Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа
Image
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзлаа
Image
Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа
Image
Г.Батбаатар АШУҮИС-ын захирлын ажлыг эргүүлэн авахаар мөнгө цацаж эхлэв үү?
Image
Г.Батбаатар гэгч Анагаахын сургуулийн ажлыг хийлгэхгүй нь ээ
Image
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Image
С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
Image
ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
Image
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
Image
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
Image
О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
Image
ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
Image
Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Image
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
Image
‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
Image
Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Image
АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
Image
Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Image
МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
Image
СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗЭРЭГ ХУРИМЛАЛАА
Image
"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
Image
Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Image
Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
Image
УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
Image
ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
Image
5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
Image
ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Image
ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Image
МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ЭЭР 15 ДАХЬ ЖИЛДЭЭ ШАЛГАРЛАА
Image
“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД”-ЫН ОРОЛЦОГЧ Д.ТЭНГИСИЙН ШИНЭ КЛИПТЭЙ ТАНИЛЦ
Image
Танилц, нийслэлийн зам, гүүрийг ингэж шинэчилнэ. Шинэ зам, гарцтай болж удахгүй түгжрэлгүй хот болох нь ээ.
Image
Сэтгүүл зүйн ёс зүйн алдааны ард эзэд нуугдаж байдаг уу?
Image
Өнөөдөр луу өдөр
Image
С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ХААЖ, АЖЛЫН ХЭСГИЙГ ТАРААСАН ГЭВ ҮҮ?
Image
“Чайна таун” буюу Хуа-цяо нарын аюул
Image
ХАЛХ ГОЛ ШИНЭ СУМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Image
САЙХАН МЭДЭЭ: АНАГААХЫН ДӨРВӨН СУРГУУЛЬ ХОТООС НҮҮЖ, БАРИЛГАА ТӨРД ХАНДИВЛАНА
Image
Хэдэн насандаа жирэмсэлбэл IQ өндөртэй хүүхэд төрүүлэх вэ?
Image
ОН ГАРСААР ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 41 ХҮН НАС БАРЖЭЭ
Image
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
Шуурхай: Өөрийгөө шатаасан эмэгтэйн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ
Image
Хүүхдийн төлөө зөвлөлийн хоёрдугаар хуралдаан болж байна
Image
Улаанбаатарт 31 хэм дулаан байна
Image
Хоёр Солонгос нэг тугийн дор жагсана
Image
"1000 цагаан нөмрөгтөн" чуулганы хүрээнд иргэдийг оношилж байна
Image
БҮХ МУЗЕЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ЭХЭМҮТ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЗОГСООЛТОЙ БОЛЛОО /ФОТО/
Image
ОЛОН НИЙТИЙН НӨЛӨӨЛЛИЙН "ЯГААН ТУУЗНЫ АЛХАЛТ" ЭНЭ НЯМ ГАРАГТ БОЛНО
Image
Аль нь өнөөх амьд Барби гээч вэ
Image
Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай
Image
“АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ӨДӨРЛӨГ БОЛОВ
Image
БУЛГАН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭРХ ИХЭНХ ГОЛЫН УСНЫ ТҮВШИН НЭМЭГДЖЭЭ
Image
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГА БАРЬСАН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Image
Хуримаа хийгээд 2 цагийн дараа салжээ
Image
ХНХЯ-НААС “АХМАД НАСТНЫГ ТЭТГЭВЭРТ БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА •
Image
Б.Алтанзул: “Золгохоор бүгдээрээ хөдөө явлаа” гэх мэтээр мэдээллээ цацахгүй байхыг сэрэмжлүүлье
Image
Ч.Цэцэгээ: Хүүхдийн халууныг бууруулахгүй бол татдаг
Image
Image

О.АМГАЛАНБААТАР: МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭГ Ч ТӨГРӨГИЙН ТӨСӨВГҮЙ АЖИЛЛАЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатартай ярилцлаа.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ гишүүдийг сонгох сонгууль боллоо. Одоо Ерөнхийлөгчийн томилгоо хүлээж байх шиг байна. Энэ хугацаанд шүүхийн хараат бус байдлын асуудал ч багагүй хөндөгдөж байна.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа хийгдэж дуусаад байна. Энэ сардаа багтаад Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа явагдаж дуусах байх гэсэн хүлээлттэй байна.

Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаална гэдэг шүүгчдийн зөв, шударга ажиллах эрх зүй, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх асуудал юм. Шүүхийн хараат бус байдлыг хангах талаар дэлхийн улс гүрнүүд олон сорилт бэрхшээлийг туулж байна.

Манай улс ч хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэхэд багагүй саад бэрхшээлтэй нүүр тулж байна.

-Манай улсад шүүхийн хараат бус байдлыг хангахад ямар асуудал тулгарч байна вэ. Яаж шийдэх бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн хараат бус байдлыг хангах, хариуцлагатай, иргэдийн итгэлийг хүлээсэн шүүхийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас энэ оны тавдугаар сард "Төрөөс шүүхийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Тус бодлогын баримт бичигт, шүүхийн хараат бус байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд болоод үүнийг шийдвэрлэх бодлогыг тодорхой тусгасан.

Мөн шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах талаар НҮБ, дэлхий улс орнууд олон янзын үзэл санаа, зарчмыг дэвшүүлж, зөвлөмж, бодлогын баримт бичгүүд гаргаж байна. Эдгээр үзэл санаа, зарчим, зөвлөмжүүдийг манай улс сайтар судалж, өөрийн улсын онцлогт нийцүүлэн нутагшуулах нь шүүх эрх мэдлийн хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлэх, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад бодитой алхам болох юм.

Эдгээр олон улсын эрх зүйн зөвлөмж, баримт бичгүүдэд туссан гол нийтлэг, чухалчилж байгаа асуудал нь шүүхийн төсөв. Ойрын жишээ дурдвал, саяхан манай байгууллагаас шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах асуудлаар гаргасан Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг эх хэлнээ хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгоод байна. Уг зөвлөмжид шүүх хангалттай төсөвтэй байх нь хараат бус ажиллах тулгуур гэдгийг тэмдэглэж, төсвийн хомсдол шүүхийн шийдвэрийн чанарт нөлөөлдөг болохыг онцолсон байна.

Гэвч манай улсад энэ байдал эсрэгээрээ явж байна гэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна. Ганц жишээ дурдахад, Монгол Улсын шүүх сүүлийн таван жил хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөвгүй ажиллалаа.

Түрээсийн байранд, мэргэжлийн байгууллагаас хэзээ мөдгүй нурах дүгнэлт гарчихсан байранд үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүд ч байна. УИХ-аас шүүхэд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөв батлаагүйгээс байр, машин, техник тоног төхөөрөмжөөр гал алдах дээрээ тулчихаад байгаа.

Үүнээс гадна шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны төрөл жил ирэх тусам өсөж байна. Улсын хэмжээнд 2014 онд 48.5 мянган хэрэг шүүхээр шийдвэрлэж байсан бол 2018 онд 73 мянган хэрэг шийдвэрлэж, хэргийн тоо 50.5 хувиар өссөн байна.

Эвлэрүүлэн зуучлалаар жил бүр 8 мянган хэрэг шийдэгддэг бөгөөд үүнийг дээрх тоон үзүүлэлтэд оруулаагүй. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ачаалал нэмэгдэж байгааг дагаад үйл ажиллагааны зардал бодитой өссөөр байгаа. Тэгтэл 2014 онтой харьцуулахад урсгал зардлын төсөв 42 хувиар буурсан.

Өөрөөр хэлбэл, төсвийн хомсдолоор шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх түвшинд хүрч байна. Энэ нь маш хор уршигтай зүйл. Шүүхийн захиргааны байгууллагаас шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс арга буюу төсвийн эрх мэдэл бүхий этгээдүүдээс төсөв, хөрөнгө, орон байр, машин техник гуйх нь эргээд тухайн этгээдүүдийн барьцаанд орох, цаана нь иргэдийн эрх зөрчигдөхөд ч хүргэж болзошгүй эрсдэлийг дагуулж байгаа юм.

-Шүүхийн дэд бүтэц ийм хүндрэлтэй байгааг УИХ-ын гишүүд мэддэг биз дээ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3-т "Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан. Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс төсвийн төсөлд саналаа өгдөг ч, төсвийг УИХ-д өргөн барих болон төсөв хэлэлцэх үед хасагдчихдаг. Үүнээс болоод Үндсэн хууль болон бусад хууль зөрчигдөж байгаа юм.

Шүүхийн тухай хуульд шүүх өөрийн байртай байна гээд тодорхой заачихсан. Гэтэл одоогоор 8 шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Бүр гадаад улсын эзэмшлийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа шүүх ч байна. Монгол Улсын шүүхийн сан хөмрөг болсон шүүхийн архив гэхэд л нэгэн Дээд сургуулийн байрны нэгхэн хэсэгт, зориулалтын бус орчинд хадгалагдаж байгаа нь өнөөгийн шүүхийн төсвийн бодит төрх.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж манай улсын төсөв, эдийн засаг тэлж байна. Үүнийг дагаад олон арван сургууль, цэцэрлэгийн төдийгүй аймаг, нийслэл, дүүргийн захиргааны байгууллагуудын барилгууд баригдаж шинээр ашиглалтад орсон. Энэ онд л гэхэдУлсын мөрдөн байцаах газар, Тагнуулын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын барилгууд төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Үүнтэй харьцуулаад жишээ татахад, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхүүд гэхэд л Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ашиглахаа больсон, чанар, аюулгүй байдал хангахгүй хуучин байранд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

-Шүүхэд хуучин байраа үлдээсэн Сүхбаатар, Хан-Уул дүүрэг, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нийслэлд ховор өнгө үзэмжтэй, том ордонд орсон. Шүүх ганц байр барьчихаж болдоггүй юм уу?

-Шүүхүүдийн байрны хангамжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүрэгт "Шүүхийн цогцолбор” барилгын ажлыг 2013 онд эхлүүлж 5 тэрбум төгрөгөөр зоорийн давхрын барилга угсралтын ажлыг хийсэн. Үүнээс хойш хөрөнгө оруулалтын төсөвгүйгээс барилга угсралтын ажил гацсан байдалтай байна. Өнөөх барилгын суурийн хэсэг элэгдэж 5 тэрбум төгрөгийн төрийн өмч, хөрөнгө үрэгдэх байдалд хүрээд байна.

-Улсын төсөвт таны ярьсан олон барилгын асуудлыг нэг дор шийдэх боломж хомс байх. Дэс дараалалтайгаар шийдүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлдэг биз дээ.

-Тэгэлгүй яах вэ. Эхний ээлжид "Шүүхийн цогцолбор” барилгын ажлыг урагшлуулах, хууль зөрчиж түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа 4 шүүхийн барилгуудыг барих санхүүжилтийн асуудлыг улс, орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Эдгээр барилгын зураг, төсөв бэлэн болчихсон байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга сүүлийн таван жил энэ асуудлаар төсөвт саналаа өгсөн.

-Шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны төрөл жил бүр өсөж байгаа гэж та ярилаа. Хэрэг маргааныг хуулийн хугацаанд нь шийдэх хүний нөөц шүүхэд байна уу?

-Бас л хүндрэлтэй. УИХ-ын 2016 оны 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон хэдий ч өнөөгийн байдлаар анхан шатны шүүхэд 369, давж заалдах шатны шүүхэд 110, нийт 479 шүүгч ажиллаж байна. УИХ-аас тогтоосон орон тоогоор шүүгч нарыг томилуулан ажиллаж чадахгүй байгаа нь төсөвт цалингийн санг хангалттай батлахгүй ирсэнтэй холбоотой. "Хөгжлийн санаачилга бодлогын судалгааны төв” ТББ-аас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар анхан шатны шүүхийн шүүгчийн нэг жилд шийдвэрлэх хэрэг маргааны тоо иргэний хэргийн хувьд 200, эрүүгийн хэргийн хувьд 75, захиргааны хэргийн хувьд 42 байвал хэвийн ачаалал гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл өнөөгийн байдлаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч жилд дунджаар 310, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 107, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 50 гаруй хэрэг шийдвэрлэж байна. Шүүгч амралтын өдөргүйгээр хуанлийн хоногоор тооцоход л өдөрт нэг хэрэг шийдэж байна гэсэн үг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрэх, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг чирэгдүүлэх, улмаар шүүн таслах ажиллагааны чанарт нөлөөлөх байдалд хүргэж болзошгүй байна.

-200 орчим шүүгчийн орон тоо нэмэх ёстой гэж үү?

-Шат дараалалтайгаар шийдэх асуудал гэдгийг ойлгож байгаа. Нэн тэргүүнд хүн ам ихээр суурьшсан Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймаг дахь шүүхүүдийн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эхний 2020 онд 40 шүүгч, шүүхийн захиргааны 60 ажилтан нэмж ажиллуулахад шаардагдах төсвийн тооцоог Сангийн яаманд хүргүүлсэн. Бодит байдлыг дүгнэж, шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Ер нь шүүхэд тулгамдаж байгаа асуудлуудыг ярьвал нилээн цаг хугацаа, орох байх. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нэг шүүхэд очиход л нөхцөл байдал ямар их байгаа нь харагдана.

Г.Баттүшиг

Эх сурвалж: Өдрийн сонин

 
 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6