Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
С.ЭРДЭНЭ: БУХИМДАЖ БАЙНА
Image
С.НАРМАНДАХ: МАНАЙХ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭН, АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
26,660 иргэн азтан боллоо
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ОЛОН ТАЛТ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗУРГААН ИРГЭН ОСГОЖ НАС БАРЖЭЭ
Image
БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Image
“Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ТАЙВАНИЙГ ЗОРИВ
Image
Б.БАТЗОРИГ НАР ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ
Image
МОНГОЛ ТӨРИЙН СЕКС СКАНДАЛУУД
Image
“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ–ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГА” АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМАНД 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Image
З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДСЭН ХОЁР ХУВЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИНА
Image
ЭКСТРЕМИСТ ШИНЖ ЧАНАРТАЙ ФРОНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЛОО
Image
"ЧИНГИС ХААН" ОДОНГ "THE HU" ХАМТЛАГТ ОЛГОНО
Image
Ц.НЯМДОРЖИЙН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЧЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.XI.18- 2019.XI.24
Image
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА
Image
БАЯН ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
Image
1500 ӨРХИЙН 5000 ГАРУЙ ОРШИН СУУГЧИД ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙНА
Image
АМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
НИЙСЛЭЛД 3000 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН АГААР БАГА БОХИРДОЛТОЙ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР: ДЭЛХИЙ НИЙТ ДИПЛОМЫГ БИШ УР ЧАДВАРЫГ ХАРДАГ БОЛСОН
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ САЙН
Image
Д.ОДБАЯР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
90 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДОРЛОО
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БОЛ МИНИЙ ХУВЬД ДЭЭД ХҮЧ ЮМ
Image
НИЙСЛЭЛД 24 ЦАГИЙН ДОТОР 67 ИРГЭН УГААРТЖЭЭ
Image
18 АЛБА ХААГЧ ТУС БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Image
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААН БОЛГОХ АРГЫГ НЭЭЖЭЭ
Image
НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Image
ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТАГ, ХЭНТИЙН ЗҮҮН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
КЕНИ УЛСАД ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН 19 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫГ АЛБАНЫ БУС ЗОРИЛГООР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ-Д ХАНДАН ИРҮҮЛСЭН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ ''МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ''-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
МЭРГЭН БУУЧ, БААТАР
Image
ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГҮЙ МАЛ, МАХ ТЭЭВЭРЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Унгарыг Европын Холбооноос хөөх хэрэгтэй гэв
Image
Хөгжлийн бэрхшээлтэй ч гайхамшигтай бүтээл урладаг хүмүүс
Image
УЛААН БУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ
Image
БИДНИЙ ТУХАЙ: Монгол Далай ламын айлчлалаас сургамж авсан гэж найдаж байна
Image
Хүүхэд хулгайлахыг оролдсон сэжигтэн багш хүн байжээ
Image
Зөрчил гаргасан 36 ААН-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Image
Олдохын талын хүү
Image
АМТ-Д БАЙСАН 24000 АМ.ДОЛЛАРЫГ ХАРХ ИДЭЖ СҮЙТГЭЖЭЭ
Image
ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР ГАРАВ
Image
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХҮН АМ БА ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛОВ
Image
АВТОМАШИНЫ ЭД ЗҮЙЛ ХУЛГАЙЛАН ЗАРЖ, РС ТОГЛОДОГ ХҮҮХДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
ДЭЛХИЙГ ИНТЕРНЭТЭЭР БҮРХЭХ ЗОРИЛГОТОЙ ИЛОН МАСК ЭХНИЙ 60 ХИЙМЭЛ ДАГУУЛАА ХӨӨРГӨХ ГЭЖ БАЙНА
Image
ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧ МАМИ МИЗУТОРИ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЖЭЭ
Image
Төрийн дайсан болсон корпус командлан захирагч
Image
БҮСГҮЙ ТАНЫ АМЬДРАЛДАА ХЭВШҮҮЛЭХ 10 ЗУРШИЛ
Image
Б.УНДАРМАА ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ЭТГЭЭД ЦУВРАЛ ХЭРЭГТЭН БАЙЖЭЭ
Image
Байгалийн түүхийн музейгээ аварцгаая
Image
ХЭРХЭН 10 КГ ТУРАХ ВЭ? ХУВИЙН АРГА ТУРШЛАГААС…
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД МАЛТАЙ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
Image
АРХИ ЗАРАХЫГ ХОРИГЛОСОН ӨДРҮҮДЭД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ
Image
САНГИЙН САЙД АСАН Б.БОЛОРЫГ “МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦ”-ЫНХНЫ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА •
Image
ГАДНААС ИРЭХ ХҮНСНИЙ УРСГАЛЫГ ЗОГСООЖ ДОТООДОО ДЭМЖЬЕ
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
ТӨВ АЙМГИЙН УДИРДЛАГУУД МИ ДАРГАДАА ЗОРИУЛЖ БҮХЭЛ БҮТЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙГ ТОЙРОГТ НЬ ШИЛЖҮҮЛЭХЭЭР ЗЭХЭЖ ЭХЭЛЖЭЭ
Image
42 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОСОН ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ
Image
Д.ЦЭРЭНДОРЖ ГАРДАН ТУЛААНААР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
Хэнээс ч, юунаас ч эмээлгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэдгээрээ олноо танигдсан бүсгүй бол "хийлч" Ч.Дэлгэрцэцэг билээ. 
Image
Д.Дашням: Ард түмэндээ цусаа өгч, буян болж байна гэдэг маш том хандив юм
Image
А.Хишигдалай: Монголд ганц бие залуухан ээж,
Image
Image

Г.ЗАНДАНШАТАР: ТУСГААР ТОГТНОЛЫГ ЮУГААР Ч СОЛЬЖ БОЛШГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ

Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 74 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн чухал үйл явдалтай холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм.

Тэрбээр, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн удирдлага дор зохион байгуулсан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх Бүх ард түмний санал асуулгын түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг хуралд оролцогчид болон Монголын ард түмэндээ дэвшүүлэв. “Энэ түүхт өдрийг монгол хүн бүр, та бид, бидний үр хүүхэд, хойч үе ямагт эрхэмлэн дээдэлж, санан тэмдэглэж байх учиртай” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, хуралд оролцож буй Г.Бумцэндийн зээ охин Долгорсүрэн, Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, нагац дүү Сүрэн нарт талархал илэрхийллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгэндээ “Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг Монголын ард түмэн батлан илэрхийлсэн аравдугаар сарын 20 бол түүхэн өдөр. Түүх үнэнээрээ байх ёстой. Цагийн урсгалд бүдгэрч, мартагдах ёсгүй. Тухайн үед БНМАУ-ын иргэдийн 54 хувь нь л бичиг үсэг мэддэг байсан ч сонгуулийн насны 487 мянган иргэний 98.6 хувь нь тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн. Энэ түүхийг манай ахмад үеийнхэн бүтээсэн. Тусгаар тогтнол гэдэг бол юугаар ч сольшгүй үнэ цэнэ. Ардчилал, эрх чөлөөний маань үндэс суурь нь тусгаар тогтнол юм” гэж онцоллоо.

Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 74 жилийн өмнөх тусгаар тогтнолын санал асуулгын үр дүнг баталгаажуулж, Монгол Улсын тусгаар тогтнолын талаарх ямар нэгэн санал асуулга ирээдүйд явуулахыг хориглосон заалт оруулсныг тэмдэглэв.

“Бид өнгөрсөн түүхээ санаж, сургамж авч, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшиж байх учиртай. Энэ хэвээрээ байгаад байж болохгүй нь тодорхой байна. Тиймээс өнгөрсөн 27 жилийнхээ алдаа оноог дүгнэж, 10 гаруй жил ярилцаж мэтгэлцсэн ч шийдлээ олоогүй байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдэх ёстой гэж бид үзсэн. Улс гэр нь хүчирхэг, хүн ард нь баян чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой улсыг цогцлоон бүтээхийн төлөөх түүхэн сонголтын өмнө бид ирээд байна.

Монгол төрийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом гуай “Бидний ард түмэн хүн бүр дор бүрнээ хичээн зүтгэж, хөдөлмөрлөж тэмцвээс гэр орноо өөд нь татаж чадна” гэж хэлсэн байдаг. Үнэхээр монгол хүн бүр ажиллаж хөдөлмөрлөж, санаа нэгдэн зүтгэж байж л гэр орноо ч, улс орноо ч өөд нь татна. Монголчууд Үндсэн хуулийн болон нийт нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, зөв үйл хэргийн төлөө санаа сэтгэл нэгдэн зүтгэх хэрэгтэй байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжээрэй гэж Та бүхэндээ хандан уриалж байна. Энэ бол 1945 оны аравдугаар сарын 20-ны тусгаар тогтнолын үйл хэргийн үргэлжлэл юм шүү” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PARLIAMENT.MN

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6