Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
Image
Битүүлэх ёсон
Image
"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Image
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
Image
Сурвалжилга: Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал юм уу
Image
Токио 2020-ийн сайн дурынхны сургалтыг хойшлуулжээ
Image
Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ
Image
НОК: Нийтийн тээврийн үйлчилгээг цагаан сарын өдрүүдэд бүрэн зогсооно
Image
БНСУ-д халдвар авсан хүний тоо 433 болжээ
Image
ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
Image
Гараа хэзээ угаах вэ
Image
Ханхөхийн нурууны зэрлэг амьтдад давс, хужир тавьж өгчээ
Image
Одой хэмээн дээрэлхүүлдэг 9 настай хүүгийн бичлэг цахим орчныг шуугиулж байна
Image
БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа
Image
ЕХ олон жилийн төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй
Image
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь
Image
ОБЕГ-ын шинжээчид Буянт-Ухаа нисэх буудлын эрсдэлийн зэргийг тогтоож байна
Image
Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
Image
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
Image
Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
Image
Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
Image
Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
Image
“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Image
НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
Image
Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
Image
"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
Image
Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
Image
Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
Image
Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
Image
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
Image
Цагаан сарын мэндчилгээ үгс
Image
БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
Image
Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
Image
В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
Image
Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
Image
Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
Image
Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
Image
Төв аймагт нэр дэвших горилогчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхэлжээ.
Image
ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
Image
Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
Image
Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
Image
Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
Image
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
Image
З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
Image
Битүүний 08:00 цагаас шинийн дөрөвний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаана
Image
Төрийн албан хаагч 6700 хүн явган эргүүл хийнэ
Image
УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Бөхийн шүлгээр бөгсөө арч
Image
"Ноолуур" хөтөлбөр батална
Image
КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР 85 НАСТАЙ АХМАД ТАМИРЧИНД 4 ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭХЭЭР БОЛЖЭЭ
Image
МИАТ компани “Microsoft” корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах эрх авлаа
Image
ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ҮЕРТ АВТСАН АЙЛУУДЫН ХАШААГ АРИУТГАЖ ЦЭВЭРЛЭВ
Image
НЭГ ЦЭНЭГЛЭЛТЭЭР ДОЛОО ХОНОГ АЖИЛЛАХ ЭКО ЗУУХ БҮТЭЭЖЭЭ
Image
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРӨӨР ОРОН СУУЦТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООР Б.ЖАРГАЛСАЙХАНЫГ ТОМИЛЛОО
Image
МХЕГ: “Жүр Үр” ХХК зориулалтын бус тээврийн хэрэгслээр бялуугаа тээвэрлэж байжээ
Image
Дуучин Сарантуяагийн ”эрх шар” ийм том болжээ Дуучин Сарантуяагийн ”эрх шар” ийм том болжээ
Image
Өнөөдрийн зурхай
Image
Эдгээр аргуудын тусламжтайгаар 6 хоногийн дотор унжсан гэдэснээс сална
Image
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Image
Өглөөний хоол сурлагад нөлөөлдөг
Image
ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ НАР ИРГЭДИЙН ЛУЙВАРДАЖ БАЙНА.
Image
Ерөнхийлөгч өө, төмөр замын 280 сая ам.доллараар ч сонсгол явуулъя
Image
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Image
5 жилийн дотор 69 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ
Image
Өнөөдөр цахилгаан түр хязгаарлах хуваарь
Image
МЭДЭГДЭЛ
Image
“SINGAPORE SCHOOL OF MONGOLIA”-ГИЙН ХООЛ, ХҮНСНИЙ ШИНЖИЛГЭЭГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИД ХИЙЖ БАЙНА
Image
Ж.Дэлгэрсайхан: Мөнгөний урсгалаа зөв чиглэлд нэмэх нь хямралын гарц байж болно
Image
САНСРЫН АЮУЛГҮЙН ТОЙРГИЙН ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
Image
ОХУ царай муутай эрчүүдтэй гурван орны нэгээр тодорчээ
Image
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮420,000 боллоо
Image
Өнөөдөр Улаанбаатарт 14 хэм дулаан байна
Image
Эрчүүд яагаад нэг шөнийг өнгөрүүлчихээд зугтдаг вэ?
Image
Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлажээ
Image
АН-ын бүлэг төрийн албан хаагчийн хуулийг хэлэлцэж байна
Image
АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДАД МАЙКЛ С.КЛЕЧЕСКИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
Image
Image

ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2

Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баян бүрд болсон Орхон гол алтны компаниудаас болж аюулын ирмэгт ирээд байна. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Орхон голыг тэжээдэг амин судлууд болох есөн гол урсдаг. Гэвч уул уурхайн нөлөөгөөр Орхоныг тэжээдэг есөн голын тав нь буюу Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн гол ширгэж алга болсныг бид өмнөх дугаартаа хөндсөн.

Малчдын гол бэлчээр, отрын бүс нутаг байсан Орхоны хөндийн салаа, судаг бүр нь уул уурхайд идэгдэж эргэн тойрны 1000 га газарт хөл тавих аргагүй болсныг бид газар дээрээс нь сурвалжлан хүргэж байгаа юм. Үржил шимт хангай нутгийн баялгийг хэрхэн цөлмөж, хүн ардыг нь гишгэх газаргүй, малыг  нь идэх өвсгүй болгож буйн эмгэнэлт жишээ Орхоны хөндийд давтагдаж байна. Уул уурхайн компаниуд газрын хэвлийг сэндийчиж баян хангайн баялгийг нь авахдаа зэрлэг шигүү ой мод, өвс, ургамал, булаг шандыг нь дахин сэргэхгүйгээр устгаж байна. Голын гольдролыг өөрчлөн ширгээж, газрын гүнд нь ортол өрөмдөхдөө нэг ч удаа хууль журмынх нь дагуу нөхөн сэргээлт хийж эргээд эдгэрэх орон зай үлдээгүйг малчид халаглан ярьж байлаа. Аймаг, нийслэлээс дарга нар очихоор эвдэгдсэн газрын эхний хэдэн шороог үзүүлээд буцаадаг байна. Гэтэл гүн рүү нь орвол 6-7 жилийн өмнө ухсан газар дахин сэргэх боломжгүй болон үлджээ. Том ангал үүсгэсэн нүх рүү мал унах энүүхэнд. Хүн унаж амиа алдсан тохиолдол ч цөөнгүй гарсан гэнэ.

Баялгийг нь сэгсэрчихээд нөхөн сэргээлгүй зугтчихдаг алтны компаниудад хяналт тавьдаг, хариуцлага тооцдог хүн нэг ч алга. Аймаг, сумын удирдлагууд арга хэмжээ авах нь битгий хэл иргэдтэй уулздаггүйгээс газар орон нь сүйрч дуусч байгааг учирласан малчид цөөнгүй жагсч тэмцсэн ч цөхөрчихөөд байгаа юм байна. Малын бэлчээр нутгийг бүхлээр нь хашаалж авсан алтны компаниуд 30 км газрыг өмчилж цэг босгосон байна. Нутгийн иргэд өсч төрсөн газартаа чөлөөтэй ч буух, суух эрхгүй болсныг саарал ордон руу манай сониноор дамжуулан дайсан юм.

Багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нар нь иргэдтэй нэгдээд жагсч тэмцдэг ч алтны компаниудыг лацдаж ломбодох нь битгий хэл шаардлага ч тавих эрхгүй гэнэ. Байгаль хамгаалагч сарын 300 мянган төгрөгийн цалинтай. Хятад мотоциклиор 30 км газрыг 2-3 хоногт тойрдог. Шатахуун, хувцас хэрэглэлийн хангалт байхгүй. Дээр нь модны хулгайтай тэмцэнэ гээд ажиллах боломж хомс байдаг бололтой. Компаниудын алтаа угаадаг далан байсхийгээд сэтэрч  Орхон гол руу шар ус цутгадаг ч компаниуд шаардлага хүлээж авдаггүй аж.

Үүнээс болж Орхон гол улаанаараа эргэлддэг, цаашид энэ хэвээр үргэлжилбэл эх суурь болж тэжээдэг таван голыг нь ширгээчихээд байгаа алтны компаниудын шуналд Орхон гол амь тавих нь ээ.  Биднийг нутгийн иргэдтэй уулзах үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд байгаль дэлхийгээ хамгаалах нь битгий хэл хуруу хөдөлгөх хүсэл сонирхолгүйг хэлж байсан юм.

Орхон багийн малчин Ц.Болд: Аймгийн дарга 2016 оноос хойш нэг ч удаа ирээгүй

-Компаниуд алтаа шууд голд угаадаг байсан. Саяхнаас далан байгуулсан ч бороо орох бүрт сэтэрч Орхон гол руу цутгадаг. 1999 оноос хойш ухахдаа нөхөн сэргээлт хийсэн компани бараг байхгүй. Жижиг компаниуд ямар ч бүртгэлгүй, ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй атлаа үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнтэй нөхөн сэргээлтийн талаар яриад ч хэрэггүй. Эрүүл газарт, айлын өвөлжөөнөөс 2-3 км зайд олборлолт хийж байна. Архангайн мэргэжлийн хяналтын газрынхан удаа дараа ирж шалгалт хийдэг ч үйл ажиллагааг нь зогсоодоггүй. Саяхан гэхэд манай тойргоос сонгогдсон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг алт олборлогчидтой уулзчихаад ямар ч арга хэмжээ аваагүй. “Өлзий тээл” компанийнхан багийн иргэдэд дэмжлэг үзүүлнэ, мотор тавьж өгнө, нөхөн сэргээлт хийнэ гэж хэлээд өнгөрсөн хавар биднээр гарын үсэг зуруулсан юм. Гэтэл өнөөх нь алтны компаниуд эвдрэлгүй газарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зөвшөөрсөн гарын үсэг болж хувирсан. Иргэдийг ингэж хууран мэхэлж байна. Малчид буух буудалгүй, уух усгүй л болж хоцорлоо. Аймгийн байгаль орчин хариуцсан газрын даргаМөнхбаярт удаа дараа шаардлага тавьсан ч юу ч хийсэнгүй. Малчид буух нутаггүй болсонд Цэнхэр сум, Архангай аймгийн удирдлагууд буруутай. Цэнхэр сумын удирлагууд “Аймгаас бүх зөвшөөрлийг нь олгож байна. Бид юу ч хийж чадахгүй” гэдэг.  Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2016 оноос хойш нэг ч удаа энд ирээгүй. Сумын Засаг даргын тусгай дансанд 100 сая төгрөг байсан ч аймгийн Засаг дарга өөр дансанд байрлуулахаар авсан гэнэ лээ” хэмээв.

Цэнхэр сумын байгаль хамгаалагч З.Отгонбаяр: Алтны компаниуд шаардлага хүлээж авдаггүй

 

– Уул уурхайн далан шуудуу сэтэрч шар ус алдахаар шаардлага тавьдаг ч компаниуд хүлээж авдаггүй. 2-3 хоногтоо нэг удаа тойрдог. Эвдэгдсэн гурван хөндийн эвдэгдсэн газрыг тойроход 30 гаруй км болдог. Нөхөн сэргээлт хийх шаардлага тавихаар жижиг компаниуд нь толгой компанидаа мөнгө төлсөн гэдэг. Толгой компани хүлээж авдаггүй, удирдлагатай нь уулзаж чаддаггүй.

Компаниуд нөхөн сэргээхгүй хаяж явсан нүхэнд мал, хүн унах тохиолдол хэд хэд гарсан. 2017 онд хоёр хүн нууранд унаж нас барсан. Заримдаа аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирж уурхайнуудын бичиг баримтыг шалгадаг юм билээ. Байгаль хамгаалагчийн хувьд шалгах нь битгий хэл шаардлага ч өгөх эрх бараг алга. Шаардлага тавилаа ч биелүүлэхдээ хойрго.

Уул уурхайн компаниуд харьцах үнэхээр хүндрэлтэй. Заримдаа аргаа бараад аймаг, сум руу хэлэхээс хэтрэхгүй.

 

Ч.Бармид: Багийн даргад уул уурхайтай тэмцэх эрх мэдэл алга

 

Орхон багийн Засаг дарга Ч.Бармидтай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

 -Голуудын урсгал татарч нарийхан болжээ. Жилд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх хэмжилт судалгаа хийдэг үү? 

-Манай нутагт Орхон голыг тэжээдэг есөн гол бий. Тав нь уул уурхайд идэгдэж байхгүй болсон. Урсч байгаа нь улаанаараа эргэлдэж байна. Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн голын гольдролыг нь өөрчилж ухаж хаяад шуудуу татаад урсгачихсан.  Өнгөрсөн жил Байгаль орчны газраас хүмүүс ирж Сав газрын хэмжилт хийсэн ч шуудуу татаж урсгаснаар нь хэмжиж аваад явсан. Уг нь голын гольдролоос хоёр тийшээ 50 метрт ухаж хөндөж болохгүй гэсэн заалттай. Гэтэл модных нь хаяагаар шуудуу татаж урсгачихаад хоёр тал руу нь хэмжчихсэн. Саяхан Будантад очиж  хэмжиж үзэхэд мөн л шуудуу татаад урсгачихсан байна лээ. Мөн л шуудуунаас хоёр тийш 50 метрийг хэмжчихсэн. Хэрэв  гол урсах ёстой хуучин гольдролоор нь хэмжсэн бол зарим хэсэг нь ухагдахгүй үлдэх боломжтой.

“Монгол газар” компани нөхөн сэргээлт хийх нэрийдлээр жижиг компаниудтай гэрээ хийгээд хоёр, гурван га-гаар нь зарчихдаг. Өөрөөр хэлбэл, газрын наймаа хийдэг. Мөн бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй  жижиг компаниуд хулгайгаар ажиллачихаад нөхөн сэргээлт хийхгүй хаяад явчихдаг. Ухчихаад хаяад явчихсан. Ухаад нөхөн сэргээлт хийхгүй хаяснаас дахин ашиглах боломжгүй болсон газар их бий. Өнөөдрийн байдлаар албан ёсны зөвшөөрөл нь гарсан гурван компани байна. Үүнээс гадна аймаг сумтай гэрээ хийгээд бичил уурхай хэлбэрээр ажиллаж байгаа хоёр компани байдаг. Зөвшөөрөлгүй жижиг компани олон бий.

-Та өнгөрсөн хугацаанд уул уурхайтай хэрхэн тэмцэж байв. Ер нь Багийн  даргад уул уурхайн компаниудтай тэмцэх эрх мэдэл хэр байдаг вэ?

-Уул уурхайтай тэмцэнэ гэдэг маш хэцүү. Миний хувьд 2013 оноос тэмцэж байна. Бид үнэхээр хүчин мөхөсддөг. Уурхайнууд 4-5 жилийн өмнөөс эрчимтэй ухаж эхэлсэн. Уурхай дээр очоод лацдах эрх бидэнд байхгүй. Байгаль хамгаалагчид ч тийм эрх байхгүйгээс өөрсдийнхөө хэмжээнд л тэмцэж байна. Тэр тусмаа багийн даргын хувьд уул уурхайтай тэмцэх эрх мэдэл алга. Багийн дарга гэдэг нэрээрээ л санал хүсэлт, зөвлөмж өгөхөөс хэтрэхгүй. Дээд шатны байгууллагуудад янз бүрийн бичиг цаас өгнө, бодит байдлыг мэдээлнэ. Бас нэг арга хэлбэр нь нутгийн иргэдийг цуглуулж эсэргүүцлээ илэрхийлдэг. Нутгийн иргэд 4-5 хоног тэмцэж байгаад сүүлдээ цөхрөөд явчихдаг. 2014 оноос хойш олон ч удаа жагсч тэмцсэн. Дээд шатны байгууллага болон компаниуд тоосонгүй.   Зөвшөөрөлгүй компаниудын талаар холбогдох газруудад мэдээлээд ч хариу ирэхгүй. Тэгж байтал бичиг баримт нь бүрдээд зөвшөөрөл нь гарчихдаг.

-Эндхийн хүн, мал усаа хаанаас уудаг юм бэ. Уурхайн шар уснаас лав уудаггүй байх? 

-Малчид ундны усаа зун нь машинаар зөөдөг. Өвөл нь их голоос мөс ачиж авчирдаг. Мал бол алтны компаниудын урсгаж байгаа шар уснаас л уудаг. Өдийд мал маань Орхоны хөндийд бэлчээрлээд явж байх ёстой. Гэтэл гол хөндийг нь ухчихсан учраас хаа хол нуруунд очиж өвс олж идэж байна. Өвөл, хавар идэх өвс байхгүй. Зуны дэлгэр цагт өвөл, хаврынхаа  бэлчээрийг идчихээд байна гэсэн үг. Энэ хавиар нутагладаг байсан малчид дайжиж уурхайгүй хэсэг рүү бөөгнөрсөн. Олон малчин нэг дор бууснаас бэлчээрийн даац хэтэрч, өвс хомсдож байна.

Мал уул уурхайн олборлолтоос үүдэлтэй шар ус ууснаар тарга хүч муу авахаас эхлээд дам нөлөө их бий. Хар ухаанаар бодоход л ямар байх билээ.

-Компаниуд алт угаасан ус Орхон гол руу цутгадаггүй л гэх юм билээ?

-Уул уурхайгаас гарч байгаа шар ус Орхон голын ай сав руу шууд цутгадаг гэж хэлж болно.

-Та багийн дарга болоод долоон жил болж байна гэсэн. Таны бодлоор уул уурхайн компаниудыг хэрхэн цэгцэлж, байгаль орчноо хамгаалах саналтай байна вэ?

-Хамгийн гол нь уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх хэрэгтэй. Одоо ганц нэг компани нөхөн сэргээлт хийж байгаа ч газрын хэмжээ хангалтгүй. Уг нь БОАЖЯ-нд өгдөг уулын ажлын төлөвлөгөөндөө жилд нөхөн сэргээх газрынхаа хэмжээг батлуулдаг юм билээ. Тэр нөхөн сэргээх газрынхаа хэмжээг их бага оруулдгаас бараг хийгддэггүй. Жишээлбэл, 300 га талбайд олборлолт явуулж байгаа компани жилд 3-4 га газар нөхөн сэргээхээр зааж өгдөг. Мөн нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг хянадаг газар ч алга. Хууль журмынх нь дагуу нөхөн сэргээлт хийлгэхээс гадна нэмж эрүүл газар ухуулмааргүй байна. Олборлолт жилээс жилд тэлж байна.

-Алтны компаниуд сум орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж, ямар хураамж төлдөг вэ?

-Би сумын хурлын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Сум бол алтны компаниудаас хог хаягдлын хураамж л авдаг. Жилд нэг уурхайгаас 1.2 сая төгрөг суманд төвлөрдөг. Өнгөрсөн жил 30 гаруй сая төгрөг төвлөрсөн байсан. Өөр хураамж авдаггүй. Харин хамтран ажиллах гэрээг аймагтай хийдэг.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6