Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Apple компани 399 ам.долларын үнэтэй iPhone худалдаанд гаргалаа
Image
Д.БАТТӨР: МИАТ компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна
Image
Шинэ хөдөөгийн жентельмэн
Image
Фото: АНУ-ын жагсагчид CNN-ийг эвдлэн сүйтгэлээ
Image
Гурван сартай охинтойгоо хамт амиа хорлосон эмэгтэйн гэрээс ГЭРЭЭСЛЭЛ олджээ
Image
Хүүхдүүдтэйгээ хамт аялалд явах нь тэдний сурлагад эерэг нөлөө үзүүлдэг
Image
Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном
Image
Эдвард Хоппер - коронавирусын үеийг төгс илэрхийлэх зураач
Image
Gucci загварын долоо хоногуудад оролцохгүй
Image
Олимпыг COVID-19-ийг ялан дийлсэн баяр болгон хийх саналыг Япон гаргажээ
Image
Ерөнхийлөгч нэр дэвшиж буй зөвлөхүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Image
Улсын дугаар нь 5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ
Image
“Увертюра” хамтлагийн тоглолтыг шууд дамжуулна
Image
Яармагийн замд хурд хэтрүүлсэн жолоочийг саатуулжээ
Image
Албан хаагчдыг байршил харгалзахгүй байранд оруулахаар төлөвлөжээ
Image
Тоглоом хүүхдийг харааны болон гарын хөдөлгөөний эвсэлтэй болгодог
Image
Хүний ур ухаан дуусашгүйг илтгэх орчин үеийн гайхалтай уран баримлууд
Image
Холливудын кино бүтээгчид хэрхэн өнгөөр "нааддаг" вэ?
Image
Ямар ч үнэтэй авсан "хямд" харагддаг 10 төрлийн хувцас
Image
Монгол Улсын гадаад өр I улирлын байдлаар 30.5 тэрбум ам.доллар байна
Image
Карантины үеэр хэрхэн гэртээ хүүхдийн баяр зохион байгуулах вэ?
Image
Та үүнийг мэдэх үү?: Эмэгтэй хүний бие
Image
Б.Болдсайхан: Нэг биш хэдэн зуун хүүхдэд мэс засал хийж, эрүүл болгомоор байна. Та бүхэн туслаач
Image
Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор
Image
Хүүхдийн сэтгэл хөдлөлтэй холбоотой таны мэдэх ёстой зүйлс
Image
Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө
Image
Дэлхий даяар нийт халдвартай хүний тоо ЗУРГААН САЯЫГ давлаа
Image
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ ингэж баталгаажуулаарай
Image
Грек 29 орны жуулчдад хилээ нээнэ
Image
“Дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорьж байна”
Image
ВВС: Бидний мэдэх Хонконгийн төгсгөл ирлээ
Image
Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ
Image
Шатахууны үнэ буурсан ч мах, ногооны үнэ өсчээ
Image
44 дэх иргэнээ эмчиллээ
Image
ЭМЯ-наас ээлжит мэдээллийг өглөө
Image
Сургуулиуд хичээллэхгүй байгаа ч засвар үйлчилгээгээ хийжээ
Image
Мал төллөлт 71,8 хувьтай байна
Image
Сурагчид өөрсдийн оёсон амны хаалтыг хандивлав
Image
Д.Баттөр: Миат компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна
Image
Нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлнэ
Image
Ажилтан, алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа
Image
Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн: Нийгэм хөгжиж, сайхан болж байна
Image
Газар тариалангийн 1000 гаруй АНН, иргэнд 17.1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Image
Согтуугаар жолоо барьсны улмаас хоёр хүүхэд хүндээр гэмтсэн ноцтой осол гарчээ
Image
Тамхины эсрэг хуулийн тэрслүү заалтууд
Image
Улаанбаатарын хүмүүс: Дундаж цалин авч цаг наргүй ажилласнаас хүүхдүүдээ өөрөө өсгөх нь чухал гэж боддог
Image
Энэтхэгт сармагчингууд Covid-19 шинжилгээний сорьцыг булаан зугтаажээ
Image
Энэ оны эхний улиралд эдийн засаг арван хувиар агшив
Image
Форбс сэтгүүл Кайли Женнерийг тэрбумтнуудын жагсаалтаас хасаж байгааг зарлажээ
Image
Аллага үйлдсэн цагдаад хүн амины хэрэг үүсгэж, Миннеаполис хотод хөл хорио тогтоожээ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
ЦЭРГИЙН ҮҮРЭГТЭН, БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДЫН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ
Image
13 компанийн 107,082 ширхэг хувьцаа арилжигдсан байна
Image
蒙古文字的起源和蒙古族的风俗礼仪及特点
Image
С.АНХОЛТ: МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ МӨР ЗЭРЭГЦЭХ ТАЛААР БОДОХ ХЭРЭГТЭЙ
Image
Ц.Элбэгдорж IRISH-д тухлав
Image
ҮЕР БУУСНААС БОЛЖ ХАНБОГД СУМ РУУ ХҮРЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ
Image
Эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ
Image
МУУДСАН МАХ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАЖ, ЦАХИЛГААНЫ ГЭМТЭЛТЭЙ УТСЫГ ХУРААЖЭЭ
Image
Мерседес бензийн тансаг дарвуулт завь
Image
Янагийн эрдэмд суралцсан шөнө...+18
Image
Бусан хотын дэлгүүрээс монгол эмэгтэйчүүд хувцас хулгайлжээ
Image
Кировын учир битүүлэг аллага
Image
ЭНЭ ЗУН УЛААНБААТАР ХОТОД БОЛОХ СОНИРХОЛТОЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Image
Сэтгэл гутралын хүнд хэлбэр амиа егүүтгэлээс аврах учир нь
Image
Л.Гүндалай Ардчилсан намд элсэхээ мэдэгдэв
Image
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР МОД ХӨВСГӨЛД БАЙДАГ
Image
Мэдээллийн лавлах “Содон Зууч 1900-2424” Улсын Драмын Эрдмийн Театртай хамтран ажиллахаар боллоо
Image
О.Баасанхүү хар тамхины хэргийн шинэ шийтгэлийг эсэргүүцлээ
Image
МАН-ын бага хурлыг ирэх сарын 10-ны дотор хуралдуулахыг шаардав
Image
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын яриа бол ташаа мэдээлэл
Image
Та 23 нас хүрсэн бол юуг болих ёстой вэ?
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-Д АЙЛЧИЛНА
Image
АХБ-НААС МОНГОЛ УЛСАД 2.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Image
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ОПЕРАТОР” БАЙГУУЛЛАГА БОЛНО
Image
ГУРВАНБУЛАГ СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ БУУРУУЛЛАА
Image
Монголчууд засаглагдагч ард түмэн үү, засаглагч ард түмэн үү?
Image
НАЙМАН САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ
Image
“GAME OF THRONES” КИНОНЫ ЖҮЖИГЧИД ХУРИМЛАЖЭЭ
Image
Монголын банкуудын зээлжих зэрэглэл буурлаа
Image
ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН” ХАМТЛАГ ИРЭХ ОНД МОНГОЛД ТОГЛОЛТОО ХИЙНЭ
Image
Image

Г.АМАРСАНАА: ХҮРЭН БААВГАЙ БОЛ ХАМГИЙН ОЛОН АМЬТАН СУДЛААЧ ИДСЭН АМЬТАН

Монголын амьтан, ургамлын оюуны өмч эзэмшигчдийн инноваци холбооны тэргүүн, амьтан судлаач Г.Амарсанаатай ярилцлаа.

-Сэлэнгэ аймагт баавгай айл руу дайрч хоёр ч хүн харамсалтайгаар амиа алдаад байна. Тэнд одоо ч нөхцөл байдал хүнд байгаа бололтой. Баавгай ямар учраас хүн рүү ингэж дайрдаг юм бэ?

-Өлсгөлөн баавгай хүн рүү дайрдаг. Өлссөн амьтан юунаас ч айхгүй болдог. Өлссөн махан идэшт амьтад эцэж тураад ан амьтан барьж чадахгүй болчихдог учраас мал руу тэгээд хүн рүү дайрдаг. Барихад малаас амархан амьтан бол хүн шүү дээ. Хамгийн том аюул нь хүний мах идсэн баавгай амтшаад хун рүү л дайрах гээд байдаг.

-Хорхойтсон, хүн рүү дайрсан баавгайг шууд алах ёстой биз дээ. Хорхойтсон баавгайг алахад хэцүү юу?

-Хорхойтсон баавгайг агнаж байж л зогсоодог. Гэхдээ амьтад сэтгэдэггүй л болохоос ухаантай. Ялангуяа хүн рүү дайрсан баавгайг агнахад маш хэцүү. Ер нь хүн идээд сурчихсан амьтдыг жинхэнэ мэргэжлийн анчид л агнаж аюулгүй болгодог жишиг бий. 

-Баавгай мэтийн араатнууд хүн рүү, суурин газар руу дайрдаг тохиолдол манайд мэр сэр гарч л байсан. Дэлхийд ийм халдлага бас цөөнгүй гардаг юм билээ?

-Ховор л доо. Гэхдээ түүхэнд үлдсэн амьтад цөөнгүй. Танзанд 1932 онд 1500 хүн барьсан сүрэг арслан, Балба Энэтхэгийн хил залгаа нутгийн 436 хүн идсэн Чампаватын гэж алдаршсан эм бар, Энэтхэгт 1918-1926 онд 125 хүн идсэн леопард гэх ирвэс, Финландад 1880-1881 онд 22 хүүхэд идсэн саарал чоно гээд л яривал цааш цуварна.

-Баавгайн хувьд?

-Баавгайн хувьд 1957 онд Энэтхэгт 30 хүн идсэн. Харин хүрэн баавгайн хувьд 1915 онд Японд болсон явдлыг арай илүү тодруулъя. 1915 оны арваннэгдүгээр сард маш том хүрэн баавгай ойгоос гарч ирэн тариачдын хураасан эрдэнэшишийг булаасан байна. Энэ баавгайг эрдэнэшиш идэхээр дахин ирэхэд нь тариачид буудаж шархдуулан хөөж явуулжээ. Гэтэл арванхоёрдугаар сарын эхээр өнөөх баавгай тариачин Отагийн гэрт дайран орж эхнэрийг нь хүүтэй нь барьсан байна.

Баавгайг 30 анчин цуглан мөрдсөн боловч бас л шархдуулан алджээ. Улмаар энэ хүрэн баавгай арванхоёрдугаар сарын 9-14-ний хооронд жирэмсэн эмэгтэйг оролцуулан нийт долоон тариачныг барьж иджээ. Тэр баавгайг туршлагатай анчин Ямамото Хейкити агнасан бөгөөд гурван метр өндөр 380 кг жинтэй байсан гэдэг.

Уг баавгайг тариачны гэр рүү дайран орж буйг харуулсан үзмэр Хоккайдо арлын Санкэбэцу тосгонд одоо ч байдаг. Ер нь хүн иддэг махан идэшт амьтад ямар нэг шалтгаанаар шархдаж ан амьтан барьж чадахаа байсан, эсвэл хөгшин амьтад байдаг. Харин хүрэн баавгайн хувьд хушны самар багатай жил хангалттай тарга авч чадаагүйгээс хүн суурьшсан газруудад орж ирдэг. Ийм баавгайг монголчууд “Хорхойтсон баавгай”, харин оросууд “Медведь-шатун” гэдэг.

-1980-аад онд хорхойтсон баавгай нийслэл рүү орж ирж байсан гэдэг юм билээ?

-Тийм үйл явдал болсон. 1980 хэдэн онд яг ингэж баавгай нийслэлийн зах, малчдын хот руу орж эхэлсэн. Тэр үед би ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд амьтан судлаачаар ажиллаж байсан юм. Тэр үе чинь социализмын үе.

Дарга даргын шийдвэр харж цаг алдах аюултай байсан учраас радио дээр очоод “Хот суурин, хот айл руу ойртсон баавгайг газар дээр нь шууд бууд” гээд зарлачихсан юм. Өвөл нь судалгааны ажлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд очиход сум, нэгдлийн дарга Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гуай “Зөв шийдвэр гаргадаг сайн хүү” гэж хэлээд томилолтон дээр гарын үсэг зурж, тамга дарж байж билээ.

-Харин энэ удаад хүний амь эрсэдчихлээ. Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Бусад улсад бол БОАЖ-ын сайд, яамны газрын дарга, амьтан хариуцсан мэргэжилтэн гурав шууд огцрох ёстой юм. Манайд бол үгүй юм шиг байна. Иймээс эрдэнэт хүмүүсээ алдсан ар гэрийнхэн, хамаатан садангууд нь өмгөөлөгч авч, энэ гурван хүнийг Захиргааны хэргийн шүүхэд өгч хохирлоо төлүүлэх ганц арга л байна. Ингэвэл ийм тэнэг бас хариуцлагагүй явдал дахиж гарахгүй болно.

-Тэгвэл баавгай өлссөнөөс болоод л хүн рүү дайрдаг байх нь. Түүнээс биш түймэр, эсвэл улаан шоргоолж идэж согтсоноос хүн рүү дайрдаг гэдэг нь ташаа ойлголт юм байна?

-Баавгай гол нь самар л иддэг байхгүй юу. Самар бага хэмжээгээр ургасан жил л ингэж хорхойтож байгаа юм. Манайхан баавгай хорхойтсон гэхээр шоргоолж, өт хорхой идсэнээс байж сууж чадахаа байгаад тэгээд хүн рүү дайрдаг гэж ойлгоод байдаг. Хорхойтсон баавгай гэдэг нь годгоносон баавгай гэсэн үг байхгүй юу. Хорхойтсон гэдэг нь годгоносон хаа сайгүй тэнэж байдаг гэсэн утгатай үг.

Хүн рүү нэг ойртсон амьтан дахин дахин хүн рүү ирэх гээд байдаг учир шууд устгах ёстой байдаг. Хүрэн баавгай бол хамгийн олон судлаач идсэн амьтан. Яагаад вэ гэвэл, баавгайны жинд нь тохируулж унтуулдаг сумаар бууддаг.

Ямар ч амьтныг жинд тохируулж тэгж унтуулдаг сумаар бууддаг л даа. Баавгай бол их жинтэй. Жингээс нь их хэмжээтэй унтуулдаг сумаар буудвал үхчих аюултай учраас бага жинд нь буудаад хэмжилт хийж, дээж аваад байж байхад баавгай босоод ирдэг. Үүгээрээ л хамгийн олон амьтан судлаачийг идсэн амьтан гэгддэг.

Хорхойтсон баавгайг шархдуулчихвал л хүн идээд эхэлдэг. Ан амьтан идэж чадахаа байгаад хүн рүү дайраад эхэлдэг. Би дээр дурдсан олон хүн идсэн бар байгаа биз.

-Балба Энэтхэгийн хил зал гаа нутгийн 436 хүн идсэн Чампаватын гэж алдаршсан эм бар уу?

-Тийм. Тэр яасан бэ гэхээр үхэр зарааг барьж идэх гэж байхад нь сарвуу руу нь зарааны өргөс орсноос түүндээ зовуурилаад амьтан барьж идэж чадахгүй болонгуутаа хүн барьж идсэн байдаг юм. Баавгайны хувьд самаргүй жил ингэх гээд байдаг байхгүй юу.

-Хорхойтсон баавгай дөхөж ирвэл, айл, суурин газар руу орж ирэхэд нэгдүгээрт авах арга хэмжээ юу вэ. Хүн өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Шууд буудах ёстой. Өөр арга хэмжээ байхгүй. Харьяа яам нь ийм баавгай ямар аюул учруулдгийг мэдэхгүй байна.

-Баавгай албал торгуультай гээд буудахгүй байгаа юм биш үү?

-Юуных нь торгууль байдаг юм бэ. Хүний амь яригдаж байхад юун торгууль вэ. Ийм тохиолдолд харьяа яамны сайд нь шууд огцрох ёстой. Байгалийн гэнэтийн үзэгдэлд шуурхай арга хэмжээ авах ёстой байдаг. Гал түймэр, шуурга болдогтой адилхан үйл явдал.

-Хууль, дүрэм журамд “Хорхойтсон баавгай хүн рүү дайрсан тохиолдолд шууд буудах ёстой” гэсэн заалт байдаггүй юм байна, тийм үү?

-Тийм заалт огт байдаггүй. Тэгэхээр шинжлэх ухаан дээр үндэслэж иргэний зориг гаргаж өөрсдөө шийдвэрлэх ёстой байхгүй юу. Дээр үед тэгж зориг гаргаж л байсан байгаа биз дээ. Социализмын үед баавгай алсан гээд буруутгавал буруутгахаар байсан. Гэтэл намайг яагаа ч үгүй, ямар ч дарга загнаагүй.

 
 
 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6