Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ВИЗНИЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
ДАЙЧДЫН ХӨШӨӨНД МӨНХИЙН ГАЛ АСААЛАА
Image
ГОЛЬФИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭЛЧИН САЙДУУДЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Image
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ГАНЦ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЖЭЭ
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
390 ГРАММ МАНСУУРУУЛАХ БОДИС ХАДГАЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
Image
Ц.САРНАЙ, Г.СҮНДЭРМАА НАР АЛТ, МӨНГӨ ХҮРТЛЭЭ
Image
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ ИРЭХ НЯМ ГАРАГТ БОЛНО
Image
ЗӨВХӨН СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН МАШИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
Image
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО
Image
МОНГОЛЫН ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА
Image
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
БАЙДРАГ-ГОВЬ-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 126.7 КМ АВТО ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Image
“СЭНШИВЭЕМОНШГОЛ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Image
СЕЛЬФИ ЗУРАГНЫ ТУСЛАМЖТАЙГААР ЦУСНЫ ДАРАЛТ ХЭМЖИНЭ
Image
ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР ЭНЭ ЖИЛ НЭМЭГДЭЭГҮЙ ГЭВ
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ
Image
“ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” БАЙГУУЛАХ ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧ ТОДОРЛОО
Image
УЛААНБААТАРТ БОРОО ОРОХГҮЙ, 22-24 ГРАДУС ДУЛААН
Image
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХУРАЛДАНА
Image
АРХАНГАЙ АЙМАГТ ДАХИН НЭГ УУРХАЙГ ХААЛАА
Image
АВРАГЧИД 3-20 МЕТРИЙН ГҮНД 80 УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙЛЭЭ
Image
КИМБАБ ЧОНГҮГ СОЛОНГОС ХООЛНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАДАН ЗОГСООЛОО
Image
НОСК: ТЭНЦСЭН ИРГЭДИЙН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТИЙН ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСНА
Image
ХООЛНООС НЬ ХАР ХОРХОЙ ГАРСАН КИМБАБ ЧОНГҮГ РЕСТОРАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Image
ХАЙЛААСТЫН УУЛЗВАРААС ДАРЬ-ЭХ ХҮРТЭЛХ ЗАМЫГ САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН ОХИД, ХӨВГҮҮДИЙН БАГ ШИЛДЭГ НАЙМД ҮЛДЛЭЭ
Image
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА
Image
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ГОЛД ЖИВЖ БАЙСАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА
Image
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХАЯГДАЛ АККУМЛЯТОР БОЛОВСРУУЛЖ БАЙЖЭЭ
Image
АН: УИХ ГИШҮҮДИЙН ТООГ 99 БОЛГОХЫГ ДЭМЖИХГҮЙ
Image
Г.ЭРХЭМБАЯР АВАРГА МАСТЕРСЫН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
‘’ШИНЭ ТЕХНОЛОГИ-ЭЕРЭГ ХАНДЛАГА, СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
"БИД МАРТАХГҮЙ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ
Image
“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ц.МЯНГАНБАЯР: НАМАЙГ ҮХҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БАЙХ ШИГ БАЙНА
Image
"ЗУУН АЙЛЫН ШИНЭ ЗАМЫГ 10 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА. НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД МАШИН ТАВИХ АСУУДАЛ ЦЭГЦЭРСЭН"
Image
ОЙ НАЙМАН САРТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
Image
ЗУУН АЙЛ ОРЧМЫН АВТО ЗАМ ИРЭХ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Image
ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Image
Д.ЖИГЖИДНЯМАА ЖИЛИЙН ДОТОР УБТЗ-ЫН АЛТАН КАРТНААС 280 САЯ ТӨГРӨГ “УНШУУЛЖЭЭ”
Image
Ш.РАДНААСЭД ГИШҮҮНИЙ АРГА ЯДСАН “АЖИЛ”
Image
ДОТУУР ТУЯАНЫ АППАРАТ ЭВДЭРЧ 10 ГАРУЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ЗОГСЖЭЭ
Image
УЛСЫН ХЭМЖЭЭНД 170 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭН НӨӨЦӨЛЖЭЭ
Image
ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВЧ БАЙНА
Image
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ ЭЭ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
Д.АСАРДАРЬ: ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛДАХ ЭРХ БАЙДАГГҮЙ
Image
СТАТИСТИК: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 2018 ОНД 5,323 ХҮН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
“Амьгүй албат”-д ашиг сонирхлын зөрчил падлийгүй
Image
"АЛЬФАРД" МАШИНТАЙ ЗАЛУУС ХҮҮХДҮҮДЭД САЙН ҮЙЛСЭЭ ТҮГЭЭВ
Image
УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙЛАА
Image
60 настай эрийн гэдэснээс гарсан итгэмээргүй зүйл
Image
С.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД ИННОВАЦИ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ.
Image
ЭРЧИМ ХҮЧНИЙ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Image
ХАМТАРСАН ТУШААЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
Юнисеф: Агаарын бохирдол хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж байна
Image
Монголд ирэх дөрвөн жил МАН биш ОУВС засаглах уу?
Image
АЯН АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН'' КОМПАНИЙН НУРУУЛДАН УУСГАХ ТАЛБАЙ ҮЕРТ АВТАВ
Image
Осол гаргасан жолооч хэргийн газраас зугтжээ
Image
Энэтхэгийн ахмад настнуудыг өлсөж үхэхэд хүргэж буй харгис уламжлал
Image
120 метрийн гүнд нурангид даруулсан дөрвөн иргэний амийг аварлаа
Image
С.Зориг агсны эхнэр Б.Булганыг суллажээ
Image
“Идэр” их сургуулийн төгсөгч Улсын арслан Ц.Содномдорж дипломоо гардаж авлаа
Image
Өлсгөхгүй бас жингээ хасахад тань туслах гайхалтай 8 фитнес-хоол
Image
ХЭТ ЯДАРЧИХААД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУУЛАВ
Image
АТҮТ орон нутгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангалаа
Image
Та хэзээ хамгийн сүүлд аав, ээжийгээ баярлуулсан бэ?
Image
Алтан дарь овооны их тахилгын тов батлагджээ
Image
НОМ ХАНДИВЛАХ АЯН ӨРНӨЖ БАЙНА
Image
“Их эе” хуралдаж, хагарал эцэс болно
Image
Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүллээ
Image
Х.Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзлээ
Image
Өрнийн зурхай
Image
Илүү сэтгэл татам, дур булаам болох 20 алхам
Image
АН-ын шинэ байрны нээлт болно
Image
СЭЛБЭ ГОЛД НЭГ ИРГЭН ОСОЛДЖЭЭ
Image
Санхүүгийн сахилгыг эрэмбэнд нь оруулав
Image
Онц байдал зарлах саналыг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг судлахаар боллоо
Image
Image

З.ЭНХБОЛД: ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН АНУ ДАХЬ 10 БАЙШИНГ ИЛРҮҮЛЧИХЭЭД БАЙНА

З.Энхболд: Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Монгол Улс АНУ-тай стратегийн түншлэлтэй боллоо. Энэхүү үйл явдлыг та бүхэн олзуурхан хүлээж авч байгаа байх?

-Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр шийдэгдсэн асуудал юм. Өнгөрсөн жилийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдаад холбогдох газруудаараа хэлэлцэж, хамтарсан мэдэгдэл гаргая гэдэг дээр тохирчихсон байсан. Төлөвлөгөөнийхөө дагуу явж буй ажил. Манай улсын хувьд АНУ нь стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан 5 дахь улс. ОХУ, БНХАУ, Япон Энэтхэг гээд 4 улстай ийм гэрээтэй.

-Монгол улсад илүүтэй үр өгөөж өгнө гэдэг утгаар манай талаас яаравчилсан зүйл бий юү?

-Ашигтай, ашиггүйг ойрын хугацаанд ярихгүй л дээ. Монгол, АНУ димпломат харилцаа тогтоосноосоо хойш 30 гаруй жил болчихлоо. Хүрэх ёстой түвшиндээ л хүрч байгаа айлчлал. АНУ Монголын стратегийн түншлэлтэй тав дахь орон болж байна. Бид хоёр хөрштэйгөө стратегийн түншлэл байгуулаад удаж байгаа. БНХАУ- тай иж бүрэн стратегийн түншлэлтэй болчихсон. Ирэх сард ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Монголд айлчилна. Айлчлалынхаа үеэр 1991 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна. Ингэснээр манай улс хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлтэй болно. АНУ деклараци учраас гарын үсэг зураагүй. Хоёр хөршийн тухайд энэ тохиолдолд Ерөнхийлөгч нар нь гарын үсэг зурдаг. Тийм арга хэмжээ ирэх сард болно гэсэн үг. Одоо текстээ тохирох шатанд явж байна.

-Гуравдагч хөршийн тухай хуулийг ирэх намартаа батлагдчих болов уу гэсэн таамаг байна.

-Конгрессийн дээд, доод танхимын гишүүд дэмжиж байгаа. Өргөн барьчихсан, хэлэлцэгдэж эхлээгүй байна. Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсноосоо хойш урд нь байгуулсан чөлөөт худалдааны гэрээнүүдээ бүгдийг нь шинээр харж, заримыг нь зогсоосон. Канад болон Мексик улстай байгуулсан гэрээгээ нэлээд өөрчилж, өөртөө ашигтайгаар батлах гээд хүлээж байна. Ийм нөхцөлд зөвхөн Монгол Улсад зориулаад тэр дундаа ноолуур болон оёмол сүлжмэлийн салбарт чөлөөт худалдааны гэрээ байгуулна гэдэг хүндрэлтэй. Тэр утгаараа энэ удаагийн айлчлалаар уг хуулийн ач холбогдлыг ерөнхийлөгч Д.Трампд ойлгуулах гол зорилготой байсан. Яагаад Монголын ноолуур дээр тулгуурласан оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн татваргүй орох шаардлагатай вэ гэдгийг сайн тайлбарлаж өгсөн. Ганцаарчлан уулзалт 5 минут биш 40 минут болж сунжирсан нь ч энэ асуудалтай холбоотой. Хуучин зөвхөн хууль тогтоох засаглал, АНУ Конгресс сенатын гишүүдэд тайлбарладаг байсан бол энэ удаад гүйцэтгэх засаглал нь нэмэгдэж байгаа гэсэн үг. Энэ ондоо багтааж хуулиа батлуулах тал дээр Вашингтон дахь манай Элчин сайдын яам ажиллаж байгаа.

-Улсын ерөнхий прокурорын газрын хуучин удирдлагууд гадаад харилцааны асуудалдаа төдийлөн анхаардаггүй байсан. Хэл устай ч хүн байгаагүй. Ирсэн бичгийг ч уншиж чаддаггүй байсан байх-

-АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Хоёр талын хуулийн байгууллага хамтран ажиллана гэдэг дээр байр суурь нэгдснээс гадна оффшорын асуудлыг анхаарч үзэхээр болов уу?

-АНУ, Монголын хооронд эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байдаггүй. Тиймдээ ч хуулийн байгууллагууд төдийлөн харилцдаггүй байсан. Саяхан ажлаа өгсөн дарга нар нь ч гэсэн өгсөн харилцах хүсэл зориг байгаагүй байх. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын хуучин удирдлагууд гадаад харилцааны асуудалдаа төдийлөн анхаардаггүй байсан. Хэл устай ч хүн байгаагүй. Ирсэн бичгийг ч уншиж чаддаггүй байсан байх. Шинээр томилогдсон АТГ-ын дарга, Ерөнхий прокурор гадаад харилцаагаа эрчимжүүлж байна.

Дээрээс нь дэлхийн 140 гаруй орон гарын үсэг зурсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенци гэж байдаг. Түүний дагуу авлигалын замаар олсон эд хөрөнгийг буцааж өгөх, авлигалын мөнгөний урсгалыг хянах гэсэн хэд хэдэн чиглэлээр улс орнууд хамтран ажиллах заалтууд бий. Тэрхүү конвенцид гарын үсэг зурсан орнууд эрхзүйн харилцан тусламжийн гэрээтэй эсэхээсээ үл хамаараад бие биедээ туслах үүрэгтэй юм. Үүний хүрээнд Ерөнхийлөгч АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай буцах өдөрөө уулзаж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг танилцуулсан. Хоёр улсын Ерөнхий прокурорыг уулзуулж, хамтын ажиллагааг нь эхлүүлнэ гэдэг нь Ерөнхийлөгч Баттулгын зүгээс авилгатай тэмцэх, офшор болон гадаадад нуусан хөрөнгийг буцаан авчрах тал дээр биечлэн анхаарч байгаагийн илрэл юм. Энэ сувагаа нээснээр НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн дагуу бие биедээ туслан ажиллах юм. Тухайлбал, АНУ-ийн ямар нэгэн авлигач манай дээр ирээд байшин авчихсан байвал бид түүнийх нь байршлыг тогтоож өгөөд, тэдний шүүхийн шийдвэрээр байшинг нь хурааж аваад мөнгийг нь АНУ-руу шилжүүлэх үүрэгтэй. Түүнийг хариуцдаг газар нь манай Улсын ерөнхий прокурорын газар. Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна. 10 биш долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээнийдараагаас эхлээд л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллароор байшин худалдаж авах болсон.

7e40198834891e443aebee07516f16cabig

Яг ийм тохиолдолд ажилладаг энэ НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн дагуу улсууд бие биедээ туслах үүрэгтэй байдаг. Уулзалт дээр мэдээж тодорхой хэрэг дээр ярихгүй шүү дээ. Хоёр улсын прокурорын байгууллагууд яаж хамтран ажиллах уу, хэрхэн шуурхай мэдээлэл солилцох вэ гэдэгээ ярилцана. Тодорхой стандарт бий. Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ийн тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байна гэдгийг бидэнд мэдээлэл өгнө. Ийм маягаар хоёр улсын хууль тогтоох байгууллагыг хамтран ажиллуулахаар Ерөнхий прокурорыг дагуулж явсан.

-Манайхаас судлуулж, шийдүүлэхээр хүсэж байгаа хэргүүд юу байна вэ?

-УЕПГ-аас асуух асуулт байна. Манай Ерөнхий прокурор Вашингтоны Элчин сайдын яаманд байдаг хүнд итгэмжлэл өгөөд, зөвхөн тэр хүн л АНУ-ын Хууль зүйн яам болон Монгол Улсын ерөнхий прокурорын газартай харьцана. Хэн дуртай нь ажиллаад байдаггүй юм билээ. Ямартаа ч тэр хүнээ томилоод ажилд нь оруулсан.

-С.Төмөрбат шүүгчийн талаар яригдсан уу?

-Тэрхүү шүүгчийн асуудал олон хүсэлтүүдийн нэг л байх. Аль ч улсад хэрэгт шалгагдаж байгаа хүн орчихвол тэр хүнийг гаргаж өгнө шүү дээ.

-АНУ-ыг ардчилсан орон гэдэг утгаар нь орогнол хүсэх явдал цөөнгүй байдаг. Энэ утгаараа АНУ хэрхэн хүлээж авах бол?

-Мөрдөн байцаалтаас зугтаасан хүнийг буцааж өгнө л дөө. Ардчилсан орон гээд авлигалчыг өмөөрөөд, орогнуулаад байж болохгүй. Авлигалын хэргийг бусад гэмт хэргээс онцгойлон үзэж, хурдан шуурхай хамтран ажилладаг л улс байгаа юм.

-Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэн. Энэ шийдвэр бүрэн эрхээ хасуулсан зарим шүүгч, болон хуульчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ тухайд?

-Авлига авсан шүүгчдийг мөрдөн шалгахгүй яах юм бэ. Толгойг нь илээд суух хэрэг үү. Бүрэн эрхийг түтгэлзүүлж байгаа нь шалгах процессийг л эхлүүлж байгаа хэрэг шүү дээ. Хуулийн байгууллагадаа ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Түтгэлзүүлэхгүйгээр шалгаж болдоггүй албан тушаалтнууд учраас ингэж байгаа юм.

-Дахиад бүрэн эрхийг түтгэлзүүлж шалгах шүүгчид бий юү?

 

-Хуулийн байгууллага нь асуудлаа тавьбал Шүүхийн ерөнхий зөвлөл нь авч үзээд түтгэлзүүлэх асуудлаа оруулж ирнэ.

-Айлчлалаар “Наса”-ийнхантай уулзсан. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын зарим хэвлэлд АНУ Монголд бага болон дунд тусгалтай пуужин байрлуулах нь гэсэн мэдээлэл гарсан байсан. Үүнд та албан ёсны тайлбар өгөөч?

-Ямар ч утга учиргүй мэдээлэл. Тийм зүйл огт яригдаагүй. Тийм зүйл байж болохгүй. Гадаадын цэргийг оруулах эсэх чинь Үндсэн хуульд байдаг, боломжгүй асуудал, энэ талаар ярих ч боломжгүй. “Наса”-тай уулзсан нь пуужинтай ямар ч холбоогүй. 2030 оноос эхлээд Марс гараг руу аялах аялагчдын тоо хэдэн арван мянган болох гэж байна. Тийшээ явах хүмүүс сургалтанд суух ёстой. Марс гарагтай төстэй -50, +50 градус хүртэл халж, хөрдөг, элстэй, ургамалгүй газар манай говьд байна. Манай хүн амьдардаггүй говьд байгаа юм. Марс руу явах хүмүүс манай говьд очоод байшингаа бариад, ногоогоо тариад амьдрах гэж үзэх ёстой. Чадаж байвал Марс руу явах билетийг нь зарна. Хэрэв Марс руу явчихвал буцаж ирэхгүй, тэндхийн хүн болоод л үлдэнэ.

viber_image_2019-08-02_09-46-04

 

Тийм хатуу байгальтай газар очиж амьдрах гэж байгаа хүмүүст зориулсан сургуулилтын баазаа манайд байгуулаач гэсэн юм. Бусад газруудад цөл байгаа боловч хүйтэрдэггүй. Манайд халах, хүйтрэх нь хоёулаа байдгаараа онцлог байгаа хэрэг. Энэ талаар Роскосмостой мөн ярьж байгаа. Марс руу явуулах хүмүүсээ манайд бэлдэж болно шүү гэж хэлсэн. “Наса” пуужин хөөргөдөг байгууллага болохоос байрлуулдаггүй. Харин ч “Наса” сансрыг энхтайвны зорилгоор ашигладаг. Батлан хамгаалах яамтай нь уулзсан бол пуужин байрлуулах нь гэж хардаж болох л юм. Пуужин байрлуулна гэх цуурхлыг asiarussia.ru дээр мөн газрын ховроор АНУ-тай хамтран ажиллах нь гэж globaltimes.cn гэх англи хэлээр гардаг Хятадын вэбсайт дээр тавьсан байна лээ. Эдгээр мэдээнүүд бол худал мэдээлэл, айлчлалын үед аль ч уулзалт дээр яригдаагүй тул албан ёсоор няцаалт хийж байна.

-Өнгөрсөн долоо хоногт АНУ-ийн Батлан хамгаалахын сайд манайд айлчилсан нь пуужин байрлуулах нь гэх хардлагыг улам төрүүлчих шиг?

-Сайдын айлчлал, “Наса” хоёр хоорондоо ямар ч холбоогүй асуудал. Энэ удаад газрын ховроор хамтарч ажиллах тухай Д.Трамп ерөнхийлөгчийн уулзалтад байгаагүй. АНУ-ийн Батлан хамгаалахын сайдын уулзалтад ч байгаагүй. Тэр талаар АНУ-аас ч санал хөндөөгүй учраас бид яриагүй. Хэдий Монгол улс дэлхий дээр БНХАУ-ын дараа орох газрын ховрын нөөцтэй ч гэсэн ашиглалтынхаа технологийн хүндрэлээс болоод одоо хүртэл түүнийгээ ашиглаагүй. Байгаль орчинд хоргүйБайгаль орчинд хоргүй технологиор ашиглах ёстой шүү дээ.Тийм учраас энэ талаар Global times дээр гарсан мэдээлэлд мөн албан ёсоор няцаалт өгч байна. Тийм зүйл огт байхгүй. Тэр бол ихээхэн анхаарал хандуулж, шүүмжлээд байх асуудал биш.

 

Ердийн л компаниуд хоорондын хамтран ажилладаг асуудал. Цаг нь болохоор нэгдэх ёстой л зүйл.

-Та бүхний Марс руу зорчигчдыг Монголд бэлтгэх саналыг “Наса” хэрхэн хүлээж авав?

-Сонирхолтой санаа байна гэсэн. Энэ саналыг АН-ын Залуучуудын холбооны дарга С.Эрдэнэболд гаргасан юм. Түүнийг нь Ерөнхийлөгч зөв юм байна гэж дэмжээд, тэдний багийн нэг залуугаар “Наса”-ынханд танилцуулга хийлгэсэн юм. Монгол Улс бүрэн хүлээж авах боломжтой, шаардлагатай нөхцлийг бүрдүүлж өгнө, дэлхий дээр цорын ганц манай улсад л ийм боломж байгаа шүү гэдгийг хэлсэн. “Наса”-ийн талаас хүн явуулж судлуулъя гэсэн. АНУ, Энэтхэг, ОХУ-ын сансрын байгууллага тэрхүү баазаа манайд байгуулбал манай улс 20, 30 мянган хүнийг Марсын зочид буудалд байлгаж, хэдэн сар амьдруулаад, сертификат бичиж өгөөд явуулаад байх нь.Тэрхүү сертификаттай хүмүүсийг Марс руу нисгэх нь байна. Сонсоход холын юм шиг мэт боловч энэ маш ойрын асуудал болчихсон. 2030 он болоход 11 жил л үлдсэн байна шүү дээ.

-Манай улс дэлхийн бүх улс оронтой энхтайвнаар харилцахад хөрш хоёр орон огтоос дургүйцэхгүй-

-Хөрш хоёр орын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалыг юу дүгнэж байгаа бол. Та хэрхэн ажиглаж байна вэ?

-Манай улс дэлхийн бүх улс оронтой энхтайвнаар харилцахад хөрш хоёр орон огтоос дургүйцэхгүй. Харин ч баяр хүргэх ёстой байлгүй.

-Ерөнхийлөгч Сибирийн түймрийн талаар Д.Трампд хэлсэн гэдэг нь үнэн үү?

-“Та Путин Ерөнхийлөгчтэй яриад тусламж үзүүлээч” гэсэн тэр дор нь ярьсан, ОХУ- аас хариу ирэх хүртэл тэнд байсан. Таван минутын уулзалт нь 40 хүртэл үргэлжилсэн. Ярьсан, яриагүй гэх мэтээр янз бүрийн зүйл яригдаад байгаа учраас үүнийг хэлж байна. Сибирийн түймэр өөрөө зөвхөн ОХУ-ын асуудал биш болчихоод байгаа юм. Улаанбаатар, Хэнтий, Архангай, Хөвсгөл рүү гурав, дөрвөн өдөр утаатай байлаа. Зөвхөн утаа нь Монгол Улсад ингэж нөлөөлж байна. Дэлхий дээрх CO2-ийн хэмжээг шууд ихэсгэж байгаа. Ийм том гамшиг болж байхад гал түймэртэй тэмцэх талаар туршлагатай АНУ тусламж үзүүлээч ээ, энэ бол хүмүүнлэгийн тусламж шүү дээ гэсэн. Тэр хоёр улс хоорондоо туслах тухай яриад байх шиг байна лээ. Энэ үйл явдал цэвэр хөршийн хувьд санаа зовж байгаа хэрэг биш. Сибирийн түймэр зөвхөн ОХУ-ын л ажил биш болчихоод байгаа хэрэг. Учир нь шатаж байгаа талбай зарим үед дөрвөн сая га-д хүрсэн. Одоо хоёр сая га-гаас дотогшоо орчихож байна. Иймэрхүү зэргийн зүйл хоёр том улсын хооронд яригдах сэдлийг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж өгсөн. Бид хүмүүнлэгийн тусламжийг анх удаа үзүүлж байгаа юм биш. Эрхүү мужид болсон үерийн улмаас орон гэргүй болсон 42 хүүхдийг “Найрамдал” зусланд амрааж байна. Ерөнхийлөгчийн Тамгын

газраас санаачлаад, ОХУ-д төгсөгчдийн холбоотой нийлээд тэрхүү ажлыг хийж байна. Ер нь бол хэцүү явж байгаа цагт нь туслах л хэрэгтэй. Түүнийг сурталчлаад байх хэрэггүй. Тиймдээ ч Сибирийн түймрийн талаар манай албан ёсны вэбсайтад байхгүй.

-Таныг Ц.Мөнх-Оргилтой өрсөлдөнө гэдэгээ зарлачихсан учраас ажлаа өгч сонгуульдаа бэлдэх нь гэх юм. Та ажлаа өгөх үү?

-Сонгуульдаа бэлдэнэ шүү дээ.

-Хэзээ ажлаа өгөх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдтал ажлаа хийнээ. Ерөнхийлөгч Путиний манайд хийх айлчлал, Ерөнхийлөгч Баттулгын Энэтхэгт хийх айлчлал бий. Иймэрхүү чухал ажлуудаа дуусгана л даа.

-ОХУ-ын ерөнхийлөгч Путины айлчлал хэр удаан үргэлжлэх вэ. Халхголын ойн хүрээнд л байх уу?

-Есдүгээр сарын 3-нд айлчилна. Түүний маргааш нь Алс дорнодын эдийн засгийн форумд ирсэн зочдоо угтах учир 3-ныхаа орой нь буцна. Манай Ерөнхийлөгч мөн есдүгээр сарын 4-ний өглөө ниснэ. Гэхдээ Халхголын ой есдүгээр сарын 3-ныхаа өдөр болох юм биш. Өмнөх болон дараагийн долоо хоногт нь болно. Их олон үйл явдал болно. Түүний оргил нь есдүгээр сарын 3-ны өдөр байх юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

О.АРИУНЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6