Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх баримтын жагсаалт
Image
Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс  “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлнө
Image
“Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно
Image
МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг хасах шийдвэр гаргав
Image
Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй
Image
Төрийн албаны шалгалт хойшиллоо
Image
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарь
Image
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ТЕЛЕВИЗЭЭР, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ДОТООД ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР ХИЧЭЭЛ ЗААНА
Image
Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Image
Мнгол Улсын Ерөнхийлөгчийн Норвег дахь айлчлалын хүрээнд 1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв
Image
400 гаруй иргэн хилээр орж ирсэн байна
Image
Д.Цогтбаатар: Улаанбаатар хотын амбулаторын нийт үзлэгт амьсгалын замын өвчлөл 14,2 хувийг эзэлж байна
Image
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье
Image
МУГЖ Э.Амартүвшин дуурийн "Оскар”-т нэр дэвшчээ
Image
Хонконгийн эрдэмтэд короновирусын халдварын тархалтыг 4,5 сард оргилдоо хүрнэ тооцоолжээ
Image
Зах, худалдааны төвүүдийг хаахгүй
Image
Ё.Баатарбилэг: III, IV сард 5 долоо хоног бямба гарагт хичээллэж, багш нарт илүү цагийн мөнгийг олгоно
Image
Ухань хотын эмчийн үхэлтэй тэмцэж буй өдрийн тэмдэглэл
Image
Багш нарыг цалинтай амраана
Image
Төрийн албаны шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
Image
Ирэх даваа гарагаас 13 телевизийн сувгаар сурагчдад хичээл заана
Image
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно
Image
Хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй, нийлүүлэлтийг таслахгүй гэдгийг "Улаанбаатар Гурил", "Номин" ХХК мэдэгджээ
Image
Засгийн газар хуралдаж байна
Image
Ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Image
ӨНӨӨДӨР: НЗДТГ-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ
Image
Айсандаа адуу үргээдэг Ч.Улаан сайд
Image
Корона вирусын халдвартай өвчтөнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай хүн Улаанбаатарт ирээд гурав хоножээ
Image
Төрийн албаны шалгалт хойшиллоо
Image
ЖАГСААЛТ: Үйл ажиллагааг нь зогсоогоод буй соёл, урлаг үзвэр үйлчилгээний 42 байгууллага
Image
Тагнуулын ажилтнуудыг 461-р ангид хорьжээ
Image
Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярыг яллах талын нотлох баримтыг цуглуулж байна
Image
ЭМЯ: Австралид очсон Монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн
Image
ВИДЕО: АН-ын дарга С.Эрдэнийн үг биеллээ олж эхэлжээ
Image
Эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисоо дуусч, дахин хангалт хийхээр захиалга өгсөн гэв
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны онцлох 10 үйл явдал
Image
“Web awards” наадмын “Орон нутгийн шилдэг сайт”-аар www.erdenettoday.mn шалгарлаа
Image
Эрдэнэт үйлдвэр санхүү, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнгээр ажилчдаа урамшууллаа
Image
“Уурхайчдын их цэнгүүн” ёслол төгөлдөр боллоо
Image
2020 онд индукцийн технологиор ган бөөрөнцөг үйлдвэрлэх хос шугам ашиглалтад орлоо
Image
Т.БАТМӨНХ: Цаг зогсдоггүйтэй адил бидний ажил хэзээ ч дуусдаггүй...
Image
Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Белазын жолооч М.БОЛДБААТАР
Image
Эрүүл мэндийн үзлэгийг ирэх сарын 15-нд дуусгавар болгоно
Image
Даваанямын ЗОРИГТХҮҮ
Image
Д.Уламмандах: Уурхайн геотехникийн ажлыг шинэ шатанд гаргах нь ирэх оны том зорилтын нэг
Image
Үйлдвэрийн ахмадуудын үлгэр дууриалал
Image
Корона вирусын халдварын улмаас нас барсан хүний тоо 106 хүрээд байна
Image
Ажилд оруулна гэсэн залилангийн хэргийн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Өвөрмонголын боловсролын их сургуулиудыг танилцуулж байна
Image
Хөдөөгийхнийг мөн их ад үзэж, доромжлох юмаа
Image
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААГААР 20 КОМПАНИЙН 443 949 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзана
Image
С.АМАРСАЙХАН: ӨГЛӨӨНИЙ 04.00 ЦАГ ХҮРТЭЛ АРХИДАН СОГТУУРДАГ ЯВДАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ
Image
Зарим сумдад гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна
Image
Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран “Шинэ амьдрал” төслийг хэрэгжүүлж байна
Image
Дэлхийн хамгийн их бяцхан номтой хүн
Image
Н.Түвшинбаярт “Чингис хаан” одон хүртээнэ
Image
24 баримт: Монголын төрийг шүүхэд өгөөд буй Б.Мөнгөнтуяа ял сонсоод юу хэлж байв
Image
ИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Image
Б.Баатархүү: 25 хүүхэд ор сураггүй алга болсон
Image
Машин уу Юу вэ
Image
Цахилгаан шугам сүлжээнд засвар, үйлчилгээ хийх хуваарь
Image
Ч.ИЧИНХОРЛОО: БИ АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛ ӨӨРӨӨ ИРЭХИЙГ ХҮЛЭЭДЭГГҮЙ
Image
НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Image
ИНФОГРАФИК: УИХ-ЫН ЧУУЛГАН ДӨРӨВДҮГЭЭР САРД
Image
МОНГОЛД АНХ УДАА ЭКГ-12К ЭКСКАВАТОР АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Image
Увс аймагт гемодиалезийн тасаг нээгдлээ
Image
Галаас хоёр хүний амь аварчээ
Image
Арван дөрөвхөн настай хүү сургуулийн дотуур байрнаас оргон....
Image
“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
Image
УЛААНБААТАРТ 01-03 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
АН: УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙГ ЯАРАЛТАЙ ЗАРЛАН ЯВУУЛЪЯ
Image
Д.Хаянхярваа: "Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүст хууль тэгш үйлчлэх ёстой"
Image
Сүүлчийн болзоо ...
Image
ХЯТАДАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ НЭМЭГДЖЭЭ
Image
Москвад болсон гэнэтийн шуурганаар 11 хүн амь эрсдлээ
Image
ҮҮЛЭНД НӨЛӨӨЛЖ ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖЭЭ
Image
Т.БАТБОЛД: ХОВД АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД АЛИМНЫ ХОЁР, ЧАВГАНЫ ДОЛООН СОРТЫГ ТАРИАЛЖ БАЙНА
Image
Image

ГЭРИЙН ЭКСПОРТ МАЙХНЫ ИМПОРТЫГ ДАВЖЭЭ

2017 ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД ХИЛИЙН ЧАНАД РУУ АЧСАН МОНГОЛ ГЭРИЙН ТОО 2018 ОНД 70 ХУВИАР ДЭЭШИЛЖ, 2500-Д ХҮРСНИЙГ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛД ДУРДЖЭЭ

Монголчууд монгол гэрээ экспортлоод жилд таван тэрбум орчим төгрөг олж байна. Нүүрс, зэс зэрэг гарын таван хуруунд багтах эрдэс түүхий эдээс өөр олон улсад борлуулах бараа ховор манай улс сүүлийн жилүүдэд гэр хэмээх экспортын “шинэ” бүтээгдэхүүнтэй болж байна. Санаанд оромгүй бүтээгдэхүүн Монгол Улсад валютын орлого авчирч байгаа нь энэ. Бас болоогүй, монгол түмний уламжлалт сууцыг худалдан авагчдын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр буй аж.

2017 онтой харьцуулахад хилийн чанадыг чиглэсэн монгол гэрийн тоо 2018 онд 70 хувиар дээшилж, 2500-д хүрснийг статистикийн мэдээлэлд дурджээ.  Хамгийн сонирхолтой нь, тоо ширхэг нь өссөн ч экспортын орлого нь өнгөрсөн онд ялимгүй буурсан байгаа юм. Хоёр жилийн өмнө 1500 гэр экспортлоод 1.87 сая ам.доллар олж байсан Монгол Улс өнгөрсөн онд үүнээс 1000-аар илүү уламжлалт сууцыг 1.84 сая ам.доллараар борлуулжээ.

Гадаад зах зээлийг чиглэх гэрийн экспорт нэмэгдсэн нь дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулалтын шинэ суваг нээв. Уламжлалт гэрийг монгол хүн хамгийн олноор суурьшсан АНУ, Япон, БНСУ, Австри, Их Британи зэрэг улсаас худалдан авдаг байна. Мөн ӨМӨЗО болон Европын зарим орны иргэд монгол гэр худалдан авах нь түгээмэл байдгийг дотоодын үйлдвэрлэгчид онцолж байна.

Үндэсний зарим үйлдвэрлэгчид нийт борлуулалтынхаа 20-40 хувийг экспортолж байна. Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд эх орноо их санадаг гэдэг. Тэд хашаандаа монгол гэр барьж, дулааны улиралд амьдрах сонирхолтой байдаг учир худалдан авдаг хэмээн үйлдвэрлэгчид хэлж байсан. Жирийн монгол гэр хагас тонн ачаа болдог учраас хилийн чанад  руу тээвэрлэхэд зардал өндөр. Тиймээс экспортын бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгаж, 75-  95 килограммын жинтэй аяны гэр бүтээсэн үйлдвэрлэгчид ч байна.

Санаанд оромгүй бүтээгдэхүүн Монгол Улсад валютын орлого авчирч байна

“Аяны асар” компани дотоодын хэрэглэгчдэд зориулсан Prius загварын автомашины тээшинд багтах гэр үйлдвэрлээд удаагүй аж. Монголчуудын дунд Prius-ийн хэрэглээ өндөр байдаг учраас уг загварын автомашины тээшинд ачиж, аялах боломжтой гэр бүтээжээ. “Жирийн гэр суудлын машины тээшинд багтана гэхээр олон хүн итгэдэггүй. Манай бүтээгдэхүүн энгийн монгол гэртэй адил. Хамгийн гол нь унь, тооно, хана зэрэг бүх эд хэрэглэл нь эвлүүлдэг тоглоом шиг задарч, эвхэгддэг хэмээн “Аяны асар” компанийн гүйцэтгэх захирал Б.Тулгаа ярилаа.

Түүнчлэн хүүхдэд зориулсан жижиг гэр худалдан авах эцэг эхчүүдийн тоо сүүлийн үед өсөж эхэлжээ. Аяны зориулалт бүхий 3.5-5 метрийн диаметртэй гэрүүд нь төрөл, хэмжээнээсээ хамааран 0.6-1.9 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.

Төв Азийн нүүдэлчдийн олон мянган жилийн тэртээгээс амьдран сууж ирсэн уламжлалт сууц орчин цагийн Монголын орлогын нэг эх үүсвэр болж эхэллээ. Сонирхолтой нь, монголчуудын гэрийн экспортоос олдог орлого хилийн чанадаас авдаг саравч, майхны импортыг давав. Гэрээ гадаадад борлуулаад жилд таван тэрбум орчим төгрөг олдог монголчууд хоёр тэрбум орчим төгрөгөөр саравч, майхан хилийн чанадаас худалдан авдаг байна.

Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буйгаас майхан, саравчны эрэлт өсжээ. Ялангуяа, 2017 оноос илт сэргэсэн байна. тодруулбал, майхан, саравчны импорт 2017 онд 2016 оныхоос хоёр дахин нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд ч өсөлтөө хадгалжээ.

Импортын өсөлттэй зэрэгцээд дотоодын үйлдвэр хөгжиж байна. Улсын хэмжээнд 20 орчим иргэн, аж ахуйн нэгж майхан үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болж. Тэдний дийлэнх нь хилийн чанадаас бүтээгдэхүүнийхээ түүхий эд, материалыг худалдан авдаг. Тухайлбал, “Амар  асар” компани асар, майханд шаардлагатай төмөр хийцийг энэ төрлийн бүтээгдэхүүн импортолдог иргэдээс авдаг байна. Харин даавуун материалаа урд хөршөөс худалдан авдаг аж. Гэхдээ нано технологийн даавууг дотооддоо үйлдвэрлэхээр ажиллаж буйг тус компанийн үүсгэн байгуулагч Б.Бадраа мэдээлсэн юм.

Цаашлаад найман хүний, чанартай материалаар хийсэн, аяны иж бүрэн хэрэгсэлтэй, импортын майхан 1.5-1.8 сая төгрөгийн хооронд байх жишээтэй. Импортын бүтээгдэхүүний ийм өргөн сонголт худалдан авагчдыг хүлээж байна.

Хэдийгээр дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалт өссөөр буй ч үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс өндөр байна. Интернэтээр болон худалдааны төвүүд, задгай талбайд борлуулж буй хэдийгээр дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалт өссөөр буй ч үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс өндөр байна. Интернэтээр болон худалдааны төвүүд, задгай талбайд борлуулж буй импортын майхны доод үнэ 90 мянган төгрөгөөс эхэлж байна. Дөрвөн хүний багтаамжтай, дундаж чанарын майхан 350-500 мянган төгрөгийн үнэтэй. Цаашлаад найман хүний, чанартай материалаар хийсэн, аяны иж бүрэн хэрэгсэлтэй, импортын майхан 1.5-1.8 сая төгрөгийн хооронд байх жишээтэй. Импортын бүтээгдэхүүний ийм өргөн сонголт худалдан авагчдыг хүлээж байна.

Харин дотоодын чанар сайтай майхан 500 мянган төгрөгөөс эхлэх аж. Үндэсний үйлдвэрлэгчид нэг, хоёр жил болоод бэхэлгээ төмөр нь хугарч, хэрэглээнээс гарчихдаггүй, монгол хүний хэрэглээ, хэрэгцээний онцлог, цаг агаарын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьдгоо учирласан юм. Цаашлаад түүхий эдээ хилийн чанадаас худалдан авдаг учир үнэ, өртгийг бууруулах боломж хомс буйг учирлалаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай иргэд хямд майхан олон удаа худалдан авч, нэмэлт зардал гаргахаас илүү нэг удаа чанартай сайн майхан сонгохыг илүүд үздэг болсон гэж бизнес эрхлэгчид хэлж байна.

Ер нь энэ чиглэлийн үйлдвэрлэл солонго адил олон бүтээгдэхүүнээр төрөлжиж буй. Тухайлбал, майхан асраас гадна зөөврийн гарааш, сүүдрэвч, хүүхэд, уяачид, малчдад зориулсан аяны хэрэгсэл, цэргийн палатки зэргээр бүтээгдэхүүний нэр төрөл, зориулалт олширч байгаа. Дийлэнх үйлдвэрлэгчид жил бүрийн 3-5 дугаар сард бүтээгдэхүүний бэлдэц эсгүүрээ хийж, 5-10 дугаар сар хүртэл захиалга авч ажилладаг.

Гадаад болон дотоодын эрэлтээр дэмжигдсэн гэр, сууцны зах зээл Монгол Улсад эрчтэй хөгжиж байна. Ялангуяа, монгол гэрийн экспорт санаанд оромгүйгээр нэмэгдэж, чамлахааргүй орлогыг авчирч байгаа нь дэлхийн ховорхон нүүдлийн соёл иргэншлийн ололт, үнэ цэнийн нэг тод илрэл гэлтэй. Нөгөө талаас, майхан болон саравч, цаашлаад түүхий эд, материал дагасан валютын урсгалыг дотоодод тогтоохын тулд энэ чиглэлээр суурь үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Голдуу жижиг, дунд аж  ахуйн нэгжээс бүрддэг энэ зах зээлийн үйлдвэрлэгчдэд үйл ажиллагаагаа тэлэх шаардлага бий. Гэхдээ тэдэн шиг жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчдэд ус, агаар мэт хэрэгтэй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл тэр бүр олдоод байдаггүй. Энэ жилээс жинхэнэ эздэдээ хүрэх байх гэж найдаж буйгаа тэд хэлсэн юм.

Г.Байгал

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6