Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Монгол, Хятадын Стратегийн яриа хэлэлцээ цахимаар болов
Image
Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ
Image
Саудын Арабт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх томоохон төсөл эхлүүлэв
Image
АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ
Image
Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана
Image
“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Image
Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй
Image
Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэл хийнэ
Image
Ч.Хүрэлбаатар: Иргэдийн амьжиргааг дэмжих зарим арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ
Image
Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
Image
Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
Image
МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
Image
Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
Image
Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
Image
Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
Image
Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
Image
10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
Image
Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
Image
"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
Image
"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
Image
Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
Image
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
Image
КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
Image
Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
Image
"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
Image
HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
Image
ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
Image
А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
Image
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав
Image
ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
Image
Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
Image
Дотоодын аялагчид автомашинаа үзлэгт оруулах нь эрс нэмэгджээ
Image
Герман улсад амьдарч буй монголчуудын эрхийг хамгаалахыг хүсэв
Image
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван АНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Image
Европын Холбооноос Монгол Улсад 37.5 сая евро олгоно
Image
Нефтийн үнэ өсжээ
Image
Токиогоос ирсэн 260 иргэнийг "Токио Инн" зочид буудалд тусгаарлав
Image
Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
Image
Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
Image
УИХ-ын дарга газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав
Image
З.Мэндсайхан: Дарханы арьс ширний цогцолбор эдийн засгаа төрөлжүүлж, тэлэх боломжтой
Image
ИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрсийг цахим хуудаст байршуулжээ
Image
Уран гулгагч Екатерина Александровская нас барсан байдалтай олджээ
Image
Х.Рухани: Иранд 30-35 сая хүн халдвар авч болзошгүй
Image
М.Нандин-Эрдэнэ Солонгосын тулаанч Ким Сэ-Ёныг дахин яллаа
Image

Image
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
Image
ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
Image
2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
Image
Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
“Топоор” ажиллагааны цаана МАН-ыг үгүй хийх санаархал байжээ
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
Бөглүү арал дээр төрөөд бүх францын хаан болсон Наполеон
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Mongolian Hot girls
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Нэвтрүүлэгч И.Ичинхорлоогийн залуу ахуй цагийн нүцгэн зураг
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
ТОП МОДЕЛ Д.ПҮРЭВСҮРЭН ПОРНО КИНОНД ТОГЛОЖ БАЙСАН БАЙНА
Image
С.ХҮРЭЛБААТАР: ДОНТОХ, МАНСУУРАХ ЭМГЭГИЙГ ХОВСООС ӨӨР ЭМЧЛЭХ АРГА БАЙХГҮЙ
Image
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БАТ-ЭРДЭНИЙГ СОНГОЛОО
Image
ТҮМЭНЦОГТ, АСГАТ СУМДАД ГАРСАН ТҮЙМРИЙН ШАЛТГААНЫГ ТОЛРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Image
Үрсээ үнсэх бус үнэрлэж золгож хэвшье
Image
"БАЙРТАЙ БОЛОХ ИЙМ АМАРХАН" хөтөлбөрийн азтанаар С.Мандахцэцэгийн гэр бүл шалгарлаа
Image
Хүүхдийн оюун ухаан, ээжээс нь шалтгаалдаг
Image
Оюутны байранд гарсан онц ноцтой хэргийн мөрөөр
Image
Дэлхийн эдийн засгийн алгуур сэргэлт ба зохистой бодлогын нөлөө
Image
Дотоожгүй байсан Одууд
Image
З.ЭНХБОЛД: БНАСАУ- АНУ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Image
ГОЛ МӨРӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Image
Ж.Батзандан: Багш нарын цалинг нэмэгдүүлэхэд хичээж ажиллана
Image
Хуурамч төгрөг болон юань илэрчээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
С.Гантогоо: Манай залуус жоохон бэрхшээл гараад ирэхэд зулраад л уначихдаг
Image
МАН-ЫН БҮЛЭГ: ИТГЭЛИЙН ЗЭЭЛИЙН АСУУДЛААР ШИЙДВЭР ГАРГАНА
Image
11,12 настай 2 хүү зундаа самар жимс, өвөлдөө яс түүж ар гэрээ тэжээж байна
Image
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой түрийвч нэг Н.Цэрэнбат сайдын хэрэг нам дарагдав уу?
Image
Г.Ариунбаатар, О.Анужин нарт мөнгөн шагнал олголоо
Image
БАЙТАГ БОГДЫН ХИЛИЙН МӨРГӨЛДӨӨН /ТҮҮХ/
Image
2001 оны 9 сарын 11ний алан хядлагын зохион байгуулагч Барак Обамад захиа бичжээ.
Image
ДЕННИС РОДМАН: ТРАМП, КИМ ХОЁР АДИЛХАН
Image
Гурван удаа үерхээд бүтсэнгүй
Image
225 САЯ ТӨГРӨГИЙН "СУПЕР АЗТАН"-Д БАТЛАМЖ ГАРДУУЛАХГҮЙ
Image
Эмэгтэй гишүүд хэрхэн баярладаг вэ?
Image
Нийт 3,363,7 сая төгрөгөөр цахилгааны хөнгөлөлт үзүүлжээ
Image
Онлайн музейгээр аялаарай
Image
VOICE шоу юунд үзэгчдийг бухимдуулав
Image
Ч.Билигсайхан "Монгол эрхи товчис"
Image
цаг агаарын мэдээ
Image
Image

С.ЭРДЭНЭ: СОНГУУЛЬ РУУ ЧИГЛЭСЭН, ЖАЛГА ДОВНЫ УЛС ТӨРИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАНГАСАН ТӨСӨВ БОЛСОН

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-АМНАТ-тэй холбоотойгоор гаргасан Цэцийн шийдвэрээс үүдэн төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэж байна. Үнэхээр ийм хэмжээний алдагдал хүлээх үү?

-Төсвийн орлого дутагдах асуудал үүсэх юм бол Сангийн яам хариуцлага хүлээх ёстой. Энэ бол цэвэр Сангийн яамны хариуцлагын асуудал. Гуравдугаар сард Үндсэн хуулийн Цэцээс АМНАТ-ийн хууль чинь болохгүй байна шүү гэх сануулга өгсөн. Төсвийн төслөө боловсруулж байхдаа тэр сануулгыг нь анхаарах ёстой байсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриад байгаа шиг 1.3 их наяд төгрөгөөр төсөв цоороод байгаа юм байхгүй. Энэ онд 657 тэрбумын АМНАТ-ийн орлого ороод ирчихсэн. Өмнөх онуудад суусан орлогыг харж байхад 1.2 их наяд гэх мэт янз бүрийн л хэмжээтэй байсан юм билээ.

Ер нь цаашдаа санхүү, мөнгөний бодлого тодорхойлохдоо улс орны хөгжлийн бодлогыг давхар харах нь зүйтэй юм. Тэгэхгүйгээр тухайн яам зөвхөн өөрсдийнхөө төлөвлөгөө, явцуу эрх ашгаа бодож бусад салбарын эрх ашгийг хөсөр хаяад байж болохгүй. Иргэд, аж ахуй нэгжүүд, байгууллагынхаа бодит үйл ажиллагаа, ашиг, орлогт нь сөргөөр нөлөөлөхүйц хэмжээний бодлого явуулаад байх нь зохимжгүй л дээ.

-Таны хувьд Цэцийн шийдвэрийг зөв гэж үзэж байна гэсэн үг үү?

- АМНАТ дээр гарсан Цэцийн шийдвэрийн зөв л гэж харж байгаа. Тухайн аж ахуй нэгж олборлолт хийж байгаа аман дээрээ татвараа төлөөд л болоо юм биш үү. Шат дамжлага бүрт татвар авахаар заасан нь Сангийн яам бэлэнчилж, татварын орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх гэсэн л үйлдэл. Баялаг бүтээн, ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдийг дарамталсан бодлого явуулж байгаа нь үнэн шүү дээ. Энэ нь монополь болон гадны компаниудын эрх ашгийг хамгаалсан ийм л үйлдэл болж хувирч байгаа юм. Шат дамжлага бүрт татвар аваад байхаар хэн түүнийг үнэ цэнэ хүрэх бүтээгдэхүүн болгож боловсруулахын төлөө явах юм бэ. Бушуухан ухаад л зарахаа бодно биз дээ. Дотоодын аж ахуй нэгжүүдийн боломжийг хааж, эрхзүйн орчныг муутгасан хуулийг бид дэмжээд байж болохгүй.

-2020 оны төсвийг сонгуулийн төсөв боллоо гэж шүүмжилж байна. Тиймдээ ч нүүрс гаргах дээд хэмжээ 30 сая тонн байхад энэ жилийн төсвийн төсөлд 40 сая тонн гэж тусгасан гэх юм.

-Дэндүү дампуу , хэт улс төржсөн, сонгууль руу чиглэсэн, улс орны хөгжлийн бодлогыг ор тас орхисон, жалга довны улс төрийн ашиг сонирхлыг хангасан  төсөв болсон. Энэ төсөв яагаад хоёр их наяд төгрөгиин алдагдалтай орж ирж байгаа юм бэ. Хөрөнгө оруулалт нь л 3.6 их наяд. Яасан баян юм бэ. Гэтэл бид зөвхөн энэ онд л гэхэд 1.5 орчим тэрбум ам.долларын төлбөртэй. 2021-2024 онд таван төлбөр хүлээж байна. 14-15 тэрбум ам.долларын маш том төлбөрүүд бий. Тийм байж яагаад хуримтлал бий болгохгүй байгаа юм бэ. Эдийн засаг, нийгмийн хөгжил, улс орны аюулгүй байдлаа зөвхөн өнөөдрөөр харж болохгүй шүү дээ. Тогтворжуулалтын сангийн хэдэн төгрөгөө хүртэл төсвөөр бараад дуусах нь. Идээд дуусахаар байна. Ийм байдалтайгаар цааш явах юм уу. Аль нэг нам, улстөрийн хүчинд зориулж хуримтлалаа үлдээх гэж байгаа мэт сэтгэхгүйгээр асуудалд хандаж болохгүй. Улс орны аюулгүй байдал гэдэг нийт монголчуудын л аюулгүй байдал шүү дээ. Гэтэл үүнийг улс төрийн намын өнцгөөр харж, тухайн сонгуульд л ялж байвал хамаагүй гэж үзэж байна. Улс төрийнх нь л ашиг сонирхол хангагдаж байвал улс орных нь хамаагүй гэж байгаа нь туйлын харамсалтай.

-Хэнтий, Увс аймаг руу хамгийн их төсөв төсөвлөгдсөн гэдгийг та юу гэж харж байгаа вэ?

- УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайдын гарч ирсэн аймаг, сум, дүүрэг хөгждөг марафон эхэлж байна л даа. Жижиг мажоритор тогтолцооны чинь үр дүн л энэ байхгүй юу. Төсвийг 76 тийш нь хувааж байна. Манай тойрогт л илүү мөнгө ороод ирвэл, би л нэр хүндтэй байж, сонгогдож чадаж байвал гэсэн үзлээр хандаад байгаа юм. Тэгвэл энэ дунд хэн улс төрийн нийтлэг эрх ашгийн төлөө явах юм бэ. Шинжлэх ухаан, дэвшилтэт техник технологи, зам харилцаа, улс орны хэмжээний бодлого руу хэн харах ёстой юм бэ. Үүний төсөв мөнгийг хувиарлахын төлөө хэн явах вэ. Өнөөдөр 76 гишүүн нь тогоотой хоол руу том халбага, сэрээ барьсаар дайрч байгаатай л адил байна. Ийм байдлаар цааш явахгүй. Энэ улс орны хөгжлийн бодлого биш. Тиймдээ ч Ардчилсан нам холимог тогтолцоог санал болгож байгаа юм. Тодруулбал, 50 гишүүн нь орон нутгийнхаа төлөөллөө хангаад, 26 нь улс орны нийтлэг эрх ашгаа бодно гэсэн үг. Ийм байж гэмээнэ улс орон арай өөр хэв маягаар хөгжинө. Түүнээс 76 жижиг тойргоор улс орны бодлого тодорхойлно гэвэл худлаа болчихоод байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулахаар гаргаад буй Ардчилсан намын саналууд дэмжигдэх болов уу?

-Бид улс орны эрх ашгийг харсан бодлогын түвшний асуудлуудыг тавьсан. Бид өөрийн намынхаа эрх ашгийг хангасан нэг ч асуудал тавиагүй. 

-Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдаж чадах болов уу?

-Зөвшилцлийн ажлын хэсэг ямар үр дүнд хүрэхийг хэлж мэдэхгүй юм. Харж л байя.

-Орж ирсэн БНХАУ-ын 800 иргэн үүрэн холбооны операторуудын сим картыг ашиглаад санхүүгийн луйврын шинжтэй үйл ажиллагаа хийсэнг холбогдох байгууллагууд мэдээлсэн. Ийм нөхцөл байдал үүсч байгаа нь ямар үр дагавартай юм бэ?

-Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангаж байдаг гол төрийн бүтэц нь Засгийн эрх барьж байгаа парламент, гүйцэтгэх засагалалын эрхийг барьж байгаа Засгийн газар. Энэ нөхдүүдийн л үйлдэл үйл ажиллагаанаас шууд шалтгаална шүү дээ. Монголын төр өнөөдөр ямар сул, арчаагүй байгааг харуулсан тод томруун жишээ бол саяын 800 хятадын асуудал. Өөр юу гэж харах юм.

-Цэцийн даргын гаргасан гэх үйлдлийн тухайд та юу хэлэх вэ?

-Одоогоор байр суурь илэрхийлэхэд арай эрт байна л гэж харж байна. Нэгдүгээрт, энэ асуудал тодорхой болоогүй. Ямар нэгэн нотолгоогүйгээр хүнийг харлуулаад эсвэл өмөөрөөд байх нь зохимжгүй. Тиймээс асуудал тодорхой болсны дараа байр сууриа илэрхийлэх нь зөв. Үнэхээр баримттай асуудал гарч ирж байгаа бол ямар хуулийн хариуцлага байдаг юм түүнийг хүлээх л байх. Хэрэв нотолгоогүй шуугиан дэгдээсэн бол хэцүү л юм. Манайд янз бүрийн л юм болдог шүү дээ. Болсон хойно нь л дүгнэе.

-Саарал жагсаалттай холбоотойгоор Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг ажлаас нь чөлөөлж байна. Зөвхөн эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зөв үү?

-Саарал жагсаалтад орсны дараа Ардчилсан нам УИХ-ын даргад шаардлага тавьсан. Саарал жагсаалтад оруулсан, гол үүрэг хариуцлага хүлээх ёстой Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хариуцлага тооц гэсэн шаардлага тавьсан. Төр арай эзэнгүй болчихоогүй юм байна. Хариуцлага тооцох гол арай тасарчихаагүй юм байна. Ямартаа ч гол хоёр нөхөр дээр хариуцлага тооцох шийдвэр гарлаа.

Засгийн газрын хоёр гишүүн дээр хариуцлага тооцох эсэхийг ярих нь эрх баригчдын асуудал. Бид бол шаардлагаа тавьчихсан. Ний нүүгүй хэлэхэд Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан үндэслэлүүд дотор байгаа заалтуудыг харахад мөнгө угаах, хар тамхи мансууруулах бодис, эмх замбараагүй байдал, эдийн засгийн ил тод байдал алдагдсан, терроризмыг санхүүжүүлэх магадлалтай зэрэг байгаа юм. Эдгээр гол асуудлыг хариуцсан үндэсний зөвлөл гэж бий. Энэ зөвлөлийг толгойлж байгаа гол хүн нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж юм. Энэ нөхөр уг асуудал дээр ямар хариуцлага хүлээх юм бэ. Энэ өнөөдөр гэнэт босоод ирчихсэн асуудал биш юм шүү дээ. 2017 онд FATF-аас тодорхой сануулга ирүүлж байсан. 40 заалт бүхий зөвлөмж ирүүлсэн. Яагаад энэ бүгдийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулж болоогүй юм гэдэг нь сонин. Нэг харамсмаар зүйл нь 2011 онд Монгол Улс саарал жагсаалтад ороход өнөөгийн МАН эрх барьж байсан. 2014 онд Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газар эрх барьж байхад Саарал жагсаалтаас гарсан. МАН дахиад эрх барьж байгаа үедээ Саарал жагсаалтад оруулчихлаа. Хэзээ, ямар болзол нөхцөлтэй буцаж гарах юм гэдэг нь тодорхойгүй. Аль нам эрх барьж байгаагаас үл хамаараад Монгол Улс Саарал жагсаалтаас гарах ёстой. Тэгж байж бид гадаад зах зээл, санхүү, хөрөнгө мөнгөний асуудал дээр нээлттэй болно. Цаашдаа улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэнэ.

-Таны ширээн дээр Сангийн сайд асан С.Баярцогтын гаргасан "Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” хэмээх товхимол байна л даа. Уншиж үзэв үү. Дүгнэлтэд хүрч чадсан болов уу?

-Дөнгөж эхнээс нь хараад л сууж байна.

 

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

Сэтгүүлч: О.Ариунцэцэг

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6