-30 хоног эдлүүлж байгаа ялыг нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зан харилцааны жинхэнэ сургалтад нийтэд нь хамруулах зэргээр явуулж болдоггүй юм уу. Авууштай сургалтууд зөндөө байна. Энэ чиглэлийн олон ТББ бий. Жишээ нь Христийн сүмүүд байна. Тэд нарыг очуул л даа.

-Саяхан МҮОНТелевизээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг цацсан. Тэр бичлэгийг үзээд нийгэм сэрдхийсэн. Үүнтэй харьцуулбал ямар байсан бэ?

-Юу ч биш юм байна гэж бодогдсон. Тэнд дорой нэгнийгээ доромжлоод бүр хачин болгож байна. Би анх удаа тийм газар хоригдож байгаа учир их эвгүй сэтгэгдэл төрсөн. Телевизээр гарсан бичлэгт гурван хүн дундаа дөрвөн ортой харагдсан. Гэтэл бидний хоригдсон өрөөнд гишгэх зайгүй, газраар завсар зайгүй хэвтэж байгаа юм.

-Агааржуулалт нь ямар байв?

-Жижигхэн цонхтой. Үүд хэсэгтээ сараалжин төмөр хаалгатай. Тэр хэсэгт унтахаар агаар сэлгээд арай гайгүй. Голд нь унтвал тун хэцүү. Би маргааш өглөө нь босоод ингэж болохгүй гэж  өргөдөл бичээд бусдаар нь гарын үсэг зуруулахад бүгд дуртай байсан. Гэтэл хорихын зүгээс намайг үймээн бослого дэгдээх гэж байна, энэ чинь Эрүүгийн хуультай, зогсоо гэж шаардсан. Би зогсоосон л доо. Гэхдээ өргөдлөө нуусан. Тэрийг авах гэж хорихынхон их үзсэн.

Мэдээж хүн л юм хойно алдаа хийгээд ирж байна. Гэтэл алдаан дээр нь дөрөөлөөд 7-30 хоног баривчилж, ахиад алдахад нь нэг жилээр хорьж байна. Дээрээс нь тэнд хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй, хоёр гар нь хугархай хүн байна. Мөн аавынхаа машиныг жолооны үнэмлэхгүй бариад долоо хоног хоригдож байгаа охид ч байсан. Төмөр сараалжин хаалганы урдуур явахад эрчүүд нь орилж чарлаад, хачин болдог. Энэ бол шууд хүчирхийлэл явагдаж байгаа байхгүй юу. Дөнгөж насанд хүрээд байгаа охид, залуусын сэтгэхүйд энэ нь яаж нөлөөлөх нь ойлгомжтой.

-Танд Зөрчлийн хуулийг хэрхэн өөрчлөх санал байна вэ?

-Зөрчлийн хуульд сургалт явуулдаг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг ялтай болъё. Мөн гэрийн хорионд байлгах ял ч байж болно шүү дээ. Сэтгэл зүйчтэй ажиллуулъя. Цогтсугар гэж хүний сургалтад суугаад архинаас гарсан 10 хүнийг би мэднэ. Энэ мэтээр эмэгтэйчүүд, хүүхдүүдээ хамгаалахын тулд монгол эрчүүдийнхээ зан сэтгэхүйд нь нөлөөлж, ухаарч ойлгуулах сургалтыг ТББ-ууд хийж чадаж байна. Тэднийг ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол хорих ангиуд чинь ачааллаа дийлэхээ болилоо.

Шүүхээс баахан хүн шийтгээд явуулдаг. Хорих газар авахгүй гэлтэй нь биш. Дээрээс нь төсөв мөнгөндөө баригдчихсан. Тэнд 200 хүнээр төсөвлөөд хоолны мөнгө өгч байгаа. Гэтэл 400 хүн байдаг. Эхний очсон хүн хоолны тоонд ороогүй гэдэг шалтгаанаар 24 цаг хоолгүй байна. Ц.Нямдорж 20 гаруй жил сайд хийлээ. Тэгтэл Дэнжийн мянгад саатуулах байр эзэнгүй хонож байна. Нөгөө байранд нь 20 хүн чихдэг. Ядаж төр менежмент хийж энэ бүхнээ зохицуулаач ээ.

-Маргааш (өнөөдөр) машинтай жагсаал үргэлжлэх үү?

-Маргааш өглөө машинтай жагсаал эхэлнэ. Өнөөдөр Монголын жирийн иргэд банкны зээлийн хүүнд шулуулж байна. Мөн шатахууны үнийг литр тутамд 500-600 төгрөгөер хямдруулах боломж байхад төр юу ч хийхгүй сууна. Үүн дээр Зерчлийн хуультай холбоотой асуудал нэмэгдлээ. Энэ бүхнийг шийдэх ёстой. Гарц гаргалгаа нь бий. Би ард түмний эрх ашгийн телөө өөрийн биеэ үл хайхарч, хэнээс ч үл эмээж тэмцсээр байх болно гэдгээ мэдэгдье.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6