Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
С.Чинзориг: 145.000 төрийн албан хаагчийн цалинг нэмж, 200 гаруй тэрбум төгрөг зарцуулна
Image
Хар ус хүнд өгдөггүйн учир
Image
Р.Отгонтулга: ХУДАЛДАГЧ, ШАТАХУУН түгээгч нар олон удаа НӨАТ-ын азтан болж байна
Image
ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ СЭНТИЙГЭЭС БУУХ ТОВЫГ ЗАРЛАЛАА
Image
УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД ТҮРҮҮЛЖ, АВАРГА Н.БАТСУУРЬ ҮЗҮҮРЛЭВ
Image
Ирэх оноос ЭМДаатгалаараа фитнест хамрагдах боломжтой
Image
ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ЗАХУУДЫН ГАЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
“МОНГОЛ САРЛАГ-2018” ФЕСТИВАЛЬ МАРГААШ ЭХЭЛНЭ
Image
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ПҮРЭВТҮВШИН АХЫН ДҮҮ ХЭН НЭГНИЙ ГАР, ХӨЛ БОЛЖ БАЙГААД ХОХИРОВ ОО
Image
Диснейн баатруудын "Fifty Shades of Grey" хувирлууд +18
Image
Б.Жавхлан: ОУВС-гийнхан шаардлагаа тулгадаг байсан бол энэ удаад биднийг сонсож байна
Image
“УЛААНБААТАР ХОТЫН БҮЖГИЙН СПОРТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
Image
Элэг нэгтнээ “Үхвэл үхэг” гээд хаясан Элчин сайдаар яах юм
Image
Таны идсэн хоол шингэхгүй байна уу? Тэгвэл ийм учиртай...
Image
БЗД-ИЙН ДАХИН СОНГУУЛЬД МАН-ААС НЭР ДЭВШИН, СОНГОГДСОН Б.ГАЛХҮҮГИЙН ТҮР ҮНЭМЛЭХИЙГ ШҮҮХЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд мэдээлэл хийнэ
Image
Бүх цаг үеийн шилдэг 10 мэргэн бууч
Image
Рейтинг ойролцоо байна
Image
Өнөөдрийн цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
Image
Автобус, троллейбустай мөргөлдөж хүн гэмтжээ
Image
Оросуудын дийлэнх нь Владимир Путиныг дэмжиж байна
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Image
Архаг өвчинтэй болох таван шалтгааныг тогтоожээ
Image
Жинхэнэ эрчүүдэд зориулсан дуулга
Image
Оросууд Монголын Ким Кардашианаар Б.Баярмааг онцолж азид шуугиан тарив
Image
СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ДЭМЖЛЭЭ
Image
Өвөр Монголчууд ”МӨНГӨӨ МОНГОЛДОО ӨГЬЕ” аяныг эхлүүлсэн билээ
Image
Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшин ажиллана
Image
Доллар 2248 төгрөгийн ханштай байна
Image
Сүмогийн холбоо Хакухог зодог тайлуулах уу?
Image
Image

УЛСЫН ХАРЦАГА Д.АНАР: Б.СЕРИК МААНЬ “МИНИЙ НАЙЗ ГАР АМАР ДАВААД ТОМ ЦОЛД ЗҮТГЭ” ГЭЖ ХЭЛСЭН

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Монгол Улсын харцага Доржийн Анартай ярилцлаа.

-Наадмын өмнө амтай бүхэн л Анар цолоо ахиулна гэж хэлж байсан нь ёсоор боллоо. Санаандаа хүртэл сайхан барилдаж чадсан уу?

-Сайхан наадлаа. Олны үг ортой гэдэг. Сайн барилдаж улсын харцага цол хүртлээ. Манайхан бөхөө сайн шинжих юм. Анар цолоо ахиулна гэж олон хүн хэлж байхыг нь сонссон. Тэр олон хүний амны бэлгээр цолоо ахиуллаа. Долоогийн даваанд гурван аварга, гурван арслан гарч ирсэн өндөр чансаатай наадам боллоо шүү дээ. Энэ шилдгүүдтэй хамт жагслаа, сэтгэл өндөр байна. Дорнодоос төрсөн анхны улсын харцага цолтон нь би юм билээ. Сүүлд мэдсэн.

-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж байна. Бэлтгэл сургуулилтаа хаана базаав?

-Улсын наадамд тав дахь жилдээ барилдаж, улсын харцага цол хүртлээ. Наадмын бэлтгэлээ улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Б.Батхуяг нарын удирдлагад базаасан. Бэлтгэлийн ир сайхан таараад наадамдаа барилдсан.

-Улсын наадмын дэвжээнд та хэдэн удаа тунаж барилдсан бэ. Анх улсын заан Н.Жаргалбаярыг хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаж хөмрөөд цэнгэлдэхийг шуугиулж байсан санагдаж байна?

-Би улсын наадмын дэвжээнд нийт долоон удаа тунаж барилджээ. Дандаа л чанга хүмүүстэй үлдэнэ. Давах ч үе байсан, унах ч үе бас бий. Анх одоогийн улсын заан Н.Жаргалбаярыг 2015 оны наадмын гурвын даваанд аймгийн хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаад сэнжиг элэг бүсний барьцнаас хөмрөөд давж байсан. Дараа жил нь Ш.Мөнгөнбаатар харцагыг аймгийн хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаад улсын начин болж байлаа.

Наадамчдын хандлага ч Мөнгөө ахын талд байгаа нь мэдрэгдэж л байсан шүү. Яс үзээд л даваа авсан даа. Ах маань хожим нь улсын харцага болсон. Мөнгөө ахыг давчихаад харцага цолны төлөө Б.Бат-Өлзийтэй бас л тунаж барилдаад начин цолтой хоцорч байлаа. Ер нь би тунаж барилдах дуртай байдаг юм.

Ам авахаар гарын даа нарын зүг хандахад сайн барилддаг цөөхөн хүнээс л нэр сонсоно. Тэр нь тийм мэхтэй, энэ ийм мэхтэй эвгүй гэж бодогдоод шийдвэр гаргахад их хэцүү. Тунаад барилдахад шулуухан амар байдаг юм.

-Харцага цолны төлөө барилдаад өвдөг шороодсон Б.Бат-Өлзийтэйгөө энэ жил хариуцлагатай даваанд дахиад л тунасан. Ер нь цол ахих даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Зургаагийн даваанд Б. Бат-Өлзий, О.Хангай хоёрын хэн нэгэнтэй тунана гэж тооцоолж байлаа. Тэр хоёрт ч зориулж бэлдсэн юм байсан. Хангай тавын даваанд унахад нь Бат-Өлзийтэй тунах нь тодорхой болсон доо. Бэлтгэл дээр бэлдсэн мэхний хувилбараа хийх гэсэн чинь Бат-Өлзий мэдэрчихээд болж өгөөгүй. Шоо шидэхэд харцагын талд буусан. Надаас атга дүүрэн барьц сонгоод барилдаан үргэлжилсэн. Тавиулаад миний ээлж ирэхэд нь санасан мэхээ даалгасан даа. Барилдааны өмнө цол бодож болохгүй шүү гэж дотоод хүнтэйгээ яриад гарсан.

-Давчихаад туг тойрч байгааг тань харахад их тайван байсан шүү дээ. Цол ахилаа гээд гар хуруугаа гозойлгоод, сагсалзаж гүйгээгүй?

-Би 12-ны өглөө түрүү, үзүүр бодож л цэнгэлдэхэд очсон. Нэг том даваагаа давлаа. Цаана илүү өндөр даваа бий л гэж бодож байсан.

-Долоогийн даваанд түрүү бөхтэй тунаж барилдсан. Та уул нь эхлээд барьц сонгосон шүү дээ. Аргалж болоогүй юу?

-Түрүү бөхтэй таарчихсан. Яаж ч чадаагүй ээ. Тэр хүний хичээл зүтгэл, хөдөлмөр нь үнэхээр мундаг. Би Э.Оюунболдыг барилдах л гэж төрсөн хүн гэж боддог юм. Унасандаа ч нэг их харамсаагүй. “Миний найз аварга болоорой” гэж хэлээд тахимаа өгсөн. Барилдаанаа дуусгаад л Оюунболдынхоо дээлний захыг дотроо мушгиад суучихсан. Найз маань ч аварга цолтнуудын тоог нэгээр нэмсэнд их баяртай байгаа. Оюунболд аварга ч Сэцэн хан аймгийн бөхчүүддээ элэгтэй, өмөг түшиг болж явдаг юм.

-Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багштай хэрхэн танилцаж байв. Багшийнхаа арга барил онцлогоос хуваалцахгүй юу. Гараас нь Монголын өнөө цагийн олон шилдэг тамирчид төрж гарсан байдаг шүү дээ? 

-2008 онд л доо. Хөдөөнөөс орж ирээд ээж маань намайг дагуулж Ц.Шийрэв багшид шавь оруулсан. Багшийнхаа удирдлагад жил орчим жүдо бөхөөр хичээллээд л Япон руу сургуульд явсан. Ц.Шийрэв багш их итгэл хүлээлгэж явуулсан болохоор надад алдах эрх байгаагүй, их ч хичээсэн. Энэ зэрэгтэй яваа минь багшийн минь хичээл зүтгэл гэж боддог юм. Баярлаад баршгүй мундаг хүн.

Дэлхийн аваргын хүрэл медальт, аймгийн заан Л.Отгонбаатар, мэргэжлийн сүмод озэки цолтой барилдаж байсан Теронафүжи Ган-Эрдэнэ, улсын начин Б.Серик, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар гэх өнөө цагийн мундаг тамирчид жаахан хүүхэд байхдаа л Шийрэв багшийн гараар дамжиж энэ өндөрлөгт хүрсэн. Би ч энэ хэдтэйгээ хамт зүтгээд энд ирчихээд сууж байна. Сайн багшаас гадна сайн сурган хүмүүжүүлэгч гэж боддог юм. Амьдрал дээр төлөвшүүлж өгнө. Шавь нар нь элдэв асуудалд холбогдож байна гэж би сонсоогүй.

-Б.Серик найзтайгаа сая дөрвийн даваанд оноолтоор таарсан. Барилдаан ямар болов?

-Бөхийн спортод цуг хөл тавьж, оргил руу хамтдаа алхаж яваа найзтайгаа наадмын дэвжээнд, чухал даваанд оноолт таарна гэж бодож байгаагүй ээ. Б.Серик маань надад “Миний найз гар амар даваад дээшээ том цолонд зүтгэ" гэж санал тавьж байсан. Адилхан залуу хүмүүс цолоо ахиулахаар зүтгэж байж яаж бие биеэсээ авах вэ гээд л яс үзсэн. Барьц халахад нь өшиглөөд давсан даа. Б.Серик начны бэлтгэл ч энэ жил их сайн байсан. Дараа жил цол ахиулах байхаа гэж харж байна. 

-Тавын даваанд та гурван бөхөөс ам авсан. Улсын начин Д.Амарсайханыг амлаад аймгийн цолтой хоёр залууг тунааж байсан?

-Би өөрөө тунаж улсын цол авч байсан. Ам авахаар нэр сонсоход олон юм бодогдож байсан л даа. Тусалж дэмжих хүнгүй, цолны даваанд гар амар даваа өгчих ах нар нь байхгүй болохоор тунаж үлддэг. Цол авах хүсэл их байдаг. Харж хандах хүнгүй байх их хэцүү. Би энэ зовлонг биеэрээ амссан учраас амлаж зүрхлээгүй юм. “Хоёр сайхан залуугийн хэнийг нь ялгах уу, тунаж барилдаад одтой нь цол аваг. Амрааг авъя” гэж хэлээд л эргэсэн дээ.

-Анх хэний ч танихгүй Анар гэж залуу “Аврагч” спорт хороогоор зарлуулж Бөхийн өргөөнд гараад сайн аймгийн арслангуудыг давхар тохоод давж байсныг нь санаж байна?

-Япон явж ирээд удаагүй байсан үе л дээ. Тухайн үед “жүдо бөхөөр л дагнаж хичээллэе” гэж боддог, үндэсний бөхийг нэг их тоодоггүй байлаа. Дорнод аймгийн нэрэмжит барилдаан болоход багш нар барилд гэж загнаад оруулчихсан. Зодог шуудгаа цүнхлээд л анх удаагаа шахуу “Бөхийн өргөөн”-д очлоо. Ерөнхийдөө монгол бөхийн зодог шуудагтай л жүдо барилдчихсан даа.

Гурвын даваанд одоогийн улсын начин А.Алтанхуяг амлахад нь давхар тохоод унагачихсан. Дөрвийн нугалаан дээр улсын арслан Р.Пүрэвдагватай оноолт таарсан. Тэр үед аймгийн хурц арслан цолтой байхад нь залуу бөх таарч барилдаад өвдөг шороодож байлаа. Энэ цагаас хойш л заалны барилдаанд гараад байвал болох юм байна гэсэн урам зориг төрсөн дөө.

Сумын цолтнуудын барилдаанд алгасалгүй гарна. Тэр үед чинь аварга Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Г.Ганжад, аймгийн арслан Д.Тогтохжаргал, Ш.Пүрэвгарьд, цэргийн начин Б.Энхсайхан ижилхэн сумын заан цолтой хоорондоо гоё өрсөлддөг байлаа шүү дээ. Аварга Оюунболд бид хоёр их олон удаа тунаж барилдсан. Энэ маань 2011 оны өвөл шүү дээ. Энэ цагаас хойш л миний амжилт шат шатаар ахисан. 2012 онд аймгийн начин цол, дараа нь түрүүлж аймгийн арслан тэгээд л улсын начин болсон доо.

-Начин болохынхоо өмнөх жилийн наадмын дөрвийн даваанд Г.Эрхэмбаяр аваргыг ид сайн байхад нь давхар тохож унагачихаад гүйж байсан шүү дээ. Энэ барилдааныхаа талаар дурсахгүй юу?

-Анх удаагаа улсын наадмын дэвжээ үзсэн минь тэр жил. Нэгэнт өөрөөсөө хол илүү өрсөлдөгчтэй таарсан юм чинь санасан мэхээ зоригтой хийнэ л гэж бодож гарсан. Уначихвал сүүлд нь харамсахгүй шүү дээ. Өрсөж гарыг нь татаж тохоод л даваа авсан. Дараагийн даваанд нь Н.Ганбаатар гардид өвдөг шороодсон.

-Та том цолтой бөхтэй таарлаа гээд нэг их бэргэлгүй барилдаж байгаа харагддаг. Барилдааны сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Би үүнийг их спортын ач тус гэж боддог юм. Дэлхийн дэвжээнд олон шилдэг тамирчинтай өрсөлдөж байсан болохоор нэг их айж сүрдээд байдаггүй. Ер нь тэгээд бэлтгэл сайн хийсэн хүн чинь элдэв янзын юм бодоод байдаггүй, сэтгэл зүй өндөртэй байдаг. Б.Ганбаатар, Б.Жаргалсайхан хоёр багш маань надад итгэл хүлээлгэж том тэмцээнүүдэд олон ч удаа авч явсан даа. Намайг их хурцалж өгнө. Тунасан хүнд барилдааны үед энэ хоёр багшийн маань бэлтгэлийн арга барил бас хэрэг болдог гэж боддог. Б.Ганбаатар багш чинь Х.Цагаанбаатар гавьяатыг 19 настай байхад нь бэлдэж олимпийн хүрэл медаль авахуулсан хүн шүү дээ. Олон мундаг шавьтай хүн. Баярлаж явдаг юмаа, багшдаа.

-Сумын наадам сайхан шүү дээ. Сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Сумын наадам сайхан, дэндүү сайхан. Наадам дээр таарсан хүн бүр мэнд устай. Би ч жаахан хүүхэд зодог өмсөж бэлтгэл хийдэг байсан болохоор сумынхаа наадмыг илүү их догдолж хүлээнэ. Нойргүй хонох үе ч бий. Би залуу бөх байхдаа Дорнод аймгийнхаа Чулуунхороот сумын наадмыг зорьж очиж барилдав аа. Сумын цол горилж очсон минь тэр л дээ. Үзсээр байгаад л нэлээн ахимаг насны сумын начин ахтай түрүү байрын төлөө гараад ирлээ.

Өнөө ах маань шууд л тахимдаад дөрвөн хөллүүлчихдэг юм байна. Дамжиж ард гарч дайраад л өвдөглүүлчихлээ. Би уначихлаа гээд босоод ирэх гэсэн чинь өнөө ах маань барилдаанаа үргэлжлүүлэхээр нь эргэж хараад л хаячихгүй юу. Наадамчид миний өвдөглөснийг олоод харчихсан л байгаа юм. Ингээд л сумын Засаг даргын захирамжаар надад сумын начин цол олгосон. Би одоо боддог юм.

Удаан жил сайн барилдсан ахад элэг бүсээ тайлаад өгчихдөг байж дээ гэж харамсдаг юм. Би өгчихсөн бол ах сумын заан цол авах байсан байхгүй юу. Ёстой л хол явж барилддаггүй, нутаг орныхноо баясгадаг сайхан бөх байсан даа. Би тэр үед жаахан хүүхэд давах хүсэлтэй байсан юм байлгүй дээ.

-2018 оны наадмаар аймгийн арслан Б.Суманчулуун та хоёрын барилдаан их сонин болсон. Та дэвсэн хэр нь элэг бүсээ тайлаад яваад өгсөн шүү дээ?

-Сонин барилдаан болсон шүү. Суманчулуун арслан намайг тахимдаад өвдөглүүлсэн байхгүй юу. Арслан үүнийг анзаараагүй, мэхээ гүйцээнэ гэж дайрахаар нь би давчихгүй юу. Ийм л барилдаан болсон. Сумка ах олон жил улсын цолны төлөө зүтгэж сайн барилдаж байгаа болохоор нь элэг бүсээ тайлаад явуулчихсан. Барилдааны дүрмээрээ бол идэвхтэй үргэлжилсэн учраас би давах байсан юм билээ.

-Таны начин болдог наадмын дөрвийн даваанд Б.Сугаржаргал начин та хоёр оноолт таараад хуруудаж байгаад та туг тойрсон. Юу болсон юм бэ?

-Начин бид хоёр амьдрал дээр сайхан ах дүү нар. Хамт бэлтгэл хийдэг, хэн, хэнийхээ барилдааныг сайн мэддэг. Хэд хэдэн удаа барьц сонгоод давалцаагүй. Хоёр талаас шийдвэр гаргаад хуруудахад миний аз таарсан. Ах маань “Миний дүү цолонд заавал хүрнэ шүү” гэж хэлээд элэг бүсээ тайлаад явуулсан. Амных нь билгээр би ч улсын цол хүртсэн.

-Та бэлтгэлийн ирээ хэрхэн тааруулдаг вэ. Бэлтгэлийн торгон ирийг долоодугаар сарын 12-нд тааруулна гэдэг их ур ухаан юм шиг санагддаг?

-Одоо цагт өндөр хэмжээнд барилдаж байгаа бүх бөх өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг байх. Хэдийд ачаалалтай бэлтгэл авах уу, хэдийд нь биеэ амраах вэ гэдэг их чухал. Хувь хүний онцлогтой холбоотой юм даа. Амраад сайн барилддаг хүн байхад ачаалалтай бэлтгэл хийгээд сайн барилддаг бөх байна. Хүн хүний биеийн онцлогийг мэдэрч бэлтгэл хийлгэнэ гэдэг дасгалжуулагчийн ур ухаан. Хоол ундыг нь тааруулахаас эхлээд их ажил бий. Надад бол амралт зохидоггүй. Хөдлөөд хөнгөхөн бэлтгэл хийж байгаад л ирийг нь тааруулдаг.

-Гэр бүлийн хүн тань их спортоор танаас дутахааргүй өндөр амжилт үзүүлсэн тамирчин байдаг гэсэн. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэр бид хоёр хамтдаа Ц.Шийрэв багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Кураш бөхөөр дэлхийн аварга болж байсан. Ижилхэн спортын хүн учраас намайг сайн ойлгоно. Намайг хөөрөх гээд ирвэл чангалаад буцаагаад буулгачихна. Сэтгэлээр унасан үед дэмжээд өгнө, түшигтэй.

-Өнөө цагт дэмждэг байгууллага байхгүй бол амжилт ирэхэд хэцүү. Таны ард олон байгууллага байдаг байх?

-Онцгой байдлын албан хаагчид болон “Аврагч” спорт хорооны хамт олон, “Стеф гоулд” компанийнханд гүн талархал илэрхийлье. Би “Кьюкшюү сан”-гийн нэр дээрээс барилдаж байгаа. Д.Батбаяр ахдаа баярлаж явдаг юм. Энэ амжилтад та бүхнийхээ хичээл зүтгэлээр хүрсэн юм шүү. Цаашдаа хичээж өндөр цолд хүрч наадамчин олноо баярлуулж явах болно оо.

-Төрийн наадмын түрүү танд хэр хол харагдаж байна?

-Ойрхон санагдаж байна. Болно гэж бодож байгаа. Хувь хүний бэлтгэл сургуулилт, хувь төөрөг нийлж байж л наадмын түрүү ирдэг гэж боддог юм.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ШИЙРЭВ: НААДАМД ТҮРҮҮЛЧИХ БОЛОЛЦОО АНАРТ БҮРЭН БАЙГАА

Улсын харцага Д.Анарын багш гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвтэй ярилцлаа.

-Д. Анар харцага анх ямар хүүхэд тан дээр ирж байв?

-Анарын маань ээж нь намайг таньдаг байсан юм билээ. 2008 онд олимпийн аварга төрдөг жил эднийх хөдөөнөөс орж ирээд л намайг хайж очоод шавь оруулсан байдаг. Сумынхаа бөхийн секцэд явдаг, том бөх болох сонирхолтой хүү ирж байсныг тод санагддаг юм. Их зүтгэлтэй, жилийн дотор л илт сайжирсан.

-Япон руу сургуульд яваад хэр өөрчлөгдсөн бэ?

-Бэлтгэлээ сайн хийж байгаа зүтгэлийг нь үнэлээд гавьяат тамирчин, талийгаач Ц.Дамдин багштай ярьж байгаад Япон руу сургуульд явуулчихсан юм. Тухайн үед Б.Тэмүүлэн Японд их сайн барилдаж байлаа. Хоёр жил орчим хичээллэж ирээд л жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалаад түрүүлсэн. Ингээд л өөр дээрээ бэлдсэн дээ. Л.Отгонбаатар, Ц.Цогтбаатар хоёр бол нэг үеийн сайн хүүхдүүд, над дээр бэлтгэл хийж байсан.

-Их спортоос яагаад хөндийрөв?

-Жин хасахад хүндрэлтэй болсон л доо. Надад “Багшаа би үндэсний бөхөөрөө дагнаж хичээллэе. Жин хасахад амжилтад сөргөөр нөлөөлж байна" гэж хэлсэн. Би дэмжсэн.

-Өнгөрсөн жил наадмаар доор даваанд унаж байсан. Багш шавь хоёр ямар алдаа гаргав?

-Хүчний бэлтгэл хэтэрхий их хийж, төмөр өргөөд байсан юм. Анар шиг барилдаан мэдэрдэг хүнд хүчний бэлтгэлийг тааруулж хийхгүй бол болохгүй. Өнөөгийн залуус төмөр их өргөдөг, их уураг уудаг болсон байна лээ. Би үүнийг ерөөсөө ойшоодоггүй юм. Дотор эрхтэн, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй.

-Энэ жил Б.Бат-Өлзий харцагатай тунаад гарахад нь юу зөвлөж байв?

-Начин болчихоод зургаагийн даваанд тунаад өвдөг шороодож байсан. Өөрөө өвдөг шороодсон барилдааныхаа алдааг ухаж ойлгосон учраас давна гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан.

-Шавийнхаа ирээдүйг яаж харж байна?

-Наадамд түрүүлчих бололцоо бүрэн бий гэж хардаг. Хоёр талаараа барилддаг миний шавь шиг авьяаслаг бөх одоо цагт ховор. Дээрээс нь сэтгэл зүй асар өндөртэй. Олон улс, тив дэлхийн аваргын тэмцээнд медалийн төлөө барилдаж байсан хүн сэтгэл зүй өндөртэй байх нь ч зүйн хэрэг.

-Хамт тэмцээнд явсан сайхан дурсамж байгаа байх. Тэр бүхнээсээ хуваалцахгүй юу?

-Олон тэмцээнд хамт явсан дурсамж бий. Бэлтгэлийнх нь ирийг тааруулж байгаад л Орос руу тэмцээнд явлаа. Манай хүн ч зүтгэсээр байгаад хэсгийн аваргын төлөө гараад ирлээ. Оросын тив дэлхийн аварга нөхөртэй оноолт таарахгүй юу. Ялбал аваргын төлөө гарна. Ярилцаж байснаараа л үзээд ялчихлаа. Гол хүнээ хожсон чинь өнөөх маань аварга болчихлоо гэж бааварлаад. Аваргын төлөөх барилдаан дээр цэвэр тавиулчихдаг юм даа. Би ч алдааг нь тэр дор нь хэлж өгсөн. Манай хүн ойлгосон дахиж ийм алдаа гаргаагүй. Алдаагаа давтдаггүй нь амжилтынх нь үндэс гэж боддог юм.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6