Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ–ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГА” АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМАНД 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Image
З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДСЭН ХОЁР ХУВЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИНА
Image
ЭКСТРЕМИСТ ШИНЖ ЧАНАРТАЙ ФРОНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЛОО
Image
"ЧИНГИС ХААН" ОДОНГ " THE HU" ХАМТЛАГТ ХҮРТЭЭНЭ
Image
Ц.НЯМДОРЖИЙН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЧЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.XI.18- 2019.XI.24
Image
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА
Image
БАЯН ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
Image
1500 ӨРХИЙН 5000 ГАРУЙ ОРШИН СУУГЧИД ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙНА
Image
АМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
НИЙСЛЭЛД 3000 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН АГААР БАГА БОХИРДОЛТОЙ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР: ДЭЛХИЙ НИЙТ ДИПЛОМЫГ БИШ УР ЧАДВАРЫГ ХАРДАГ БОЛСОН
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ САЙН
Image
Д.ОДБАЯР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
90 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДОРЛОО
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БОЛ МИНИЙ ХУВЬД ДЭЭД ХҮЧ ЮМ
Image
НИЙСЛЭЛД 24 ЦАГИЙН ДОТОР 67 ИРГЭН УГААРТЖЭЭ
Image
18 АЛБА ХААГЧ ТУС БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Image
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААН БОЛГОХ АРГЫГ НЭЭЖЭЭ
Image
НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Image
ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТАГ, ХЭНТИЙН ЗҮҮН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
КЕНИ УЛСАД ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН 19 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫГ АЛБАНЫ БУС ЗОРИЛГООР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ-Д ХАНДАН ИРҮҮЛСЭН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ ''МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ''-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
МЭРГЭН БУУЧ, БААТАР
Image
ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
18 шатахуун түгээх станцын цахилгааныг хязгаарлаж, таван саяар торгожээ
Image
Питер Чарльзуортын дарсан С.Зориг агсаны ХОВОР ЗУРГУУД
Image
Финикс Санс Милоуки Бакс багууд тохиролцоонд хүрч чадсангүй
Image
CNN: Хятадын эрхшээлд орох жижиг улсуудын тоонд Монгол багтжээ
Image
Хариуцах эзэнгүй хариуцлага
Image
Б.ПҮРЭВДОРЖ: Ш.БАТХҮҮГИЙН МӨНГИЙГ МАН-ЫН УДИРДЛАГУУД ХЭРЭГЛЭСЭН БАЙХ
Image
ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ
Image
2020 ОНД ШИНЭЭР 42 ЦЭЦЭРЛЭГ, 66 СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Image
Хулгайн утас дамжуулан зарвал хариуцлагад татагдана
Image
Танилц: Улсын аварга малчид тодорлоо
Image
АН-ын ҮЗХ-ны хурлаар Х.Баттулгын фракцийнхныг намаасаа хөөх үү
Image
БИЕИЙН ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН НЬ СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛААС СЭРГИЙЛНЭ
Image
ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСЭД ЦАХИЛГААН ТАТАХАД ЭНЭТХЭГ УЛС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Image
МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Image
Д.ТРАМПТ ЯМАР БЭЛЭГ БАРИХАА ХЭЛЖЭЭ
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН ҮЕД АЖИЛЛАХ ЧАДВАР ЭЗЭМШЛЭЭ
Image
ХҮҮХДҮҮД ОРДОНТОЙ БОЛОХ ХҮСЭЛТ ТАВИЛАА
Image
НӨАТ-ын сугалааны хонжворт 2 тэрбумыг зарцуулжээ
Image
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХУУЛИЙНХАН ОВОО, ХАРААНДАА АВЧЭЭ
Image
Бэлэг эрхтнээ 2 удаа аалзанд хазуулжээ
Image
Victoria's Secret Fashion Show зохион байгуулагджээ.
Image
ЭДГЭЭР 7 ГАЗАР МЭНГЭ БАЙНА УУ ШАЛГААРАЙ. ТАНЫ ТУХАЙ МАШ ИХИЙГ ХЭЛЖ ӨГНӨ
Image
Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаныхан ажлаа тайлагнав
Image
Трансжендер Солонго: Би нүдэндээ л давхраа хийлгэсэн
Image
Эм тариа бус эмнэлгийн багтаамж асуудал дагуулж байна
Image
ДЭЛХИЙН НИЙТИЙН АСУУДЛУУДЫГ АМЕРИК БОЛОН ХЯТАД УЛС ХАМТРАН ШИЙДВЭРЛЭЖ ЧАДНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
Image
Хангайн бүсийн залуучуудын чуулган болно
Image
Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл дууслаа
Image
Д.Сэржмядаг охиныг хайж байна
Image
1657 золбин нохой устгаж, булжээ
Image
Image

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль хүчний байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, байгууллага хоорондын   уялдаа   холбоог   сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг   зохицуулах   салбар   зөвлөл,   дүүргийн   Цагдаагийн   газраас   санаачлан   “Гэр   бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх, Прокурор,   Цагдаагийн   байгууллагын     уялдаа   холбоог   бэхжүүлэх”   сургалт,   хэлэлцүүлгийг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж байна.

Нээлтийн  үйл  ажиллагаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар  зөвлөлийн  ажлын   албаны  дарга   Л.Нямгэрэл, ЦЕГ-ын   дэд   бөгөөд   Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан   сэргийлэх   ажлыг   зохицуулах   салбар   зөвлөлийн   дарга   Э.Ганбат   болон   дүүргийн  Эрүүгийн   хэргийн   анхан   шатны   шүүх,   дүүргийн   Прокурорын   газар  Нийслэлийн   цагдаагийн удирдах  газар,   дүүргийн  Цагдаагийн   газар зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ.н дарга Э.Ганбат:

zrdcz Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Сүхбаатар дүүргийн ИТХ,  СБД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Гэр   бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх,Прокурор,   Цагдаагийн   байгууллагын     уялдаа   холбоог   бэхжүүлэх”   нь сургалтыг зохион байгуулж байна. Манай улсад анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч гэр   бүлийн   хүчирхийллээс  урьдчилан   сэргийлэх,   таслан   зогсоох   тал   дээр учир   дутагдалтай байсан юм.

Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж, улмаар 2017-ны 02-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хуулийн   шинэчилсэн   найруулга   мөрдөгдөж   эхэлснээр  хаалттай   хаалганы   цаана үйлдэгддэг уг нуугдмал гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн.

Мөн гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр дүүрэг болгон дээр хамтарсан баг ажиллаж байна. Хамтарсан багийн хувьд тусламж хүссэн иргэдэд туслах, хамгаалах ажлыг хийж гүйцэтгэнэ. Хүчирхийлэгч этгээдрүү чиглэсэн, хүчирхийлэл дахин үйлдэхгүй байхад нөлөөлөх нөлөөллийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Хүчирхийллийн эсрэг үйлчилгээ үзүүлж байгаа хууль хүчний байгууллагууд нэг зорилго, нэг ойлголттой байж энэ төрлийн гэмт хэрэг буурах боломжтой. Зарим иргэдийн хувьд хүчирхийлэл үйлдэж байгаагаа ч мэдэхгүй, би зүгээр л чирсэн, би зүгээр л загнасан гээд зогсож байдаг. Хэрвээ та харилцагч хэн нэгний хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийсэн л бол тэр нь хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг хэлмээр байна. Мөн таныг хүчирхийлж буй мэт мэдрэмж төрж байгаа л бол хамтарсан баг болон цагдаа, хуулийн байгууллагад хандаж зөвөлгөө аваарай гэж хэлмээр байна.

 Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн дарга. цагдаагийн дэд хурандаа Я.Ганбат:

lsn46 Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Энэхүү   сургалт,   хэлэлцүүлгээр  гэр   бүлийн   хүчирхийлэлтэй   тэмцэх   үйл ажиллагааг   хэрэгжүүлэх   төрийн   захиргааны   төв   байгууллагууд   болон   хууль   хяналтын байгууллагууд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нэг мөр ойлгож цаашид энэ төрлийн гомдол мэдээлэл нэг бүрийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх,  энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах ажилд дэвшилт гарна гэдэгт итгэлтэй байна. Уг арга хэмжээ   сургалт,   хэлэлцүүлгээр   дуусахгүй  цаашид   нэг   сарын   хугацаанд   гэр   бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр дүүрэн инээмсэглэл” аяныг зохион байгуулах юм. Уг аяны хүрээнд  ухуулга нөлөөлөл, сургалт сурталчилгааны олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Иймээс энэхүү сургалт, хэлэлцүүлэг болон аяны үйл ажиллагаанд та бүгдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор  н.Соёлсайхан:

pfcrn Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хувьд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, зөрчил үйлдэж байгаа этгээдийн зөрчлийг таслан зогсоох дахин давтан гаргахгүй байх хохирогчийн эрх ашиг хаана зөрчигдөж байгаа, зөрчигдсөн эрх ашгийг хэрхэн сэргээх вэ гэдэг дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

Гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, бусадтай харьцахыг нь хязгаарласан бол энэ зөрчилд орно. Энэ нь хохирогчид ямар нэгэн байдлаар гэмтэл учраагүй байна. Дээрээс нь эхний удаагийн үйлдэл бол үүнийг зөрчил гэж үзээд шүүх 7-30 хоног баривчилдаг. Харин тухайн үйлдэл нь гурав ба түүнээс дээш хэвшмэл хандлагатайгаар үйлдэгдсэн, хохирогч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай бол шууд гэмт хэрэг гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн биед гэмтэл учруулсан бол гэмт хэрэг гэж үзэж шүүхээс 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог. Тэгвэл сүхбаатар дүүрэгт  энэ төрлийн нэлээдгүй зөрчлүүдийг илрүүлж, 2018 онтой харьцуулах юм бол 60 хувь өссөн байдалтайгаар шийдээд явж байна.

“Хөөрхөн зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь:

Манай байгууллага 2012 оноос хойш жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэнцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч даван туулагч, хүүхдүүдэд нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн сургалтанд жендэрийн мэдрэмжтэй, тогтвортой үйлчилгээг  үзүүлэх талаар “Жендэрийн мэдрэмжтэй агуулга” сургалтыг орлоо. Жендерт суурилсан хүчирхийлэлд Гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэл ордог. Энэ төрлийн хүчирхийлэлийг өөхшүүлж байгаа зүйл бол ялгаварлан гадуурхалт, жендэрийн тэгш бус байдыг бий болгож байгаа нийгмийн хандлага, хэвшсэн ойлголтууд, нийгмээс авч хэрэгжүүлж байгаа зарим нэг алдаа дутагдалтай бодлогууд байдаг. Жендерт суурилсан хүчирхийлэл нуугдмал далд хаалганы цаана үйлдэгддэг. Тиймээс цагдаагийн алба хаагчид болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид энэ тал дээр маш мэдрэмжтэй ажиллах ёстой. Хүчирхийлэлд өртөж буй иргэдийн 90-95 хүвь нь эмэгтэйчүүд  хүүхдүүд байдаг. Бид хүүхдүүдээ багаас нь энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, үүнээс  хэрхэн гарах талаар зааж зөвөлгөө өгдөг байх хэрэгтэй.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 9 сард гэр бүлийн хүчирхийллийн 2273дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 2265 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 15,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн  гэр бүлийн  хүчирхийллийн улмаас 20  гэмт хэрэг   үйлдэгдсэн ба өнгөрсөн 9 сард хүчирхийлэгчийн гарт нэг иргэн амиа алдсан харамсалтай тоо баримт байна.

tr2xr Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

 

0xwaa Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

alavq Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

tjexe Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

bal0i Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

sgrwl Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

o6j6v Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

4p5st Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6