Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
18 АЛБА ХААГЧ ТУС БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Image
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААН БОЛГОХ АРГЫГ НЭЭЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР НӨАТ-ЫН АЗТАНУУД ТОДОРНО
Image
НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Image
ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТАГ, ХЭНТИЙН ЗҮҮН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
КЕНИ УЛСАД ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН 19 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫГ АЛБАНЫ БУС ЗОРИЛГООР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ-Д ХАНДАН ИРҮҮЛСЭН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ ''МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ''-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
МЭРГЭН БУУЧ, БААТАР
Image
ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Хурандаа уйлж байна
Image
Дуучин Хишигдалайгийн 1+1 уран бүтээл цацагдлаа
Image
28-32 насандаа гэр бүл болох нь хамгийн тохиромжтой
Image
“ПЁНЧАН-2018”-ЫН ХААЛТЫН ЁСЛОЛД ОРОСЫН ТАМИРЧИД ЭХ ОРНЫХОО ДАЛБААН ДОР ОРОЛЦОЖ МАГАДГҮЙ
Image
ТӨСЛИЙН БАГИЙНХАН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Image
Ж.Батзандан: Багш нарын цалинг нэмэгдүүлэхэд хичээж ажиллана
Image
“ЭРДЭНЭТ VЙЛДВЭР" ХХК-ИЙГ ТӨҮГ БОЛГОЛОО
Image
Ч.САНЖААДАМБА: СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХИЙГ ЭСЭРГҮҮЦНЭ
Image
Амрагтаа гурван тэрбумаар байр авч өгч байхаар сумаа 600 саяар камержуул, Б.Дэлгэрсайхан гишүүн ээ!
Image
Бүрхэг өдөр сонсоход тохиромжтой 6 дуу
Image
Л.Болд гишүүнд авто зогсоол таалагдаагүй гэнэ
Image
Бэлгүүнтэй: Миний ч гэсэн найз охин байнга эрэгтэй хүний шалдан зураг аваад л явж байвал надад аймар хэцүү ш д
Image
Гадны хөрөнгө оруулагчдыг үргээх аянд Н.Батбаяр Г.Занданшатар нарын араас Ч.Хүрэлбаатар нэгдлээ
Image
Эм уулгүйгээр хаванг хэрхэн буулгах вэ?
Image
Хорт хавдараас урьдчилан сэргийлдэг хүнсний ногоо
Image
ЯПОНЫ БАГШ, СУРАГЧИД ХӨВСГӨЛД АЙЛЧИЛЖ БАЙНА
Image
Б.ДУУЛАЛ “АВЪЯАСЛАГ АЗИУД” ШОУНД ОРОЛЦОНО
Image
Хулгайч нарын толгойлогч Норвын Алтанхуяг залуусыг шорон руу түлхээд байх уу?
Image
Б.Дэлгэрсайхантай гишүүн Оффшор данстай гэдгээ зарлав
Image
ЯПОНД ХҮМҮҮСИЙГ УЙЛУУЛЖ ЭМЧИЛЖ БАЙНА
Image
17 НАСТАЙ ОХИНЫГ ХҮНД ГЭМТЭЭСЭН ЦАГДААГ 3 САР ХОРИНО
Image
Дархан-уул аймгаас хувилгаан тодорлоо
Image
Бүлэглэлд барьцаалагдсан улс төр
Image
МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ СИРИ ДЭХ ЭЗДЭДЭЭ ХҮРЧ ЭХЭЛЖЭЭ
Image
Иргэд газар эзэмшихээр шаардах материалаа бүрдүүлсэн байх ёстой
Image
У.ХҮРЭЛСҮХ: ӨНӨӨДРИЙН ДОТОР “ТОСТ ТОСОН БУМБА”-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ТЭР КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛ
Image
Эмэгтэй хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий
Image
ЭРҮҮЛ БАЙХЫН ТУЛД ЯАГААД УС УУХ ЁСТОЙ ВЭ ХАДГАЛААД АВААРАЙ
Image
“СИТИ ТУР” ХОТЫН АВТОБУСТАЙ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
С.МӨНХЧУЛУУН: ОЛОН ХҮН НАС БАРСАН. С.АМАРСАЙХАНТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДАЛ ЯРИГДАХ ЁСТОЙ
Image
Image

УСАА ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УС БИДНИЙГ ЗАЙЛУУЛНА

- Нийслэлийн хатуу хучилттай нийт замын 90 хувь нь борооны ус зайлуулах шугамгүй нь үндсэндээ үерийн хамгаалалтгүй гэж болохоор байна -

Өвлийн улиралд тулгамдсан асуудал нь агаарын бохирдол бол зуны улиралд үер усны асуудал нэн тэргүүнд шийдэх ажлын нэг болоод байна. Ус зайлуулах шугам сүлжээний өнөөгийн байдлыг авч үзвэл бараг байхгүй гэж дүгнэж болох бөгөөд үер борооны тогтоол уснаас үүдэлтэй авто замын түгжрэл, эвдрэл, бохирын устай холилдон урсах нь бүх төрлийн өвчлөлийн вирусыг тараах нөхцөл мөн борооны дараахь шорооны дэгдэлт нь халдварт өвчний шалтгаан болдог. Хотжилт нь өөрөө үерийн шалтгаан болдог бөгөөд энэ бүх асуудлыг шийдэхийн тулд улс төрийн биш шинжлэх ухаанч арга техникүүдийг ашиглахаас өөр аргагүй юм. 

ХОТЖИЛТООС ҮҮДЭЛТЭЙ ҮЕРИЙН ТАЛААР

Өндөр хөгжсөн зам харилцааны сүлжээ, хэдэн сая хүн ам оршин суудаг том хотууд ч хэсэгхэн хугацааны хүчтэй аадар бороо орoход үер усны аюулд эрсдэлтэй. Учир нь асфальт бетон хатуу хучилттай зам талбай, шигүү байршилтай бетон барилгууд нь хөрсний ус шингээх чадварыг бууруулдаг тул хүчтэй аадар бороо ороход гадаргын ус нь ус зайлуулах хоолой болон жижиг голууд руу урсан ордог.

Хотын ус зайлуулах байгууламж ачааллаа дийлэхгүй тохиолдолд, борооны ус нь газар доорх ус зайлуулах хоолой болон голын эргээсээ халин гарснаар зам талбай, нам доор газрууд усанд автах, газар доорх байгууламжууд усаар дүүрэх зэрэг үер усны аюулаас үүдэлтэй хохирлууд гардаг ба энэ төрлийн үер усны гамшгийг хотжилтоос үүдэлтэй үерийн аюул гэж нэрлэдэг. 

ХОТЖИЛТООС ҮҮДЭЛТЭЙ ҮЕРИЙН ШАЛТГААН

Улаанбаатар хот нь 4 уулын дунд оршдог, газар зүйн байрлалын хувьд үер усны аюулд автахдаа хялбар газар. Улаанбаатар хот анх байгуулагдах үед хот төлөвлөлтийн цэгцтэй бодлоготой, хүн амын нягтрал багатай, ногоон байгууламж сайтай байсан тул үер усны аюул харьцангуй бага байсан. Одоогоор Улаанбаатар хотод байгаа үерийн ус зайлуулах далан сувгийн дийлэнх нь социализмын үед хийсэн ажлууд байдаг.

Гэвч одоо үед хот төлөвлөлтийн бодлого алдагдсан, хотжилтын хурдыг дэд бүтцийн бүтээн байгуулалтын хурд гүйцэхгүй байгаагаас үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд Улаанбаатарт  жил бүр үер усны гамшиг болж байна. Сүүлийн 10 жилд нийт 19 удаа томоохон хэмжээний үер буусан нь үүнийг нотолно.

Түүнчлэн хотжилт эрчимтэй явагдсанаас хотын температур нь эргэн тойрны орчноосоо өндөр болдог. Үүний шалтгаан нь хотын хүн амын өсөлтөөс үүдэлтэй эрчим хүчний хэрэглээний өсөлт, агааржуулагч, автомашин, үйлдвэрээс ялгарах дулаан, ургамал ногоо, ус шингээх гадарга багассан байдал, барилгажилт эрчимтэй явагдаж өндөр барилгууд нягтрал ихтэйгээр баригдсан байдал зэрэг юм.

Хотын температур орчноосоо өндөр болох энэ үзэгдлийг Urban heat island UHI – дулааны арал үзэгдэл гэдэг. UHI үзэгдлийн үр нөлөөгөөр халсан агаар дээш чиглэсэн урсгалыг үүсгэдэг ба үүний улмаас хот руу орж ирсэн үүл дээш хөөгдөн хуралдаж борооны үүл болон хувирч хотод хүчтэй аадар бороо орох нөхцөл бүрэлддэг.

Сүүлийн жилүүдэд нийслэл орчимд орсон аадар борооны тоог дараахь график 1-д  үзүүлэв. Үүнээс харвал жил ирэх тусам Улаанбаатар хотод орох аадар борооны тоо өсөж байгааг харж болно. График 2 –т сүүлийн 14 жилийн Улаанбаатар хотын хамгийн их бороо хур элбэг байдаг зуны дунд сарын хур тунасны хэмжээг харуулав. Эндээс харвал хур тунадасны хэмжээ цаашид ч өсөх хандлагатай байгааг харж болно. 

ХОТЖИЛТООС ҮҮДЭЛТЭЙ ҮЕРИЙН ЭРСДЭЛ

Хотжилтоос үүдэлтэй үерийн онцлог нь ус цахилгаан, зам тээвэр харилцаа холбоо, газар доорх байгууламжууд зэрэг хотын дэд бүтцэд хохирол учруулснаар улс орны эдийн засагт хүнд цохилт болдог. График 3-т 2007 оноос 2017 оны хооронд болсон үерийн мөнгөн хохирлын тоо8 хэмжээг харуулав. /Гэвч энэхүү статистикт үер усны улмаас бий болсон өвчлөл, түүнээс учирсан хохирлын хэмжээг тооцож оруулаагүй./

Нийслэлд үер уснаас хамгаалах далан, сувгийг анх 1966 оноос барьж байгуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар 130 км үерийн хамгаалалтын далан, суваг, 84.5 км борооны далд суваг, Туул, Сэлбэ, Улиастайн голыг эргийн хамгаалалтын байгууламжтай болсон бөгөөд эдгээрийн 80 орчим хувь нь үндсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Нийслэлийн хатуу хучилттай нийт замын 90 хувь нь борооны ус зайлуулах шугамгүй байгаа нь манай нийслэл үндсэндээ үерийн хамгаалалтгүй гэж болно.  

Сүүлийн жилүүдэд үерийн ус зайлуулах далан сувгийн ажлууд хийгдэж байгаа боловч өмнө дурдсанчлан хотжилтын хурдыг гүйцэж чадахгүй байгаа, нөгөө талаас барилгажилт, бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгаа нь сайшаалтай боловч барилга барьж байгаа хувь хүн, барилгын компаниуд үер усны гамшгаас хамгаалах талд анхаарал хандуулах нь бага байна. Иймээс ч үерийн аман дээр буух, үерийн ус зайлуулах далан сувгийг хааж барилга байгууламж барих зэрэг асуудал үргэлж гарсаар байна. 

2014 оны байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 40.9 хувь нь орон сууцны хороололд, 59.1 хувь буюу 197.1 мянга айл өрх гэр хороололд амьдарч байна [4]. Үерийн эрсдэлтэй газар буюу жалга, сайрын аманд эсвэл голын татам, үерийн хамгаалалтын далан, суваг дотор дур мэдэн буусан 3,000 гаруй айл өрх үерт автсаны дараа нүүлгэн шилжүүлсэн ч, дээрх газруудад дахин өөр айл өрхүүд бууж үерт эрсэдсээр байна.

Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үерээс хамгаалах барилга байгууламжуудын хүчин чадал хүрэлцэхгүйн дээр ашиглалтын шаардлагыг ч хангаж чадахгүй байна. Хотын иргэд ахуйн хог, хаягдлыг ойролцоох үерийн суваг, шуудуу болон гуу жалганд шууд хаяж, хогийн цэг болгодог уламжлалт муу зуршил арилахгүй байгаагаас хог хаягдал нь үерийн байгууламжийг бөглөж, үерийн эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна.

ЭЦЭСТ НЬ

Хүн төрөлхтөн бидний хөгжил дэвшил, тав тухтай амьдрах гэсэн хүсэл нь хот хэмээх хүний гараар бүтээгдсэн нүсэр том хиймэл байгууламжийг бий болгосон бөгөөд энэ нь эх дэлхий, хүрээлэн буй орчинд нөлөөлөн дэлхийн дулаарал, озоны цоорхой, хог хаягдал зэрэг хүрээлэн буй орчны асуудлуудыг бий болгосон. 

Бороо орох нь байгалийн энгийн үзэгдэл боловч хотжилт эрчимтэй явагдсан ч ус зайлуулах дэд бүтэцгүй хотын хувьд гамшгийн эрсдэл болж буй юм. Иймд энэ биднээс хамааралтай гамшгийг гатлахын тулд дараах арга хэмжээнүүдийг зайлшгүй авах шаардлагатай байна.

  1. Үерийн хамгаалалтын байгууламж, суваг, цөөрөмд элдэв хог хаягдал хаях, муу ус, бохирын усыг ил задгай гудамж талбайд болон үерийн сувагт асгадаг уламжлан тогтсон зуршлыг арилгахын тулд эдийн засгийн арга хэрэглэх, ухуулга сурталчилгаа хийх ажлуудыг системтэйгээр зохион байгуулах, мөн цаашид үерийн сувгийн зохистой ашиглалтыг хангах, хөрс, усны бохирдлыг бууруулахад чиглэсэн нарийвчилсан судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шаардлагатай байна. 
  2. Гэр хороололд гадаа жорлон, муу усны нүх ашиглахгүй арга бол ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийг хөгжүүлэх, нэгдсэн бохир усны системд холбох, хот төлөвлөлт/дахин төлөвлөлт/ зэрэг ажлуудыг гүйцэтгэх 
  3. Олон улсад амжилттай хэрэгжиж буй үерийн байгууламжуудын төгсгөлд буюу гол руу нийлэхээс өмнө үерийн усыг тогтоон тунгаах, цэвэршүүлэх /биологийн аргаар буюу ургамалжуулсан/ 2-3 дамжлагат цөөрмүүдийг ашиглан бохирдлыг бууруулж, гол руу нийлүүлдэг гадны орнуудын туршлагыг нэвтрүүлэх судалгаа, туршилт хийх
  4. Ус шингээх чадамж бүхий ногоон байгууламжуудыг бий болгох, борооны усыг хураах, зайлуулах системийг томоохон байгууламжуудад бий болгох, 
  5. Хүн амыг үер усны гамшгаас урьдчилсан сэргийлэх, үерийн эрсдэлийг бууруулахын тулд үерээс хамгаалах барилга байгууламжийг шинэчлэх, хүчин чадлыг сайжруулах, шинээр байгуулах сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Эцэст нь дүгнэхэд гамшгаас урьдчилсан сэргийлэхэд зарцуулсан нэг нэгж зардал гамшигт нэрвэгдсэний дараа зарцуулах зуун нэгжтэй тэнцүү байдгийг бодож бодлогыг шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтийн үндсэн дээр мэргэжлийн түвшинд гаргаж хэрэгжүүлэхгүй шаардлагатай байна. Үгүй бол энгийн байж болох бороо усны байгалийн үзэгдлийг өөрсдийн буруугаас гамшгийн хэмжээнд хүртэл эрсдэл ч улам бүр томорсоор л байна.

Үерийн усыг бид зайлуулж чадахгүй бол нэг л өдөр өнөөх үерийн ус маань нийслэлийг маань усанд автуулж, бид хотоос дүрвэхээс аргагүй нөхцөл үүсч мэдэх юм.

Авто Замын Барилгын мэргэшсэн инженер Бямбадорж овогтой Пүрэвдорж

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6