Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Локарно кино наадамд Монголын уран бүтээлчид гурван шагнал хүртлээ
Image
Засгийн газар ажлын хөтөлбөрөө УИХ-д өргөн барина
Image
ТҮҮХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Image
“Xanadu Mines” Хармагтай төсөлд хөрөнгө оруулалт татна
Image
АХБ-ны хэлэлцээрийн хүрээнд чөлөөт бүс байгуулна
Image
Анхны гэрээт ахлагч бүсгүйчүүд тангараг өргөв
Image
Олон улсын залуучуудын өдөр тохиож байна
Image
Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас түр зогсооно
Image
Коронавирусний эсрэг анхны вакциныг “Спутник V” гэж нэрлэжээ
Image
Н.ГАНИБАЛ: МАЛЧДЫН ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ӨСГӨХ ХЭРЭГТЭЙ
Image
АТЛЕТИКО МАДРИД КЛУБИЙН ХОЁР ТОГЛОГЧООС КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД ЭДЛЭЛ, ИДЭЭ УНДАА ОЛНО
Image
C.Баясгалан: Хэнтий аймагт бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байна
Image
Монгол Улсыг 1700 жил бус 3400 жил “тэжээх” их нөөц батлагдлаа
Image
"Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"
Image
"Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"
Image
Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов
Image
Kобайши Хироюки: Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой орон
Image
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл БНСУ-ын Элсин сайдтай уулзаж хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын талаар санал солилцлоо
Image
Ханбогд сумаас 30 ээж "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаалаа
Image
Түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборуудын ажил үргэлжилж байна
Image
Монгол Улс, АНУ зэс хайлуулах үйлдвэр барих төсөлд хамтарна
Image
Коронавирусний вакцин баталгаажбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлнэ
Image
БНХАУ АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ
Image
“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв
Image
Монгол Улсад 511 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав
Image
Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал болж байна
Image
Чехийн онгоцоор 200 орчим монгол иргэн эх орондоо ирнэ
Image
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны УУЛЗАЛТ, СЕМИНАР амжилттай боллоо
Image
МУ-ын заан О.ОДГЭРЭЛИЙН шавь нар эмчилгээнд зориулсан ХАНДИВЫН АЯНЫГ эхлүүлжээ
Image
Энэ жил Өмнөговь аймгаас 230 ээж “Эхийн алдар” одон хүртлээ
Image
Манай улсад 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна
Image
“TikTok” АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд хандан гомдол гарган
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж, “Эхийн алдар” одон гардууллаа
Image
БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ДЭМБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ
Image
Я.Содбаатар: БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авна
Image
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
Image
Монгол гэрт үүрээ зассан хараацай шувуу
Image
Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ
Image
“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулжээ
Image
Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар Н.Ууганбаярыг томиллоо
Image
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
Image
БОАЖ-ын салбарын 10 ажилд “Эко жорлон” хөтөлбөр багтжээ
Image
ХУСТАЙН НУРУУНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО
Image
Монгол, Хятадын Стратегийн яриа хэлэлцээ цахимаар болов
Image
Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ
Image
Саудын Арабт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх томоохон төсөл эхлүүлэв
Image
АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ
Image
Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
“Топоор” ажиллагааны цаана МАН-ыг үгүй хийх санаархал байжээ
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
Бөглүү арал дээр төрөөд бүх францын хаан болсон Наполеон
Image
Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Mongolian Hot girls
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Нэвтрүүлэгч И.Ичинхорлоогийн залуу ахуй цагийн нүцгэн зураг
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
ТОП МОДЕЛ Д.ПҮРЭВСҮРЭН ПОРНО КИНОНД ТОГЛОЖ БАЙСАН БАЙНА
Image
ЗУРХАЙ
Image
Засгийн газар хасах 1.3 хувийн бууралттай эдийн засгийг нэмэх 5.3 хувийн өсөлттэй болгожээ
Image
“ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” УРАН БҮТЭЭЛИЙН НААДАМ БОЛЛОО
Image
Аса аварга: “Битий гуцаад бай атийсан новш чинь”
Image
Бид хэрхэн ажилладаг вэ? - Банкны салбарын хамт олон
Image
Улаан галтай тэмцэж буй аврагчдаа ДАРАМТАЛСАН дарга В.Батсайхан
Image
М.Энхсайхан, С.Баяр нарыг Элчин сайдаар томиллоо
Image
Гадны 88 иргэн Монголоос гарах эрхгүй болжээ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
МУИС-Ажлынхаа үр дүнг ил тод тайлагнана
Image
М.ПОМПЕО УМАРД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИЙН ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАНА
Image
Таван настай хүү угаалгын машин дотор бүтэж амиа алджээ
Image
Ө.Эрдэнэбулган: Урлагийн төлөө цохилж буй зүрх бүхэнд
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, China Construction Bank (CCB)-тай хамтран гадаад худалдааны санхүүжилт олгож эхэлнэ
Image
Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордож дөрвөн хүн нас барлаа
Image
ДОЛООДУГААР САРЫН 04-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ:
Image
Хуулиас давсан шаардлагаар дарамталдаг сайд
Image
ҮСЭЭ ИХ БУДАХ НЬ ОЛОН ӨВЧНИЙ ШАЛТГААН БОЛДОГ
Image
Зурхайн ордууд дунджаар хэд насалдаг вэ?
Image
РЕЗИДЕНТ ЭМЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
МИАТ-ЫНХАНГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ВОРОШИЛОВЫН МЭРГЭН БУУЧ
Image
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН АЖИЛТНУУД “АЖЛЫН БАЙРАА ХАМГААЛАН ТЭМЦЭНЭ” ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ
Image
ИРЭХ ӨВЛИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Image
Нангиадын түүх бичлэгт Хүннүгийн тухай
Image
Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА
Image
Ц.Цогтбаяр: Би Төрийн ордны урд зулын гол болоход бэлэн байна
Image
Дуучин Г.Эрдэнэчимэг ээжүүдэд ингэж зөвлөв
Image
Энэтхэгт биеийнхээ гадна зүрхтэй хүүхэд төржээ
Image
Image

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙГ ТАТАН БУУЛГАЖ, БАЙРЫГ НЬ МАН БУЛААЖ АВАХ УУ?

Өв соёл, үнэт олдвор, эртний түүхийн эд өлөгт жигтэйхэн анхаарал хандуулахаа зарлаж, түүхийн музейд попорч явсан У.Хүрэлсүхийн үйлдэл хүмүүст таалагдах гэсэн хий хоосон хөөсрөл байжээ.

Учир нь тэрээр өмнөх үйлдлээсээ зөрж Засгийн газрын 281-р тогтоол гаргаж өчнөөн юм болж байж үндэс  сууриа тавьсан үлэг гүрвэлийн, Т-батаарын музейг татан буулгах шийдвэрийг 7-р сарын 03-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаар гаргажээ.

Ингэхдээ, “Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны наймдугаар сарын 01-ны өдрөөс татан буулгаж Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулсугай” гэж тогтоожээ.

Засгийн газрын 2019 оны долоодуаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоол

No photo description available.

-ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ ҮҮССЭН ТҮҮХЭЭС ТОВЧИЛБОЛ-

В.И.ЛЕНИНИЙ МУЗЕЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙНХ БОЛСОН НЬ

В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор МАН-аас эсэргүүцэж, эзэмшигчийг тогтоох асуудал багагүй хэл ам дагуулсан билээ. Өмнө нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас тус музейн барилгыг төрийн өмч болохыг тогтоосон. Гэвч МАН-аас энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаад байсан юм.

Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох иргэний хэргийг дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 2013 оны арван нэгдүгээр сарын 21-ний өдрийн 689 дүгээр тогтоолоор В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь Төр болохыг тогтоосон. Харин  МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Раднаасэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод хандан уг тогтоолыг хүчингүй болгох талаар гомдол гаргаад байсан юм.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг уг гомдлыг хянаж үзээд: “БНМАУ-ын Улсын нэгдсэн төсвийн зарлагын 1981-1986 оны нэгдсэн төлөвлөгөө”-ний “Соёл, урлаг, радио нэвтрүүлэг” гэсэн хэсэгт В.И.Лениний музейн төсөв, зарлагыг тусгайлан, харин МАХН-ын төв хорооны төсөв, зарлагад уг музейтэй холбогдсон мэдээлэл тусгагдаагүй... Зөвхөн уг барилгыг тухайн үед МАХН-ын ашиглалтад шилжүүлсэн үйл баримтууд авагдсан болохыг дурдсан байна. Музейн зориулалттай байсан барилгын өмчлөгч нь ТӨР болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна гэж үзлээ. Тиймээс 2013 оны арван нэгдүгээр сарын  21-ний өдрийн  689 дүгээр тогтоолоор В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь Төр болохыг тогтоосон уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлээр дүгнэлт гаргахгүй гэж эцэслэн шийдвэрлэснээ энэ сарын 11-ний өдөр мэдэгдэж байна. Ингэснээр В.И.Лениний музейн барилгын өмчлөгч ТӨР болохыг эцэслэн шийдвэрлэлээ” гэжээ.

Ингэж Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гаргасан шийдвэрийн дагуу Төрийн өмчийн хороо В.И.Лениний музейн барилгыг хүлээж авч, төрийн өмчид бүртгэн авах эрхтэй болсон юм. Улмаар Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлсэн билээ.

Тухайн үед ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдрийн ССАЖЯ маань БНМАУ-ын Соёлын яамны хууль ёсны залгамжлагчийн хувьд тухайн үеийн Соёлын яамны хөрөнгө зардлаар бүтээгдэж, санхүүжигдэж байсан музейн барилгыг төрийн өмчид буцааж авах талаар шүүхэд зарга мэдүүлж өгнө үү хэмээн ТӨХ-нд 2013 оны 3 сарын 1-нд анх хандаж байсан. Манай хүсэлтийг ТӨХ хүлээн авч ажлын 10 хоногт багтаан Нийслэлийн шүүхэд зарга мэдүүлж, 1997 оны шүүхийн шийдвэрийг эргүүлж өгнө үү хүсэлт гаргаж байсан. Яг нэг жилийн дараа энэ зарга амжилттай өндөрлөж байгаад талархаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хариуцагч МАН-ын хүсэлтээр 11 удаа шүүх хурал хойшилж сунжирсаар цаг хугацаа их алдсан.

Музейн барилгыг төр эргүүлэн авахад тусалсан Төрийн өмчийн хороонд талархаж байна. Мөн 1974-1980 онд Соёлын яамны барилга захиалагчийн албанд ажиллаж байсан ахмад зүтгэлтэн н.Батчулуун гуайд хадгалаатай байсан баримтад тулгуурласан тул онцгойлон талархал илэрхийлмээр байна. Түүнчлэн Үндэсний төв архив, Монгол банк, Соёл урлагийг хөгжүүлэх сан, Монгол кино үйлдвэрт талархал илэрхийлэхийг хүсч байна. Тэдгээрийн бидэнд өгсөн түүхийн баримтат дүрс бичлэг болон шууд туслалцааны үр дүнд зарга амжилттай өндөрлөлөө. З.Сүхбаатар захиралтай “Монгол өмгөөлөл” хууль зүйн товчоо манай яамыг төлөөлөн ТӨХ-той хамтран ажилласан.

Өнөөдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хэрэгжих үйл явцыг ТӨХ хариуцан бидэнд шилжүүлэх байх. Манай яамны зүгээс В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн муезей болгох тогтоолыг хэрэгжүүлэх ажилдаа орно. 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын 11 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт бүтэн нэг жил хойшлоод байсан тул ТӨХ-ноос түлхүүр гардан авсан цагаас уг музейн барилгын засварын ажлыг зохион байгуулах, үзмэрийн танхимын тохижилт санхүүжүүлэх зэрэг ажилдаа орно. Бид өмнө нь музей дотор орох ямар ч боломжгүй байсан тул засвар үйлчилгээ, тохижилтын төсвийг гаргах боломж байгаагүй. Тиймээс эдгээр төсөв төлөвлөгөө санхүүжилтийг даруй шийдэн ирэх зургадугаар сарын 1 буюу Хүүхдийн баяраас өмнө ажлаа цэгцлэхээр төлөвлөж байна. Яагаад гэвэл хүүхдүүд маань энэ өдөр Т-Батаартай эргэн уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа. Үлэг гүрвэлийн музейн танхимуудыг тохижуулах, эхний танхимын гол үзүүлбэр юу байх вэ гэдгийг ярилцсан. Та бүхэн санаж байгаа АНУ-аас авчирсан Т-Батаарыг түр музейн байранд байрлуулж байсан. Тэгвэл Үлэг гүрвэлийн музейн хаалгаар ороход хамгийн гол үзүүлбэр нь “Батаар ба түүний аав” нэртэй үзмэр байхаар сонгоод байна. Батаар маань одоо Дарханд байна. Батаар сүүл нь өөдөө өргөгддөг байдалтай байгаа. Харин Батаарын аав гэж бидний нэрлээд байгаа үзмэр бол Байгалийн түүхийн музейд байсан сүүл нь унжсан үлэг гүрвэл. Уг үзмэрийг Батаарын адил сүүлийг нь босгож байрлуулна. Энэ ажлыг Палеонтологийн төв, Үлэг гүрвэлийн музей хамтран хийнэ” гэж мэдэгдэж байлаа. Түүнээс хойш тэр бүхэн ажил хэрэг болж Монгол улс анх удаагаа Үлэг гүрвэлийн төв музейтэй болсон юм.

 Т-БАТААР МОНГОЛДОО ИРЖ, ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙ БОЛЖ ӨРГӨЖСӨН НЬ

Үлэг гүрвэлийн төв музей нь 2013 оны 1-р сарын 12-нд Монгол улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор байгуулагдаж албан ёсоор үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Шинээр байгуулагдсан Үлэг гүрвэлийн төв музейн анхны үзмэр болох Тарбозавр Батаарыг эх оронд нь авч ирэх ажлын хэсгийн шийдвэрээр Сүхбаатарын талбайд “Би гэртээ ирлээ” түр үзэсгэлэн 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн 3 сарын турш гаргасан нь амжилттай болж Монгол улсын музейн салбарын үзэгч, орлогын дүнг шинээр тогтоосон амжилт гаргасан.

Мөн 2013 оны 10-р сарын 5-наас 2014 оны 5-р сарын 27-ны хооронд “Т.Батаар Дарханд” нэртэй нүүдлийн үзэсгэлэнг Дархан-Уул аймгийн музейд гаргаж үзэгчдийн хүртээл болгосон. Музей албан ёсоор байраа хүлээж авснаас хойш “Т.Батаар ба сор үзмэрүүд” түр үзэсгэлэнг гаргахын зэрэгцээ олон нийтэд зориулсан боловсролын хөтөлбөр, сургалтуудыг тасралтгүй явуулж ирсэн.

Тухайлбал “Tarbosaurus bataar’’ “Т.Батаарын адал явдал” автобустай аялал, “Dudusaurs” зэрэг хөтөлбөрүүдийг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, “Дүдү” боловсрол сан болон ЕБС-иудтай хамтран хэрэгжүүлсэн. Эдгээр сургалт нь оролцогчдод палеонтологийн шинжлэх ухааны талаарх суурь ойлголт, үлэг гүрвэлийн төрөл зүйл, байгаль экологийн боловсролыг олгодог ба бага насны сурагчдын зурах, будах, төсөөлөн бодох, бусадтай өрсөлдөх, өөрийгөө илэрхийлэх ур
чадваруудыг хөгжүүлэхээс гадна эх орныхоо соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлдгээрээ ач холбогдолтой юм.

2015 онд АНУ-аас ирсэн олдворуудаас түүвэрлэн “Үлэг гүрвэлийн мөрөөр” түр үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэнд Монгол орны нутаг дэвсгэрт хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудаас (Анкилозавр, Гадрозавр, Зауролофус, Протоцератопс, Овираптор, Орнитомимозавр) гадна эртний яст мэлхийн олдворуудыг судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр дэглэж, зарим эртний амьтан, ургамлын хадгалагдах үйл явцын орчинг хамтад нь бүтээж тавьсан.

Дашрамд дуулгахад тус музейг бий болгох үндэс суурь манай улсын эрдэмтэн судлаачид, палеонтологичид, тухайн үеийн ССАЖЯ болон сайд асан Ц.Оюунгэрэл нарын ихээхэн хичээл зүтгэлээр боссон юм.

Гэвч МАН-ынхан үлэг гүрвэлийн музейн байшинд дахин шунасан уу. Аль эсвэл тэрхүү музейн үзмэрүүдэд шунасан уу, дургүйцсэн уу. Ямар ч байсан татан буулгах Засгийн Газрын тогтоол гаргачихжээ.

Тиймээс иргэдээ үр хүүхдүүддээ өнөөдөр л амжиж үлэг гүрвэлийн музейг үзүүлэхгүй бол  МАН-ын даргын тогтоолоор маргаашаас музей хаалгаа барьж, татан буугдах нь ээ...

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6