Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Image
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Image
ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
Image
ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
Image
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
Image
“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
Image
МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
Image
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
Image
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
Image
70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
Image
ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
Image
Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
Image
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
Image
С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
Image
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
Image
М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
Image
Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
Image
БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
Image
ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
Image
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
Image
ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
Image
ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
Image
ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
ТОЛГОЙГООРОО БАРИЛДДАГ ӨВӨРМӨЦ СПОРТ
Image
Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА
Image
Увсын Зүүнговьд 56 хэм хүрч хүйтэрсэн тохиолдол бий
Image
Н.Номтойбаяр: Чинзоригоо наашаа хар л даа чи
Image
Өмнөговьд гарсан хүчингийн сэжигтнийг шалгаж байна
Image
Төрийн албан хаагч илүү цагийн цалин авна
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ РУУ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
Image
ХАМГИЙН ЦАРАЙЛАГ ЭРЧҮҮДТЭЙ ҮНДЭСТЭН
Image
“БААТАР ВАН” АМРАЛТЫН ОРЧИМД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААЖЭЭ
Image
Ц.Хүрэлтулга: Өдөрт 100 англи үг цээжлэх хамгийн хялбар, сонирхолтой аргыг зааж өгье
Image
Түмэнд нэргүй, төрдөө ч нүүргүй ТӨРИЙН АЛБАНЫХАН
Image
ДАШТ:Өнөөдөр 16.00 цагт монголын дөрвөн бөх барилдана
Image
Хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй 9 төрлийн хүн
Image
“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Image
Өнөөдөр болох үйл явдлууд
Image
НАДААС ЮУ Ч ШААРДАЛГҮЙ ИТГЭДЭГ ЭХНЭРЭЭ ТЭНГЭРТ ТУЛТАЛ НЬ МАГТМААР ГАЙХУУЛМААР САНАГДААД БАЙДАГ ЮМ
Image
УЛААНБААТАРТ 31-33ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
“НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” НОМ ЦУГЛУУЛАХ ХАНДИВЫН АЯНЫГ ӨРНҮҮЛНЭ
Image
ТАЕКВОНДОЧ Ц.ДЭЛГЭРЦЭЦЭГ “КУБОК БАЙКАЛА 2018“ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛОВ
Image
Идэш тэжээлгүйгээс 40 гаруй буга, 30 гаруй аргаль үхэж үрэгджээ
Image
ТАНИЛЦ: ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГАА АВСАН ГЭЖ МЭДЭГДСЭН 14 БӨХ
Image
Тэтгэвэр, тэтгэмж авах итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгоно
Image
ЖАГСААЛЫГ ӨӨР ТАЛААС НЬ МЭДЭЭЛЭХЭД...
Image
Монгол гэж худлаа цээжээ дэлдсэн бүлэг этгээдүүд бусдын амар тайван амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна
Image
СУРВАЛЖЛАГА: ЦАГААН ИДЭЭ, ХЭВИЙН БООВ, УУЦ ӨНДӨР ҮНЭТЭЙ ЗАРАГДАЖ БАЙНА
Image
ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 400 ОРЧИМ ӨРХИЙН 200 ГАРУЙ НЬ ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ
Image
ОХУ тэнгисийн пуужинд зориулсан хамгаалалтын системийг бүтээлээ
Image
Монгол Япон цэргүүд хамтран автозам барьжээ
Image
ЯЛАЛТЫН БАЯРТ ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ
Image
АВСТРАЛИЙН КОМПАНИУДЫН АШИГ ӨСЧЭЭ
Image
Image

ОНЦГОЙ ЯЛАЛТ, ОНЦГОЙ ТҮҮХТ ДАЙН

Халхын голын байлдаан нь зарлагдаагүй ЗХУ-Япон хилийн дайн буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ.

Энэ байлдаан Японд Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдсэн. Номонхан гэж Монгол-Манжийн хилийн орчимдох уул ажээ.

Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хайлааст манхан, Халхын сүм зэрэг чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж эхэлсэн байна. Иймд 1937 оны хавраас ЗХУ хүчин 1936 оны ЗХУ-БНМАУ-ын “Харилцан туслалцах хэлэлцээр”-ийн дагуу цэргийн хүчээ Монголын хилээр оруулсан аж. Энэхүү байлдааны ажиллагааг гурван үе шатанд хуваан авч үздэг байна.

НЭГДҮГЭЭР ҮЕ

Тавдугаар сарын 11-нд Японы 300 явган цэрэг нисэх онгоцны тусламжтайгаар хилээс дотогш 20 км-т Хамар даваан дахь хилийн заставт халдан довтолж 15 км-т дотогшлон цөмөрчээ.

1939 оны эхээр хил хязгаарыг зөрчих явдлыг улам идэвхжүүлж хилийн цаана цэрэг зэвсгийн хүчийг хуралдуулж тус улсын дархан хил хязгаарт ойрын хугацаанд довтлох гэж байгааг мэдэгджээ.

Японы цэрэг улс төрийн бодлого нь ЗХУ-ын дорнод хэсгийг эзлэн авахын тулд Монголын газар нутгийг эхлээд эзэлж дайны талбар хийх гэж байжээ.

Үүнийг биелүүлэхийн тулд тавьсан стратегийн зорилго нь Монголын зүүн өнцөг Халхын голын Тамсагбулагаар довтолж улмаар Чойбалсан хотыг дайруулж гүнд нь давших байв.

1939 оны тавдугаар сарын 11-31-нд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнан турших шинжтэй тулаан болж япончууд 2,600 цэргээр Номунхан, Бүрд овооны орчмоор болон Хайлаастын голын дагуу Монголын нутагт цөмрөн ороод Монгол- Зөвлөлтийн багахан хүчинд цохигдож 400 гаруй цэрэг офицероо алдаж, зэвсэг техникээ устгуулж улсын хилээс гарсан байдаг.

Гэхдээ Японы тал дахин довтлох төлөвлөгөөг долоодугаар сарын эхээр товлож, Монгол-Зөвлөлтийн цэргийг хүчээ хуралдуулаагүй байхад давуу хүчээр дайрч нутгийн гүнд орохоор төлөвлөж явган цэргийн долоон дивиз, тусгай хороо, танкны хоёр хороо бүхий 8,000 цэрэг, 310 их буу, 135 танк, 225 нисэх онгоцтой хүч хуримтлуулсан байжээ.

Энэ үед Зөвлөлт-Монголын цэрэг ч хүчээ нэмэгдүүлж танкны нэг, хуягтын гурав, буудлагын пулемётын нэг бригад, мотобуудлагын хоёр хороо, МАХЦ-ийн хоёр морьт дивиз, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоцтой байлаа.

Японы цэргийн нисэх хүчний 150-иад онгоц 1939 оны зургаадугаар сарын 20-нд агаарын хил зөрчин ирж, Монгол-Зөвлөлтийн байрлаж байсан Хамар давааг бөмбөгджээ. Улмаар үүнээс хоёр хоногийн дараа Японы 120 онгоц дахин довтлоход Монгол-Зөвлөлтийн 95 онгоц тосон тулалдаж, дайсны 31 онгоцыг сөнөөж, манай талаас 12 онгоц сүйдсэн.

Улмаар дахин хоёр хоногийн дараа 60 гаруй онгоцоор дахин давшихдаа 25 онгоцоо, зургаадугаар сарын 26-нд Буйр нуур орчимд зургаан өдрийн турш ширүүн тулалдахдаа 64 онгоцоо алдсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна.

ХОЁРДУГААР ҮЕ

Монгол-Зөвлөлтийн цэргийг бүслэн авч устгах, Халх голын баруун эрэгт бэхжих зорилгоор довтолгооны бэлтгэлээ эрчимтэй хийж эхлэн долоодугаар сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлав. Улмаар тус улсын цэргийн гол цохилтын бүлэглэл долоодугаар сарын 2-3-нд шилжих шөнө Халх голын хөвдөг гүүрээр гаталж эхэлсэн байна.

Өглөөний 10 цаг гэхэд тус бүлэглэлийн гол хүч голын баруун эрэгт гарч амжжээ. Голын баруун эрэгт гарсан Япончууд Баянцагааны нурууг эзлэхээр батлион орчим хүчийг тэргүүний отрядад илгээв.

Энэ үед МАХЦ-ийн VI морьт дивизийн 15 дугаар морьт хороо Баянцагаанаар дамжин голын гарам руу явж байгаад дайсны галд гэнэт өртөж гэдрэг ухарсан байна. Японы тэргүүний отряд Баянцагааны баруун хойд талд бэхжиж өөрийн бүлэглэлийн гол хүчийг гол гаталж Баянцагаан руу гарах ажиллагааг хангаж эхэлжээ.

Голын гармыг хамгаалахаар ирсэн МАХЦ-ийн VI морьт дивизийн хуягт дивизион 15 дугаар морьт хорооны хамт дайсантай байлдаж эхэлсэн боловч Японы нисэх онгоц тэднийг хүчтэй бөмбөгдөж байлдааны талбарт хэсэгчлэн бутаргасны улмаас зохион байгуулалттай сөрөг дайралт хийх бололцоо олдсонгүй.

Японы цэрэг халхын голыг гаталж Баянцагааны нуруунд гарч ирснийг манай командлал 3-ний өдөр мэдсэн байна. Энэ өдрийн өглөө МАХЦ-ийн VI морьт дивиз руу очихоор явж байсан МАХЦ-ийн сургагч ахмад И.М.Афонин Баянцагааны нурууг Японы цэрэг эзлэн авч байгааг мэдмэгц тэр даруй Хамар даваан дахь командын байранд ирж энэ тухай мэдэгджээ.

Эл мэдээг хүлээн авсан Г.К.Жуков Баянцагааны нуруунд дайсныг яаралтай барьж зогсоох, өөрийн нөөц хүчээр Японы цэргийг гурван талаас нь бүслэн устгах шийдвэр гаргасан байна.

Тэрбээр ЗХУ-ын XI танкны бригад, VII хуягт бригад, XXIV мотобуудлагын хороог Баянцагааны чиглэлд нэн даруй давшиж, эдгээр хүчийг иртэл дайсныг барьж байх үүргийг 175 болон 185 дугаар их бууны хороонд өгсөн тухай түүхэн эх сурвалжууд өгүүлжээ.

Ийнхүү гурван өдрийн турш хүчтэй дайралт үзүүлсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын дайралтад Японы 8,000 гаруй цэрэг алагдаж, шархадсан бөгөөд уг тулалдаан нь төрөл бүрийн цэргийг их хэмжээгээр бөөгнөрүүлэн оролцуулсан ширүүн тулалдаан болсон юм.

Гурван өдрийн ширүүн тулалдаанд дайсан бараг бүх танк, их буу, 45 онгоц, 5,500 хүнээ алдаж ухран, Халх голын цаана хөөгдөн гарсан түүхтэй.

ГУРАВДУГААР ҮЕ БУЮУ ШИЙДВЭРЛЭХ ТУЛАЛДААН

1939 оны долдугаар сарын 8-наас наймдугаар сарын 20 хүртэл явагдсан. Баянцагааны тулалдаанаас хойш япончууд тагнуулын чанартай агаарын довтолгоо явуулж, долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 4 хүртэл 116 нисэх онгоцоо алдсан юм.

Мөн сарын эхээр Японы VI арми, мөн 7, 23 дугаар явган цэргийн дивиз, 14 дүгээр бригад, манжуурын явган цэргийн бригад, гурван морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна.

Харин 182 танк, 350 онгоц дайчилжээ. Наймдугаар сарын 17-нд Японы цэргүүд давшилтаа эхлэв. Гурван өдрийн дараа Монгол- Зөвлөлтийн цэргүүд Японы давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82, 57 дугаар буудлагын дивиз, танкны VI хороо, агаарын десантын 212 дугаар бригадыг нэмж авч ирсэн байна.

Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Х.Чойбалсангийн удирдсан 6,000 гаруй хүнтэй дөрвөн морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол-Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан бөгөөд явган цэргийн тоогоор 1.5, танкны тоогоор дөрөв, артиллерийн зэвсгийн тоогоор хоёр, онгоцны тоогоор 1.6 дахин илүү болжээ.

Ийнхүү наймдугаар сарын 28-нд дайснаа бут цохиж, 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэрийг Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлж чадсан байна. Улмаар есдүгээр сарын 16-наас дайн зогссон аж. Японы тал халх голын тулаанд 61 мянган цэргээ алджээ.

Харин зөвлөлтийн талаас 8,000 цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ. Зөвлөлтийн 207 онгоц тулааны үеэр сүйрчээ. 1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс 2004 онд Монгол Улсаас хүссэн байна.

Эцэст нь Халхын голын дайны тухай 10 баримтыг судлаач, доктор Т.Сүхбаатарын онцолсноор хүргэе.

  1. Япон Улс 1932 онд Манжуурыг эзлэн, Манж-Го улсыг байгуулсныхаа дараа ЗХУ-ын Алс Дорнод, Сибирьт санаархаж эхэлжээ. Мөн Монголын газар нутгаар дамжуулан Байгаль нуурын өмнөд талаас цохилт өгөхөөр бэлтгэж байсан аж. Үүнээс улбаалан Монгол-Зөвлөлтийнхөн Японы эсрэг болзошгүй дайнд бэлтгэж эхэлсэн байна.
     
  2. ЗХУ, Японы цэргийн хүчин Халхын голд хоёр дахь удаагаа учирсан нь энэ. Харин монголчууд Японтой анх удаа тулалдав.
     
  3. Японы тал Монголын хилийг Халхын голын баруун эрэг гэж үзсэн бөгөөд үүнийг нь Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй аж.
     
  4. Халхын голд болсон үйл явдлуудаас хамгийн идэвхтэй үе нь 1939 оны тавдугаар cap байв. Түүхэнд тавдугаар сарыг Халхын голын хамгийн идэвхгэй, бас эгзэгтэй үе гэж нэрлэсэн. Ялангуяа тавдугаар сарын 11-28-нд томоохон тулаан болж энэхүү дайн эхэлсэн гэж үздэг.
     
  5. Халхын гол Г.К.Жуков анхны том ялалтаа байгуулжээ. Хэдийгээр тэр дэлхийн нэгдүгээр дайнд ялалт байгуулсан ч Халх голынх цар хүрээ, агуулгаараа илүү том байсан гэлцдэг. Эндээс түүний нэр алдар цуурайтаж аугаа их жанжин болох эхлэл тавигджээ.
     
  6. ЗХУ-ын түүхэн дэх анхны том танкны тулаан Халхын голд болов. Тэд Баянцагааны тулалдаанд 180 танкныхаа 50 хувийг устгуулсан. Хожим үүнийг түүхэнд Баянцагааны хядлага гэж нэрлэжээ.
     
  7. Халхын голд Японы 61 мянган цэрэг амиа алдсан бөгөөд үүнийг 45 мянга нь долоо болон наймдугаар сард амь үрэгджээ.
     
  8. Халхын голын дайн 1939 оны есдүгээ сарын 16-нд дууссан. Энэ нь япончуудад хоёр дахь том цохилт болсон бөгөөд үүнээс улбаалж Японы ерөнхий сайд Хиранүма Кийтиро суудлаасаа огцоржээ.
     
  9. Халхын голын дайны үед ЗХУ-ын анхны баатрын “Алтан таван хошуу” бий болжээ. Энэ дайнд ялалт байгуулсан бие бүрэлдэхүүнээс 70 орчим цэрэг, дарга ЗХУ-ын баатар цол хүртсэн байна. 27 нисгэгч, 26 танкист, 14 цэрэг, гурван их буучин, 20 хүнийг у г цолоор нэхэн шагнажээ.
     
  10. Уг дайны ялалт 1941 онд Москваг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж түүхэн сурвалжид дурджээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6