Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
"МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙСЭН"
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
Түмний төлөөх “ХАШГИРААН”
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Францын дуучны Монголд хийсэн “галзуу” клип
Image
БЕЛАРУСЬ, МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД НАР САНКТ-ПЕТЕРБУРГТ УУЛЗАВ
Image
“НАЙРАМДАЛ” ТӨВӨӨС МАЙХАНТ ЗУСЛАНГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Иванка Трампын бренд загварын зах зээлээс түлхэгдэж эхэллээ
Image
Турк Европоос хагацах болсон нь
Image
Хаан банкны ажилтан 216.942.000 төгрөг “зувчуулжээ”
Image
Х.Хоснаран: Жаахан ганган хүүхэн зурах болгонд л “Ука байна” гэдэг болсон
Image
3,500 сурагчийнхаа эрхийг хамгаалж, орон сууц барихыг зөвшөөрөхгүй
Image
Best Songs Of Aretha Franklin
Image
АРВАЙХЭЭР СУМЫН МАН-ЫН ХОРОО ДАРГАА ШИНЭЧИЛЛЭЭ
Image
Хорт хавдрыг хормын дотор илрүүлэх сорил гарчээ
Image
Усан санд живж амиа алджээ
Image
Улаанбаатарын хоёр ч цэг ДЭЛХИЙД АГААРЫН БОХИРДЛООРОО ТЭРГҮҮЛЖ байна
Image
ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
Image
Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ
Image
Дэлхийн хамгийн хөөрхөн охид
Image
ТҮРҮҮ БӨХИЙН БАЙ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Image
ТЦА: 10 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД ГАНЦААРАА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙХ ҮЕДЭЭ ОСОЛД ӨРТӨХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга:70 орчим тэрбум төгрөгийг дотоодын худалдан авалтад зарцуулах боломж бий
Image
ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ДҮРМИЙГ БАТАЛЛАА
Image
Токиогийн залуучуудын хувцаслалт
Image
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛОГДСОН 33 УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨВ
Image
МАЛ ТӨЛЛӨЛТ ГУРВАН ХУВЬТАЙ БАЙНА
Image
Дарга нарын "тансаглал"-ыг зогсооно гэж зоригтой дуугарлаа, одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй
Image
Сүхбаатар дүүрэг шагналын мөнгөө ОБЕГ-т хандивлалаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга түймэртэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо
Image
АТГ: МХЕГ-ын дарга нараас 500 гаруй сая төгрөг хураасан ч дахин их хэмжээний хахуулийн үйлдэл илэрсэн
Image
“Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгуулна
Image
Савласан цэвэр ус бүгд хар тугалганы агууламжтай гэв үү
Image
Өнөөдөр туулай өдөр
Image
Image

Оросууд Хятадын талыг золтой л эзэлчихээгүй түүх

XIX зууны сүүл, ХХ зууны эхэн үед Евразийн зүүн хэсэгт өөрийн эзэмшил газруудаа идэвхтэйгээр тэлэн өргөжүүлж байсан Орос орон Ази дахь Английн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Яг тэр үед хоёр их гүрний нөлөөллөө тогтоох гэсэн ээлжит эрмэлзэл нь өөрийн тусгаар тогтнолыг олж авахын төлөө тэмцэж байсан Түвд орон байсан билээ.

Түвдийн хувьд англичууд авахыг зорьж байсан нь тодорхой юм. Учир нь, Түвд Британийн эзэмшилд ороод байсан Энэтхэг Улстай хиллэдэг байлаа. Гэвч Түвдэд Англитай нэгдэн нийлэх талыг баримтлагчид төдийлөн олон нийтийн дэмжлэг аваагүй аж. Түвдийн ард иргэд Балба, Бутан, Сикким улсуудын эмгэнэлт хувь заяаг мартаагүй байна. Эдгээр улсуудыг англичууд ХIX зууны хоёрдугаар хагаст өөрийн эрхшээлд оруулсан билээ.

Харин Түвдийн ард иргэд хүчирхэг хамгаалагч болж чадна гэж Орос Улсыг ихээхэн сонирхож байсан юм. Гэвч энд нэг том саад тотгор байжээ. Оросын газар нутгийн хамгийн ойрхон суурин газар Лхас хотоос мянга гаруй бээр зайд байрлаж байв. Англид суугаа Оросын Элчин сайд Бенкендорф 1906 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Оросын Гадаад хэргийн сайд Извольскийд бичсэн захидалдаа “Ямар нэгэн сөргөлдөөн үүссэн тохиолдолд бид өөрсдийн үнэн зөвийг батлахад тун хүндрэлтэй байх болно. Учир нь, англичуудад үргэлж хоёр ноцтой тайлбар байх юм. Түвд Улс Энэтхэгтэй хил залгаа оршдог бөгөөд Англи Улсад манайхаас олон Буддын шашинтнууд байдаг билээ” гэж бичжээ.

Гэсэн хэдий ч буриад эр Агваан Доржиев Далай ламын багш байсан учраас түүнд Оросын Засгийн газар Буддын шашинтан ард иргэдийнхээ ашиг сонирхолд ихээхэн анхаарал хандуулдаг хэмээн ятгуулж чадсан байна. Ингэснээр тэр Оросын Эзэнт гүрэнд Буддын шашныг дэлгэрүүлэн түгээхэд дэмтэй гэж ойлгуулав. 1805-1875 онуудад Түвдэд дөрвөн ч Далай лам солигджээ. Тэд насанд хүрэлгүй л хорлогдож байсан юм. Түвдэд сууж байсан Хятадын амбанууд тэднийг хордуулах ажиллагааг зохион байгуулжээ. Амбан захирагчид Түвд дэх Чин гүрний бие төлөөлөгчид байсан аж.

1898 онд XIII Далай лам насанд хүрчээ. 21 насандаа Түвдийн шашны тэргүүн Наваанлувсан Түвдэнжамц Хятадын амбаныг буулгаж аваад түүнийг хар гэрт хориулжээ. Ингэснээр ХIII Далай лам өөрийн өмнөх лам нарын эмгэнэлт үхлээс зайлсхийн, Түвд дэх шашны болон төрийн ажил хэргийг гартаа төвлөрүүлэв. Ийнхүү Далай ламын байр суурь бэхжих үед түүний багш Агваан Доржиев улс төрийн гол зөвлөхийн үүргийг гүйцэтгэж эхэлжээ.

ХIX зууны 90-ээд оны эхээр Транссибирийн төмөр зам байгуулагдаж эхэлсэн билээ. Энэ төмөр зам хожим нь Европ тивийг Номхон далайтай холбосон юм. Оросын Сангийн сайд Сергей Витте Алс Дорнодыг эдийн засгийн хувьд булаан эзлэх бодлогыг явуулж байсан аж. Орос Улсын Алс Дорнодод явуулах бодлогыг гартаа авсан Витте тус бүс нутгийн хөгжил муутай зах зээлийг санхүү, эдийн засгийн аргачлалуудаар өөрийн болгохыг зорьсон бөгөөд цэрэг зэвсгийн хүчээр булаан эзлэхийг урьтал болгоогүй билээ. Чухам тэр үед л Оросын Гадаад харилцааны яаман дотор нэгэн төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. Түүний гол зорилго бол Орос Улсад Хятадын үлэмж хэсэг, тэр дундаа Монгол, Зүүн Туркестан, Түвд зэргийг нэгтгэх явдал байлаа. Энэ төслийг зохиож, найруулсан гол хүн бол Дорнын анагаах ухааны эмч Пётр Бадмаев гэгч байсан аж. Тэрбээр Эзэн хааны гэр бүлд ойрхон нэгэн байсан бөгөөд мань хүн Транссибирийн төмөр замыг Түвдийн хилд ойрхон байдаг Хятадын Ланьжоу хоттой холбох асуудлыг гаргаж тавьжээ.

Пётр Бадмаевын бодлоор бол энэ төмөр замыг барьснаар Хятад, Монгол, Түвд рүү нэвтрэх боломж нээгдэх байв. Бадмаев Хятадад Чин гүрний мөхөл удахгүй ирнэ гэж таамагласан юм. Яг тэр мөчид Орос Улс Барууны гүрнүүдээс өрсөн Хятадын дийлэнх хэсгийг өөртөө нэгтгэх ёстой гэж тэрбээр тооцоолжээ. Өөрийн санаа бодлыг Бадмаев Эзэн хаан III Александрт илгээсэн “Азийн зүүн хэсэгт явуулах Оросын бодлогын тухайд” гэдэг илгээлтдээ тусгажээ. Бадмаевын гаргасан санаачлагыг арай аядуу бодлого явуулах талыг баримтлагч Витте ч дэмжсэн байна.

Энэхүү өргөн хүрээтэй төслийг гүйцэлдүүлэхийн тулд Оросын Засгийн газар хоёр сая рублийн хөрөнгийг алтаар гаргаж өгчээ. Түүгээр Байгаль нуурын цаана худалдааны төвийн халхавчин дор томоохон байгууллага байгуулахаар шийдэв. Тус газар Хятадыг Орос Улсад нэгтгэх бэлтгэл ажлыг хангах зорилготой байсан аж. Ийнхүү 1893 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Петербург хотод “П.А.Бадмаев ба Ко” гэсэн нэртэй худалдааны төв байгуулагджээ. Түүний төв байр Чит хотод байршив. Витте тэр үед Бадмаевыг бүрэн дэмжиж байлаа. Бадмаевын удирдах худалдааны төвөөр дамжуулан Лхастай харилцаагаа өргөжүүлэх нь улс төрийн асар их ач холбогдолтой зүйл гэж Витте үзжээ.

Гэвч 1896 онд Манжуурт Хятад-Зүүн төмөр замыг байгуулах олон улсын гэрээнд гарын үсэг зурснаар Бадмаевын байгууллага сайд Виттегийн төлөвлөгөөнд саад тотгор болов. Тийм учраас Бадмаев Алс Дорнодод явуулах Виттегийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж зайлуулагджээ. Тэгэнгүүт Эзэн хааны эмч 1898 оны эхээр Хааны шадар туслах Александр Безобразовын бүлэглэлд нэгдсэн байна. Энэ бүлэглэл Алс Дорнодод явуулах Орос Улсын бодлогыг ширүүн байх ёстой гэж үзэж байлаа. Тус бүлэглэлд гүн Александр Михайлович, Дотоод хэргийн сайд Вячеслав Плеве, Кавказын тойргийн ахлагч Илларион Воронцов-Дашков, Хааны ордны сайд контр-адмирал Алексей Абаза, гүн Юсупов, Щербатов нар багтсан аж. Тэд Виттегийн явуулж байгаа бодлого, түүний байгуулсан бүлэглэлийг тууштай эсэргүүцэгчид байсан юм. Витте Цэргийн яамны сайдаар өөрийн хүн Куропаткиныг, Гадаад харилцааны сайдаар Ламсдорф нарыг томилуулж дөнгөснөөр хүчээ зузаатгав. Гэхдээ энэ хоёр бүлэглэл хоёулаа Хятадыг хувааж авахын төлөө тэмцсэн билээ.

Англичууд Агваан Доржиевын тухай олж мэдэв
1898 онд Агваан Доржиев Түвдээс албан ёсны айлчлал хийхээр Санкт-Петербург хотод очсон бөгөөд Эзэн хаан II Николайд бараалхсан аж. Тэдний уулзалт Петергоф дахь Зуны ордонд болжээ. Уулзалтын үеэр дипломат харилцаа тогтоох боломжийг ярилцаж, Түвдийг Оросын тал руу урвуулах боломжуудыг хэлэлцэж, Оросын консулыг Түвд рүү илгээх тухай хөндөгдөж, Далай ламтай шууд бичгээр харилцах боломж яригджээ. Ийнхүү Петербург, Лхас хоёрын хооронд анхны харилцаа холбоо тогтсон юм.

Түүнчлэн Доржиев Оросын Гадаад харилцааны яаманд Далай ламын ирүүлсэн нэгэн хүсэлтийг уламжилсан аж. Түвдийн шашны тэргүүн Петербург хотод Буддын шашны сүм хийд барих хүсэлтийг тавьжээ. Тэнд Түвдийн төлөөлөгчийн газар ажиллах боломжтой байлаа.

Агваан Доржиев, II Николай хаан нарын удаахь уулзалт 1900 оны есдүгээр сарын 30-нд Ялта хотын Ливадия ордонд болжээ. Тэрхүү уулзалтад Сангийн сайд Сергей Витте, Цэргийн сайд Алексей Куропаткин, Гадаад харилцааны сайд Владимир Ламсдорф нар оролцсон аж. Тэгэхэд Доржиевт оросууд “Бид хэрэв та бүхэн Лхас хотод Оросын Консулын газрыг байгуулж өгвөл өөрсдийн зүгээс чадах чинээгээрээ туслах болно” хэмээн амлажээ. Ливадия ордонд байхдаа Агваан Доржиев Түвдэд гадаадын ямар ч төлөөлөгчийн газар байрлах боломжгүй хэмээн зүтгэсэн гэдэг. Хоёр тал удтал ярилцсаны эцэст Оросын нууц Консулын газрыг Хятадын Сычуань мужийн Да-Зян-Лу хотод, Түвдийн төлөөлөгчийн газрыг Петербург хотод нээхээр шийдвэрлэжээ.

Эдгээр тагнуулын зорилготой дипломат төлөөлөгчийн газруудыг нээх явдал Англи-Бурын дайн болж, англичууд хамаг анхаарлаа Африк тив дээрхи асуудлууддаа хандуулах үеэр өрнөсөн юм. Мөн Хятадад Боксчдын бослого гарсныг далимдуулан Оросын Засгийн газар Манжуурт өөрийн явуулж буй бодлогыг идэвхжүүлж, Орос Улсад Виттегийн бүлэглэл хүчирхэгжсэн аж. Хоёр дахь уулзалтаас хойш нэг жилийн дараа буюу 1901 оны зургаадугаар сарын 23-нд Петергофын Зуны ордонд II Николай хаан Түвдийн албан ёсны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Үүний дараагаар Агваан Доржиев Петербург хотод Далай ламын албан ёсны төлөөлөгчийн хувиар үлдсэн байна.

Энхтайван сахиулах ажиллагаа
Энэтхэгийн дэд хаан Жорж Керзон гэгч Агваан Доржиевыг залилан мэхлэгч, түүний Оросын Эзэн хаанд бараалхсан гэх яриаг хий хоосон зүйл гэж үзжээ. Тэрбээр Түвд дэмжлэг, туслалцаа хүсэхээр Орост хандахаасаа илүү англичуудад хандана гэдэгт бүрэн итгэлтэй байв. Англи-Бурын дайн явагдаж, Герман болон Орос улсуудтай байдал хурцадмал байгаа үед аливаа цэрэг, дайны ажиллагаа явуулбал тус улс цэрэг болон улс төрийн хүнд байдалд орно гэдгийг англичууд ойлгож байсан юм. Гэхдээ л Калькутта хотод байрлаж байсан Энэтхэгийн дэд хааны Засгийн газар Түвдэд зэвсэгт ажиллагаа явуулах боломжтой хэмээн үзэж байв. Гүн Керзон 1902 оны тавдугаар сарын 28-нд Энэтхэгийн асуудал эрхэлсэн сайд Хамильтонд илгээсэн захидалдаа “Оросууд иймэрхүү алхам хийвэл бид хариуг нь яаралтай барих болно. Би удаж, тэвдэлгүй цэрэг эрсээ Лхас руу илгээх болно” гэж онцлон бичжээ.

Ийнхүү Английн засаг захиргаа Түвд рүү зэвсэгт халдлага хийхээр шийдвэрлэв. Тэр үед Англи-Бурын дайн дуусгавар болж, англичууд Түвд дэх Хятадын нөлөөлөл буурсан, Далай лам Англи-Энэтхэгийн Засгийн газартай хувийн харилцаа тогтоох хүсэлгүй байгаа гэдгийг англичууд ойлгосон байлаа. 1904 оны наймдугаар сарын 04-ний өдөр Английн цэрэг эрс Лхас руу оржээ. Тэднээс айсан Далай лам, Агваан Доржиев нар Оросын хилтэй ойрхон байрлах Монголын нийслэл Өргөө хот руу зугтан дайжив. Ийнхүү англичууд Түвдийг өөрийн эрхшээлдээ оруулсан мэт санагдсан нь ойлгомжтой. Учир нь, Хятад Улс дотроо бужигнаантай Япон Улстай хүнд дайн хийж байгаа оросууд ч Британийн эсрэг цэрэг хөдөлгөх боломжгүй байсан юм. 1904 оны дөрөвдүгээр сарын 08-нд Англи-Францын гэрээ гэгч байгуулагдсан бөгөөд үүнээс өмнөхөн буюу 1903 онд Англи-Оросын яриа хэлэлцээр Лондон хотноо эхэлж, тэд Перс, Афганистан, Түвд дэх нөлөөллөө хэрхэн хуваах талаар ярилцсан билээ.

Далай лам Орос Улсад найджээ
Гэсэн хэдий ч Англи Түвдийг бүрэн эрхшээлдээ оруулж чадаагүй юм. Үүнд Далай лам Орос оронд итгэж байсан, Орос Улс ч Түвдийн өмнө тодорхой үүрэг, хариуцлага хүлээсэн нь нөлөөлжээ. Ялангуяа тухайн үед Далай ламын очиж орогнож байсан Монгол оронд Орос Улс нөлөөллөө тогтоохыг хүсэмжилж байлаа. Монгол орныг Оросын Эзэн хаан Хятадад нөлөөгөө бэхжүүлэх өөрийн бааз суурь болох ёстой хэмээн үзэж байсан аж. Орос-Японы дайн эхлэхээс нэг сар хагасын өмнө, Түвд рүү Английн цэрэг эрс нэвтэрсний дараагаар Пётр Бадмаев II Николай хаанд хандан “Түвдэд англичуудын эсрэг сөрөн зогсох тухай” гэдэг илгээлтийг явуулжээ. Тэрхүү илгээлтэд Түвд Улс улс төрийн чухал ач холбогдолтой газар нутаг гэдгийг онцолсон байна.

“Хэн Түвдэд нөлөөгөө тогтооно, тэр Хөх нуур болон Сычуань мужийг эрхшээлдээ байлгана. Сычуань мужийг мэдэлдээ байлгаж байгаа хүн бүх Хятадыг эрхшээлдээ байлгана гэсэн үг. Түвдийг буулгаж авснаар тэд Хөх нуур, Алшаа аймаг, Монголоор дамжин манай Туркестан руу, цаашаагаа Манжуур руу нөлөөгөө тэлнэ гэдгийг англичууд тооцоолсон бололтой. Тэгэхээр жинхэнэ орос хүн англичуудыг Түвд рүү оруулах нь ямар аюултай вэ гэдгийг ойлгох ёстой. Японы асуудал бол Түвдийн хажууд юу ч биш” хэмээн Түвдийн эмч Бадмаевын захидалд өгүүлсэн байна.

Тэр үед Оросын эрх баригчдын тодорхой хэсэг нь Далай ламд Оросоос үзүүлэх нөлөөллийг чангатгах замаар Оросын харьяанд Монгол-Түвдийн Бүгд найрамдах улсыг байгуулах төлөвлөгөөг ярилцаж байсан гэдэг. Японтой хийсэн дайны үеэр Оросын цэрэг, усан цэргүүд ар араасаа ялагдал хүлээж, улмаар Англи-Оросын яриа хэлэлцээр явагдаж эхэлснээр Орос Улс Түвдэд идэвхтэй бодлого явуулж чадаагүй билээ. Сангийн сайд Виттегийн ятгалганд орсноор Орос Улс Манжуурын төлөө Японтой дайтахдаа 400 мянган цэрэг эрсээ алдаад зогсохгүй улс төрийн хувьд томоохон доромжлол амссан юм. Мөн цэрэг, дайны үйл ажиллагаанд шууд зарцуулагдсан 2.5 тэрбум алтан рублиэрээ хохирчээ. Бас Японд алдсан эд хөрөнгийн үнэлгээ 500 сая рубльд хүрэв. Японд мөн Порт-Артур, Дальний зэрэг боомтуудтай Квантунын хойгийг алдсан байна. Мөн төмөр замын өмнөд хэсэг, Оросын Сахалин арлын талыг алджээ.

1904 оны аравдугаар сараас 1908 оны есдүгээр сар хүртэл Далай лам Монгол оронд орогнож байлаа. Тэрбээр шашин нэгтэй Монгол-Түвдийн Бүгд найрамдах нэгдсэн улсыг Оросын харьяанд байгуулж, өөрийг нь тэргүүнээр нь өргөмжилнө хэмээн Орос Улсад найдаж суужээ. Түвдийн оюун санааны тэргүүн Орос Улс өөрийн ашиг сонирхлыг бодоод Түвд, Монгол улсуудыг нэгтгэх байх гэж найдсан хэрэг. Чухам энэ санааг түүнд Агваан Доржиев итгүүлж, суулгасан гэдэг. 1906 оны хоёрдугаар сарын 22-нд Агваан Доржиев дөрөв дэх удаагаа Оросын Эзэн хаан II Николайтай уулзжээ. Тэр үед Орос Улс Хятадад идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон байв. Доржиевын уулзалтууд ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Орос Улс Түвдээс татгалзав
Тухайн үед Орос, Англи улсууд Ази тивд бугшсан бүх маргаантай асуудлуудаа ярилцаад зөвшилцөлд бүрэн хүрэхээр шийджээ. 1907 оны наймдугаар сарын 31-нд Петербург хотод Перс, Афганистан, Түвдийн талаар Англи-Оросын гэрээг үзэглэсэн байна. Энэхүү гэрээгээр Түвдийг Хятадын харьяа нутаг гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Товчоор өгүүлбэл, Орос Улс Хятадтай харилцах Түвдийн хувь заяаг Англи Улсад олгоод харин Монголын асуудлыг өөрийн талд шийдвэрлэхээр авч үлдэв. Энэ гэрээ нэг талаас Англи, Франц, Оросын эвсэл байгуулагдах үндэс суурийг тавьж өгсөн бол, нөгөө талаар Хятадад Түвдийг өөртөө бүрэн нэгтгэх өргөн боломжуудыг олгосон билээ.

Тэр хойгуур Далай лам 1908 оныг хүртэл Оросын Гадаад харилцааны яамнаас зөвлөсний дагуу Монголд байсан аж. Энэ нь тус улс дахь Оросын нөлөөллийг улам бэхжүүлж байв. Харин Ар Байгалийн сүсэгтнүүд Доржиевын санаачлагаар Далай ламыг Орост авчирч суурьшуулан, Буриадын нутагт дэлхийн Буддын шашны төвийг байгуулах асуудлыг дэвшүүлэн тавьжээ. 1908 оны сүүлээр Далай лам Оросоос дэмжлэг хүсээд утгагүй болсон гэж үзээд Бээжин хотноо “мэхийн” ёслохоор очжээ. Тэнд Эзэн хааны зарлигаар түүнийг Түвдийн захирагчаар нөхөн томилжээ. Ингээд Далай лам 1909 оны эхээр Лхас хотод очиж шашны үйл хэргээ явуулж эхлэв.

Түвд Английн эрхшээлд оров
Нэг жил ч бололгүй Далай лам Түвдийг дахин орхиод Энэтхэг рүү дайжжээ. Түвдийг Хятадын арми булаан эзлэсэн юм. Энэтхэгийн Даржилинг хотод гурван жил болохдоо Далай лам аргагүйн эрхэнд Английн засаг захиргааны нөлөөнд оров. 1912 оны хавар Хятадад Синьхайн хувьсгал гарснаар Далай лам англичуудын тусламжтайгаар эх орондоо эргэн очжээ. Байлдаан, тулааны үйл ажиллагаа дуусгавар болсноор хятадууд Түвдээс хөөн зайлуулагдсан бөгөөд Түвд Хятадтай бүх харилцаагаа зогсоов. Тэр үеэр Агваан Доржиев Түвд дэх Самдан хийдэд Далай ламтай сүүлчийн удаа уулзаж чадсан байна. Доржиев түүнд тун удахгүй Ар Монголын автономит байдлыг хүлээн зөвшөөрч магадгүй тухай мэдээлжээ. Хятадад гарсан хувьсгалын үеэр, Чин гүрэн мөхсөнийг далимдуулаад Орос Улс Монгол орныг Ар, Өвөр гэж хоёр хэсэгт хуваахад хүргэсэн бөгөөд Ар Монголд нь хяналтаа тогтоосон билээ.

Далай лам урьдын адил Орос оронд найдаж суусан бололтой. Тэрхүү уулзалтын дараа Доржиев Далай ламын нэрийг барин 1913 онд Өргөө хотод хүрэлцэн ирж, тэр үед байж боломгүй нэгэн гэрээг Монголын хутагт ирээдүйн Богд гэгээнтний Засгийн газартай байгуулжээ. Тэрхүү гэрээгээр талууд харилцан нэг нэгнийхээ Хятадаас туурга тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн юм. Дараа нь Агваан Доржиев Петербург хотод очоод II Николай хаанд Далай ламын захидлыг дамжуулсан аж. Тэрхүү захидалдаа Далай лам Оросын Эзэн хаанаас Түвдийн тусгаар тогтнолыг Орос, Англи улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх талыг баримтлахыг гуйжээ. Гэвч түүний хүсэлтийг оросууд талаар болгов.

Доржиевыг ч Орос дахь Түвдийн суурин төлөөлөгчөөр ажиллуулах шаардлага үгүй болов. 1914 оны аравдугаар сард Англи-Хятадын конвенцид талууд Энэтхэгийн Симла хотод Гадаад Түвдийн автономийг хүлээн зөвшөөрөх талаар гарын үсгээ зурсан билээ. Тэрхүү гэрээгээр Хятадын Засгийн газар Түвдийг өөрийн колони болгохгүй байх амлалтыг авсан бол Английн Засгийн газар Түвд юм уу түүний аль нэг хэсгийг булаан эзлэхгүй байхаар болов. 1949 онд Хятадын булаан эзлэлт явагдах аюул тулгарсан тул одоогийн Түвдийн автономит бүс нутаг дээр Түвдийн Бүгд найрамдах улсыг тунхагласан билээ. Гэвч дараа жил нь буюу 1950 онд Түвдийг Хятад Улс эзлэн түрэмгийлсэн юм. Иймээс XIV Далай лам Энэтхэг рүү цагаачилсан бөгөөд тэнд 50 гаруй жилийг өнгөрүүлж байгаа билээ.

“Бадмаевын төсөл” ба өнөөгийн Хятад Улс

ХХ зууны 80-аад онуудын дундуур БНХАУ өөрийн эдийн засгийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлж эхэлсэн. Тус улс Ази, Номхон далайн бүс нутагт өөрийн нөлөөллийг улам өргөтгөх бодлогыг идэвхтэй явуулж эхлэв. Европ тивтэй харилцахын тулд тус улс Шинжаан дахь Үрүмч хотоос Казахстан Улсын Дружба станц хүртэл төмөр зам барьжээ. Ойрын ирээдүйд энэ төмөр замаар дамжин Хятадын бүх боомтууд Европтой холбогдох юм. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Транссиб төмөр зам, Монголын төмөр зам ч Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд руу Европоос ирэх ачаа тээврийн эргэлтийн гол зангилаа байхаа болих аюул нүүрлэнэ. Учир нь, бидний урдуур тавигдах төмөр зам богино, үнэ хямдтай байх юм.

Хятад Улс Япон тэнгист гарцтай болохын тулд олон улсын “Туманган” гэдэг төслийг боловсруулжээ. Ингэснээр Хятадын зүүн хойд хэсэг болох Манжуурыг хөгжүүлэх үүд хаалга нээгдэнэ. Далайд гарах гарцыг нь ОХУ, БНАСАУ-ууд олгож мэдэх юм. Пётр Бадмаев 100 гаруй жилийн тэртээ нэгэн төслийг сэдэж байсан нь одоо Хятадад жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлжээ. Дэлхийн хоёр дайн, Орос Улсад коммунист дэглэм 70 жил ноёрхсоны дараа нөхцөл байдал шал эсрэгээрээ эргэж байна. Одоо харин Хятад Улс Сибирь, Алс Дорнод, Монгол Улсын эдийн засгийн байр байдлыг сулруулан өөрийн эдийн засгийн хөгжлийг хүчирхэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Эх сурвалж: “Совершенно секретно”

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6