Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ВИЗНИЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
ДАЙЧДЫН ХӨШӨӨНД МӨНХИЙН ГАЛ АСААЛАА
Image
ГОЛЬФИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭЛЧИН САЙДУУДЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Image
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ГАНЦ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЖЭЭ
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
390 ГРАММ МАНСУУРУУЛАХ БОДИС ХАДГАЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
Image
Ц.САРНАЙ, Г.СҮНДЭРМАА НАР АЛТ, МӨНГӨ ХҮРТЛЭЭ
Image
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ ИРЭХ НЯМ ГАРАГТ БОЛНО
Image
ЗӨВХӨН СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН МАШИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
Image
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО
Image
МОНГОЛЫН ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА
Image
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
БАЙДРАГ-ГОВЬ-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 126.7 КМ АВТО ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Image
“СЭНШИВЭЕМОНШГОЛ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Image
СЕЛЬФИ ЗУРАГНЫ ТУСЛАМЖТАЙГААР ЦУСНЫ ДАРАЛТ ХЭМЖИНЭ
Image
ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР ЭНЭ ЖИЛ НЭМЭГДЭЭГҮЙ ГЭВ
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ
Image
“ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” БАЙГУУЛАХ ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧ ТОДОРЛОО
Image
УЛААНБААТАРТ БОРОО ОРОХГҮЙ, 22-24 ГРАДУС ДУЛААН
Image
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХУРАЛДАНА
Image
АРХАНГАЙ АЙМАГТ ДАХИН НЭГ УУРХАЙГ ХААЛАА
Image
АВРАГЧИД 3-20 МЕТРИЙН ГҮНД 80 УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙЛЭЭ
Image
КИМБАБ ЧОНГҮГ СОЛОНГОС ХООЛНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАДАН ЗОГСООЛОО
Image
НОСК: ТЭНЦСЭН ИРГЭДИЙН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТИЙН ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСНА
Image
ХООЛНООС НЬ ХАР ХОРХОЙ ГАРСАН КИМБАБ ЧОНГҮГ РЕСТОРАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Image
ХАЙЛААСТЫН УУЛЗВАРААС ДАРЬ-ЭХ ХҮРТЭЛХ ЗАМЫГ САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН ОХИД, ХӨВГҮҮДИЙН БАГ ШИЛДЭГ НАЙМД ҮЛДЛЭЭ
Image
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА
Image
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ГОЛД ЖИВЖ БАЙСАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА
Image
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХАЯГДАЛ АККУМЛЯТОР БОЛОВСРУУЛЖ БАЙЖЭЭ
Image
АН: УИХ ГИШҮҮДИЙН ТООГ 99 БОЛГОХЫГ ДЭМЖИХГҮЙ
Image
Г.ЭРХЭМБАЯР АВАРГА МАСТЕРСЫН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
‘’ШИНЭ ТЕХНОЛОГИ-ЭЕРЭГ ХАНДЛАГА, СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
"БИД МАРТАХГҮЙ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ
Image
“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ц.МЯНГАНБАЯР: НАМАЙГ ҮХҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БАЙХ ШИГ БАЙНА
Image
"ЗУУН АЙЛЫН ШИНЭ ЗАМЫГ 10 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА. НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД МАШИН ТАВИХ АСУУДАЛ ЦЭГЦЭРСЭН"
Image
ОЙ НАЙМАН САРТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
Image
ЗУУН АЙЛ ОРЧМЫН АВТО ЗАМ ИРЭХ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Image
ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Image
Д.ЖИГЖИДНЯМАА ЖИЛИЙН ДОТОР УБТЗ-ЫН АЛТАН КАРТНААС 280 САЯ ТӨГРӨГ “УНШУУЛЖЭЭ”
Image
Ш.РАДНААСЭД ГИШҮҮНИЙ АРГА ЯДСАН “АЖИЛ”
Image
ДОТУУР ТУЯАНЫ АППАРАТ ЭВДЭРЧ 10 ГАРУЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ЗОГСЖЭЭ
Image
УЛСЫН ХЭМЖЭЭНД 170 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭН НӨӨЦӨЛЖЭЭ
Image
ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВЧ БАЙНА
Image
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ ЭЭ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
Д.АСАРДАРЬ: ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛДАХ ЭРХ БАЙДАГГҮЙ
Image
СТАТИСТИК: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 2018 ОНД 5,323 ХҮН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
ГОЛОМТ БАНК GTR ASIA-2018 ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭГ ИВЭЭН ТЭТГЭЖ ОРОЛЦЛОО
Image
"Тань руу нүүж явна" киноны танхи бүсгүй Хандмаа өнөө цагт
Image
Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэлийн төслийг 2022 он хүртэл сунгалаа
Image
"Зууны шилдэг борлогдошгүй хүүхэн" Нара
Image
ЗУРГАДУГААР САРЫН 28-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа 49 км болжээ
Image
ХӨВСГӨЛ АЙМГИЙН 15 СУМАНД ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ НЭН ИХ АЮУЛТАЙ ТҮВШИНД ХҮРЧЭЭ
Image
Зава Дамдин хувилгаан, "Харанга"-ын Х.Лхагваа нарын хамтран бүтээсэн дуунууд
Image
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Баянзүрх дүүрэгт ажиллана
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Цэвэрч-Баянзүрх аян эхэллээ
Image
ШАНХАЙ ХОТОД ОРОС-ХЯТАДЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЖЭЭ
Image
Дөрвөн жилийн өмнө McDonalds-ийн хоолноос хүний мах илэрч байжээ
Image
Монгол, Казахстаныг холбосон замыг богиносгох талаар ярилцжээ
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Д.СУМЪЯА ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ДАШТ-ИЙГ ӨНЖИХӨӨР БОЛЖЭЭ
Image
Зарим сургуулиуд хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хоригложээ
Image
Анхаар: 22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдаж чадахгүйд хүрээд байна Нийгэм
Image
УЛААНБААТАРТ 16-18 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
Лэди Гага хөх няц болжээ
Image
ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
Image
Соёл урлагийн ажилтны баяр “Чингисийн хүрээ” цогцолборт болно
Image
БОАЖЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА Г.НЯМДАВААГ АЛБАН ТУШААЛААС НЬ ТҮТГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
ЭРДЭНЭБУЛГАНЫ ТҮЙМРИЙГ УНТРААХААР ӨНӨӨ ШӨНӨ ҮҮЛЭНД НӨЛӨӨЛНӨ
Image
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороог хуралдуулахыг дахин шаардав
Image
БНАСАУ-ын пуужингууд хаа хүрэх боломжтой вэ?
Image
“Жаст”-ийн Ш.Батхүү ба 51 хувь тойрсон тойм
Image
ХАВРЫН ЧУУЛГАНААР 104 ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР САНАЛ ИРҮҮЛЖЭЭ
Image
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт
Image
Сургалтын төлбөрөө нэмбэл хариуцлага тооцно
Image
Image

ЖДҮ ХУЛГАЙЛСАН ГИШҮҮД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГААС БУЛТАХ НЬ ЭЭ

Хууль хүн бүрт ижил тэгш үйлчилдэг, хэрэгждэг хуулийн засаглалтай улс орны хөгжил манайхаас хол тасарсан. Харин бид  дуулиан дагуулсан  олон том хэргийн талаар сонсож хөөрцгөөсөөр өнөөдөртөө золгожээ. Одоогоор эцэслэн шийдэгдсэн хэрэг бараг байхгүй.  Хамгийн сүүлийн  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн (ЖДҮ) зээлийг УИХ-ын гишүүд, эрх баригч намын өндөр албан тушаалтнууд бүлэглэн хулгайлсан хэрэг илэрснээс хойш нэг жилийн ой болох гэж байна. ЖДҮ хулгай бол маш ноцтой гэмт хэрэг бөгөөд бусад том хэргүүдтэй харьцуулахад нотлох баримттай, холбогдсон эзэд нь тодорхой, олон нийтийн анхааралд бүрэн орж чадсан.

ЖДҮ хулгайлсан УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг заалтыг зөрчсөн.  Тиймээс ЖДҮ-чин гишүүд нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасуулж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх ёстой. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 05-нд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Б.Батзориг дээрх зүйл заалтаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үүссэн тул Улсын ерөнхий прокуророос түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д анх албан бичгээр  хүргүүлсэн. Үүнд тэрээр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны тавдугаар сарын 17-ы өдрийн А/88 тушаалаар 134 иргэн, аж ахуйн нэгжид 72.4 тэрбум, мөн  оны наймдугаар сарын 28-ы өдрийн А/141 тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэжээ. А/88 тушаалаар ЖДҮ зээл олгосон 134 иргэн аж ахуйн нэгжийн 93 хувь буюу 124 нь УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтны компани байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд зарласан. Гэвч УИХ-ын гишүүдийн олонх өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 7-ы өдрийн ээлжит бус чуулганаар ЖДҮ-чин гишүүн Б.Батзоригийг хамгаалан авч үлдсэн. 

Энэ явдлаас хойш нэг сарын дараа буюу 2019 оны нэгдүгээр  сарын 9-нд Улсын Ерөнхий Прокуророос Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын УИХ-ын ЖДҮ-чийн гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч мөн л 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр чуулганаар эдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг бүтэн өдөр шөнийг хамарч хуралдсан ч эцэстээ ЖДҮ-чид бүгд бүрэн эрхтэйгээ үлдэж чадсан. УИХ-ын гишүүн Л.Энхболд охиныхоо нэр дээрх компанид 1.3 тэрбумын, мөн өөр нэгэн хамаарал бүхий этгээдүүдийн компанид 950 сая, 1.2 тэрбумаар гэсэн дүнгээр  ЖДҮ зээл тус тус авсан гэж яригдаж байгаа. Мөн түүнийг ЖДҮ сангийн зээлийн хөрөнгөөр бусдаас авсан зээлээ төлсөн гэж олон эх сурвалж үзэж байгаа. Б.Ундармаа гишүүний “Доктор МЭИК” ХХК нь ЖДҮХ сангаас зээл авах нэрсээс хасагдсан байсан ч  УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдын алдарт тушаалаар зээлийн жагсаалтад эргэн багтаж зээл авч чадсан байдаг. Мөн өөрийнх нь 99.98 хувийг нь эзэмшдэг “Капитал” банк нь 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ сангаас авсан. УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” ХХК зээл авахаар материал өгсөн ч зээлийн шаардлага хангаагүй боловч тэрээр компанидаа 950 сая төгрөгийн ЖДҮ зээл авсан байдаг. Мөн ЖДҮ сангаас авсан мөнгө нь гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн гэсэн яриа цахим орчинд их байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн тодорхойгүй “Сапфир стоун” ХХК-д барьцаагүйгээр 1.2 тэрбум төгрөгийн ЖДҮ зээл авсан байдаг. Ийнхүү дээрх нэр бүхий УИХ-ын ЖДҮ-чийн таван гишүүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг гацаанд орсон байдалтай байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулиас гадна ЖДҮ-чид бас нэг хуулийг зөрчсөн байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн болон тэдгээртэй хамаарал бүхий этгээд төрөөс зээл хүртэгч байхыг хориглосон. Энэ хуулийг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, зөвшөөрлийг хүчингүй болгох заалттай. Энэ хуулийн хүрээнд ЖДҮ зээлтэй холбоотой гэрээ зөвшөөрлийг хүчингүй болгох боломжууд байгаа хэдий ч бас л таг чиг байсаар байна.

Хэрэг шийдвэрлэгдэхгүй байх гол учиг нь ЖДҮ-чин гишүүд зээл авахаасаа өмнө олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өөрсдөдөө ашигтай байдал үүсгэсэн аж. Үүний уршгаар авилга, албан тушаалын хэрэгт холбогдоод хэрэг хийсэн нь нотлогдсон нэлээдгүй хүмүүс ял завшсан олны анхаарлын төвд байна. Энэ оны наймдугаар сарын 2-ы өдөр Монгол Улсын Их хурлын даргын 177 тоот захирамжаар “төрөөс авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Гэвч тус ажлын хэсэгт орсон таван УИХ-ын гишүүний дөрөв нь ЖДҮ хэрэгт нэр холбогдсон гишүүд буюу Л.Энхболд, Н.Оюундарь, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар байна. УИХ-ын гишүүн Л.Энхболдын талаар дээр хангалттай дурдсан. УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Рэд стар клуб" ХХК-даа 800 сая төгрөгийн ЖДҮ зээл авсан бөгөөд тэрээр “мэдээлэлд ойрхон нь зээл авдаг, уучлалт гүйхгүй” гэж ярьж явсан хүн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд авсан гэсэн баримтууд хэвлэлд ил болоод удаж байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн гэх бөгөөд тэрбээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон байдаг. Бүтэн жилийн турш олон нийтийн анхааралд байгаа ЖДҮ гэмт хэрэгт холбогдсон гишүүд хөөн хэлэлцэх хугацааг судлах ажлын хэсгийн 80 хувийг бүрдүүлж байгаа нь тэр чигтээ ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж олон нийт үзэж байгаа. Энэ нь ЖДҮ-чин гишүүд өөрсдийгөө гэмт хэргээс мултлах, ял завших боломжийг бий болгожээ гэсэн хардалтыг дагуулж байна. Мөн энэ хуулийн заалтыг эргэж харах хэрэгтэйг олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллагаас манай мөнгө угаахтай тэмцэх Хамтын байгууллагуудад зөвлөсөн байна.

Р.ШИНЭГЭРЭЛ

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6