Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Борооны улиралд бэлдэцгээе: Усны гутлыг хэрхэн загварчлах вэ
Image
Анагаахын чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд
Image
Г.Төмөрзаяа: Ээж аавууд ном уншдаг бол хүүхэд нь номд дурлах магадлал 75 хувь
Image
Дэлхийн монголчуудын таван км гүйлтийн цахим уралдаан зохион байгууллаа 7 Tweet
Image
УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт хамгийн олон буюу 12 бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлжээ
Image
Рожер Федерер орлогоороо Криштиану Роналдугийн өмнө бичигдэв
Image
Fitch: 2021 оноос Монголын эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурна
Image
Зургаадугаар сарын 3-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно
Image
Дуучин Lana Del Rey-ийн сонсогчдодоо барьж буй гэнэтийн БЭЛГҮҮД
Image
АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Засгийн газрын нөөц сангаас нэг сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг гаргана
Image
У.Хүрэлсүх: Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна
Image
Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагаас албан ёсоор нээгдэнэ
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоно
Image
Бодь сэтгэлийн галарваас мод, Үрээн өгөвч өнөд цэцэглэдэг ...
Image
Алдарт эрдэмтэн Жак Уэтерфорд: Д.Цогтбаатар либерал монгол хүн юм
Image
Н.Номтойбаярыг маргааш суллах уу?
Image
Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ
Image
​Дасгал хийхийн өмнө болон дараа нь юу идэх хэрэгтэй вэ
Image
Ихрүүд гэхэд дэндүү өөр...
Image
Цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хамгаалалт гарчээ
Image
"Энэтхэгээс авчрах 219 ламхайн тусгаарлалтын нийт 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо"
Image
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд нас бардаг байсныг зогсоожээ
Image
Д.Нямхүү: Зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо
Image
Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулахаар боллоо
Image
“Эх орон надаас эхэлнэ” уралдааны удирдамж
Image
Д.Ганбат зэс бидон тараана гэв үү
Image
Э.Чулуунчимэг: Ээжүүд бол амьдралаа үрдээ зориулдаг амьд бурхад юм
Image
Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа
Image
Ц.Одонтунгалаг: “Сэтгэл байвал юуг ч бүтээж болно” гэсэн зарчим баримталж ажилладаг
Image
Х.Баттулга: Томчууд бидний хариуцлагагүйгээс болж энхрий үрс маань эндэж байгаад уучлал хүсэж байна
Image
1,000 МААМУУ-г баярлууллаа
Image
АНУ-ын Техас, Аризона, Жоржиа, Миссури, Миннесота мужуудад онц байдал зарлаж, Лондон, Берлинд жагсаал болов
Image
Трамп “G7”-г “G11” болгож, Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийг нэмэх санаа гаргажээ
Image
Өнөөдөр Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна
Image
Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС
Image
Тендерийн будилаан ба “Чамд яагаад хоёр, надад яагаад хоёрхон байгаа юм бэ”
Image
Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар, Ж.Алдаржавхланг Засаг даргаар улираан ажиллуулъя
Image
АНУ иргэний дайны ирмэг дээр байна
Image
​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ
Image
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив
Image
​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ
Image
Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Image
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв
Image
Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень
Image
Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK
Image
Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо
Image
Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ
Image
Коронавируст халдвар (covid-19)!!! Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
Image
Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ
Image
Дижитал эриний яруу найрагчид ба Зэргэлдээ ертөнцийн сахиусан тэнгэрүүд...
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
С.Гэрэлмаа: МҮЭ нь Монгол Улсад ардчиллыг авчирсан анхдагч байгууллагуудын нэг гэж нүүр бардам би хэлнэ
Image
С.Батболд модон жорлонд “хайртай” юм байна
Image
УРГАЦ ХУРААЛТ ӨМНӨХ ОНООС 172.6 МЯНГАН ТОННООР ИЛҮҮ БАЙНА
Image
Архад Бакула Ренбүчийн 100 нас ба Монголын соёлыг сэргээгч их багш
Image
Улстөрч, бизнесменүүдэд “Ухамсарын шанаа” хэрэгтэй
Image
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ДУЛААН БАЙНА
Image
Үе үеийн засгийн утаатай тэмцсэн түүх
Image
"ТОКИО 2020" ОЛИМПИЙГ ХАРИУЦСАН ШИНЭ САЙДЫГ ТОМИЛЛОО
Image
БАЯР НААДАМ УГТСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙЖ БАЙНА
Image
БНХАУ мансууруулах бодисын эсрэг тэмцлийг чангатгаж байна
Image
ӨНГӨРСӨН ШӨНӨ ИРАН-ПОРТУГАЛЫН ШИГШЭЭ 1:1-ЭЭР, ИСПАНИ-МОРОККО 2:2-ООР ТЭНЦЛЭЭ
Image
Хохирогчид эрүүл мэнд, сэтгэлзүй, өмгөөллийн үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ
Image
П.СЭРГЭЛЭН: ХҮҮХЭД ГЭМТСЭН АСУУДАЛД ММСУХ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ
Image
Жаргал эдэлсэн нь +18
Image
Уушги өвддөг хүмүүсийн татгалзах зүйлс
Image
Б.Хурцын асуудлыг хэлэлцэхийг дахин хойшлууллаа
Image
ХАР ТАМХИ, МАНСУУРАХТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Image
Б.ХУРЦ, Г.ЭРДЭНЭБАТ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
Image
Хятад улс иргэдийнхээ 80 хувийг мандарин аялгаар ярьдаг болгох зорилт тавьжээ
Image
С.Хокинг Нобелийн шагнал хүртээгүйн учрыг тайлбарлажээ
Image
"Аз жаргалтай хот" байгуулах хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа
Image
Автомашинтайгаа олон улсад зорчих боломж бүрдэнэ
Image
“Болор цом”-д оролцохоор 100 гаруй яруу найрагч бүртгүүлжээ
Image
Донорын зар сурталчилгаа, зуучлалыг хориглоно
Image
ДОЛООН НАСТАЙ ОХИНЫГ ЗОДОЖ ГЭМТЭЭСЭН ЭТГЭЭДИЙГ ШҮҮХ ХУРАЛ БОЛНО
Image
НАЧИН Д.АНАР ТҮРҮҮЛЖ, АРСЛАН П.БҮРЭНТӨГС ҮЗҮҮРЛЭВ
Image
ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН САН, САЙТТАЙ БОЛЛОО
Image
АЗИЙН АШТ-ЭЭС М.АНХЦЭЦЭГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
Дэлхийн банкны эксперт хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдэх тухай зөвлөв
Image
Таныг нэвт шувт хэлэх “Америк зурхай”
Image
Image

ЯВГАН ЗОРЧИГЧ РУУ УС ЦАЦСАН ЖОЛООЧИЙГ 100,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

энгэр хангай хур бороогоо харамгүй хайрласан өдрүүд үргэлжилж байна.

Түүний хэрээр авто зам дээрх нүх сүв бүр хоосонгүй байв. Нялх үрээ энгэртээ тэвэрсэн эх гутлаа нэвт норгохгүйг хичээн ус тогтоогүй ирмэг, булан бараадан харайсаар явган хүний гарцны өмнө ирэв.

Тэнд, таягтай ахмад, анхны ажлын ярилцлагадаа тэвдэн яарах ганган хослолтой залуу, эртлэн босож чухал арга хэмжээнд ач холбогдол өгөн хамаг байдгаараа гоёж гоодсон бүсгүйн зэрэгцээ бусад хүмүүс ногоон гэрэл асахыг хүлээх зуураа урд нь тогтсон шалбаагийг хэрхэн тойрч гарахаа тооцоолон зогсоно.

Тэндээс төмөр хүлгүүд техникийн хурд, хүчийг сүр жавхлантайгаар үзүүлэн ирж байна шүү. Энэ ч муу даа... 

Хотын соёлд тооцогдох, цагаан шугамаар зам хөндлөн гарах дүрмээ биелүүлсэн иргэд өлмийгөө дүрэхээс ч эмээж байсан шалбаагаа хормын дотор техникийн гайхамшгийн “ачаар” ам руугаа цутгуулах нь тэр.

Амны цангаа тайлах бүү хэл дахин шүхэр барьж гараа чилээх ч хэрэггүй болгосон жолооч нарт талархах нь зүйтэй юу. Хэрвээ тэд хурдаа сааруулсан бол ихдээ л есөн секунд гарздах биз. Тэдгээр жолооч нь мөн ч олон хүний өдрийг сүйтгэн байж хэмнэсэн нэг минутаа ямар үйлсэд зарцуулдаг бол. Энэ улсынхаа бүтээн байгуулалтад нэмэр болсон бол яамай даа. Гүнээ талархъя.

Гэтэл ийм тохиолдолд “талархаж мэддэггүй” нэгэн ч бий. Дан ганц амин хувиа бодсон жолоочийн бүдүүлэг авирт цухалдаж, түүний үйлдэлд арга хэмжээ авмаар санагдана. Үнэхээр уг үйлдэлд хариуцлага тооцдог болов уу.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоогоос тодруулсан юм.

-Явган зорчигч руу ус цацсан жолоочид тооцдог арга хэмжээ гэж бий юү?

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нь явган зорчигч руу ус цацсан тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Уг зөрчил багагүй бүртгүүлсэн.

Энэ тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно.

-Жолоочийн зохисгүй үйлдэлд өртсөн иргэн хаана хандах вэ?

-Тухайн машины улсын дугаар болон маркийг нь цээжлээд, зөрчил гарсан дүүргийн цагдаагийн хэлтэст болон 102 утас руу залгаж мэдээлж болно. Мөн камераар дүрсийг нь баримтжуулж “Цахим замын цагдаа” гэсэн хаягаар мэдээлэх боломжтой.

-Хэрвээ гар утасгүй эсвэл ус цацсан машиныг харж амжаагүй бол камер шүүж, арга хэмжээ тооцох боломжтой болов уу?

-Камер нь зөвхөн авто замын хөдөлгөөн зохицуулах зориулалттай учраас тээврийн хэрэгслийн дугаарыг шүүх боломж хомс юм.

Ямартай ч эрхэм жолоочид тооцох арга хэмжээ байдаг ажээ. Гэхдээ манай нийслэлийн зарим авто зам яг л хүний амьдралыг өгүүлэх мэт.

Амьдралын зам тийм ч дардан биш. Нэлээдгүй бартааг туулж, донсолж, заримдаа зогсох ёстой газраа зогсоогүйн улмаас бусдын замд саад болж, нэг зам дээр зэрэгцэн явсан машинтайгаа мөргөлдөж, маргалдаж, эцэст нь тус тусын зорилгоо хөөн урьдаас таашгүй уулзварын эхээр салаад явдаг.

Тэгвэл амьдралын жолоогоо атгаж яваа хэн бүхэн бусад руугаа нулимж, магадгүй чухал өдрийг нь баллаж, тэднийхээ хараалыг нь зооглох хэрэг юун. Ийн амьдралыг ухааруулах авто зам дээр зорчуулж байгаад баярлалаа.

Гэхдээ бүхэл бүтэн 380 жилийн ойтойгоо золгож буй Улаанбаатар хотод ийм авто зам даанч хэрэггүй. Үүний оронд нүх сүвийг нь нөхөх, ус зайлуулах хоолой гаргах зэрэг бодитой ажлыг хэрэгжүүлбэл мөн ч таатай.

Эсвэл авто зам бүрийг дагуулаад таван метр хэртэй өргөн ногоон байгууламж суурилчихвал түүнийг нь усалж, арчлах ажилтныг бэлтгэж, тусдаа төсвөөр цалинжуулах ч шаардлагагүй, ногоон хоттой болох боломж байна. Моддын оройг хүртэл услаад өгөх жолооч нарын хосгүй чадварыг ашиглавал шүү дээ.

Япон Улсад ажиллаж, амьдардаг хоёр монгол залуу зам дагуу ил байдаг зоогийн газарт хооллоод сууж байхад хажуугаар нь өнгөрөх нэгэн машин маш удаан яваад эхэлж гэнэ.

Залуус, “машин нь асахаа больчихож” хэмээн бодоод, монгол хүний тусч сэтгэлээр хандан араас нь түрж өгсөөр явуулжээ. Гэтэл араас нь ирсэн хэд хэдэн машины хурд нь мөн адил саарсан бөгөөд хоёр залуу бүгдийг нь түрж өгөв.

Төд удалгүй, эхэнд явсан машин дахин удаанаар зөрж, залуус дахин түрэхээр босоход, японы жолооч “Уучлаарай, та нарыг ил хоол идэж байгаа учраас тоос босгохоос сэргийлж хурдаа сааруулж байна. Төвөг удаж байгаад хүлцэл өчье” гэжээ.

Манай нийслэлийн иргэд “Их хотын соёл”, “Хөгжлөөр жигүүрлэсэн он жилүүд” гэх үгээр хэчнээн лоозогнов доо. Тэрхүү соёлыг түгээх зорилгоор сархадын сурталчилгаа, дуу, бүжиг, хувцас үйлдвэрлэл гээд мөн ч олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Нэг л түгж өгсөнгүй.

Хотын соёл нэрэн дор дэндүү хол зэрэглээтэх зүйлсийг эрэлхийлэх бус ердөө “Хүндлэл” гэх ухамсрын дэвшлийг хувьдаа хэвшүүлэхэд л улс орон минь соёлоор цэцэглэх болов уу хэмээн дүгнэлээ.

Жолооч танаас, гудамжид ил хооллож байгаа нэгнээ тоосноос хамгаалахгүй юмаа гэхэд бүтэн улирлын турш тойрч зугтсан шавхайг нь “сайн дураар” хүртээхгүй байхыг л хүсье.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6