Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Тайландаар дамжин Хятадаас 3 хүн ирснийг тусгаарлав
Image
Ерөнхийлөгчийн охид өөрсдийн урласан гоёлоороо гангарав
Image
Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг
Image
Хонг Конгийн захиргаа иргэддээ 1200 доллар тараана
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин, Ли Көцян нартай уулзаад буцаж ирнэ
Image
Зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу
Image
С.Бямбадэлгэр: Хэлний цөөнхдөө зориулж таван дохиог л сурч гэгээлэг бүхнийг түгээе
Image
1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэхэд юуг анхаарах вэ
Image
Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана
Image
"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо
Image
Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ГХЯ-наас мэдээлэл өгнө
Image
Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана
Image
Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ
Image
БНХАУ-аас ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа
Image
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая
Image
Э.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй
Image
Бүх сүм, хийдэд нийтийн арга хэмжээ явуулахыг хориглолоо
Image
У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ
Image
Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав
Image
Фитнесс, баар, амралтын газар, дэн буудлуудыг түр хаахаар шийдвэрлэлээ
Image
Хязгаарлалыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа
Image
Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
Image
Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
Image
АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна
Image
Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ
Image
Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу?
Image
Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй
Image
Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Image
ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
Image
Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
Image
ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
Image
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
Image
Битүүлэх ёсон
Image
"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Image
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
Image
Сурвалжилга: Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал юм уу
Image
Токио 2020-ийн сайн дурынхны сургалтыг хойшлуулжээ
Image
Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ
Image
НОК: Нийтийн тээврийн үйлчилгээг цагаан сарын өдрүүдэд бүрэн зогсооно
Image
БНСУ-д халдвар авсан хүний тоо 433 болжээ
Image
ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
Image
Гараа хэзээ угаах вэ
Image
Ханхөхийн нурууны зэрлэг амьтдад давс, хужир тавьж өгчээ
Image
Одой хэмээн дээрэлхүүлдэг 9 настай хүүгийн бичлэг цахим орчныг шуугиулж байна
Image
БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа
Image
ЕХ олон жилийн төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй
Image
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь
Image
ОБЕГ-ын шинжээчид Буянт-Ухаа нисэх буудлын эрсдэлийн зэргийг тогтоож байна
Image
Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
Бөхийн шүлгээр бөгсөө арч
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Ядуу байхаас залхаж байвал, үүнийг уншаарай!
Image
ЭНЭ БЯМБА ГАРАГТ БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
МҮОНТ-ийн мэдээллийн 53 хувь нь эерэг агуулгатай байжээ
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ЭНЭ САРЫН 05-НААС АЖИЛ ХАЯНА
Image
ЯВГАН ШУУРГА ШУУРНА
Image
Т.Мөнхтунгалаг: Олон нийтийн зөвлөл хяналт шалгалт хийх эрхгүй
Image
Найз залуугаа алдахгүйн тулд гайхалтай турсан охин
Image
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМАНД ЖАЙКА БАЙГУУЛЛАГААС ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЛЭЭ
Image
ХОРООНЫ ХУРАЛДААНЫГ БОЙКОТЛОГЧИД
Image
БАНКНЫ ХАДГАЛАМЖААС ӨНДӨР ХҮҮТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ “СОДУН ГРУПП” САНАЛ БОЛГОЖЭЭ
Image
ТУРКИЙН "УЛААН ХАВИРГАН САР" НИЙГЭМЛЭГ ҮЕРТ НЭРВЭГДСЭН ИРГЭДЭД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ
Image
“ЦАЛИНТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨРТ 440 ЭЭЖ ХАМРАГДАЖ БАЙНА
Image
Монгол Улсад жилд дундажаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд
Image
Жилд дунджаар зам, тээврийн 32 мянга гаруй осол гарч байна
Image
Улсын нэр томъёоны комиссыг сэргээн байгууллаа
Image
Ерөнхийлөгчид гомдох шалтгаан Н.Алтанхуягт байхгүй
Image
Эрчүүдээс эхнэрээ хамгаалах эртний хачирхалтай арга
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
Хуягуудаа согтоогоод шоронгоос оргожээ
Image
Сэрэмжлүүлэг: Өчигдөр 14 ослын улмаас 16 хүн гэмтлээ
Image
“Бригада” киноны Космосын хүнд хэцүү хувь тавилан
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ЗАМЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХАД ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН АЖИЛЛАНА
Image
Төрөөс 2017 онд баримтлах мөнгөний бодлого
Image
Ээлжит бус чуулган зарлахгүй
Image
ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН, СУВАГ БАРИХ ТЕНДЕРТ «АГАЙЫН» КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ
Image
Судалгаагаар Эрчүүдэд, бүсгүйчүүдийн дараах зүйлс таалагддаг болохыг баталжээ
Image
ХОТЫН ДАРГА НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Image
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ"-Г ДАРХАН ХОТОД БОСГОЛОО
Image
Д.ЗОЛЖАРГАЛ: ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ 26 ХУВЬТАЙ БАЙНА
Image
Image

ИТГЭЛИЙН ЗЭЭЛД 200 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ ГАРГАХААР ТООЦООЛСОН

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгох төслөө өргөн барилаа. Ямар зорилготойгоор энэ хуулийн төслийг боловсруулсан бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтад “Итгэлийн зээл”-ийг олгож өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан. мөн өнөөдөр дөрвөн хүн тутмын нэг нь ядуу амьдарч, ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 45-аас доош насны бие эрүүл, ухаан саруул иргэн байна. монголын хөгжлийг сэвхийтэл татах учиртай идэр насны залуус маань өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд багтаж амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна. Хөдөө орон нутагт ээж, аавынхаа тэтгэврийн мөнгөөр амьдардаг залуучууд ч бий болжээ. энэ бол өнөөдрийн бодит нүүр царай. монгол Улсын үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2018 оны эцсийн байдлаар гаргасан ядуурлын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж ердөө 1.2 пунктээр буурсан. Сүүлийн хорин жилд бодитой ямар ч ахиц дэвшил гарсангүй. Дөрвөн хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. нийт ядуу иргэдийн 41.8 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгааг судалгааны дүн харуулсаар байна. хөдөөнөөс илүүтэй хотод ядуурлын түвшин өндөр байна. Монголчууд үе дамжсан ядуу, өр зээлтэй байж, үр хүүхдээ амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдруулъя гэж хэзээ ч хүсэхгүй. Хүн бүр л ажилтай, орлоготой, амьдралаа өөрсдөө өөд нь татаад явах юмсан гэх бодолтой байгаа. гэвч ард иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх, гарааны бизнесээ эхлүүлэх санхүүжилтийн эх үүсвэр үнэхээр алга. Тиймээс урт хугацаатай, хүү багатай зээлийн бодлогоор дэмжиж, хүмүүсийн амьдралд тус болъё гэж төслөө боловсрууллаа.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол орлогын эх үүсвэртэй болгохын тулд өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэхэд шаардлагатай санхүүжилтийг бий болгох зорилгоор “итгэлийн зээл” олгох хуулийн төслийг шинээр боловсруулж оруулж ирсэн. 2018 оны байдлаар эдийн засгийн дундаж өсөлт 6.7 хувь, "Хүний хөгжлийн индекс"-ээр 0.735 буюу өндөр хөгжилтэй улсуудын ангилалд орж, нийт хүн амд олгох мөнгөн тэтгэмжид зарцуулах хөрөнгө 675 тэрбумд хүрсэн хэдий ч ядуурал гүнзгий хэвээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн үр дүнг хүн ам, гэр бүлд илүү оновчтой хэлбэрээр хүргэх, гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийг тогтмол орлоготой болоход анхаарч ажиллах нэн шаардлагатай байгааг харуулж байна шүү дээ.

-Хөнгөлөлттэй зээлүүд эзэндээ очиж чаддаггүй нэг асуудал байдаг шүү дээ…

-Банк, санхүүгийн байгууллага янз бүрийн хөтөлбөрийг дэмжих сангуудаас олон төрлийн зээлийг олгодог. Засгийн газраас ч ЖДҮХС-гийн зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл гэх мэт олон төрлийн зээлийг олгодог. Гэвч үүний хүртээмж хэр өргөн бэ, ажилгүй иргэд, идэр насны залуучуудад эдгээр зээл тусламжууд хүрч, ядуурлын түвшинг бууруулахад дэмжлэг болж чаддаг уу гэх асуултад хариулт хайх хэрэгтэй. Ийм боломж хомс байна. Монгол Улсын 30 орчим жил ажилгүйдэл, ядууралтай тэмцсэн ч бодит үр дүнд хүрсэнгүй. Орлогын тэгш бус хуваарилалт улам л газар авч байна. Энэ асуудал иргэдийг бухимдуулсаар. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд олон байдаг ч эзэндээ очиж чадахгүй байна. Бичил бизнес эрхлэхийг хүссэн иргэд зээл авахад шаардагдах барьцаа хөрөнгө байхгүйгээс өндөр хүүтэй, хугацаа багатай зээл авч байгаа нь тухайн иргэд өдөр тутамдаа өрнөөс өрийн хооронд сэтгэл зүйн болон санхүүгийн дарамттай амьдрахад хүргэж байна. Иймээс Монголын төр иргэддээ нэг удаа итгээд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр өрхийн бичил бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгож өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой л үйлчилгээг бий болгохыг л энэ хуулиар зорьж байна. Өнгөрсөн олон жилд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжиж ирсэн. Хүү багатай, урт хугацаатай зээлүүд нэлээн хэрэгжиж байлаа. Энэ зээлүүдийг барьцаа хөрөнгөтэй, том бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь авсан. Яг ядуу, орлого багатай иргэд хөнгөлөлттэй зээлийг авч чаддаггүй. Тэр хүмүүст хүсэл байвч барьцаа хөрөнгөгүй учраас авч чаддаггүй. Өнөөдрийн манай банк санхүүгийн системийн тогтолцоо эрсдэлийг даах чадвартай, иргэн зээл авна гэсэн шаардлага байгаа. Тиймээс л зээл авч чадахгүй байна. Тиймээс сүүлийн 30-аад жил хэрэгжүүлсэн эдгээр хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, эзэндээ очиж чадаагүй.

-Итгэлийн зээлийг хэн авч болох вэ, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Хуулийн төслөөр зээл хүсэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй, өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэх бизнес төлөвлөгөөтэй Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн байна. Үүнээс гадна санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулна. Үүнд хамрагдсан байх ёстой. Орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээдээр батлан даалт гаргуулах шаардлагыг тавьж байгаа. Бүрдүүлэх бичиг баримтын хувьд хууль батлагдсаны дараа журмаар батална.

-Бүх хүн зээлтэй шүү дээ. Энэ зээлийг авах хүн байгаа юм уу?

-Ийм зүйл байхгүй. Хугацаа хэтэрсэн зээлгүй хүн авна. Өөрөөр хэлбэл, тэр хүн хүү багатай, урт хугацаатай зээлд хамрагдах гэж байгаа бол өндөр хүүтэй зээлээ төлчихөөд энэ зээлийг авах эх үүсвэр бүрдэнэ. Тиймээс бүх зүйлийг мушгин гуйвуулж, болохгүй бүтэхгүй талаас нь яриад байвал бид энэ хуулийг гаргаж чадахгүй.

-Санхүүгийн чиглэлийн сургалтад заавал хамрагдана гэсэн үү?

-Ер нь хүн бүрт санхүүгийн мэдлэг зайлшгүй шаардлагатай байна. Орлого, зарлагаа зөв тооцоолж чаддаг, олсноо зөв зарцуулдаг, гэр бүлийнхээ төсөв санхүүг тооцоолж чаддаг баймаар байна. Юу хийхээ төлөвлөөгүй зээл хайгаад байдаг, мөнгө олдвол юу ч хамаагүй хийгээд ашиг олчихмоор санагддаг. Зээл нь бүтээд мөнгө олддог, төлөвлөгөөгүй, төлөвлөлтгүй явж байгаад өрөнд орчихдог. Санхүүгийн боловсролгүйгээс өөрийгөө хохироох, илүү зардалд унах, орлого, зарлагын харьцаа алдагдах, зээлийн мэдээллийн санд муугаар хадгалагдах, бизнесээ хаах зэрэг нөхцөл байдалд хүрдэг. Иймээс зээл олголтоор хөшүүрэгдэн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар өрхийн болон хувь хүний хөгжил, санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэхийг зорьж байгаа. Манайхан бизнес хийгээд амжилттай яваа нэг хэсгээ хараад атаархдаг. Нөгөө талаас бараг эгдүүцдэг. Яагаад эд нар надаас илүү явж байгаа юм бэ гэж боддог. Тиймээс иргэд энэ сургалтад хамрагдсанаар хөдөлмөрийн үр шимээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд, тодорхой ажлын байр бий болгож, татвар төлж байгаа энэ баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажиллах сонирхол бий болно. Мөн хүн бизнес эрхлэхийн тулд яаж зээл хөөцөлдөж авдаг юм. Төслийг амжилттай хэрэгжүүлдэг юм. Яаж татвар төлж, бизнес амжилттай явдаг юм гээд олон зүйлс ч зэрэг суралцах боломжийг олгох байх. Ядаж монголчууд бие биенийгээ хүлээн зөвшөөрч дэмждэг, нэгнийгээ үзэн яддаг нийгмийн задралыг зогсооход дэмжлэг болно байх.

-Итгэлийн зээл олгох тухай санхүүгийн ямар байгууллагаас итгэлийн зээл хүсэх боломжтой вэ?

-Төсөлд арилжааны банкаар дамжуулан олгоно гэсэн байгаа. Итгэлийн зээлийг “Өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл тул төрөөс үүсгэн байгуулагдсан Төрийн банкаар дамжуулан олгохоор төлөвлөж байна. Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон банк шүү дээ. Тиймээс энд том үйлчилгээ нэмнэ гэж төсөв нэмэх, зардал нэмэх шаардлагагүй. Төрийн банкны дэд бүтцийг ашиглана.

-Итгэлийн зээлийг хэдэн удаа авах боломжтой вэ?

-Итгэлийн зээлээ хугацаанд төлсөн хэн боловч дахин зээл хүсэх эрх нь нээлттэй. Гурван жилийн хариуцлагатайгаар Итгэлийн зээлээ ашиглаад үр дүнтэй сайн бизнесээ хийгээд явж байвал өшөө дэмжлэг авч зээл авах боломж нь нээлттэй үлдэх юм.

-Зээлээ хугацаанаас нь өмнө төлөх боломжтой юу?

-Мэдээж хэрэг зээл аваад, үр ашгаа өгсөн тохиолдолд тэр зээлдэгч хугацаанаасаа өмнө зээлээ төлөх боломжтой. Дараа нь зээл авах хэн нэгэнд тэр санхүүжилт хэрэгтэй шүү дээ.

-Ипотекийн болон бусад зээлтэй хүмүүс энэ зээлийг давхар авч болох уу?

-Хугацаа хэтэрсэн өр зээлгүй байгаад хуулийн шаардлага хангаж байвал итгэлийн зээл авч болно.

-Санхүүгийн эх үүсвэрийг нь яаж шийдэх вэ. Олон тэрбум төгрөг шаардлагатай байх…

-Хуулийн төслийг боловсруулах явцдаа Монголбанк, Банкнуудын холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо гэх мэт олон байгууллагыг оролцуулж, ажлын хэсэг дээрээ хамтарч ажилласан. Тэгэхдээ санхүүгийн эх үүсвэрийг яаж бий болгох вэ гэдэг дээр нэлээн их ярьсан. Төрийн тусгай сангууд, улсын төсвөөс Монголбанкаар дамжуулаад 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар тооцоолж байгаа. 200 тэрбум төгрөгийг гаргавал 21 аймаг, есөн дүүрэгтээ зэрэг хэрэгжүүлж, эхлүүлж чадахгүй байх. Тодорхой бүсчилсэн байдлаар хамгийн их ядууралтай бүс дээрээ онцгойлон анхаарна. Энэ бүсүүдээс эхлүүлж, уг төслийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, үр дүнг нь харж болно. Эрсдэл бий болох нь уу. Иргэд энэ зээлээ авч, зориулалтаар нь ашиглаж, үр дүнг гаргаж чадах нь уу гэдэг тодорхой ажлуудыг эхлүүлнэ. Дэлхийн олон оронд ийм төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

-Төрд ийм хэмжээний мөнгө байгаа юу?

-Олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, Засгийн газрын тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлнэ гэхээр бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хууль батлагдчихвал энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэх л ёстой.

-Ер нь манай улсын эдийн засагт хор нөлөөтэй юм биш үү?

-Иргэд бага хүүтэй зээл авахыг хүсч байгаа. Хүлээлт нийгэмд байна. Үүнийг зарим нэгэн улстөрч, боломжийн амьдралтай, мөнгөний хомсдолд орж байгаагүй хүмүүс л энэ төслөөс татгалзаж байгаа шүү. Баахан мөнгө гаргаж эрсдэлд орчих вий гэж харлуулж ярьж байна. Гэтэл амьдралаа өөрчлөх гэж байгаа идэр насны залуус таван сая төгрөг ямар их чухал болохыг ойлгохгүй байна. Таван сая төгрөгөөр ажлын байр бий болгож амьдралаа өөрчилсөн хүмүүс их бий шүү дээ. Бид хүнд итгэж сурах хэрэгтэй. Бид нар эхлүүлээгүй, хэнд ч туслаагүй байж энэ хуулийг унагаахаар явах хэрэггүй. Энэ хуулийг унагаах зорилготой хүмүүс байна.

-Хэдэн төгрөг хүртэл зээл авч болох вэ. Зээлийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоож байна…

-Зээлийн сангийн судалгаанаас үзэхэд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая хүртэл зээл авч байна. Тэрбум, тэрбумаар нь иргэд зээл авдаггүй. Авахыг ч хүсдэггүй. Ёстой л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсөл хэрэгжүүлэх боломжтой хэмжээндээ зээлээ авдаг юм байна. Тиймээс эрхлэх бизнесийнхээ хүрээнд хэрэгцээндээ тулгуурлаад иргэд тав, 10, 15 сая гээд өөрт шаардлагатай хэмжээгээрээ хүсэлтэй гаргаж зээл авч болно. Ажлын хэсэг ярилцаад эхний ээлжид дээд хязгаарыг 20 сая төгрөг байхаар саналаа оруулсан. Итгэлийн зээлийн дээд хязгаарыг 20 сая төгрөг гэж тооцоход нийт зээлдэгчдийн 90 хувь нь урт хугацаатай, хүү багатай, барьцаагүй зээл авах боломжтой болно. Энэ хуулийн төсөл эдийн засгийн байнгын хороонд оччихсон байгаа. Байнгын хороогоор энэ төслийг илүү сайжруулж хэлэлцэх байх. Дээд хязгаарыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан байнгын хороогоор тогтоох байх. Энэ талаар тус байнгын хорооны даргатай ярилцсан.

-Ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй олгох вэ?

-Жилийн гурван хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгох санал оруулаад явж байна. Энэ хугацаанд тодорхой үр дүнг гаргаж чадах байх. Эхлээд зорилтот бүлэг рүүгээ чиглэнэ.

-Зорилтот бүлэг гэж хэнийг хэлээд байна вэ?

-Зорилтот бүлэг гэж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг, эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байгаа тийм өрхийн болон бичил бизнес эрхлэгч иргэнийг хэлж байгаа юм. Аж ахуйн нэгж энэ зээлд хамаарахгүй.

-Итгэлийн зээлийн эрсдэлийг хэн хариуцах вэ вэ?

-Энэ төрөөс санхүүжих бодлогын бага хүүтэй зээл. Дэлхийн жишгийг харахад хамгийн эргэн төлөлт сайтай зээл байдаг. Тухайн зээлдэгч төлж чадахгүйд хүрвэл батлан даагчаас нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

-Иргэд барьцаагүй зээл авчхаад эргэн төлнө гэдэгт та хэр итгэлтэй байна. Таны бодлоор энэ зээлийн үйлчилгээнээс хэр үр дүн гарах бол…

-Эд хөрөнгийн барьцаа тавиагүй ч “Итгэл”-ээ барьцаалж байгаа нь чухал. Төр, иргэн хоёрын дунд итгэлцлийг бий болгох шинэ загварыг гаргаж ирж байна. Мөн ойр дотны чинь хүн таныг зээлээ төлөхгүй бол би өмнөөс нь төлнө гэсэн батлан даалт гаргаж өгч байж зээл олгогдоно. Хамгийн их итгэсэн хүний итгэлийг алдахгүйн тулд хүн ер нь их хичээнэ дээ. Үүнээс гадна Зээл хүсэгч заавал санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад суусан байх шаардлага тавьж байгаа. Энэ бас санхүүгийн хариуцлагыг ойлгуулах чухал үүрэгтэй.

-Зээлийг зориулалтын бусаар ашиглаж байгааг яаж мэдэж, хянах вэ?

-Зээл олгож байгаа банк өөрөө тухайн зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналтаа тавиад явна. Итгэлийн зээл авсан хүн аль болохоор итгэлээ барьцаалж, бизнес эрхэлж байгаа аж ахуйг үүсгэж өөрийн амьдралыг өөрчлөх гэж байгаа хүн тийм хариуцлагагүй алхмыг хийхгүй байх.

-Зээлээ хугацаанд нь төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Итгэлийн зээлийг хугацаанд нь эргэн төлөөгүй иргэний мэдээлэл Зээлийн мэдээллийн санд 20 жилийн хугацаанд хадгалагдана. Энэ нь тухайн иргэн дахин ямар ч зээлэнд хамрагдах боломжгүй болно гэсэн үг. Ингэвэл иргэн ямар ч зээлд хамрагдах боломжгүй болно. Мөн батлан даалтад гаргасан хүмүүс нь ч зээл авах боломжгүй болно. Мөн зориулалтын бусаар зарцуулсан нөхцөлд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор байгаа.

-Ийм зээлийн хэлбэрийг хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагыг хэр судалсан бэ. Үр дүн гарсан ямар улс орнууд байна…

-Энэ санаачилга, үзэл санааны хэрэгжилтийн суурин дээр “Орон нутгийн эдийн засгийн хөгжил” (Lo­cal Economic Development) нэртэй, өдгөө ихэд моданд орж байгаа онол хүртэл бий болж, дэлхийн улс орнууд туршиж амжилтад хүрсээр байна. Жишээ нь, Өмнөд Солонгос Улсад 1970-аад онд тухайн үеийн ерөнхийлөгч Солонгосын эдийн засгийн орчныг шинэчлэх зорилгоор Saemaul Undong буюу “Шинэ тосгон” нэртэй төсөл-санаачилга гаргаж, аж үйлдвэржилт хурдацтай хөгжиж байсан хот суурин газрын амьжиргааны түвшин, ядууралд өртсөн жижиг тосгод хоорондын ялгааг арилгах, амьдралын үндсэн нөхцөл, орчныг сайжруулахад төвлөрч байсан. Хари хожим төслүүд нь орон нутгийн томоохон асуудлыг шийдэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх загвар болж хөгжсөн гэдэг. Манай хөрш ОХУ болон БНХАУ-д бага хүүтэй, барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнийг төрийн дэмжлэгтэйгээр иргэддээ олгож, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх стратегийг баримталж байна. Ялангуяа ОХУ-д 2013 оноос хойш бичил зээлийн зах зээл хурдацтай хөгжсөн. Бичил бизнес эрхлэгчдэд жижиглэнгийн зээл олгож эхэлснээсээ хойш бараг тав дахин өссөн нь хүлээгдэж байсан хүлээлтээс ч илүү үр дүнд хүрсэн гэсэн судалгаа бий. Өнөөдөр 2400 гаруй бичил санхүүгийн байгууллагаар дамжуулан 10 сая орчим иргэнд зээл олгосон байна. Энэ арга хэмжээг зарим судлаачид барууны эдийн засгийн хоригийг хохирол багатай давах нэг чухал нөхцөл болсон гэж дүгнэсэн.

-Сүүлийн жилүүдэд БНХАУ энэ төрлийн зээлийг дэмжээд иргэдээ ядуурлаас гаргаад байна уу?

-БНХАУ-ын төрөөс бичил зээлийн бодлогыг түлхүү дэмжиж байна. Ашгийн бус байгууллагууд, засгийн газрын хөтөлбөрүүд, бичил зээлийн компаниуд, арилжааны банкууд, хөдөө тосгоны зээлийн хоршоодоор дамжуулан 2012 оноос хойш 6000 гаруй бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай байсан бол өнөөдрийн байдлаар хэдэн мянга дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр бидний Итгэлийн зээл нэртэй энэхүү бичил зээл зорилтот бүлгийг дэмжих төдийгүй улс орны эдийн засгийн хөгжлийг тэтгэх, эдийн засгаа солонгоруулах, дороос ургаж тэлэх нөхцөлийг бүрдүүлдэг бодлогын чухал шийдэл гэж харж болно.

-Энэ төрлийг зээлийг санаачлагч нь Нобелийн шагнал хүртсэн гэж сонссон…

-Бангладеш улсын залуу эдийн засагч, доктор Мухаммед Юнус 1976 онд Итгэлийн зээлийн төслийг анх санаачилж эхлүүлсэн. Энэ төсөл нь 1983 онд ядуу, бага орлоготой иргэдэд зориулагдсан банк болтлоо өргөжиж 100 мянган иргэнийг ядуурлаас гаргасан туршлагаараа Нобелийн шагнал хүртсэн гэдэг.

Энэхүү санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зорилтот зах зээлээ тодорхойлж, үнэлгээ, шалгуур, зээл олгох, буцаан төлүүлэх өөрийн гэсэн өвөрмөц системийг бий болгосон чадсан байдаг. Өмнөд Африкт хэрэгжүүлсэн ядуурлыг бууруулах олон хөтөлбөрүүдийн нэг нь 2005 онд Сэргээн босголт, хөгжлийн хөтөлбөр нэртэйгээр Микро эдийн засгийн шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү стратеги нь газар зүйн тархалт, интеграцчилал, эдийн засгийн хараат бус байдал, санхүүгийн боловсрол, хувь хүний ур чадварын хөгжил зэрэгт төрийн оролцоотойгоор дэмжлэг үзүүлж, хүн амын олон тулгамдсан асуудлыг шийдсэн сайн загвар, мэдээ бий.

НЭГ ӨДӨР Ч ГЭСЭН БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН АЛИВАА МУУ ҮЙЛИЙГ ТЭВЧИЖ, БУСДАД ТУСТАЙ ҮЙЛ ХИЙГЭЭСЭЙ ГЭЖ ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНААЧИЛСАН

-Та бүхний санаачилсан Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл олон нийтээс маш их шүүмжлэл дагуулаад байна. Яагаад ийм хууль санаачлах болов?

-Монгол улсын өнцөг булан бүрээс Бурханы шашинтай 300 мянга гаруй иргэн гарын үсэг цуглуулан Их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгох хүсэлтийг Гандантэгчилэн  хийдээр дамжуулан бидэнд уламжилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн заасан. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Уламжлалт Бурхны шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ” гэж тусгасан байдаг.

Мөн 1999 онд НҮБ-ын 54 дүгээр Ерөнхий чуулганаас баталсан 54/115 тоот тогтоолд: “Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн хамгийн эртний шашин болох Бурханы шашны 2500 гаруй жилийн турш хүн төрөлхтөнд оюун сэтгэлийн хөгжилд оруулсан хийгээд оруулсаар байгаа хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг авч үзээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар, байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай”  гэж тодорхойлсон.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн тогтоол болон иргэд, олон нийтийн хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр амралтын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болохоор хуулийн төслийг боловсруулсан.

-Та дэлхийн олон оронд тэмдэглэдэг гэлээ, ер нь амрах гэхээсээ илүү ач холбогдол нь чухал байх л даа?

-Амралтын өдөр гэхээсээ илүү өөрөө өөрийгөө соён гэгээрүүлэх, оюун санаагаа цэгцлэх, нөгөө талаас эцэг эхийнхээ өмнө, бурхан багшийн өмнө зөв буруугаа, хийсэн үйлээ дүгнэж цэгнэдэг, оюун санааны дотоод шинэчлэлийг хийдэг байна.

Мөн бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг өгөх, бусдад туслах, мацаг барих, мод тарих, бүх нийтийн их цэвэрлэгээ хийх, согтууруулах ундаа худалдаалахгүй байх, төрийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, энх тайвны тайван жагсаал цуглаан хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлсийг дэлгэрүүлдэг. Энэ үеэр  баяраас үүдэж гардаг архидан согтууралтай холбоотой хэрэг болон баярын өдрүүдэд гардаг гэмт хэргийн тоо эрс багасдагаараа  бусад тэмдэглэлт баяруудаас ялгардаг.

-Баяр амралтын өдөр багадаагүй шүү гэсэн хандлагад та хариулт өгөх үү?

-Баярын өдрүүд олон бий. Ихэнх баяр маань архидсан, хэсэж наргисан шоу цэнгээнийг уриалсан баярууд байдаг. Баярын өдөр ихдээд байгаатай би ч гэсэн санал нийлдэг. Тиймээс л жилд нэг өдөр ч гэсэн дотоод сэтгэлээ шинжсэн, бие сэтгэлээ тунгаан ариусгасан, оюун санаагаа гэгээрүүлсэн, буян номын үйлийг хийж, эцэг эхдээ ач санасан  эерэг өөдрөг сайхан өдөр байгаасай гэж бодож энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.

-Шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний асуудал. Бусад шашинтай хүмүүс энэ өдөр яах ёстой вэ?

Бурхан багшийн их дүйцэн өдрөөр ямар ч шашин шүтдэг хүн бай өөр өөрсдийнхөө шүтдэг шашныхаа зан үйлийг хийх боломжтой. Шашин болгонд нэгдсэн нэг зан үйл байдаг. Тэр бол өөрөө өөрийнхөө итгэл үнэмшлээр бий болгож, тахин шүтэж байгаа шүтээнийхээ өмнө дотоод сэтгэлээ ариусгаж, өөрийн болон өрөөлийн хийсэн үйлийг уучилж өршөөн нигүүсгэдэг, бусдад сайн сайхныг хүсдэг явдал. Тийм учраас манай хэвлэл мэдээллийн  та нар минь  оюун санааны задрал явагдаж, задгайрч байгаа, бие биеэ хүндлэхээ больсон, сайн муу бүх зүйлийг харлуулан гутаасан, энэ эв нэгдэлгүй цаг үед зөв зүйлийг дэмжин уриалаасай гэж хүсч байна.

Манай хүн амын хэдэн хувь нь Бурханы шашинтай вэ.

2010 онд хийсэн хамгийн сүүлийн хүн амын нэгдсэн тооллогоор 15-с дээш насны хүн амын 53 хувь Буддын шашинтан гэж тодорхойлсон нь  Монгол улс Бурханы шашинтан орон болохыг харуулж байна. Буддын шашин нь Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд түүхэн гавъяа байгуулж ирсэн. Ингэж арга билгийн ухаан, хатуу зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс ард түмнээ удирдан жолоодож ирсэн олон улс орон байсан, одоо ч байна.

Буддын олон зуун сүм, хийдүүд шашны уншлага зан үйл үйлдэх төдий бус гүн ухаан, эмнэлэг, урлахуй, зурхай, дуун ухаан зэрэг олон салбар ухааны мэдлэгийг олгодог мэргэжлийн дацан сургуулиудыг байгуулж, сургалт, боловсрол, соёлын цогцолбор болон үйл ажиллагаа явуулж байсан нь Бурханы шашин нь нийгэмд соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэж байсныг илтгэдэг.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6