Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Г.ЭРХЭМБАЯР АВАРГА МАСТЕРСЫН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
‘’ШИНЭ ТЕХНОЛОГИ-ЭЕРЭГ ХАНДЛАГА, СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
"БИД МАРТАХГҮЙ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ
Image
“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ц.МЯНГАНБАЯР: НАМАЙГ ҮХҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БАЙХ ШИГ БАЙНА
Image
"ЗУУН АЙЛЫН ШИНЭ ЗАМЫГ 10 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА. НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД МАШИН ТАВИХ АСУУДАЛ ЦЭГЦЭРСЭН"
Image
ОЙ НАЙМАН САРТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
Image
ЗУУН АЙЛ ОРЧМЫН АВТО ЗАМ ИРЭХ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Image
ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Image
Д.ЖИГЖИДНЯМАА ЖИЛИЙН ДОТОР УБТЗ-ЫН АЛТАН КАРТНААС 280 САЯ ТӨГРӨГ “УНШУУЛЖЭЭ”
Image
Ш.РАДНААСЭД ГИШҮҮНИЙ АРГА ЯДСАН “АЖИЛ”
Image
ДОТУУР ТУЯАНЫ АППАРАТ ЭВДЭРЧ 10 ГАРУЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ЗОГСЖЭЭ
Image
УЛСЫН ХЭМЖЭЭНД 170 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭН НӨӨЦӨЛЖЭЭ
Image
ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВЧ БАЙНА
Image
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ ЭЭ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
Д.АСАРДАРЬ: ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛДАХ ЭРХ БАЙДАГГҮЙ
Image
СТАТИСТИК: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 2018 ОНД 5,323 ХҮН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧЭЭ
Image
ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ДЭД БҮТЦИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУСЛАМЖААР ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ
Image
МОНГОЛ УЛСАД ЦАЦРАГ ИДЭВХТ ҮҮЛ НЭВТЭРСЭН ТОХИОЛДОЛ АЖИГЛАГДААГҮЙ БАЙНА
Image
ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТООГ 99 БОЛГОХОД САНАЛ НЭГДЖЭЭ
Image
БОССУУДЫН “ТОМИЛСОН” НЭР ДЭВШИГЧДЭЭС СОНГОХ ҮҮРЭГ БУЮУ ХЯЗГААРЛАГДСАН ЭРХ
Image
ЭНЭ АМРАЛТЫН ӨДРӨӨС АВТОМАШИНУУДЫГ ТЭГШ, СОНДГОЙГООР АНГИЛАН ЗОРЧУУЛНА
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН "ЦАХИМ ЭЛСЭЛТ" ЭХЭЛЛЭЭ
Image
"ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80 ЖИЛ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭШХ БОЛНО
Image
УЛААНБААТАРТ 23-25 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
НҮҮРСНИЙ ӨВЧТӨНҮҮД…
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ “АНГЛИ ХЭЛТЭЙ ЗАЛУУС” ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ
Image
ТУУЛ ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ ДАВЖЭЭ
Image
Б.БАТТУЛГА: МИНИЙ АМЬДРАЛЫН МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖУУД ЭНЭ ЦАГТ БИЧИГДЭЖ БАЙНА
Image
ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ЗУРГААН АЛТ ХҮРТЭВ
Image
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
“НЭГДҮГЭЭР ХҮНИЙ ХҮН” ГЭЖ ОРИЛЖ ЯВДАГ “ИХ МОДУН”-НИЙ Б.ЦОГТСЭРГЭЛЭН “ХАЛХ ГОЛ” СУМ ДУНДЫН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛЧНЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА
Image
Ж.ЭНХБАЯР ГИШҮҮНИЙ ЖДҮХС-ТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХААХААР БОЛЖЭЭ
Image
САЙД Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАВ
Image
ЦОНЖИНБОЛДОГ ОРЧИМД ХҮРЭН БААВГАЙ ЦАГААЛЖ ИРЖЭЭ
Image
Д.ХАЯНХЯРВАА: БУУДАЛД БИЗНЕСМЕНҮҮДТЭЙ БАЙНА ГЭДЭГ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Image
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 16 ГАРААШИЙГ БУУЛГАВ
Image
УЛААН ЦУТГАЛАНГИЙН ХЯСААНАААС УНАЖ ХӨЛӨӨ ХУГАЛЖЭЭ
Image
17 КГ ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ БНХАУ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
Image
Ш.ЭНХТӨР: ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ H1N1, H3N2 ВИРУСИЙН ТАРХАЛТ БАЙСААР БАЙНА
Image
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ ДОЛООН ДАВХАР БАЙНА
Image
С.АМАРСАЙХАН: ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТЛЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООЖ АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГОО НЭГТГЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Image
АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН БУУХИА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Image
АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН БУУХИА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Image
ХУВЦСАА ТАЙЛЖ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ
Image
17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ 11 ДАВХАРЫН ХАМГААЛАЛТГҮЙ ЛИФТНИЙ ХОНГИЛ РУУ УНАЖ НАС БАРЖЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
Улаанбаатар 9 хэм хүйтэн байна
Image
Онгоцоор ая тухтай, ямар нэгэн асуудалгүй зорчиход туслах аргууд
Image
ХҮН, МАТАР ХОЁР ЗЭРЭГЦЭН АМЬДАРДАГ АФРИК ТОСГОН
Image
Дэлхийн хамгийн сонин хэл тодорчээ
Image
Баяждаг хүмүүсийн АРВАН ТАВАН чадвар
Image
Ч.Ганжавхлан: Сүр бадруулсан андын тангараг бүтэн шөнөө даахгүй
Image
ХАМГААЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ТАТАН БУУЛГАСАН АЖЛЫГ БАТАЛГААЖУУЛНА
Image
М.МӨНХГЭРЭЛ ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
Дэлхийн алдарт ”W” сэтгүүл Монголоор гоёно
Image
Жастин Бибер баярхав
Image
Барак Обама 58 хувийн рейтингтэй Цагаан ордныг орхилоо
Image
Шинийн хоёрны сар хүсэл биелүүлдэг
Image
ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСЕАН-ИЙН БҮСИЙН ЧУУЛГАНЫ САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Image
ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖЛЭЭ
Image
С.Эрдэнэ, М.Зоригт нар 250 саяыг дэмжиж, Г.Батхүү, Л.Гантөмөр нар эсэргүүцэв
Image
“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИЙ ЗАХИРЛЫН МИСС БҮСГҮЙН ТОХОЙНД ЗӨӨЛХӨН ГЭГЧ НЬ ХҮРЭЭД НҮД УНАГАЖ БАЙГАА ХАРЦЫГ ХАРУУЛСАН ЭНЭ ЗУРАГ ЦАХИМД АЛДАРШИЖ БАЙНА.
Image
АН С.Баярцогтыг намаасаа хөөх гэж байна
Image
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
Image
Эх орончдын өдрөөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Image
Жүжигчин бүсгүйг мөчлөөд, чемоданд тараан хийжээ
Image
М.ЭНХБОЛД: БИ Ц.НЯМДОРЖИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ ГЭЖ ШИЙДСЭН
Image
Наймдугаар сарын 23-нд болох үйл явдал
Image
Шүднийх нь хэлбэрээр хүнийг тодорхойлж болдог
Image
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХБНГУ-ААС ТАВАН САЯ ЕВРОГИЙН ЗЭЭЛ АВНА
Image
Д.БЯМБА-ОЧИР 87 БАЙРТАЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ НОТЛОГДООГҮЙ БАЙГАА ГЭВ
Image
СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙГ ХУЛГАЙЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ИХ БРИТАНИЙН ТУСГАЙ АЛБАНЫХАН МЭДЭЖ БАЙЖЭЭ
Image
Хүй долоон худагт ”UB resort” цанын бааз байгуулагдлаа
Image
Танилц: МАН-аас “өрх тусгаарласан” долоон гишүүн
Image
Э.Амартүвшин дэлхийн шилдэг театруудад дуулна
Image
Кировын учир битүүлэг аллага
Image
Image

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛИЙГ САЙТАР ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн юм.

Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж  “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 578 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн шинжтэй 573 үйлдэл бүртгэгдсэн нь хоёр нэгж буюу 0.4 хувиар өссөн. Нийслэл хотын хэмжээнд 33 удаагийн хэв журмын хамгаалалтад давхардсан тоогоор 346 алба хаагч, 37 автомашинтай, 190.4 цагийн үүрэг гүйцэтгэсэн” хэмээн танилцууллаа.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2489 дуудлага мэдээлэл хүлээн авч, 624 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 101 бүртгэгдэж, Зам тээврийн хэргийн улмаас долоон хүний амь эрсдэж, 121 хүн гэмтсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад  2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ослын дуудлага өсөлттэй байна” гэв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа  Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 120, эрэн хайх, аврах ажиллагааны 18, нийт 138 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 104 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 590 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Туул гол дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран хөдөлгөөнт завьт эргүүл болон нэмэлтээр алба хаагчдыг хуваарьт оруулан үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч буй 2500 гаруй иргэнд чанга яригчаар урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, хориглосон бүсэд байрласан 917 автомашиныг голын эргийн ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан. Туул гол дагуу иргэд амарч зугаалах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орох, бага насны хүүхэд багачууд хараа хяналтгүй голын эргээр тоглох нь ихсэж байна. Сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага ихсэж, зарим иргэн осолдсоныг эрэн хайх ажиллагаа явуулж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэж өглөө” хэмээн танилцуулсан юм.

Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд ар” хороололд баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын газрыг чөлөөлөх ажил ямар шатанд буй, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулж танилцуулах ажил ямар шатанд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Зөвлөлийн хуралд танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг боловсруулан, орон тооны албан тушаалтан томилж ажиллуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах” зэрэг ажлуудын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод нээлттэй олгож, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах ажлуудыг өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг холбогдох газруудад онцгойлон анхааруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгов.

Түүнчлэн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа болон хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг долдугаар сарын 1-нээс өмнө дуусгах, Авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал гарсныг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, үер усны аюулаас сэргийлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагууд дор бүрнээ анхаарч, төлөвлөгөө гаргах, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6