Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Image
АКАДЕМИЧ Р.БАРСБОЛДОД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
С.БЯМБАЦОГТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 35 ХУВЬД БАГТААХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА
Image
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
​ЗАГАСТАЙН ДАВАА ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ
Image
HUAWEI КОМПАНИ ШИНЭ ҮЙЛДЛИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Image
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АВТО ТЭЭВРИЙН ОСЛООР ГУРВАН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
Image
ДЭЛГЭРМӨРӨН ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ЭРСЭДСЭН ДОЛООН АЛБА ХААГЧИЙГ ЭРГЭН ДУРСАВ
Image
МОНГОЛ УЛС ХАГАС ЖИЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН АВЧЭЭ
Image
“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ОРЧНЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВРЫГ БАТАЛЛАА
Image
ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООВ
Image
ХАР ТАМХИНЫ ТОЛГОЙЛОГЧ ЯЛ СОНСОВ
Image
Амласан 1.8 тэрбумаа хэзээ өгөх вэ С.Амарсайхан дарга аа
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ 07-Р САРЫН 22-НООС 8-Р САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Image
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ САРЫН ТӨЛБӨР 284 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 10 БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
Image
Б.НЭРГҮЙ: ЦАГДАА ГЭХ НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭХГҮЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ХАМГИЙН САЙНААР АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
Image
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Image
4 ХҮН ХҮНД ГЭМТЭЖ, 4 ХҮН НАС БАРСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ
Image
ТОСТ, ТОСОН БУМБАД АЮУЛ АВЧИРСАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ
Image
Ж.ТЭМҮҮЖИН: ЭРЭГ ДЭЭР ОЛОН ХҮН БАЙСАН. ГЭВЧ ГОЛ РУУ ОРОХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГААГҮЙ
Image
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА
Image
ОГТЛОЛЦОЛ
Image
ТӨВ АЙМАГТ 4.6 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Image
ДУРАНГААР БӨӨР АВАХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ХИЙЛЭЭ
Image
БЗД ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЭ ХОЁР МОТОЦИКЛ ӨГӨВ
Image
ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ ДОЛООН ГАЗАР
Image
Э.МӨНХБАЯР: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУРАМЧ ДУУДЛАГА ОЛШРООД БАЙНА
Image
А.ДАВААНЯМ: БИ 16-ХАН НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД ХОЁР ДАВСАН. СОНИН ДУРСАМЖ ШҮҮ
Image
Ц.ТҮВШИНЖАРГАЛ: ЗУРАХГҮЙ Л БОЛ ТАЛ БИЕГҮЙ ЮМ ШИГ ДУТУУДДАГ
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ИНСТАГРАММ ЛАЙК НУУЦАЛНА
Image
УС ИХЭЭР ТОГТДОГ БАЙРШЛУУДЫН УСЫГ СОРУУЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ӨНӨӨДӨР: ''БУЯНТ-УХАА 2'' ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
ХЭНТИЙ, ТӨВ АЙМГИЙН ЗҮҮН, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ БОРОО ОРНО
Image
"АЛТАН АЗАРГА", "МӨНГӨН ГҮҮ", "МОЛОР УНАГА"-НЫ ЭЗЭД ТОДОРЛОО
Image
ЖЕЙСОН СПЭЛБЕРГИЙГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАВ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРГАЛНА
Image
МОНГОЛЫН ТЭЭВЭРЧИД ӨӨРИЙН УНААГААР ДАЛАЙН БООМТ ХҮРЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Image
ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БҮС НУТГААС АМРАЛТЫН ТАВ ХОНОГТ 100 ТОНН ХОГ ТҮҮЖЭЭ
Image
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Image
​М.БИЛЭГТ: ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ЯАГААД ОРУУЛААГҮЙ ЮМ БЭ
Image
НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 22.1 ХУВЬ НЬ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРТ ГАРЧЭЭ
Image
БИЧЛЭГ: ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭНИЙГ МӨРГӨӨД ЗУГТСАН ЖОЛООЧ НЬ ЛАМ БАЙЖЭЭ
Image
Х.ЭНХБОЛД: САНАСАНДАА ХҮРЭХ, ЗОРЬСОНОО БИЕЛҮҮЛЭХ ЧИНЬ АВРАГЧ ХҮНИЙ БАХДАЛ ШҮҮ ДЭЭ
Image
ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Түймэр тавьсан этгээдээр хохирлыг төлүүлжээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Засгийн газрын хуралдаан ямар шийдвэр гаргав
Image
Х.НАМУУН: Эмэгтэй хүн аливаа ажлыг амжилттай эрхэлбэл цаана нь заавал хэн нэгэн бий гэсэн өрөөсгөл ойлголт маш их байдаг
Image
Ким Кардашьяны ээлжит шуугиан юу вэ?
Image
ОСОЛ БОЛСОН УУРХАЙН ЭЗЭД ЗУГТААЖЭЭ
Image
“ММФ II БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
Image
ДАРААХ БАЙРШЛУУДАД НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
Image
Монгол иргэд Сингапур луу 30 хоног визгүй зорчих боломжтой
Image
Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий- ”Байна уу”
Image
ЯАЖ Ч ДАСГАЛ ХИЙСЭН ГЭДСЭЭРЭЭ ТУРАХГҮЙ БАЙНА УУ? ТЭГВЭЛ ИЙМ УЧИРТАЙ…
Image
САЙХАН МЭДЭЭ: Б.АНХБОЛД ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД ЗҮТГЭХЭЭР БОЛЛОО
Image
ХБНГУ Туркийн хуягт танкуудыг сайжруулах шийдвэрийг цуцалсан байна
Image
Өвөрмонголын боловсролын их сургуулиудыг танилцуулж байна
Image
Дархан-Уул аймгийн, Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин хордсон байж болзошгүй байна
Image
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ОРХОН АЙМГИЙН АН-ЫН ДАРГА Д.АЛТАНХУЯГТ ЗАЛИЛУУЛСАН ИРГЭД СЭТГҮҮЛЧДЭД ХАНДАВ
Image
Ш.Энхтүвшин: 45 наснаас дээш насны хүмүүс Д витамин байнга ууж байх ёстой
Image
ПАРИСТ ХУТГАТАЙ ЭТГЭЭД 1 ХҮНИЙГ ХӨНӨӨЖ, 4 ХҮНИЙГ ШАРХДУУЛЖЭЭ
Image
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХААР ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛНА
Image
ХОТ, ХОТЫНХНЫ 60 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ
Image
Их гүрнүүдийн “худалдааны дайн” Монголд сүүдрээ тусгаж эхэллээ
Image
Трамп болон Путин нарын хүлээлт үүсгэсэн уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө
Image
Гадны таван банк төлөөлөгчийн газраа байгуулаад байна
Image
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЯПОН УЛСАД АЙЛЧИЛНА
Image
 “Хөдөө гэр” төсөл нь монгол ахуй соёл, байгалиа унаган төрхөөр нь хамгаална
Image
АШУҮИС-ИЙН ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЭЭВ
Image
НИЙТИЙН ТЭЭВЭРТ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН АВТОБУС НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА
Image
Тайваньд нүүрстөрөгч сордог өндөр цамхаг сүндэрлэнэ.
Image
АЙМГИЙН ЦОЛ ОЛГОХ БАРИЛДААНД Б.БААТАРХҮҮ ТҮРҮҮЛЖ АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ
Image
Ц.Элбэгдорж: Дасгалжуулагчдын тэмцэл зөв байсан
Image
Сурагчдын амралт эхэллээ
Image
Image

ДЭЛХИЙ НИЙТЭД ПАРЛАМЕНТЫН ХҮЧТЭЙ ХЯНАЛТ НЬ МӨРДӨН ШАЛГАХ ХОРОО БАЙДАГ

АН ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АГУУЛГА БУС ХЭЛЭЛЦЭЖ БУЙ ПРОЦЕССЫГ ШҮҮМЖИЛЖ БУЙ

УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжинтэй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурван парламентын хугацаанд яригдсан асуудал хэмээгээд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмж буй зохицуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

-Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн болон ёс зүйн чадамжгүй гэж Ардчилсан нам үзэж байгаа. Мөн Иргэний зориг, ногоон нам өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Нөгөө талаас Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ хэлэлцэх чадваргүй гэж үзэн өөрийн саналыг аваагүй хэмээн буцаах тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ. Энэ мэт талуудын байр суурийг харахад та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процессыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхэд УИХ-д өндөр хувь хэрэгтэй. 1996-2000 онд хуульд нэмэлт, өөрчлөлт хийхийг зорьсон боловч бүтэлгүйтсэн. 2000 онд УИХ-д одоогийн мАН 74 суудал авсан. Харьцангуй олонх байсан улс төрийн хүчин тухайн үеийн үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан юм.

Ардчилсан намын зүгээс үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд нэгдсэн байдлаар эсэргүүцсэн байр суурь хараахан гаргаагүй.

Үүнтэй адилаар 19 жилийн дараа МАН 64 суудал авч үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний иргэдийн дэмжлэгийг олон нийтээс авсан байна. Гэсэн хэдий ч дотроо зөрчилтэйгөөс гадна хууль зүйн хувьд асуудалтай. 2016 онд тухайн үеийн МАН-ын дарга нь “Энэ жилийн сонгууль 60 тэрбумын схемээр бий болсон байна” гээд УИХ-ын даргадаа хууль зүйн хариуцлага тооцчихсон. 

Тэгэхээр ийм нам сонгуулийн эрхээ хууль зүйн дагуу авсан уу гэх маргаан нөгөө талдаа гарч байна. Мөн УИХ-ын гишүүдийнхээ талд нь ЖДҮ-ийн зээлээр бэлэг барьчихсан. Үндсэндээ Засгийн газар нь УИХ-ын гишүүдээ хахуульдах замаар оршин тогтнож байгаа гэсэн шүүмжлэл дагуулж байна. Ийм нөхцөлд хүлээн зөвшөөрөгдөх талаасаа УИХ асуудалтай байгаа. Асуудлыг шийдэх олонхынхоо хувьд бол тэр бүр тохиолдоод байхгүй ховор кноп. Энэ хоёрын аль нь жин дарж асуудлыг шийдэх вэ гэдэгт маргаан гарч байгаа байх.

Тэгэхээр Ардчилсан намын зүгээс үйл явцынх нь талаас шүүмжлэлтэй хандаж байгаа байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийн утга агуулгынх нь талаас бол  шүүмжлээд байх зүйлгүй болов уу гэж би хувьдаа бодож байна. Ардчилсан намын зүгээс үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд нэгдсэн байдлаар эсэргүүцсэн байр суурь хараахан гаргаагүй. Процессын хувьд санал авах газраасаа саналаа авсан уу, эрх мэдэл хуваарилалтын институц хоорондын зөвшилцөл явагдсан уу, намуудын байр суурийг яаж авав гэдэг дээр байр сууриа илэрхийлж байна.

• Гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт авчирж өгснөөр асуудлыг шийдэхээс гадна ард нь хариуцлага ярихад тодорхой байна.
• Засгийн газар төсвөө хийдгээрээ хийнэ. Харин парламент илүү зардал гаргах тал дээр нь хяналт тавих ёстой механизм юм.
• Парламентын хамгийн хүчирхэг хэрэгсэл бол төсвийн хяналт болохоос төсөв зохиох эрх мэдэл ерөөсөө биш юм.

-Талуудын оролцоо талаас УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар ард нийтийн санал асуулгыг явуулахыг зөвшөөрөх тухай хуульд заасан. Энэ утгаараа санал асуулга явуулах шаардлага, цаг хугацааны боломж, үйл явцын хувьд та юу гэж дүгнэж байгаа вэ?
-Асуудал байхгүй л дээ. Нэгдүгээрт, 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мАН үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгогчдод амласны дээр бүх нийтийн санал хураалт гэдэг шийдлийг тусгасан. Энэ амлалтдаа ч хүрэх байх. Хоёрдугаарт, Ардчилсан намын байр суурь ч мөн адил. Нэр төрийн хувьд ч, хүлээн зөвшөөрөгдөх байдлын хувьд ч ийм муу байгаа УИХ үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа бол ард түмний санал асуулгыг хийсэн нь зүйтэй. Түүнээс биш бид УИХ-д олонх, хуульд өөрчлөлт оруулах эрхтэй гэвэл араасаа олон сөрөг үр дагаврууд гарч магадгүй юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гээд эрх мэдлийн хуваарилалтад хэд хэдэн хяналт өөрчлөлт, сайжруулах зэрэг шаардлагатай зүйлсийг тусгасан гэж төсөл санаачлагчид хэлсэн. УИХ-ын тухайд хариуцлага тооцох механизмыг хэр бодитой тусгаж өгч чадсан бол?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй санаанууд зөвхөн УИХ-ынх биш. 2008 онд анх парламентын Ажлын хэсэг байгуулагдаад, тухайн үеийн судлаач, шинжээчдийг оролцуулан санал гаргаж байсан. 2012, 2016 оны парламентад мөн яригдсан. Гурван УИХ дамжин яригдаж байгаа гэсэн үг. Тарамдаж байгаа гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт авчирж өгснөөр асуудлыг шийдэхээс гадна ард нь хариуцлага ярихад тодорхой байна.

Засгийн газрыг нь УИХ-ын гишүүдээ хахуульдах замаар оршин тогтнодог гэсэн шүүмжлэл бий

Эрх мэдэл ярихаар Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, орон нутаг гээд тал талаас нь татаад эзэнгүй болчих гээд байдаг. Хариуцлага тооцох болохоор бүгд алга болчихно. Энэ нь монгол улсын үндсэн хуулийн гол сул тал болчихоод байгаа юм. 30 жилийн турш ардчиллыг гажуудуулсан, манай улсад гүйцэтгэх эрх мэдлийг нэг цэгт төвлөрүүлж чаддаггүй, хөгжлийн бодлогыг дэмждэггүй, нэгнийгээ түлхэн унагаадаг нь үндсэн хуулийн ойлгомжгүй байдлаас болж байгаа юм. Үүнийг шийдье гэсэн байдлаар гол санаа болгон авсан.

Гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлнэ гэдэг нь хүчтэй Ерөнхий сайдыг төрүүлнэ гэсэн үг. Харин ийм Ерөнхий сайдыг хэрхэн хянах вэ гэвэл парламентын хяналт сайн байх ёстой юм. Дэлхий нийтээр парламентын хүчтэй хяналт гэдэг нь мөрдөн шалгах хороо байдаг. Засгийн газрын нууж байгаа асуудлыг тодорхой мэргэшсэн эксперт томилох байдлаар нууцалсан мэдээллийг хүртэл ил болгож, ард түмнийхяналтад оруулах нь парламентын хамгийн хүчтэй хяналт юм. Ийм зохицуулалт үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж ирсэн. Гэхдээ парламентын энэ хүчтэй хэрэгсэл хаана хязгаарлагдаж, зогсох вэ гэдгийг тогтоож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол УИХ шүүхийг орлоод яваад байж болохгүй юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төсвийн шинэ зардлын талаар тусгасан байсан. УИХ шинэ зардал тусгах бүртээ Ерөнхий сайдаас зөвшөөрөл авна гэсэн утгатай. Энэ зохицуулалтын давуу болон сул тал нь юу байх вэ?
-Парламент бол татвар төлөгчдийг, сонгогчдыг төлөөлж байгаа төлөөллийн байгууллага. Тэгж сонгогдчихоод би шинэ татвар нэммээр байна, зардал гаргаж ард түмний нуруунд үүрүүлмээр байна гэдэг санаачилгыг гаргаад сууна гэдэг зохимжгүй. Тиймээс дэлхий нийтээрээ улс орнууд ийм эрхээ хязгаарлаж байна. Засгийн газар төсвөө хийдгээрээ хийнэ. Харин парламент илүү зардал гаргах тал дээр нь хяналт тавих ёстой механизм юм. Манайд энэ философийг гээснээс болоод УИХ нь төсвийн хамгийн сахилга батгүй, үрэлгэн, иргэдийн нуруун дээр ачаа, гай авч ирэгч нь болж хувирчихаад байна.

УИХ нь төсөв санхүүтэй холбоотой асуудал руу дураараа орж ирдэг, улс төржүүлдэг, үрэлгэн зардлуудаа хянаад, харин илүү тооцоотой, судалгаатай байх тэр эрх мэдлээ сайжруулах нь зохистой юм. Парламент хамгийн сайн хөгжсөн хоёр загвар байдаг. Боннын болон англи, америкийн загвар гэж нэрлэдэг. Энэ хоёр загварын аль альд нь байдаг нэг зарчим нь парламентын хамгийн хүчирхэг хэрэгсэл бол төсвийн хяналт болохоос төсөв зохиох эрх мэдэл ерөөсөө биш юм.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6