Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа
Image
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзлаа
Image
Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа
Image
Г.Батбаатар АШУҮИС-ын захирлын ажлыг эргүүлэн авахаар мөнгө цацаж эхлэв үү?
Image
Г.Батбаатар гэгч Анагаахын сургуулийн ажлыг хийлгэхгүй нь ээ
Image
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Image
С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
Image
ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
Image
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
Image
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
Image
О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
Image
ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
Image
Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Image
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
Image
‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
Image
Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Image
АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
Image
Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Image
МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
Image
СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗЭРЭГ ХУРИМЛАЛАА
Image
"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
Image
Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Image
Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
Image
УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
Image
ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
Image
5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
Image
ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Image
ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Image
МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ 7 ҮНДЭСЛЭЛ
Image
М.Энхболд: Шинээр ажилд томлигдсон хүмүүсийн 51 хувь нь шахааныхан
Image
ЭНЭТХЭГ УЛСТАЙ ОЛОН ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙГААГ ЭЛЧИН САЙД ИЛЭРХИЙЛЭВ
Image
ХӨДӨӨГИЙНХНИЙ ЭМИЙН ХАНГАМЖ ТААРУУ БАЙНА
Image
МОНГОЛЫН ТАМИРЧДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Image
Сард тогны мөнгөө 10000 төгрөг гаргах гайхалтай аргууд
Image
ИНТЕРНЭТ БИЧЛЭГИЙГ ДУУРИАЖ ГЭРТЭЭ ТӨРӨХ ГЭЖ БАЙГААД АМИА АЛДЖЭЭ
Image
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАНА
Image
Моод Монголоос эхэлдэг болжээ
Image
НИЙСЛЭЛИЙН ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ТАСАГТАЙ БОЛНО
Image
Толийг гэрийнхээ хаана байрлуулж болохгүй вэ?
Image
Д.ЧОЙЖАМЦ: ЗАСАГ ТӨРИЙН ХУВЬД ХЯМРАЛТАЙ ЖИЛ БОЛНО
Image
Энэ сонирхолтой явдал Хэнтий аймгийн Батширээт суманд ерээд оны эхээр тохиосон бөлгөө
Image
НӨАТ-ын сугалааны хонжворт 2 тэрбумыг зарцуулжээ
Image
АФГАНИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТАЛИБАН БҮЛГИЙН БОСОГЧДОД ГАЛ ЗОГСООХЫГ УРИАЛЖЭЭ
Image
Савны хийг гэрийн нөхцөлд дасгал хийснээр арилгаж болгоно
Image
Хар тамхи худалддаг бүлгийг баривчиллаа
Image
ХҮҮХДИЙН БАЯРААР ХҮҮХДҮҮД “УНАДАГ ДУГУЙ” БЭЛГЭНД АВАХЫГ ХҮСДЭГ
Image
Хорин саяын үнэтэй даашинзтай сүйт бүсгүй
Image
Хирояа Ёошида: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өвчний гол шалтгаан болдог хоол тэжээлийн тэнцвэр алдагдахыг засаж, дэмждэг
Image
ӨНДРӨӨС ҮСЭРЧ АМИА ХОРЛОСОН ЭМЭГТЭЙ ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭЖЭЭ
Image
САБИНА ЕМЕЛЬЯНОВА ТАЙЧИВ
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
Image
ЕРӨНХИЙ КОНСУЛ Э.ГАЛБАДРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Image
Цаг агаарын мэдээ
Image
"Хоёр хүүхэд" бодлого Хятадын ажиллах хүчний хямралыг шийдвэрлэхэд хангалтгүй
Image
Селена Гомес экстэйгээ эргэн нэгдэх үү?
Image
НӨАТ-ЫН ЭЭЛЖИТ СУГАЛААГААР 10 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН ТОДРОВ
Image
Нурууны өвчнөөс хол байя гэвэл, дараах буруу зуршлаас татгалз!
Image
"БИ ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН" АЯН ЭХЭЛЛЭЭ
Image
Image

ЗОХИОЛЧДЫН ХАЧИРГҮЙ ЯРИА

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН 90 ЖИЛИЙН ИХ ОЙД

ТЭВШ ДҮҮРЭН БУРХАНТАЙ МАШИН

Дэмбээгийн Мягмар зохиолч ийм нэгэн харамсалтай агаад гунигтай хууч хүүрнэж билээ. 1930-аад оны үед юм гэсэн, Сэлэнгэ аймгийн харьяат нэг малчин өвгөн машин замын ойролцоо нутаглаж байсан гэр лүүгээ дөхөхөөр замын машинд гар өргөн суужээ. Жолооч нь орос хүн байсан гэдэг. Битүү хучлагатай тэвш дүүрэн ачаатай машин дээр суутал доороос нь жигтэй хатуу зүйл хатгаад суух аргагүй болжээ. Уг ачаа юу болохыг үзэхээр хучлагын сэжүүрийг сөхтөл битүү бурхан байсанд сайхь өвгөн бурхан тахил дээр суусандаа эгээл муужирч унасангүй санд мэнд буусан гэдэг. Тэрхүү бурхад сүйтгэгдсэн хийдийн шүтээн байсан байх л даа хэмээн өгүүлж билээ.

ШИЙДСЭН БУРИАДЫН ЦҮНХ ЧИНЬ...

1950-иад оны үед юм гэсэн Ж.Лодой зохиолч яруу найрагч Ц.Гайтав Д.Пүрэвдорж нар хөдөөгийн уншигч олонтой уулзаж уран зохиол сурталчлах ажлаар аян замд гарчээ. Тэгээд яаж зүгээр явахав агуу шооч хоёр найрагч Лодой гуайн “Өргөн хангай нутаг” дууг оролцуулан

Өргөн хангай нутаг минь

Өвс бэлчээр дүүрэн юм

Өгөр буриадын ам чинь

Өмхий үгээр дүүрэн юм.

Шилийн гол нутаг минь

Шимтэй өвсөөр дүүрэн юм

Шийдсэн буриадын цүнх чинь

Шилтэй эмээр дүүрэн юм гэсэн шүү дуулалдан наргиж явснаа замд бууж амсхийх зуур тэрүүхэн хажууд нь хоёр хонин гүрвэл ноололдож байхыг харсан Лодой гуай “гүрвэл гүрвэлээ идэж байна” гэтэл Гайтав найрагч “Та авгайгаа ингэж иддэг үү” гэснээр бөөн инээдэм болцгоож аян замд мөн ч зугаатай явсан гэдэг сэн.

ТЭРЭЭ ХӨ ТЭГНЭ ДЭЭ ХӨ

Загарын Сандагаа зохиолч хүүхэд насандаа сүрхий барилдаанч байсан гэдэг. Улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж “Харцага” хэмээх цол хүртсэн тухайгаа хожим зохиолч нөхдөдөө ихэд бахархалтай ярьдаг байжээ. Нэг удаа Мишигийн Ширчигсүрэн найрагчид барилдаж явснаа хуучилжээ. Сандагаа зохиолч өрсөлдөгч бөхөө хэрхэн хаяж байснаа ярьж эхэлтэл Ширчин найрагч “Тэрээ хө тэгнэ дээ хө” гэж улам хүч нэмсээр Санагаа ч сүүлдээ яриандаа улайрч янз янзын мэх хийж сүүлдээ улам ширүүн унагаж түрүүлсэн тухай ярьсан байдаг. Бас нэг дараа Д.Пүрэвдорж найрагчаас Б.Түвдэндорж аварга -Танай Зохиолчдын хороонд Сандагаа гэж нөхөр байгаа юу гэж асуугаад байгаа гэж хариултал тэр нөхөр “Та нартаа бие бөхөрхөнө биз” гэсэн юм гэнэ лээ.

ОНЬСОГО ТААЛГАСАН НЬ

Б.Ринчен доктор С.Удвал даргадаа хандаж “Танд би нэг оньсого таалгах уу” гэсэнд Удвал гуай “Тэгээч дээ” гэжээ. “Үстэй үрүүлээр яс махан дундуур цааш нааш нь холхиулахад цагаан хөөс цихруулна” тэр юу вэ гэсэнд Удвал гуай инээснээ “Та дандаа дэмий юм ярьж байх юм” гэсэнд Ринчен гуай дарга “Та дандаа дэмий юм бодож байх юм. Саяын оньсого чинь шүд сойздох байхгүй юу” гэсэн гээд инээмсэглэжээ.

БАГШТАЙГАА ТАМХИЛСАН НЬ

Явуухулан найрагч өөрийн багш Лев Ошанинтой уулзаж халуун дотно яриа дэлгэхийн өмнө монгол ёс заншлаар хөөрөг гарган тамхилжээ. Тэгсэн багш нь хөөргийг эргүүлэн тойруулж сонирхож байснаа өөрт нь өгч байгаа бэлэг хэмээн ойлгосноос хөөргийг нь халаасалж орхижээ. Явуу жаахан сандарч хариу ойлгуулж амжилгүй өнгөрчээ. Дараа нь Чойжилын Чимид гуай багшид нь учир байдлыг тайлбарлаж ойлгуулснаар Явуу маань хөөрөгтэйгөө үлдсэн юм гэнэ лээ.

ГАН ЗАМ ДУУНЫ ТҮҮХ

Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн гуай хуучилсан нь “1940-өөд онд Монголын төмөр зам байгуулагдах үед Зохиолчдын дунд уран бүтээлийн уралдаан зарласан юм. Тэр цаг дор миний бие “Ган зам” дуугаа бичиж уралдаанд оролцсон боловч “байнд ч үгүй, байранд ч үгүй үлдсэн юм. Тэгээд хожмоо “Ган зам” дуу маань Төмөр замчдын сүлд дуу болтлоо алдаршсан юм даа” хэмээн өгүүлж билээ.

БАНХАРЫН ЗУРАГТАЙ ТӨГРӨГ

Социализмын үзэл суртлын хатуу хяналттай үед Бүтэмж билүү нэг зураач Монгол нэг төгрөгийн цаасан дэвсгэртийн эскиз зурах үүрэг авсан юм байх. Зураач маань уг эскиз зургаа Их зохиолч Ц.Дамдинсүрэн гуайд үзүүлсэнд нэг төгрөгийн дэвсгэртийн арын хэсэгт Монгол банхрын дүрс хээлүүлж аман дээр нь нэгийн тоо тавиулахаар зөвлөжээ. Хяналтын нөхдүүд түүнийг анзааралгүй баталснаар нэгтийн дэвсгэрт Монгол банхартайгаа мөнхөрсөн гэдэг сэн.

ХООЛНЫ ЦАГ АСУУСАН ДААЖИН

Агуу их зохиолч С.Дашдооров ах маань зохиолчдоо цаашлуулах даажигнахдаа мөн ч гарамгай сэтгэдэг сэн. Тээр жил юм гэсэн Монголын зохиолчдын их хурал хуралдаж байх үед Хурлын тэргүүлэгчдийн байранд сууж байсан Б.Ахтаан гуайд Дооров зохиолч нэгэн зурвас илгээжээ. Тэрхүү зурвас дээр “Ахтаан гуай өдрийн хоолонд хэдэн цагаас орох юм бэ” гэж бичжээ. Ахтаан гуай уг зурвасыг үзээд хажуудаа суугаа тэргүүлэгчид рүү нэг сүрхий харснаа хурлын төлөөлөгчид рүү хараад л гайхсан маягтай суугаад байж билээ гээд хиг хиг инээж суусан сан, бас л нохойтож байгаа юм шүү.

ХУЦ

Ардын уран зохиолч Б.Бааст гуай яруу найрагч Х.Чилаажавын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал байх үед өрөөнд нь ирж хуучилж суугаад явах үед Чилаажав “Ойрд бие өвдөөд тавгүй байна” гэсэнд Бааст гуай “Хуц” гэчихээд гарч одсон гэдэг. 90 нас зооглосон буурлын дэргэд таагүй үг унагаж үл болохын хариу ийм байдаг ажээ.

АВГАЙ ХҮҮХЭД ЗАГНААД...

1990 оны үед юм аа, Монголын зохиолчдын эвлэлээс Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо ам бүл тусгаарлаж байсан үе юм даг. Нэгэн өдөр зохиолч Ц.Цэдэнжав гуай манай өрөөнд царай муутай орж ирлээ. “Таны лагшин тунгалаг уу” гэж асуусанд “би яахав ээ гайгүй гэснээ. Миний бие Чөлөөт зохиолчдын холбоонд орох санаатай байсан чинь авгай хүүхэд зуслангийн байшингүй болчихно, боль гэж загнаад болдоггүй. Одоо тэгээд болихоос доо” гэж билээ. Тийнхүү Цэдэнжав гуай Зохиолчдын эвлэлдээ үлдэж билээ.

ОНЦГОЙ ЗАНДАН МОД

2009 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр юм сан, Долгорын Нямаа найрагч над руу утасдаж мэнд мэдэхийн сацуу Ядмаа чи П.Бадарчийн “Цагаан зандан модны тухай нийтлэлийг сониноос уншив уу гэж байна. Би уншлаа гэтэл тэгвэл Бадарчийн тухай ийм нэгэн наргиа дуу байж болно шүү гэж байна.

Цагаан зандан модондоо бөмбөр минь

Цагийн сүүдэр дайрна даа бөмбөр минь

Цайтай цайгүй хамаагүй ээ бөмбөр минь

Царай сайтыг барина даа бөмбөр минь

Онцгой зандан модондоо бөмбөр минь

Оройн сүүдэр дайрна даа бөмбөр минь

Ортой оргүй хамаагүй ээ бөмбөр минь

Охидын нэгийг таална даа бөмбөр минь гэдэг байгаа. Тэр тусмаа Нямаа маань анх удаа ийм наргиа зохиож надад уншсан нь нэн сонин байж билээ.

АРГАЛ ШИГ ХУРААЛТТАЙ ХӨӨРӨГ

Манай зохиолчдын хороонд олон жил жижүүрээр ажилласан Хоржирсүрэн гуай гэж буурал байв даа. Тэрбээр хуучин До яаманд ажиллаж байсан гэх чухам ямар алба хашиж байсныг бүү мэд. Хожмоо ардчиллын жилүүдэд Дамбадаржаагийн хийдэд лам болсон дуулдсан юм даг. Хоржирсүрэн гуай хуучилсан нь “Намайг дотоод яаманд ажиллаж байхад лам нарын бариа тавианы үе байлаа. Яамны хашаанд лам нарын хөөрөг гэж аргал шиг хураалттай овойж байдаг сан. Одоо бодоход дандаа үнэт чулуун хөөрөг байсан байх аа юу гэж лам нар тааруухан хөөрөг барьж байгаа аж” хэмээн хуучилж билээ. Өнөө цагт хэдэн тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэл устгагдсан болов уу, эсвэл хаа нэгэн газар булшилж орхисон байхыг үгүйсгэх аргагүй юм даа.

МААМ ДАРГЫН ТУЛГАЛТ

1990 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны даргаар Д.Маам зохиолч сонгогдож ажиллаж байх үед Бавуугийн Лхагвасүрэн найрагч даргын өрөөнд ортол Маам дарга “Лхагвасүрээн наашаа суу” гэснээ орлогч дарга Ш.Цэнд-Аюушийг маань “Бааж байгаа цагаан морь” гэсэн байна. Намайг “Боос туулай” гэсэн байна. Миний дүү тэгж хэлээгүй юү гэж уг хочийг хайрласан Лхагвасүрэн найрагчийн улаан нүүрэн дээр шууд тулгаж асууж сандаргасан гэдэг сэн.

ЗОХИОЛЧДЫН ТӨРСӨН ЖИЛИЙН СОНИН

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн 710 зохиолч ямар ямар жилд төрснийг зангидаж үзвээс бас л сонин тоо байх юм.

Хулгана жилтэй 65

Үхэр жилтэй 44

Бар жилтэй 61

Туулай жилтэй 58

Луу жилтэй 64

Могой жилтэй 55

Хонь жилтэй 43

Бич жилтэй 57

Тахиа жилтэй 71

Нохой жилтэй 71

Гахай жилтэй 54

Манай алтан үеийн гэгдэх алдар хүндтэй зохиолчид ямар жил төрсөн нь бас нэгэн сонин гээч. Б.Ширэндэв, С.Дашдондог, Ш.Гаадамба, Р.Чойном тэргүүтэн хулгана, Н.Надмид, Н.Банзрагч, Д.Гармаа, Д.Нямсүрэн тэргүүтэн үхэр, С.Буяннэмэх, Ж.Бадраа, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Б.Монголхүү тэргүүтэн бар, Ч.Чимэд, Д.Цэвэгмид, Д.Нямаа, П.Бадарч, С.Лочин тэргүүтэн туулай, Д.Сэнгээ, Д.Содномдорж, Б.Нямаа, Ц.Доржготов, Д.Урианхай тэргүүтэн луу жилтэй. Б.Ринчен, Ч.Лодойдамба, Ч.Лхамсүрэн, Ч.Ойдов, Д.Даржаа, Ц.Гайтав, Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Пүрэв, Д.Батбаяр тэргүүтэн могой жилтэй. Д.Нацагдорж, Э.Оюун, Д.Цэнд, Г.Аким, Ц.Хасбаатар, Ж.Лодой, Б.Цэдэв тэргүүтэн морь жилтэй. З.Баттулга, Ц.Зандраа, Ч.Галсан, Т.Очирхүү, Д.Төрбат, Ш.Гүрбазар тэргүүтэн хонь жилтэй. Ц.Дамдинсүрэн, Б.Ахтаан, Н.Наваансүрэн, Г.Жамсранжав, Л.Ванган, М.Цэдэндорж, Ш.Ванчаарай, С.Лувсанвандан, Б.Цэдэндамба, Т.Галсан, Д.Цоодол тэргүүтэн бич жилтэй. С.Удвал, Б.Бааст, Д.Пүрэвдорж, А.Самбалхүндэв, Д.Мягмар, Б.Лхагвасүрэн, Л.Хүрэлбаатар, Б.Догмид, И.Цэрэнжамц тэргүүтэн тахиа жилтэй. С.Бадраа, Ш.Дулмаа. Д.Наваансүрэн, Х.Зандраабайдий, Н.Нямдорж, С.Надмид, Б.Хүрэлбаатар, С.Оюун, Ч.Билигсайхан тэргүүтэн нохой жилтэй. Д.Намдаг, Д.Тарва, С.Дашдооров, Л.Түдэв, Д.Маам, Ц.Мөнх тэргүүтэн гахай жилтэй байх юм. Залуу зохиолчид маань ямар алдартантай адил жилтэй болох хийгээд мөн хэн хэнтэй ивээл жилтэй эсэхээ мэдэж авах буй за.

СҮҮНИЙ САВАНД ХИЙСЭН ШҮЛГИЙН ТАСАРХАЙ

Нэг нартай сайхан өдөр юмсан шог зохиолч И.Цэрэнжамц манай өрөөнд орж ирж мэнд мэдсэнээ намайг зүгээр байхад зүгээр л байгаарай гэдэг шиг

Өвгөн Пүүжээгийн сахиул

Өнжүүлийн Лхагвасүрэнгийн хөхүүл

Биегүй байж гээдгэр

Бэлгүй байж пээдгэр

гэж шоолж байдаг юм байна. Би тэр үед Монголын нууц товчоо дээд сургууль, Монголын хүүхэлдэйн театрын санхүүгийн албыг давхар хашиж байсан үе юм аа. Би бодлоо л доо, Монгол хүн сүүний сав хоосон буцаадаггүй гэсэн гээгээн сайхан заншил байдгийг санан санан Цэрэнжамцдаа хандаж,

Санчиггүй байж сахалсаг

Саахарлаг байж сархадсаг

Чадахгүй байж шатарсаг

Чалхгүй байж хүүхэмсэг гэж хариу барилаа даа. Тэгсэн Цэрэнжамц маань за за больё больё гэснээр дахин бид хоёр бие биенээ үгээр оролдохоо больсон юм даг.

Эх сурвалж: Өдрийн сонин

ЗАЯАТЫН ЯДМАА

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6