Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭР ТҮЛШ БОЛГОН ХУВИРГАХ БОЛОМЖТОЙ ТЕХНОЛОГИ
Image
ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 3 УУЛЗВАРТ ЗҮҮН ГАРЫН ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТ 2020 ОНД СТАНДАРТТАЙ БАЙХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛСОН ХОТ БАЙХ ЁСТОЙ
Image
ФЭЙСБҮҮК БОЛОН ХХЗХ-НЫ ХООРОНД ''НОГООН СУВАГ'' АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ
Image
БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БУЦААН АВАХ ЭРХ ҮҮССЭН ИРГЭДИЙН НЭРС ИРСЭН БАЙНА
Image
ЦУОШГ: ӨНӨӨ МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭДЭГ БОЛЛОО
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
"Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш"
Image
ОДОО Л ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ОРОЙТЛОО
Image
Нэг сэтгэлээр ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэндээ тусалцгаая
Image
Бурхад хулгайлсан залуус ял сонсов
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрдэнэтийн гагнуурын электродын үйлдвэртэй танилцлаа
Image
Хэт хурдан дур тавьдаг эрчүүд ...
Image
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ХӨРӨНГИЙГ ШИЙДЭВ
Image
Ц.Нямдоржийг огцруулахыг хашааны гадна, дотроос шүгэлдэв
Image
Өнөөдөр болох үйл явдлууд
Image
“ЦЭНХЭР НҮДЭН БҮСГҮЙ” БАЛЕТЫГ ӨНӨӨДӨР ТАЙЗНАА БҮЖНЭ
Image
“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн “ХАДАМ ЭЭЖ” хэн гээч…
Image
ГАЛ ТҮЙМРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛАВ
Image
11 БАЙРШЛЫН 52.97 ГА ТАЛБАЙН ГАЗРЫГ АЙМГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА
Image
Д.ДАВГАДОРЖ АРХАНГАЙ АЙМАГТ ЛИЦЕНЗ АВСАН УУ?
Image
Бялуу гэхэд арай л амьд юм шиг
Image
ХҮЧТЭЙ ШУУРГАНЫ УЛМААС БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ХИЙСЧ, АЙЛУУДЫН ГЭР УНАЖЭЭ
Image
УЛААНБААТАР ХОТ АГААРЫН ГАЛТ ТЭРЭГТЭЙ БОЛНО
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
Бяцхан охидоор гоёсон олны танилууд
Image
ТЭВЧИШГҮЙ МУУХАЙ ҮНЭРТЭЙ ЗОРЧИГЧООС БОЛЖ ОНГОЦ ЯАРАЛТАЙ ГАЗАРДЖЭЭ
Image
УЕПГ: С.Зоригийг хөнөөсөн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа
Image
Сонирхогчийн боксын "Чингис хаан-Улаанбаатар цом" олон улсын тэмцээн болно
Image
Би одоо 70 настай ч, үүнийг ууснаас хойш үе мөчний өвчин гээчийг ор тас мартсан!
Image
ХЯТАД УЛС ЭНЭ ЗУУНЫ ДУНД ҮЕ ГЭХЭД ШИНЖЛЭХ УХААНААР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Image
Хамгийн хурдан интернеттэй улс
Image
“МЭДЛЭГ, УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ” СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Image
Венесуэльд эсэргүүцлийн жагсаалын улмаас нас барагсдын тоо 80-д хүрлээ
Image
Үйл явдал: Аравдугаар сарын 11-ны өдөр
Image
Б.Батсайханыг 29-р сургуулийн захирлаар дахин томилжээ
Image
БНСУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Image

М.ЭНХСАЙХАН: ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ МОНГОЛОО ЗОЛИОСЛОХГҮЙ

Монгол Улсын сайд асан М.Энхсайхантай ярилцлаа. Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас түүнийг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах явцдаа бусдад илт давуу боломж олгохыг завдсан, түүнийг нь гурван хүн гэрчилсэн учраас гэх үндэслэлээр баривчлан саатуулсан билээ. Харин шүүхээс М.Энхсайханыг баривчлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд сулласан юм.


-АТГ-аас таныг өнгөрсөн долоо хоногт баривчлан саатуулсан. Таны эрхийг шүүхийн шийдвэргүйгээр 24 цаг хассан үндэслэлээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад илт давуу байдал олгохыг завдсан гэж тайлбарласан байна лээ. Харин та “Манай шүүхэд гялтайх зүйл их байгаа”-д талархсан байсан?

-Прокурор, АТГ-ын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэсэн халхавчтайгаар сольсныг үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн дур зоргоор улс төрийн өрсөлдөгч нартайгаа тэмцдэг, өс хонзонгоо гүйцэлдүүлдэг хэрэгсэл битгий болгочихоосой гэсэн хүлээлт олон хүнд байсан байхаа. Тийм хүлээлттэй хүмүүсийн нэг нь би байлаа. Харамсалтай нь, миний тохиолдол дээр энэ хүлээлт худлаа байж.

Би болсон явдал бүр дээрээсээ зохион байгуулалттай байсан гэж бодож  сууна. Учир нь намайг “..албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлтэй хэрэгт шалгаж байгаа ба гэрч С.Эрдэнэ, Н.Батаа, Т.Ням-Осор нар нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд зааж байх тул ..шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсугай” гэсэн мөрдөгчийн тогтоолыг гаргахдаа эдгээр хүмүүсийг “Цензургүй яриа”-ны гол баатар болгож, намайг баахан новшилсон юм байна лээ. Би тоож үзээгүй л дээ.

Гэхдээ худал хэрэг зохиож, худал гэрчүүдээр “шууд заагаад” баривчилдаг болчихвол Монгол маань юутай буруу болох вэ.

Өөрсдийгөө гэрч гэж байгаа хүмүүс гэрээний төслийг уншиж ойлгохгүй, тийм чадамж тэдэнд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Бодоод үзээрэй. Хэн нь хэний жүжигчид вэ гэдгийг бүгдээрээ мэддэг болсон цаг шүү дээ. Тэр үедээ анзаараагүй боловч тогтоол нь дугаар үгүй, хянасан прокурорын огноо байхгүй байж.

Шүүх хууль зөрчснийг тогтоож, мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосноор миний 461-р хорих ангид өнгөрүүлсэн хугацаа 24 цаг байлаа. Шүүгч Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлээгүй хууль ёсны талд байсан тул манай шүүхэд гялтайх зүйл байна аа гэсэн юм. Шүүх улс төрчдөөс хараат биш, өөрийн итгэл үнэмшилтэй, аливаа  шийдвэрээ хууль ёсоор гаргах нь ямар чухал вэ гэдгийг харуулсан. Ийм шүүгчид маш олон байгаасай гэж хүсч байна.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол үндсэндээ огт зурагдаагүй, зурахын даваан дээр улстөрөө даалгүй унасан төсөл биз дээ?

-Харин тийм. Ямар ч хамаагүй үнээр намайг буруутгахын тулд “завдсан” гэсэн нэр томьёотойгоор хууль ёсыг умартаж байна. Гэхдээ би ардчилсан тогтолцоо тэгтлээ дампуурчихаагүй байгаа гэдэгт найдаж байна.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах үүргийг Монголын Засгийн газраас танд хүлээлгэсэн. Хөрөнгө оруулалтын тендерийг хэзээ, яаж шалгаруулсан, шалгаруулалт хэр шударга явагдсан бэ. Учир нь, Тавантолгойн гэрээний талаар асар буруу ойлголт нийгэмд байгаа болохоор дөрөв, таван жилийн өмнөх үйл явдлыг товчхон дурдсан нь дээр болов уу?

-Энэ талаар жаахан амьсгаа авч байгаад сэтгүүлчид, олон түмэн рүү хандсан мэдээлэл өргөнөөр өгье гэсэн бодолтой байна. Шалгагдаж байгаа хэргээр элдэв юм яриад яахав гэж бодож суусан маань алдаа байж. АТГ-д компьютераа хураалгачихсан байгаа. Аваад мэдээлэл илүү өгөх бололцоо олдоно биз ээ. Дараа дэлгэрэнгүй ярина аа.

-Хөрөнгө оруулагчдад Монгол Улс тухайн үед ямар нөхцөл тавьж байсан бэ. Яагаад заавал “Энержи ресурс”-ийг шалгаруулсан юм бол. “Энержи ресурс”-ийг шалгаруулсанд зарим хүний “харшил” одоо ч хөдөлдөг юм шиг байна?

-Над руу нэг эрхэм утсаар залгаж байна. Таныг буруутгах замаар Тавантолгойг өөртөө өмчлөх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зорилготой ажиллагаа гэж байна лээ гэж. Нээрээ л тийм байх. Бие биедээ атаархах харшил өвчин туссан бол өөрийгөө л эмчлэх хэрэгтэй ш дээ. Бусдаас нэгийг булааж болно, дараачийнхыг мөн булаана, шунал тачаал хязгаарлагдахгүй. Замд нь Монгол хохирно. Дарангуйлагчтай болно. Тэглээ гээд амьдрал сайжирахгүй. Уг нь ийм явдал гаргуулахгүй гэж төр байдаг учиртайсан.

-Та мега төсөл шил мэт хэврэгхэн болохыг аль эртнээс хэлж, сануулж байсан. Харамсалтай нь, үнэхээр хэн нэгэн сайн эр чулуу шидэх төдийд Тавантолгойн төсөл шил мэт бутран унасан даа. Энэ төсөл тухайн үед зурагдаад явсан бол Монголын эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх байсан бол. Миний санаж байгаагаар гэрээ зурагдсаны дараа, 4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө орж ирэхээр байсан шүү дээ?

-Намайг буруутгахдаа шинжээчдийн гэх гэрэлтэй, сүүдэртэй холион бантан дүгнэлтийг хэрэглэсэн байдаг.

Тэдний дүгнэлтэд Тавантолгойн төсөл хэрэгжсэн бол сүүлийн  гурван жилд  2 их наяд 475 тэрбум төгрөг улсад орох байж гэсэн байна лээ. Одоогийн “Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашигтай  харьцуулбал бараг тав дахин их орлого.

Цагаан дээр хараар бичсэн дүгнэлт. Мега төсөл амархан хагарч унадгийн жишээг үзэхээрээ нэг боллоо. Гэвч, бас болоогүй л байна. Мега төсөл хийж сурах хүртэл бидэнд нэлээд хугацаа байна даа. Эрчимтэй суралцмаар байна. Ингэхгүйгээр хурдан, түргэн хөгжилд хүрнэ гэж бодох хэрэггүй.

-Тавантолгойн ордыг 100 жилээр Хятадад өгөхийг оролдсон  гэж таныг Ерөнхийлөгч Х.Баттулга буруутгаж, 170 хуудас материал прокурорын ажилтны зөвлөгөөн дээр иргэн хүнийхээ хувиар барьж очсон шүү дээ. Тэр зуун жил гэх хугацаа хаанаас гараад ирсэн юм бэ. Гэрээний төсөлд тийм үг, өгүүлбэр байгаагүй санагдах юм?

-Х.Баттулга Ерөнхийлөгч албан тушаалаа хүн гүтгэхэд зориулж байгаа нь харамсалтай. Тэрбээр Ерөнхий прокуророос миний үед улс төрийн захиалгаар хэлмэгдүүлэлт хийхгүй гэсэн хатуу үг сонсчихоод “Би иргэн хүний хувьд гомдол гаргаж байгаа” гэж харагдсан. Иргэн хүн  хэрхэн гомдол гаргах вэ гэдэг ч дүрэмтэй, журамтай. Удалгүй тэгээд шүүх, прокуроруудыг өөрчилсөн дөө.

100 жил, үнэгүй гэсэн үг үсэг гэрээнд хаана ч байхгүй. Ийм яриа гаргасан Ерөнхийлөгч өөрөө хариу өгвөл зохилтой.

-Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулахдаа та бусдад илт давуу байдал олгож, эх орныхоо эрх ашгийн эсрэг ажиллахыг завдсаныг хоёр, гурван гэрч нотолсон гэж АТГ-аас тайлбарласан. Тэр хүмүүс тантай хамт ажиллаж, хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулалцсан юм уу?

-Гэрч гээд байгаа байгаа хүмүүсийн нэг нь өөрийгөө шатаагч. Тэрбээр М.Энхсайханы эсрэг өөрийгөө шатаасан гэсэн мэдүүлэг өгсөн бололтой юм билээ. Тэр үед юу болоод байсныг эргээд хүмүүс санаарай. Би тэр үед бас л тэр үйл явдлыг цочирдон харж байсан нэгэн. Надтай холбогдсон зүйл байгаагүй ш дээ. Гэтэл энэ явдлыг прокурор хүртэл нээрээ тийм, үнэн гээд ойлгочихсон явж байна. Уг нь хэн нэгний хэлсэнд биш тухайн үед юу болсон талаарх мэдээллүүдийг нягталж шалгах нь хуулийнхны үүрэг юм.  Цензургүй баатрууд Монголын  улс төрийн уур амьсгалыг тодорхойлж, тэдний үгээр хууль шүүхийнхэн ажиллаад байвал  Монгол буруу тийшэ явна гэсэн үг шүү дээ.

-Ер нь эх орны эрх ашиг гэж яг юуг хэлдэг юм бэ. Манай улстөрчид наанаа эх орны ашиг сонирхол гэж гоё, гоё юм яриад, цаана хувийн эрх ашгаа нэгд тавьдаг учраас л ингэж асууж байна?

-Монгол бодлогогүй, үзэл баримтлалгүй, чиг баримжаагүй болчихоод байна. Шалтгаан нь монголчууд улс төрийн омог аймаг болж задарсан. Нам хэрэггүй.  Нутгийн зөвлөл, бөх, морь уяачид, мото, фитнес, гоо бүсгүй дагасан овог аймаг болжээ. Буруу чиглэл хандлагаасаа аль болох түргэн гарах хэрэгтэй болж.  Ээдрээ түвэгшил ихсэх тутам боловсрол мэдлэг чухал болсон гэдгийг ухаарах цаг ирээсэй билээ.

 -Өөрөөсөө өөр бодолтнуудыг өнөөдөр эх орны эсрэг ажилласан, хөлсний, хужаа гэж элдэв янзын нэр хоч өгөөд, олон нийтийн сүлжээгээр гөвдөг болсон. Энэ хэлмэгдүүлэлт мөн үү?

-Оюун санааны хүчирхийлэл мөн ш дээ.

Нийгмийн оюунлаг хэсгээсээ эхлээд үүд хаалгаа хаагаад зурагтаа ширтээд хэвтддэг цаг биш байна гэж бодох хэрэгтэй.  Хамгийн түрүүнд сэхээтэн тэднийг сэр гэж би их уриалж байгаа.

Монгол харанхуй байж болохгүй. Популизмд живж болохгүй. Монголчууд цөөхөн. Цөөхөн тулдаа түргэн өөрчлөгдөж,  босоход амархан шүү дээ.

-Та 461 дүгээр ангиас гарч ирээд бичсэн нийтлэл олон шейр, хандалт авсан. “Монгол хүнд Тэнгэрээс заяагдмал эрх чөлөөг одоо л хамгаалахгүй юм бол хожмоо эрх чөлөөг олж авахад хэцүү” болохыг монголчууддаа та ойлгуулахыг хүссэн байна лээ. Яагаад тэгж болов?

-Би сэтгэлээсээ тэр нийтлэлээ бичсэн. Одоо тайвширчихаад өөрийнхөө бичсэнийг уншаад өөр хүн бичсэн юм шиг санагдаад “нээрээ тийм шүү” гээд л сууж байна. Том нийтлэл  биш болохоор уншаагүй нь уншаарай.

-Ерөнхийлөгч Х.Баттулга та хоёрын дунд нэлээд эртний үл ойлголцол бий. Юунаас болж Ерөнхийлөгч та хоёр муудалцсан юм бэ?

-Төмөр замын төслөөс болоод. Улсын хөрөнгийг хий хоосон мөрөөдөлд үрэн таран хийж байна гэдгээс улбаатай.

Төмөр замын хулгай, буруу бодлогыг анх би олон түмэнд  ил болгосон. Бичлэгүүд интернэт орчинд байгаа. Одоо ч ач холбогдолтой шүү. 

Өс хонзон сүрхий тээдэг хүн юм байна. Түүнээс айж Монголоо золиослоно гэж юу байхав.

-УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ид яригдаж байна. Ардын намын өргөн барьсан төслийг та дэмжиж байна уу. Учир нь, энэ төслөөр олон өөрчлөлт орж байгаа. Шүүхийн бие даасан байдлыг хангах, Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх өөрчлөлтүүд орж ирсэн?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Бие биенээ тэвчээртэй сонсож, мэргэжлийн хүмүүсийн үгийг анхаараасай гэж хүсэх байна. Дэндүү олон үйл явдал давхцаад тэр болгоныг үзэж харж чадахгүй байгааг минь уучлаарай.

-Монгол Улс парламентын засаглалтай байх нь зөв үү, Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр үү?

-Хууль ёсон дор амьдарья гэвэл парламентийн засаглал байх нь гарцаагүй. Ерөнхийлөгчийн институци “ төрөө шатаах” тоглоомын гал өрдөгч нь байсан. Үүнийг болиулаасай гэж бодож байна. Энэ талаар дараа хоёулаа дэлгэрэнгүй ярилцъя.

Эх сурвалж: News.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6