Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"АЛТАН АЗАРГА", "МӨНГӨН ГҮҮ", "МОЛОР УНАГА"-НЫ ЭЗЭД ТОДОРЛОО
Image
ЖЕЙСОН СПЭЛБЕРГИЙГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАВ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРГАЛНА
Image
МОНГОЛЫН ТЭЭВЭРЧИД ӨӨРИЙН УНААГААР ДАЛАЙН БООМТ ХҮРЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Image
ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БҮС НУТГААС АМРАЛТЫН ТАВ ХОНОГТ 100 ТОНН ХОГ ТҮҮЖЭЭ
Image
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Image
​М.БИЛЭГТ: ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ЯАГААД ОРУУЛААГҮЙ ЮМ БЭ
Image
НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 22.1 ХУВЬ НЬ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРТ ГАРЧЭЭ
Image
БИЧЛЭГ: ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭНИЙГ МӨРГӨӨД ЗУГТСАН ЖОЛООЧ НЬ ЛАМ БАЙЖЭЭ
Image
Х.ЭНХБОЛД: САНАСАНДАА ХҮРЭХ, ЗОРЬСОНОО БИЕЛҮҮЛЭХ ЧИНЬ АВРАГЧ ХҮНИЙ БАХДАЛ ШҮҮ ДЭЭ
Image
ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
Image
НИЙСЛЭЛ ДЭХ ХӨШӨӨНҮҮДИЙГ ЗАСВАРЛАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
УЛСЫН ХАРЦАГА Д.АНАР: Б.СЕРИК МААНЬ “МИНИЙ НАЙЗ ГАР АМАР ДАВААД ТОМ ЦОЛД ЗҮТГЭ” ГЭЖ ХЭЛСЭН
Image
АН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ
Image
ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХ МЭДЭЛТ “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК АЖИЛЧНЫХАА ҮХЛИЙГ ҮЛ ТООЖЭЭ
Image
Э.ОЮУНБОЛД АВАРГАД ШИНЭ ЗАГВАРЫН "LEXUS RX350" МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ
Image
ДЭЛХИЙН АВАРГА Б.БУДЖАРГАЛД ГУРВАН ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЖЭЭ
Image
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Image
''ЗҮҮН АЗИЙН 15 ДАХЬ УДААГИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ'' БОЛЛОО
Image
ӨЛӨНГИЙН ӨНГӨР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АРГА ХЭМЖЭЭ НОГДУУЛЛАА
Image
МОБИКОМЫН ДЭЭРЭМ
Image
ХУРГАН ДАРГА НАР ЭХНЭР ХҮҮХДИЙН ХАМТ ТАМИРЧДЫН ХООЛ ХҮНСИЙГ ДУУСТАЛ ИДЭЛЦЖЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛ, САНАЛЫГ АЖЛЫН ХЭСЭГ ХЭРХЭН ДҮГНЭВ?
Image
АКАДЕМИЧ Р.БАРСБОЛД ДЭЭРМИЙН ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ
Image
С.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД ЭНЭ ЗАМ НЭГ ЦАГ, НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ Ч ГЭСЭН АШИГЛАЛТАД ОРОХ НЬ НЭН ЧУХАЛ
Image
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Image
МОНГОЛД АМРАХААР ЭРХҮҮ МУЖААС 42 ХҮҮХЭД ИРЛЭЭ
Image
ТӨРИЙН ОРДОНД БОЛОХ ХУРАЛДААНЫ ХУВААРЬ
Image
ЗАРИМ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ УСАРХАГ БОРОО ОРНО
Image
ОЛОН НИЙТЭЭС ИРСЭН САНАЛУУДЫГ БАГЦАЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА
Image
МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ-Д ТАНИЛЦУУЛАВ
Image
"УРТ НЭРТЭЙ" ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО
Image
ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
ХӨЛБӨМБӨГ: МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЭХ ОРОНДОО 4 ТОГЛОЛТ ХИЙНЭ.
Image
С.БАТБААТАР: ЭРХ БАРИГЧ ХОЁР НАМЫГ ТАТАН БУУЛГАЖ, ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ НЭМСЭН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДОД ЦЕГ-ЫН УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ НЭР БАРИН, ХЭРЭГ ҮЙЛДСЭНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАРВАГАН ТАХЛЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ДАХИН 10 ХОНОГ СУНГАЛАА
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ 27 ДУГААРЫН ТОЙМ
Image
КАПИТАЛ БАНКНЫ ЭД ХӨРӨНГИЙГ ХУДАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
“БИД МАРТАХГҮЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
Н.ЛҮНДЭНДОРЖ: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭР ТОМЪЁО ТОВ ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ
Image
БУЛГАН, АРХАНГАЙН МАЛЧДЫН ИСГЭСЭН АЙРАГ ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ
Image
АЛДАРТ ИХ "МАГНАЙ ХАЛИУН" АЗАРГА ЭНДЖЭЭ
Image
АЖИЛ, АМРАЛТАА АНДУУРСАН ГИШҮҮН
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Түймэр тавьсан этгээдээр хохирлыг төлүүлжээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Ээж нь хүүхдээ ухаалаг утаснаас холдуулах арга олжээ
Image
“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Image
“Дүнжингарав” уралдааны бүртгэл явагдаж байна
Image
Поп хатагтай Б.Сарантуяа: Муусайн баячуудад үнэрхэж сурах хэрэгтэй
Image
Д.Сосорбарам: Ардчилсан нам ҮҮРД БАЯРТАЙ
Image
Цагаан сараар 7,6 сая гялгар уут худалдан авдаг
Image
УИХ-ын ЧУУЛГАНААР ИРЭХ ДОЛОО ХОНОГТ
Image
Хэт хурдан дур тавилт
Image
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
Image
МҮЭ-ийн холбоо ажлын хэсэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан дахин санал хүргүүлнэ
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Ц.Дуламсүрэн: Ойг эрүүлжүүлэх арга хэмжээг бодлогын хэмжээнд тавих шаардлагатай байна
Image
Азтай охин Nicole Scherzinger
Image
Эмэгтэй хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий
Image
Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаснаа гэрчилсэн залуусыг саатуулжээ
Image
ХАДАН ЦОХИОНООС УНАХ ГЭЖ БАЙСАН ХҮҮХДҮҮДИЙГ АВАРЧЭЭ
Image
ГАНЖУУР, ДАНЖУУРЫН ТУХАЙ
Image
Багийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ орууллаа
Image
230 ГАРУЙ ИРГЭН ХУВИАРАА ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БАЙНА
Image
Дайны үед Солонгос эмэгтэйчүүдийг “сэкс боол” болгож байсныг гэрчлэх анхны дүрс бичлэгийг дэлгэлээ
Image
МУГЖ Т.БАЯСГАЛАН: БИ ЧИНЬ АНХ ИРЭЭДҮЙН НӨХРИЙНХӨӨ ХУРИМАНД ДУУЛЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ…
Image
15 минутанд бэлдэж болох 10 төрлийн зууш
Image
ЦАГДААГИЙН ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖЭЭ
Image
“БИ ГЭРТЭЭ” ДУГУЙЛАН ЭХЭЛЛЭЭ
Image
Түүнээс Калафыг л хүсч байна
Image
​'Бүрэнхий' нийгэмд гэрэл асаасан бүтээлүүдийг шалгарууллаа
Image
КАНАДЫН ТЭРБУМТНЫ ҮХЛИЙН ШАЛТГААН ТОДОРХОЙ БОЛЖЭЭ
Image
ТАМХИ ТАТАХ НЬ НУРУУ НУГАСНЫ ХҮНД ӨВЧИН ҮҮСГЭДЭГ
Image
“Улыбка” чуулгын тоглолт болж, удирдагч Б.Болормаа шагнал хүртэв
Image
Эрүүгийн хуулийг хэлэлцэж байна
Image
Image

БАЯРЫН ЖАР ХОНОГ

Баабар ингэж өгүүлэв

(ШҮҮМЖ)

Санж Баяр дурсамжаа бичих санаатай байгаа л гэж ярьж байсан. Бараг мартчиж. Тэгсэн хэд хоногийн өмнө номоо дуусгачихлаа, НЭПКО-гоор хэвлүүлье гэсээр давхиад ирдгийн. Манай залуучууд тэр дор нь барьж аваад л нэг нь ерөнхий дизайн хийж, нөгөө нь үндсэн санааг нь товч яриулж аваад хавтасны зураг бүтээв. Редакторлохын хувьд хувааж аваад түчигнүүлж гарлаа. Ердөө маргааш нь эх бүтээх ажлаа дуусгачихжээ. Тэд ажиллахын зэрэгцээ бүгдээрээ уншчихжээ. Гялс хэвлүүлчихье гэж ярилцацгаан Мөнхийн үсэг хэвлэх үйлдвэртэй тохирон хоёрхон хоногийн дотор ном бэлэн болчихдог байгаа. 450 нүүртэй нэлээд зузаан ийм номыг ердөө дөрөв хоногийн дотор эхийг нь бэлдээд хэвлэн гаргаж байсан тохиолдол бидэнд байтугай Монголын түүхэнд байхгүй байхаа. 

Оройд нь би өөрт ноогдох хувийг аван үдэш орондоо орон уншиж гарав. Нэг амьсгаагаар уншсаар ард нь гарч сэхээ авбал хэдийнээ нар мандаж гудамжаар машин давхилдах чимээ гарч байна. Ойрд ингэж нэг амьсгаагаар унталгүй ном уншиж нойргүй хоносонгүй. Нобелийн шагналт зохиолч Светлана Алексиевичийн Чернобилийн наминчлал номыг ноднин ганц шөнө уншиж дуусгасан санагдана. Тийм уншууртай сонирхолтой ном ч ховор, Гомбосүрэн гуайн орчуулга ч төгс.

Санж Баярын номын нэр Жаран хоног, “жаран”-ы бутархай. Хоёр үндсэн хэсэгтэй, дотроо учиргүй олон бутархай гарчигтай. Баримтат уран сайхны гэх төрөлд багтах болов уу гэх энэ бүтээл эшлэл үгүй, товъёг байхгүй. Энэ нь товъёгоос хайж зарим хэсгийг нь цоолдон унших хэрэггүй, уншвал эхнээс нь дуустал унш, үгүй бол байхалгүй юу гэсэн хүчирхийлж тунирхсан шинжтэй юм уу даа. Тиймээс ч би энд номын агуулгыг ярьж, баримтын үнэн зөвийг шүүмжлэн дэнсэлмээргүй байна. Зохиогч ч өөрөө баримт, явдал, үйлдлийг нэлээд дөхүүлж байгаад халуунаар нь орхичихсоныг бодоход уншигч бүр хувь хувьдаа өөрөө эцсийн дүгнэлтээ гаргана биз гэсэн юм болов уу. Бусдын өмнөөс дүгнэлт гаргалгаа хийж өвчигнөхөө больё, яршиг. Бүтээлийн зохиомж, хэллэг, дүрслэл, уран сайхны талаар санал бодлоо хэлье, тэгэх үү?

Баримтат уран сайхны энэ зохиол үндсэн хоёр хэсэгтэйн эхнийх нь хроник маягийн өдөр тутмын тэмдэглэл. Гэхдээ айхавтар халилттай. Өдрийн тэмдэглэл явснаа тэндээс салаалаад шал өөр дурсамж маягийн юм руу орчхоно. Хоёрхон үндсэн баатартай, бусад нь дандаа замд таарах туслах дүрүүд. Тэд нэргүй ч удахгүй уншигч танил болно. Гол хоёр баатраа нүүр нүдгүй самардаагүй, тэр байтугай нэлээд тохиолдолд өмөөрсөн, сайшаасан, ойлгох гэж хичээсэн байдал илэрхий. Зөвхөн тэдэнтэй холбоотой одоо болоод өнгөрсөн үйл явдлыг оочин тоочин дурджээ. Хөвөнд боосон чулуу шиг энэхүү түншилтүүдэд гол цохилт бий. Тэдэнд сөргүүлж тавьсан хариу цохилт өөрийнх нь тайлбар. Эдгээр тайлбар логиктой, учир шалтгаантай, бодит баримттай. Гэхдээ логик гаргалгаагаа гол баатруудтай маргалдах байдлаар биш, өөр хөндлөнгийн тохиолдолдтой холбон бичжээ.

Нацистын шоронд алагдсан Чехословакийн сэтгүүлч, утга зохиолын шүүмжлэгч, зохиолч, нийтлэлч Юлиус Фүчикийн шоронд бичсэн Цаазын газарт бичсэн тэмдэглэл гэж 80 орчим хэлнээ орчуулагдсан алдартай ном 50-60 жилийн өмнө монгол хэлнээ хэвлэгдсэн юм. Шоронд хоригдож байхдаа өдрийн тэмдэглэл бичиж, түүнээ дэлгэрүүлэн хальж нацизмыг эсэргүүцэж буй үзэл санаагаа уран сайхнаар илэрхийлсэн баримтат уран зохиол. Цаазын газраас бичсэн сурвалжлага нь эсэргүүцэл, гомдол, цөхрөл, уриалан дуудсан манефэст, нацизмын эсрэг сөрөлт. Энэ бүтээлийн төгсгөлийн цогтой үг “Хүмүүсээ, би та нарт хайртай. Сэрэмжтэй байгтун!” гэсэн анхааруулга машид алдаршсан эшлэл болсон юм.

Баярын зохиолын эхний хэсэг мөн л шоронд өдрийн тэмдэглэл маягаар тууривсан байдлаараа гадаад хэлбэрийн хувьд Фүчикийнхтэй төстэй мэт боловч утга санаа нь тэс өмнөө юм. Баярын Жаран хоног эсэргүүцэл гомдол сөргөлт гэхээсээ ухаарал, ойлголцолд уриалсан, популизмаас сэрэмжлүүлсэн анхааруулга аятай гэлтэй. Тэнд хэнийг ч хэний ч эсрэг тухирсан юм байхгүй. Өөрийгөө ч улайм цайм өмөөрч бурууг бусдад тохох гэсэн санаа үгүй. Өөрийн үнэнийг дэлгэж үзүүлжээ гэлтэй. Хүн бүрийн эсрэг тэсрэг араншинг харьцуулж харахаар зураглал харин овоо бий. Зохиолд буй нэг эшлэлд “Энэ нөхөр гутлаа хулгайд алдсан гэл үү, хүний гутал хулгайлсан гэл үү, сайн санахгүй байна. Юутай ч хулгайн хэрэгт л лав орооцолдсон юмдаг” гэж бий. Баярын санаа “Би гутал хулгайлаагүй, гутлаа хулгайд алдчихаад сууж байна” гэдгээ л тайлбарлаж. “Хүний юм хулгайлах, хулгайд юмаа алдах хоёр шал өөр биз дээ?” гэж уншигчаас асууж буй хэрэг.

Дүрслэл. Хүний нүүр, хөдөлгөөн, дотор бодол зэргийг орчинтой нь холбон бичсэн дүрслэл нь маш чамин болжээ. Тэр болгон зохиолч ингэж илэрхийлж чаддаггүй юм. Монголын утга зохиолд урьд нь ингэж бичиж байсан зохиолч гэвэл С.Дашдооров, Ц.Доржготов хоёр л гэж боддог. Эл номд онцгой дүрсэлсэн баатар нь Москва дахь элчин сайдын яамны дэргэд оюутан хариуцсан түшмэл, Улаанбаатар зочид буудлын харуулын цагдаа хоёр. Дүр овойж оцойтол нааш тодрон босож ирснээр хүний жудаг, өөрийнх нь хэлээр "эр хүний ёндоо" гэсэн моралийн асуудал, тухайн нийгмийн араншинг нүдэнд харагдтал илэрхийлэгджээ. Баатар үргэлж малилзтал инээж явдаг боловч нүд нь дандаа хорслоор дүүрэн. Эндээс гарах дүгнэлт нь инээмсэглэл гэдэг нь ердөө ам уруулын муриулт аж

Уран сайхны хэтрүүлэг. Номын хоёр дугаар хэсэг болох “Жаран”-ы бутархайд жаран жилд тохиолдсон зарим учрал, дурсамж, хөгтэй явдал, элэглэл, зовнил зэргээ цоолборложээ. Энд уран сайхны хэтрүүлэг, элэглэл, даваадуулал элбэг буй нь номыг улам уншууртай болгож чимэглэнэ. Жишээ нь бараг л хар нялхдаа Бат-Үүлтэй компот булаацалдсан түүх илэрхий хэтрүүлэгтэй ч давс хужир нь таарсан хөөрхөн зохиомж. Тиймэрхүү явдал болох нь болсон ч чухам тэр өгүүлэмжийг ингэж зурагжуулснаар л хөөрхөн намтар болно. Диалоги нь өгүүлэмждээ маш сайн наалдаж өгсөн учир наргиантай мөртөө цаад баатрынхаа унаган ааш, төрлөх чанарыг товойлгож чадсан ажгуу. Иймэрхүү уран сайханжилт багын болон залуугийн найз нөхөдтэй нь холбоотой хөгтэй явдал, гэнэн дурсамж, наргиантай явдлуудад ховор биш таарна. Чухам ийм давс хужирын хүчээр л Дожготовын богино өгүүллэгүүд шиг, Дашдооровын Говийн өндөр шиг амттай болж. Гэхдээ ийм хэтрүүлэгтэй урансайханжилт номын эхний бүлэгт ажиглагдаагүй.

Хэллэг, хэлц, зүйр, егөө. Алив утга зохиолын хэллэг бол бүтээлийг амьдруулах амин сүнсний нэг. Энэ зохиолд асар олон хурц хэллэг, егөө, элэглэл, эшлэл, зүйрлэл шигтгэжээ. Томоохон сэтгэгчид зохиолчдын хурц хэллэг, афоризмыг зөв газар нь эшлэн шигтгэсэн нь өгүүлж буй зүйлээ ончтой амьд болгож чадаж. “Би Бурханы оноо биш ч алдаа нь гэж өөрийгөө боддоггүй”, “Ажлын байр нь шорон болсон хүний тавилан амаргүй байх”, “Нохой сүүлээрээ шаравдаг болохоос сүүл нь нохойгоороо шаравдаггүй”, “Тэвчээртэй, олон нугалаатай хүн болохоороо нэг алхах гэж гурав хоног бодно”, “Эр хүн хүүхэнтэй зодолдоод ялагдвал шараа, ялчихвал тэрнээс ч дор нүдний булай болно”. Гоё хэлж байгаа биз дээ? Хөл нь хавдаад “төгрөг тавь төгрөг тавь” гэж алхахуй, байдгаараа тонгойн хоёр хонгоо ярж бүдүүн гэдэснийхээ нарийн үзүүрийг шоронгийн хуягт сонирхуулав зэрэг нь нүдэнд харагдах шиг. 

Хууч. Олон жилийн өмнө гэнэтийн осроор нас барсан Лувсанцэрэн гэж нэг мундаг зохиолч байлаа. Голдуу богино өгүүллэг бичнэ, хачин сайхан хуучлана. Нэг хүнд ийм олон сонин явдал тохиолддог юм байхдаа гэж гайхмаар. Гэвч хууч бол заавал өөрт тохиолдсон явдал байх албагүй л дээ. Цэндийн Дамдинсүрэн гуай их сайхан хууч хөөрдөг байсан. Сүүлийн үеийхнээс Жаргалсайхан, Баярсайхан нар гоё сонин хууч дэлгэдэг байсан. Баярын өгүүлэх хууч яриа бас маш содон. Монголын шинэ үеийн утга зохиолд гэхээ болъё, юутай ч автобиограф гэгдэх өөрийн дурсамжийн төрөлд Жаран хоног шинэ үзэгдэл болжээ. Эндээс үүдэн НЭПКО хэвлэлийн газрын бид өөрийн дурсамжийн цуврал цааш цувуулахаар шийдлээ. Цуварлын нэр “Миний зуун”. Үүний логог Жаран хоног номын шилэн дээрээс харж болно. Багабанди, Бат-Үүл, Энхсайхан, Энхтүвшин, Энхбаяр, Энхболд-Миеэ, Очирбатууд, Элбэгдорж, Даш-Ёндон, Гомбосүрэн, Бямбасүрэн, Гончигдорж, Даганболд... гээд олон гэрч нарыг урьж байна. Бүгдээрээ л шинэ зуунаа уралсан түүчээнүүд.

Утга зохиол ч бай, шинжлэх ухааны аль ч салбарт бай, ер нь спорт урлагт ч урьд нь огт дуулдаж байгаагүй этгээд гэнэт цорс хийн гарч ирээд цөм цохиод эхлэхээр атаархал зэвүүцэл төрүүлдэг нь бараг л физикийн хууль даа. Дурсамжаа тэрэлсэн биш нийгмийн сүлжээгээр нэр нүүрээ нуусан хараал зүхэл үерийн ус шиг цутгаж байна. Зарим нь ч улаандаа гарч атаархалаа нууж хаалгүй илэрхийлнэ. Гэвч тэд зайлуул ядарсан байна билээ. Үндэслэлгүйгээр үзэн ядна гэдэг нь үндэслэлтэйгээр атаархаж буйн илрэл. Хэн нэгэнд атаархана гэдэг өөрийгөө дорд нэгэн гэж үзэж буй хэрэг. Атаархал бол байр сууриа солилцоё гэсэн гомдол. Атаач хүн аятайхан оршуулганд хүртэл атаархадаг. Атаач хүний хамгийн том гомдол бол өөрт нь хэн ч атаарахдаггүй. 

Адгийн шаарууд чамайг насан туршдаа мартаж чадахгүйгээр шаналан зовж хорсохуйц нэр төртэйгээр амьдралыг туулах хичнээн сайхан гээ.

2019 оны 07 сарын 6

эх сурвалж:baabar.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6