Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ҮАБЗ-өөр Дубайн гэрээний асуудлыг хэлэлцэж байна
Image
Х.Болорчулуун: Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз
Image
"Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" тогтоолын төслийг дэмжлээ
Image
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУБАЙН ГЭРЭЭГ “ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ АЛЬ ЭРТ ГАРЧИХСАН
Image
Ё. Баатарбилэг сайдаа хүүхдэд өгөх 650 сая төгрөг хаана байна
Image
Холерын шинжилгээний хариу сөрөг гарлаа
Image
Машин нь эвдрээд тусламж дуудаад иртэл машинд үлдсэн хүн нь сураггүй алга болжээ
Image
“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг маргааш болно
Image
МАН тойргуудыг дахин зурна
Image
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Image
ЭМЯ: 850 жирэмсэн эхээс тэмбүү илэрчээ
Image
МАН –ЫН ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД СОНГОСОН ХҮНЭЭ ӨМГӨӨЛЖ НАМЫН ДАРГА У. ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.
Image
"Чингис хаан" банкны С.Сандагдоржийг хахууль өгсөн хэрэгт буруутгажээ
Image
Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Image
Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо
Image
Улсын хэмжээнд 397 мянган тонн үр тариа хураажээ
Image
"Өгөөмөр" зах орчмын хотхонуудын орц, гарцыг нээж байна
Image
ШИНЖЭЭЧ: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна
Image
“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн боллоо
Image
Д.Оюунхорол гишүүн нөхрөө, Ч.Хүрэлбаатар сайд ахыгаа Ерөнхий консул болгов
Image
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулан өглөө
Image
НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбатын компанийн үнэн төрх
Image
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулан өглөө
Image
С.ЭРДЭНЭ: БУХИМДАЖ БАЙНА
Image
С.НАРМАНДАХ: МАНАЙХ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭН, АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
26,660 иргэн азтан боллоо
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ОЛОН ТАЛТ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗУРГААН ИРГЭН ОСГОЖ НАС БАРЖЭЭ
Image
БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Image
“Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ТАЙВАНИЙГ ЗОРИВ
Image
Б.БАТЗОРИГ НАР ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ
Image
МОНГОЛ ТӨРИЙН СЕКС СКАНДАЛУУД
Image
“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ–ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГА” АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМАНД 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Image
З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДСЭН ХОЁР ХУВЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИНА
Image
ЭКСТРЕМИСТ ШИНЖ ЧАНАРТАЙ ФРОНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЛОО
Image
"ЧИНГИС ХААН" ОДОНГ "THE HU" ХАМТЛАГТ ОЛГОНО
Image
Ц.НЯМДОРЖИЙН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЧЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.XI.18- 2019.XI.24
Image
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА
Image
БАЯН ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
Image
1500 ӨРХИЙН 5000 ГАРУЙ ОРШИН СУУГЧИД ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙНА
Image
АМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ГАРДИАН: МОНГОЛ ХӨВГҮҮД ДЭЛХИЙД ДУУ ХУУРААР ЦАХИУР ХАГАЛЖ БАЙНА
Image
Б.ГАРАМГАЙБААТАР, Н.БАТБАЯР НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Image
"ДАШТ-2022" ТЭМЦЭЭНИЙ БАМБАРЫГ КАТАРТ ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ
Image
ОЛОН УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ
Image
МАРГААШ АНГАРАГ ГАРИГИЙГ ДУРАН АШИГЛАХГҮЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ
Image
НӨХӨН СОНГУУЛЬД ШААРДАГДАХ 287 САЯ ТӨГРӨГИЙГ НӨӨЦ САНГААС ГАРГАХААР БОЛОВ
Image
Афган дүрвэгч герман эмэгтэйн нуруу өшиглөж өндөр шатнаас нисгэжээ /бичлэг, аймшиг/
Image
Эмэгтэй хүний заавал цээрлэх ёсон
Image
Дэлхийн мисст Монголыг төлөөлөн оролцож буй Ц.Энхжинд САНАЛ ӨГӨХ ДЭЛГЭРЭНГҮЙ заавар
Image
Барилгын салбарынханд үнэнийг дэлгэх “бяр” дутав
Image
ХӨХНИЙ ДАРУУЛГА АВАХДАА ҮРГЭЛЖ ШАЛГАЖ БАЙГААРАЙ АЙХТАР ЮМ БАЙНА
Image
Зуун жилийн өмнө хэрхэн төрдөг байсан бэ
Image
126 кг-жинтэй байсан модель
Image
Бидний хувцаслалтандаа гаргадаг алдаа
Image
ТӨСЛИЙН БАГТАЙ ХАМТРАН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙНЭ
Image
15 настай охин хойд эцгийнхээ хүүхдийг төрүүлжээ
Image
ВИДЕО: С.Амармандахын зодуулсан бичлэгийг ил болголоо
Image
Амьд хөгжимтэй автомашингүй өдөр маргааш болно
Image
ШИНИЙН ХОЁРНООС НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА
Image
Цагаан сараа гурван өөрөөр хийх сонголт олгосон зурхайч нартаа баярламой
Image
Танилц: Улсын аварга малчид тодорлоо
Image
Тойм: Гишүүдийг хамгаалсан заалтыг хүчингүй болгож, хахуул авсан цагдаа нарыг шалгаж эхлэв
Image
Амьд хүн оршуулах наадам зохион байгуулдаг тосгон
Image
Улаанбаатарын хаягжилт илүү хялбар болно
Image
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2019 онд барьж дуусгана
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭВ
Image
Д.ДОРЛИГЖАВЫН ГАРЫН ҮСЭГ 10 САЯ ДОЛЛАРТ ХҮРСЭН БОЛОЛТОЙ
Image
Трамп трансжендерүүдийг цэргийн алба хаахийг хориглолоо
Image
МАН-ын 60 тэрбумтай холбоотой хэрэгт эрүү үүсгэхээс татгалзжээ
Image
Image

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ

Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид өчигдөр /2019.06.14/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын

  1. Анхдугаар уулзалт 2014 оны 9-р сарын 11-ний өдөр Тажикистаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр,
  2. Хоёрдугаар уулзалт 2015 оны 7-р сарын 9-ний өдөр ОХУ-ын Уфа хотноо,
  3. Гуравдугаар уулзалт 2016 оны 6-р сарын 23-ны өдөр Узбекистаны Ташкент хотноо,
  4. Дөрөвдүгээр уулзалт 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Чиндао хотноо тус тус болж байсан бол
  5. Тавдугаар уулзалт өнөөдөр буюу 2019 оны 6-р сарын 14-ний өдөр Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид боллоо.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс даргалж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг угтан, гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд, нийгмийн харилцааны бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж буйд миний бие сэтгэл хангалуун байдаг.

Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд миний бие өнгөрсөн 4 дүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал амжилттай хийж, Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд айлчлал амжилттай болж, Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойг хамтран тэмдэглэх ажиллагаа ёслол төгөлдөр болно гэдэгт миний бие итгэл төгс байна.

Манай улсын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагаа мөн идэвхтэй хөгжиж буйд монголчууд бид баяртай байдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний саяхан ОХУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болсонд баяр хүргэе.

Гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа ийнхүү өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буй билээ.

Талуудын хамтын хүч чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжиж, хамтын ажиллагааны салбар өргөжиж,  зарим салбарт тодорхой ахиц гарч байна. Дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч, Хятадаас Орос болон Европын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 оноос 2018 оны хооронд 500% гаруй хувиар нэмэгдсэн нь гурван талын зохицуулалтыг сайжруулснаас гарах хамтын ажиллагааны үр өгөөжийн тодорхой жишээ юм.

Гэхдээ гурван талын хамтын ажиллагааны ахиц, өрнөл бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойшхи 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай юм. Гурван талын аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа нь бэлэн болсон төсөл ч байхгүй байна.

Тиймээс энэ удаагийн уулзалтаас гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн тодорхой хариуцах эзэн, биелэлтийн хугацаатай чиглэлийг гурван улсын холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай байна. Тухайлбал, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг хэрхэн түргэтгэх талаар Та бүхэнтэй бүтээлч санал солилцох хүсэлтэй байна.

Мөн гурван талын хооронд олон жил яригдаж ирсэн байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлах Хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллан, тодорхой санал, дүгнэлт гаргуулах чиглэл өгөх саналтай байна.

Зүүн хойд Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээний олон талт байгууллага байгуулах саналыг манай тал дэвшүүлж байна” гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн  Ерөнхийлөгч В.В.Путин Улаанбаатар төмөр замыг шинэчилж, дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэдгээ хэллээ. БНХАУ-ын хувьд ч гэсэн гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь чухал гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлж, төмөр замын шинэчлэл нь тэргүүлэх чиглэлийн төсөл хэмээв.

Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, БНХАУ-ын дарга  Ши Жиньпин нарыг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлж,  уулзалтыг ажил хэрэгч, бүтээлч боллоо хэмээн дүгнэлээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6