Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ 10 ЗӨВ ДАДАЛ АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
САНСАРТ ХӨӨРГӨХ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСАХАД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Image
SOS: МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЖ, ЭДИЙН ЗАСАГТ УЛААН ГЭРЭЛ АСЛАА
Image
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА
Image
С.АМАРСАЙХАН ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ӨНГӨРӨГЧ ШӨНӨ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 54 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ
Image
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТЭЭ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТОО БИЕЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХГҮЙН ТӨЛӨӨХ ХЭЛЭЛЦЭЭ ХҮНД НӨХЦӨЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ
Image
Д.ӨНӨРБАТ: ХҮХЭРЛЭГ ХИЙН АГУУЛАМЖ ӨМНӨХ ОНООС ӨНДӨР ГАРЧ БАЙНА
Image
ТӨРИЙН 38 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГУРВАН МИНУТАД АВНА
Image
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫГ СААТУУЛЖЭЭ
Image
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын төрсөн өдөрт очсон эмнэлгийн дарга Х.Алтайсайхан зодуулж хүнд гэмтэл авсан байж болзошгүй байна.
Image
УРВАГЧИЙГ УРВАГЧ ГЭНЭ. ХАРИН УРВАГЧТАЙ СҮЛБЭЛДСЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХЭН ГЭХ ВЭ?!
Image
ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИАННИ ИНФАНТИНО МАНАЙ УЛСАД ИРЖЭЭ
Image
МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
Image
“ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ”-ЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
Image
“THE HU” ХАМТЛАГИЙГ ''GRAMMY AWARDS-2020'' НААДМЫН ТАЙЗАН ДЭЭР ДУУЛУУЛАХ ДАВЛАГААНД НЭГДЭЭРЭЙ
Image
ГУРВАН НАСТАЙ ОХИНОО ДАГУУЛАН АРХИДЖЭЭ
Image
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЭЭ
Image
ДЭЛХИЙН ЭНТЭЙ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ДЭНДҮҮ ТАРЧИГХАН ХАНБОГДЫН МАЛЧИД
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Ч.ХҮРЭЛБААТАР: ДАРАА НЬ БИЧИГ ӨГСӨН ГИШҮҮД, ТЭГЭЭД КОНЦЕСС, ТЕНДЕР ОРЖ ИРНЭ
Image
ГХЯ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
Image
ВИНОД АХУЖА: МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 11-13 ГРАДУС ДУЛААН
Image
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АХЛАХ ИНЖЕНЕР С.СҮХТУЯА БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ДАРАМТАЛДАГ УУ?
Image
ШУУРХАЙ: ЭРҮҮГИЙН ЦАГДААГААС “БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫН БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Image
"14 ХҮНИЙГ ХАЛЖ “АЧТАН”-ГААС 10 ХҮН АВСАН"
Image
БАЛЖИННЯМ, ДАШНЯМ ДАВХАЦСАН ЭНЭ ӨДӨР 48 ХОС ГАЛ ГОЛОМТОО БАДРААЛАА
Image
Х.МАНДАХБАЯР: МӨНГӨГҮЙ БАЙГАА НЬ СЭТГҮҮЛЧ ХУДАЛДАГДАХ ЭРСДЭЛИЙГ ӨСГӨӨД БАЙНА
Image
"ХАРАНГА" ХАМТЛАГИЙН Ц.ЧУЛУУНБАТАД ТОХИОЛДОЖ БАЙСАН ТҮҮХ
Image
БХБ-ЫН ДЭД САЙД Б.МӨНХБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД ЦАХИЛГААН ХАЛААЛТАД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
Image
“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, БЗДХ-ААС СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 29-НД БОЛНО
Image
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН БАЙДЛААР 78.3 МЯНГАН ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, 10.3 МЯНГАН ХҮН БАРИВЧЛАГДСАН БАЙНА
Image
ХУРИМЫН БӨГЖИЙГ ХААН БУГУЙВЧ, ХАТАН СҮЙХ ГЭЖ НЭРЛЭСНИЙ УЧИР
Image
“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Image
БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ОРОН СУУЦАНД ОРХИХ БОЛ ЯДАЖ ЦОНХНЫ БАРИУЛЫГ АВЧИХ ХЭРЭГТЭЙ
Image
ИРЭХ САРЫН 4-НД ШАХМАЛ ТҮЛШНИЙ АСУУДЛААР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ХИЙХЭЭР ТОВЛОЛОО
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН 220 МЯНГАН ӨРХӨД ХҮРГЭЛЭЭ
Image
ЭРХ БАРИГЧИД ТӨСВИЙГ ТЭНЦВЭРГҮЙ ХУВААРИЛАХААР ЗЭХЖЭЭ
Image
ХУВЬСАХ ЗАРДЛЫН БИЗНЕС: ТЭРБУМЫН АШИГТАЙ ХУВИЙН СУРГУУЛИЙН ЭЗЭДТЭЙ ТАНИЛЦ
Image
ВИЗИЙН ХУГАЦАА ХЭТРҮҮЛСЭН НИГЕРИА УЛСЫН ТАМИРЧДЫГ АЛБАДАН ГАРГАЛАА
Image
"УТАА, АГААРЫН БОХИРДОЛ МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА. ГЭХДЭЭ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХ ЁСГҮЙ"
Image
С.УРАНСУВДМАА: ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧИЙНХАА ӨМЧИД ХАЛДСАН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
“FUTURE CUP” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ ХҮҮХДҮҮД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
АНУ-ЫН 41 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОРЖ БУШ 94 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НААДМЫН ДАРАА ХИЙХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Image
Пак Гын Хегийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах санал гаргажээ
Image
ХАНИАЛГА, ТОЛГОЙН ӨВЧИН, ДЕПРЕССИЙГ Ч ХҮРТЭЛ – АЛГАН ДЭЭРХ ГАНЦ ЦЭГ ДЭЭР ДАРААД Л АРИЛГАЖ БОЛНО
Image
ЗАЛУУ МАЛЧДЫГ СУРГАЖ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Image
Хоёр настай Шарлотта гүнж испаниар ярьж, ахыгаа захирдаг
Image
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” БОЛОВ
Image
ГАРДИАН: МОНГОЛ ХӨВГҮҮД ДЭЛХИЙД ДУУ ХУУРААР ЦАХИУР ХАГАЛЖ БАЙНА
Image
Дуучин Ану: Залуу хүн учраас секс чухал биш гэж хэлж чадахгүй…
Image
ХӨВСГӨЛД БЕНЗИН ШАТАХУУНЫ ҮНЭ 60-140 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР “АЗИЙН ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО
Image
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Бүтээлч чуулган болсон
Image
ЖИН НЭМСЭН Ч ГЭСЭН ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ГУАЛИГ САЙХАН ХАРАГДАХ БОЛСОН ХҮМҮҮСИЙН 20 ГЭРЭЛ ЗУРАГ
Image
Өнөөдөр: "Mongolia Update" нээлттэй илтгэл зохион байгуулна
Image
БНМУ-ын Дээд Үндсэн хуулийг боловсруулжээ
Image
Статистикийн мэдээ: Иргэдийн сарын орлого нэмэгджээ
Image
84 настай алдарт загвар өмсөгч Кармен Делль‘Орефиче
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Image
ӨНӨӨДӨР БӨХИЙН ӨРГӨӨНД АЙМАГ, ЦЭРГИЙН НАЧИН ЦОЛТНУУД БАРИЛДАНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МАРГААШ ОРОН НУТГИЙГ ЗОРИНО
Image
ҮС ЗАСУУЛАБАЛ ЭД, ЭДЛЭЛ ИДЭЭ УНДАА ОЛДОНО
Image
"ГОВИЙН ХҮҮХЭД- ЭРҮҮЛ ШҮД" АЯН ЗАМЫН-ҮҮД СУМААС ЭХЭЛЛЭЭ
Image
2018 онд дэлхий нийтэд болох зарим содон үйл явдлууд
Image
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ
Image
Эмэгтэйчүүдийн зайгаа барьвал зохих 9 төрлийн эрэгтэй
Image
Төрсний дараах гам барих монгол ёс
Image
БУУДЛАГА СПОРТЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
Image
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨСЛӨӨС НИЙТИЙН НОМЫН САНД НОМ ХАНДИВЛАВ
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Image

ХИЧЭЭЛИЙН ЖИЖИГ ХЭРЭГЛЭЛИЙН ҮНЭ 20-300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд арваадхан хоног үлджээ. Хотын хөл хөдөлгөөн нэмэгдэж, зах худалдааны төвүүдийн ачаалал ихэссэн байна. Түүнчлэн хотын хэдэн хэдэн газарт хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа гарсан талаар бид мэдээлсэн.  Хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг сурвалжлахаар бид Нарантуул олон улсын худалдааны төв болон Дүнжингарав худалдааны төвийг зорилоо. 16:00 цагийн үед Дүнжингарав худалдааны төвд хүрэв. Уг худалдааны төв нь даваа гарагт амардаг хуваарьтай боловч хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан амралгүй ажиллаж байгаа гэдгийг худалдаачид хэлсэн юм. Биднийг очих үеэр уг худалдааны төвд хүүхдээ дагуулан хичээлд нь бэлдэх эцэг эхчүүд цөөнгүй байлаа. Мөн энд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн гарчээ. Хичээл эхлэх дөхсөн ч олны хөдөлгөөн харьцангуй бага байна гэдгийг худалдаачид онцолсон юм.

Энэ талаар худалдаа эрхлэгч С.Алтанчимэг: “Би жил бүр Дүнжингарав төвийн хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцдог. Энэ жил үзэсгэлэн худалдаа арай оройтож эхэлж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар ч буурсан санагдаж байна. Эхний ээлжид чухал хэрэгтэй гэсэн зүйлээ худалдаж аваад үлдсэн юмыг нь дараа авна гэх хүмүүс олон болсон байна. Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бөөндөөд авчихдаг хүмүүс ховор болжээ. Өмнө жилүүдэд хүмүүс  хичээлийн хэрэглэлээ бөөнд нь авчихдаг байсан бол одоо формыг нь дараа авна гэх хүмүүс нэлээдгүй ажиглагдлаа. Энэ жил юань өссөнтэй холбоотой барааны үнэ бага зэрэг нэмэгдсэн. Дэвтэр ноднин жил 130төгрөгөөр зарагдаж байсан бол 150 төгрөг болсон. Гэхдээ жижиг бараан дээр үнэ нь нэг их нэмэгддэггүй 20-100 төгрөгийн хооронд нэмэгддэг. Харин Монгол үйлдвэрийн дэвтрийн үнэ энэ жил бага зэрэг нэмэгдсэн. Тухайлбал бид өмнө жил Улаанбаатар принтерийн боодол дэвтрийг 65-70 мянган төгрөгөөр авдаг байсан бол энэ жил 90 мянга болж нэмэгдэж ирсэн. Уг нь Монголд үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа үндэсний үйлдвэрийн дэвтрийн үнэ бага байвал зүгээр санагддаг. Гэхдээ хямдыг нь хараад урдаас ирж байгаа дэвтрийг авах нь их байна. Бага ангийн хүүхдүүд бол дэвтрийнхээ зургийг харж авах нь их байдаг. Одоогоор худалдан авалт нэг их ихсээгүй байна. Сүүлийн дөрөв хоногт ачаалал нэмэгддэг гэлээ.

Дүнжингарав худалдааны төвд дэвтэр 250-1600, зургийн дэвтэр, 600-3500, үзгэн бал 200-1500, харандаа 300-800, баллуур 200-2500, өнгийн цаас 500-3000, пинал 1000-20000 цаасны цавуу 400-2500 төгрөгийн үнэтэй байна.

ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВД ХҮҮХДИЙН ЦҮНХ 20-120 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Цааш цүнхний үнийг лавлахаар цүнх худалдаалж буй хэсэгт хүрсэн юм. Энэ үеэр гурван хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлтгэж буй Б.Эрдэнэчимэгтэй таарлаа. Түүнээс хүүхдийн хичээлийнх нь бэлтгэл хангагдсан талаар асуусан юм.

Тэрбээр хэлэхдээ “Гурван хүүхдийн хичээлийн хэрэглэлийг бэлдэх гээд өнөөдөр Дүнжингарав дээр ирлээ. Энэ жил гурав болоод нэмэгдсэн. Анх удаа эндээс худалдан авалт хийж явна. Яг одоо хүүхдийнхээ цүнхийг сонгоод явж байна. Энд материал хийцээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй байна. Нэгдүгээр ангийн хүүхдэдээ 100 мянган төгрөгөөр цүнх авлаа. Арай олон жил үүрэх болов уу гэж бодож чанартайгаас нь сонгодог. Олон хүүхдийн юм авдаг болохоор аль болох эртхэн бэлтгэхийг хичээдэг. Сургуулийн хүүхдүүд  форм, биеийн тамирын хувцсаа сонгочихвол бусад нь гайгүй шүү дээ. Цэцэрлэгийн хүүхдээс л бага мөнгө зарцуулж байгаа санагддаг. Одоо би хүүхдийнхээ формыг авна. “Шилмэл загвар”-ын форм авдаг. Энэ удаад ч гэсэн тэндээс авахаар явна. Энэ жил үнэ нь гайгүй нэмэгдээгүй байх шиг байна. Гэхдээ жил болгон авахгүй болохоор бас үнийг нь мартчихаад л байна” гэлээ. 

Мөн энэ үеэр цүнхний худалдаа эрхэлж буй эмэгтэйгээс үнийн мэдээлэл авлаа. Тэрбээр нэрээ хэлэхээсээ татгалзсан юм. “Манайд хүүхдийн хичээлийн цүнх 25-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Энэ жил цүнхний үнэ нэг их нэмэгдээгүй . Гэхдээ олон шинэ загварын цүнхнүүд ирсэн. Манайд худалдаалагдаж байгаа цүнхнүүд  дундаж үнэтэй байна. Бид бараагаа Гуанжугаас оруулж ирдэг. Энэ жил худалдан авах чадвар сайнгүй байна. Эцэг эхчүүдийн хувьд угааж ардчилахад хялбар цүнх хайх нь элбэг байна. Хүүхдүүд бол загвар хэлбэр дүрсийг нь хардаг”.

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 45-153 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Дүнжингарав худалдааны төвөөс гарч Нарантуул худалдааны төв рүү орсон юм. Цаг орой болж байсан ч энд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Захын  баруун урд хэсгээс эхлээд хичээлийн бичиг хэрэглэл, сурагчийн дүрэмт хувцас дэлгээтэй. Хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд хичээлийн хэрэглэлийн үнэ асууж, худалдагч нар чөлөө завгүй ажиллана. Нарантуул худалдааны төвийн урд хэсгээр зарагдах цэнхэр сорочок болон дүрэмт хувцасны үнэ хямд байлаа. Учир нь энд ихэвчлэн урд хөршөөс оруулж ирсэн бараа зарагдаж байна. Энд бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцасны дөрвөн хос 40 мянган төгрөг, охидын гурван хос 30 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 45 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 60 мянган төгрөг байна. Мөн цэнхэр сорочкон цамц тод цэнхэр нь 15 мянга, бүдэг цэнхэр нь 10 мянган төгрөгийн үнэтэй байв.

Харин “Баялаг Ундраа” худалдааны төвд Монгол үйлдвэрийн дүрэмт хувцасны үзэсгэлэн гарчээ. Тус төвийн хоёр давхрын хойд хэсэгт “Өүлэн менч”, “Шилмэл загвар” зэрэг компаниудын дүрэмт хувцас байгаа бол урд хэсгээр БНХАУ-аас оруулж ирсэн дүрэмт хувцаснууд худалдаалагдаж байна.  “Өүлэн менч” үйлдвэрийн бага ангийн охидын гурван хос 70 мянган төгрөг, хөвгүүдийн дөрвөн хос 91 мянган төгрөгөөр байна.  Харин дунд ангийн охидын гурван хос 107 мянган төгрөг бол хөвгүүдийнх 113 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Ахлах ангийн охидынх 128 мянган төгрөг бол хөвгүүдийнх 153 мянган төгрөгийн үнэтэй байна.

“Шилмэл загвар” компанийн дүрэмт хувцасны бага ангийн эрэгтэй  хүүхдийн  гурван хос дүрэмт хувцас 91 мянга бол охидынх 70 мянга, дунд ангийн эрэгтэй гурван хос 115 мянга, охидынх 111 мянган төгрөгний үнэтэй байна. Харин ахлах ангийн эрэгтэй дүрэмт хувцас 153 мянга бол охидынх 138 мянгаар худалдаалагдаж байна. Мөн энэ үеэр бид “Төвшин орших” ХХК-ийн дүрэмт хувцасны үнийг худалдагчаас тодруулсан юм.

“Төвшин орших” ХХК-ын худалдагч Д.Батжавхлан “Манайд бага ангийн хүүхдүүдийн сарафан 45-75 мянган төгрөгийн үнэтэй, зангиа 3000 төгрөг, цэнхэр цамц 14-20 мянган төгрөг, пиджак 55 мянга, ахлах ангийн хүүхдийн дүрэмт хувцас 45-75 мянган төгрөгийн үнэтэй байна. Манай дүрэмт хувцаснууд бөөсрөхгүй хирээс сайтай гэдгээрээ давуу талтай” гэв.

Бичиг хэрэгслийн үнэ ханшны тухайд Нарантуул худалдааны төвд үнийн зөрүүтэй, Дүнжингарав худалдааны төвөөс 20-100 төгрөгийн  хямд байлаа. Тухайлбал дэвтэр 150-900 төгрөг, зургийн дэвтэр 600-2500 төгрөг, үзгэн бал 500- 5000, харандаа 150-2300 төгрөгийн үнэтэй байна. Бичиг хэргийн худалдаа хийж буй худалдагчид зүгээс хичээлийн жижиг хэрэгслийн үнэ 20-300 төгрөгөөр нэмэгдсэн гэлээ. БНХАУ-д үнэ тогтвортой өмнө жилийн үнэтэй ижил байгаа манайд юань үнэ өссөн тул арай үнэтэй байгаа гэдгийг энэ үеэр хэлж байсан юм.

Нарантуул худалдааны төвд хөдөө орон нутгаас ирж хүүхдийн хичээлийнхээ бэлтгэлийг хийж буй иргэд олон байна.

Бид Төв аймгийн Жаргалант сумаас ирж хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийн бэлдэж буй Ц.Мөнхтуяагийн сэтгэгдлийг сонслоо.  

Тэрбээр: “Жил болон хотод ирж хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлтгэдэг. Энэ жил 500 мянган төгрөгөөр л хоёр хүүхдийнхээ юмыг хагас хугас авлаа. Юмны үнэ нэмэгдсэн байна. Хотод арай сонголт сайтай, үнэ боломжийн байдаг учраас энд ирж хувцсыг нь авдаг. Өнөөдөр захаар явж гутал хувцаснаас бусдыг нь авлаа. Жил болгон л барааны үнэ нэмэгдсэн байх юм. Өмнө жил 20 мянган төгрөгөөр авдаг байсан цэнхэр цамцаа энэ жил 25 мянгаар авч байна” гэлээ.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6