Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Тогтоол усанд 8-12 насны 4 хүүхэд унаж нас баржээ
Image
Дэлхийн 4-р дайн…
Image
"Сонгуулийн Ерөнхий Хороо" иргэдийг юунд турхирна вэ!
Image
Улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж эхэлснээр алтны үнэ буурав
Image
Богд ууланд нэмж хоёр согоо нутагшуулав
Image
Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа...
Image
Туркийн агаарын тээврийн компаниуд шинэ журам нэвтрүүлжээ
Image
Сонгогчдын санал авах байрны ариутгал болон хамгаалах хэрэгсэлд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Азийн “анхны” виртуаль модель амара-тай танилцлаа
Image
Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав
Image
Сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахимаар авдаг болно
Image
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна
Image
COVID-19-ийн вакцины туршилтад орсон 8 хүний цусанд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийнхээс илүү их эсрэг биет үүсжээ
Image
Хонг Конгийн парламентын байрыг цагдаа нар хамгаалалтад аваад байна
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цалин болон ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Image
Японы сургуулиуд халдвараас сэргийлэхийн тулд хичээлийн танхимыг өөрчилжээ
Image
“Улаанбаатар травел экспо-2020” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдана
Image
Зохиолч Ж. Роулинг шинэ номоо үнэгүй унших боломжтойгоор гаргажээ
Image
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Image
Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд
Image
"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэнг тавдугаар сарын 29-31-ний хооронд зохион байгуулахаар боллоо
Image
Өнөөдөр батлагдсан долоон шинэ тохиолдол нь ОХУ-ын оюутнууд
Image
Дэлхийн хөгжлийг монголд түүчээлсэн зүтгэл
Image
А.Амбасэлмаа: Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна
Image
Жүжигчин Т.Билэгжаргалд 2 жил 8 сар хорих ял оноожээ
Image
Тамхийг дамжуулж татах нь хамгийн эрсдэлтэй
Image
“ШӨХТГ шатахуун импортлогчидтой хуйвалдаж байна”
Image
Филиппиний Ерөнхийлөгч вакцин гарах хүртэл сургуулиудаа нээхгүй гэв
Image
Нийт 7 хүнд КОРОНАВИРУС илэрч, 6 ХҮН ЭДГЭРЛЭЭ
Image
Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө)
Image
Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
Image
Австралийн “The Voice” шоуг морин хуур, хөөмийгөөр алмайруулав
Image
О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
Image
Монгол хөхөөний 12 мянган км нүүдэл эрдэмтдийг гайхшируулав
Image
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ
Image
Гараа өдөрт 6-10 удаа угааснаар халдвар авах эрсдэлийг 36% бууруулах боломжтой
Image
Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав
Image
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа
Image
Хятадын ардын банк валютын ханшаа сулруулав
Image
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Image
ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?
Image
АНУ коронавирусийн улмаас 100 мянган хүнээ алдлаа
Image
"Хүүхдүүдийг нэг дор цуглуулах, бэлэг тараах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй"
Image
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ
Image
Царайны зөв төрхтэй нэр дэвшигчид илүү санал авдгийг судалгаагаар тогтоожээ
Image
Технологи+загвар: Утас цэнэглэдэг хувцас
Image
Сонгуулийн эрхийг ямар тохиолдолд хасдаг вэ?
Image
ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ
Image
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монголд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Т.Дэлгэрмөрөн: За залуус минь архи тамхинаас холдож үзээрэй ах шиг ээ
Image
БАТ-ӨЛЗИЙ СУМАНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЦАНЫН БААЗ БАЙГУУЛНА
Image
“Цустай мөнгө”-ний эрэлд
Image
Хаврын чуулганыг лхагва гаригт нээнэ
Image
Н.Алтанхуягийн эгч, дүүсийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
Image
“Шөлөндөө” кафед 133 хүн хорджээ
Image
ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДСАН ИРГЭДИЙН ЖАГСААЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
Н.Анударь Эрхүүгийн дэвжээнээс алтан медаль хүртжээ
Image
“Унадаг Дугуйтай Улаанбаатар” дугуйн парад байгаль орчинд ээлтэй байхыг уриаллаа
Image
ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Image
Эгч нь дарга болоогүй бол Амраа юу гэх байсан бол?
Image
МОНГОЛ УЛС ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН СТАНДАРТЫГ ХАНГАСАН ДЭЛХИЙН ХОЁР ДАХЬ ОРОН БОЛОВ
Image
Меркель “Их 20”-ын уулзалтаас урьтаж дэлхийн тэргүүлэгчидтэй уулзаж байна
Image
Одууд нэрд гарахаасаа өмнө ямар байв
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОРХОН ГОЛД ХОЁР ИРГЭН ОСОЛДЖЭЭ
Image
ТАНИЛЦ: АН-ЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНИЙ ГИШҮҮДИЙН НЭРС
Image
ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ 12 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭВ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛЛАА
Image
Хичээлийн шинэ жилийн өглөө
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
Арьсанд үүссэн нүхжилттэй үр дүнтэй аргаар хэрхэн тэмцэх вэ?
Image
Сонжоо: Хамгийн ихээр айдас төрүүлж байгаа нэг газрыг сонго: хариулт нь таны тухай их зүйлийг хэлж өгөх болно
Image
Төрийн гурван өндөрлөгийн хоёрынх нь казинодож байсан баримт ил болжээ
Image
Карма багшийн мэдэгдэл
Image
Жудочид 50 сая төгрөгийн төлөө халз барилдана
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИВ
Image
Ким Кардашьяны тээгч эхийн тухай тодорхой боллоо
Image
Бэлэнчлэх сэтгэлгээтэй Монгол малчид
Image
УЛААНБААТАР ХОТОД ОНЦ ХҮНД НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСГЭСЭН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛВОЛ ЯАХ ВЭ?
Image
Үндэсний брэндүүд Олон улсын шалгаруулалтаас алт мөнгөн медаль хүртлээ
Image
Image

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГА БАРЬСАН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

НИЙСЛЭЛ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны наймдугаар сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүртгүүлжээ

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй” гэлээ.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. 2019 оны наймдугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд зарлагдаж буй уг уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг  наймдугаар сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Хурлын төгсгөлд “Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсэг”-ийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ахлан ажиллахаар боллоо.

Яармагийн зам дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хотын Захирагч үүрэг даалгавар өглөө

Энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан. Үүний шалтгаан нь Богд уулаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж “Талст ширээт” компани барилга барьснаар үүдэн үерийн ус төв зам руу бууж, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Наадамчдын гудамж хэсгийн авто замын зорчих хэсэг болон явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсэг рүү үерийн ус  орсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс үүссэн нөхцөл байдал дээр очиж ажиллаж, дур мэдэн үерийн далан сувгийн чиглэлийг өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохиролыг тухайн барилга барьж байсан компанийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгавар өгсөн юм.

С.Амарсайхан: Нэг айлаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй

  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа. Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2,7 км нь хийгдсэн байна. Хотын Захирагч С.Амарсайхан “Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд” хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв.

“БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” Залуучуудын хөгжлийн сар эхэлж байна

Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн найм, есдүгээр сард зохион байгуулдаг билээ. Энэ жил “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдах боломжтой боллоо

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүсэн нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 (БаруунТур-10-р хор) чиглэлийн үйлчилгээ түр саатсан. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ тухайн нутаг дэвсгэрт шуурхай ажилласны үр дүнд автозамыг засаж, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулж эхэллээ.

Б.Болормаа: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга явагдаж байна

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм. Тэгвэл наймдугаар сарын 08-ны сонгон шалгаруулах комисс хуралдаж, эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг хийв. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тэргэнцэртэй иргэдийн холбооны санхүүгийн ажилтан Б.Болормаа “Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга, нээлттэйгээр явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, шалгаруулалтын явцад оролцож, хяналт тавьж байгаа учраас үнэн бодитой ил тод байгааг харуулж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа” гэв.

Зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээлэл хийлээ. Удаа дараагийн зөрчлөө арилгаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн 15 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааныг хязгаарлан, үерийн далан сувагчлалын ажлыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төслийн дагуу богино хугацаанд хийлгэж, үерийн далан суваг хааж барилга барьсны улмаас учирсан хохирлыг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар бүрэн барагдуулахаар ажлын хэсэг ажиллав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6