Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Carly гэж ямар хүмүүсийг хэлэх вэ: Маркетерууд "Z" үеийнхэнд шинэ нэр бодож олжээ
Image
Сан-Диегод усан онгоцонд гал гарсны улмаас олон хүн гэмтжээ
Image
Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагджээ
Image
БНХАУ АНУ-ын байгууллага, иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ
Image
"Коронавирусийн халдварын нас баралтын түвшин 2.3% бол тарваган тахлынхыг дэлхийд 4.9% гэж үздэг"
Image
Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж 11 настай хүүхдийн амь насыг аварлаа
Image
Сэрэмжлүүлэг: Архангайн шороон замд осол гарч 31 настай залуу нас баржээ
Image
10 их наяд долларын 5G дайнд Хятад ялж байна
Image
ТЦА: Тэрэлж чиглэлийн зам ачаалал ихтэй байна
Image
Эх дэлхий минь Ногоон байгаасай
Image
Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагджээ
Image
ХӨСҮТ: Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн коронавирусийн улмаас нас бараагүй
Image
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Image
Путиныг огцрохыг шаардан 30 мянган хүн жагсчээ
Image
Жак Ма хувьцаагаа зарж их ашиг олжээ
Image
АНУ-ын Калифорни муж хорио цээрийн дэглэмээ буцааж сэргээлээ
Image
ЭМЯ: Тарваган тахал коронавирусээс ч аюултай тахал
Image
Арабууд анхны сансрын хөлгөө маргааш Ангараг гараг руу нисгэнэ
Image
Туул голд нэг иргэн усанд осолджээ
Image
Коронавирусийн дархлаа хэдхэн сарын дараа устдаг байж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ
Image
ОХУ-д “COVID-19”-ийн вакцины эмнэлзүйн туршилт дуусжээ
Image
Хэсэг саятнууд өөрсдөөс нь авдаг татварыг нэмэхийг уриаллаа
Image
Мөрөн-Хатгалын туслах замыг нээв
Image
Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрснээр нийт батлагдсан тохиолдол 243 боллоо
Image
БНХАУ АНУ-ын байгууллага, иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ
Image
ДЭМБ: Цар тахалтай тэмцэхэд олон орон буруу чиг шугaмыг баримталж байна
Image
Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаалаа
Image
Ховд аймгийн наадамд 270 орчим морь уралдав
Image
Сураггүй алга болоод байсан жүжигчин бүсгүйн цогцсыг олжээ
Image
Ховд аймгийн наадамд аймгийн заан Ц.Төмөрцоож түрүүллээ
Image
Говь-Алтайн наадамд Я.Бумбаяр түрүүлж Аймгийн арслан цол хүртлээ
Image
15 настай хүү тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан нь батлагдлаа
Image
Үндэсний сурын харваанд шинэ мэргэчүүд төрлөө
Image
Шагайн харвааны төрөлд 6 багийн 48 харваач цэц мэргэнээ сорилоо
Image
Наадмын түрүү бөхөд шагнал гардуулах ёслол боллоо
Image
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Батсайхны зээрд халзан түрүүллээ
Image
Сэрэмжлүүлэх самбар байршуулж байна
Image
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 1, 2-р хавьтлын иргэдийг тусгаарлалаа
Image
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
Image
Сэвлэг үргээх, үс засуулахад тохиромжгүй
Image
Сур харваачид цэц мэргэнээ сорьж байна
Image
#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна
Image
БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
Image
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтийг уламжлав
Image
НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй
Image
Наадмын үеэр эмнэлэг 10-16 цагт үйлчилнэ
Image
Япон, АНУ сарыг эзэмшихэд хамтран ажиллахаар болов
Image
Энэ долоо хоногт Алтанбулаг боомтоор 2615 тн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ
Image
Ч.Уранхолбоо: Аав минь наадмын хамгаалалтад гарчихаад орой гэртээ тоосонд даруулчихсан орж ирдэг байж билээ
Image
БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн баглаа боодлоос коронавирус илэрчээ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 25 ХУВИАР БУУРЧЭЭ
Image
Ц.Шинэбаяр: Авилгатай тэмцэх газар, цагдаа, прокурор бүгд худалдагдсан
Image
ШӨНИЙН ЦАГААР ГАР ЯАГААД БАДАЙРДАГ ВЭ?
Image
В.Мөнхбаяр: Олон улсын хэрэглэгчдийн гэрт нь хүргэх замыг гаргана
Image
100 литрийн шаазан ваарыг дуудлагаар худалдана
Image
1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” боллоо
Image
С.Нансалмаа: Түрээсийн орон сууцтай холбоотой өргөдлийг хүлээж авах болоогүй
Image
Ч.Баатар: Дональд Трамп Обамагаас дор байдалд орж магадгүй
Image
Коби Брайантын 24 болон 8 дугаарыг өнөөдөр мөнхлөнө
Image
Анна Винтур Монгол дээлийг таалав
Image
Эрдэнэтийн түүхэн замналын музей
Image
Инфографик: Сошиал медиа пост зургийн хэмжээ – 2018
Image
ХОГИЙН ЦЭГИЙГ ХҮҮХДИЙН ЭКО ТОГЛООМЫН ТАЛБАЙ БОЛГОН ТОХИЖУУЛАВ
Image
Нүдний хараа яагаад мууддаг вэ
Image
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АНУ-Д АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН сэтгэлгээ, хандлагад РЕФОРМ хийж чадлаа
Image
МЭРГЭШСЭН АВЛИГАЧИД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД ҮҮРЛЭЖЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
”The Voice”- с хасагдсан Жанна хамтлаг байгуулжээ
Image
АТГ:Ахмадын холбооны Г.Баасанг ШҮҮХЭД ӨГЛӨӨ
Image
Харангадаж үхсэн 3000 гаруй зээрийн тал нь дөнгөж төрсөн янзага гэв
Image
Оффшор бүсээс мөнгө эргүүлэн татсан анхны тохиолдол болов
Image
Ноолуурын урамшууллыг малчдын 70 хувьд нь олгоод байна
Image
Агсам тавигсад эмч сувилагчдын арга чаргыг барж байна
Image
Хятадын хилийн боомтууд энэ сарын 27-29-нд амарна
Image
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Энхийг сахиулагчид ОБЕГ-т хандив өргөлөө
Image
Буруу шиг зөв...
Image
АНАГААХААР ИРЭХ 5 ЖИЛД 50 ОЮУТНЫГ ЯПОНД 100 ХУВЬ ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Image
Бусдын USB кабель, олон нийтийн Wi-Fi ашиглахдаа юуг анхаарах ёстой вэ?
Image
Image

НАМ ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН ХҮСЭЛ ЗОРИГИЙГ ИЛЭРХИЙЛЖ, УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТУХАЙ ЗААЛТЫГ ДЭМЖСЭНГҮЙ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. 
 
Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэж хэсэг нэмэх заалтыг оруулсан бол  Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.”гэж өөрчлөн найруулахаар,  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасах саналыг тус тус  гаргасан байлаа. 
 
 Гишүүдийн зүгээс төсөлд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хөрөнгө орлогын эх сурвалж, зарцуулалт зэрэг суурь зарчмыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлийн хатуу босго тогтоох шаардлагагүй. 330 сум,1660 баг,160 хороодод намын нэгж байгуулах, түүнд ажиллах хүмүүсийн цалин хөлс гээд багагүй санхүүжилт шаардагдахаас гадна, цаашлаад иргэдийг улстөржүүлж, ард түмнийг хагаралдуулах байдлыг дэвэргэх, жижиг намуудын үйл ажиллагааг хязгаарласан болон шинэ нам байгуулах боломжийг хаасан асуудал үүсэх  вий хэмээн олон талт байр суурийг илэрхийлсэн. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, гишүүдийн өргөн барьсан төсөлд “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэсэн байгаа. Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн арван зургадугаа зүйлийн 10-т “Нам, олон нийтийн бусад бүх байгууллага, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг биелүүлнэ” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу улс төрийн нам байгуулах эрх нь нээлттэй. Харин нийгэм, төрийн аюулгүй байдал, түүнийг сахин хамгаалж, хүндэтгэж, хуулийг биелүүлэх үүргийг зааж өгсөн. Тийм учраас нэг заалт болон орж ирж байгаа юм. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь дэлхий нийтийн ерөнхий жишиг гэдгийг тодотгож байлаа. Тэрбээр,  улс төрийн нам үйл ажиллагаа, бодлогоо улсын хэмжээнд явуулна гэдэг зарчмыг л зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, орон нутаг, шашин, бүлэглэлийн хэмжээнд явцуу үйл ажиллагаа явуулахгүй гэсэн зарчмыг л суулгасан.  Энэ заалт орсноор одоо байгаа улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлах, тэднийг түрэх зүйл огтхон ч байхгүй, үүнийг мушгиж, гуйвуулахгүй шаардлагагүй гэдгийг гишүүдэд анхааруулав. Мөн тэрбээр, Би үүнийг улайран дэмжээд байгаа юм биш. Тодорхой судалгааны үндсэн дээр бусад улсын жишгийн дагуу одоогийн үйлчилж байгаа улс төрийн намын  тухай хуулийн утга, агуулгыг баяжуулан хөгжүүлэхийн тулд оруулж ирсэн заалт. Нам бол төрийн бодлогод оролцъё, засгийн эрхийг барья гэсэн нэгдэл бөгөөд бодлогоор өрсөлддөг улс төрийн байгууллага. Тиймээс зохион байгуулалт, гол зарчмыг Үндсэн хуульд суулгаж өгөхөөс өөр аргагүй гэж байлаа.  
 
Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийлэхдээ, “Өнөөдөр монголын нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж буурсан. Нөгөө талаас  улс төрийн намуудын хариуцлагагүй үйлдэл, иргэдээ хагаралдуулж,  улстөрчдийн ёс зүйгүй, хууль зөрчсөн байдал, төрийн доройтолд хүргэснийг бид нүдээр харж байгааг онцлов. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө улс төрийн намыг төлөвшүүлэх,  үйл ажиллагааг нээлттэй, санхүүжилтийг нь ил тод болгож, хариуцлагажуулах үүднээс улсын хэмжээнд бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаа явуулах зэрэг тодорхой шалгуур, шаардлага тавих шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Улс төрийн намыг цэвэршүүлье, зарчимтай болгоё гэж бодож байгаа бол улс төрийн намын төлөвшлийг Үндсэн хуулийн зарчимд зайлшгүй суулгах шаардлагатай. Гишүүд үндэсний хэмжээний намыг төлөвшүүлэх асуудлыг шүүмжилж  байна.  Хэрэв үзэл баримтлалгүй, улс орны хөгжлийн алс хэтийн төлөвийг тодорхойлж чадахгүй, үзэл баримтлал нь нийт иргэдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй тийм улс төрийн намууд байгаад л байвал  өнөөдрийн улс төрийн намуудын зовлон дуусахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны ч хэрэг гарахгүй” хэмээн мэдэгдэж байлаа. 
 
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч байгаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд ч "улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэдэг нь хэвээр байгаа. Гэнэт өөр хүний саналаар өөрчлөгдсөн мэт мушгиж, тайлбарлах шаардлагагүй.  Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг гишүүдийн хэлээд байгаа шиг 330 суманд намын нэгж байгуулах, бүтэц, зохион байгуулалтыг чиглэсэн агуулга байхгүй. Харин улс төрийн намууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бодлого, хөтөлбөртэй байх агуулга л байгаа” гэдгийг гишүүдэд тайлбарлан, анхааруулж байлаа.
 
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хураалтыг цахимаар явуулахыг дэмжиж байгаа ч техникийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Иймд техникийн гацалтаас болж гишүүний санал ороогүй, эсрэг гарсан тохиолдолд үүнийгээ протоколд тэмдэглүүлж, дэмжсэн, дэмжээгүй аль нэг саналд тоог нь нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.1 хувь нь дэмжив. 
 
Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэсэн хэсэг нэмэх төслийн заалтын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн  16.1 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр үдийн завсарлага болсон тул  хуралдаан түр өндөрлөж, үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6