Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ардчилалд хамаагүй хямрал
Image
Ардчилсан хувьсгалыг дэмжсэн гээд сургуулиасаа хөөгдөж, диплом ч үгүй төгссөн хүмүүс олон бий
Image
“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ
Image
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Image
“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо
Image
2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгохоор болов
Image
ТЦА: Согтуу жолооч айлын хашааг мөргөжээ
Image
С.Эрдэнэ: Ардчилал бол Монгол улсын иргэн бүрийн үнэт зүйлтэй холбогдож, амьдрах үндэс, арга, орчин нь болсон
Image
Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа
Image
ЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв
Image
"Дэн болон зочид буудал, саун массаж, цахим тоглоомын газруудын хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай"
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ-ийн өдрийн тэмдэглэл: Ардчилалд хүрсэн зам – Бодит түүх
Image
80 орчим иргэний мэдээллийг хуурамч оруулж, нийгмийн даатгалаас мөнгө завшиж байжээ
Image
Н.Номтойбаяр: Энэ хэргийн талаарх бүх болсон процессыг би мэдэж байгаа
Image
УДШ: "М-Си-Эс”-ийн банк байгуулах хүсэлтийг хангахын даалгажээ
Image
Допингийн шинжилгээг сольж, хахууль авсан хэргээр "Н" гэх хүн АТГ-т шалгагдаж байна
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа
Image
Б.Амархүү давж заалдах гомдол гаргажээ
Image
"Нийтийн тээврийн төлбөрт и-баримт олгох ажлыг хийсэн ч Татварын албанаас сервер нь ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн"
Image
Олон улсын УУЛЫН өдөр тохиож байна
Image
Дорноговь аймаг БНХАУ-ын Хунан мужийн Жан Жя Жие хоттой хамтран ажиллана
Image
“Дэвжээ” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт Москва хотноо болов
Image
Гадаадад сургана гэсэн залилангийн хэргээс сэрэмжлэхийг анхаарууллаа
Image
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ
Image
ХОМ-ийн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Image
“Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийн тухай
Image
Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд Фэйсбүүк корпорацтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа БСШУС-ын сайд илэрхийлэв
Image
Цагаан будаа, элсэн чихрийн импорт буурчээ
Image
УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
Image
Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна
Image
SOS: Шахмал түлш олдохгүй гэр хорооллынхон гал алдаж эхэлжээ
Image
Ц.Элбэгдорж: Оросууд “судлая” гэвэл “үгүй” гэж ойлго...
Image
ТАНИЛЦ: Өрөг.mn контент сайтын ЭЗЭД
Image
"Web awards - 2019” наадмын тов гарлаа
Image
Хөвсгөлийг хөндөөд эхэлсэн “Aspire Mining”-н 51 хувийг Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг худалдаж авчээ
Image
АРДЧИЛАЛ: Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Image
Төрийн ордны гадна ниргэн М өөрийгөө шатаах оролдлого хийжээ
Image
Сахуу татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
Image
Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо
Image
АНУ-ын зах зээлд өрсөлдөх Монголын 10 компани шалгарлаа
Image
“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ
Image
"Өрөг.мн" сайт нээлтээ хийлээ
Image
“Шинжиан Шинфа” ХХК-иас 20 тэрбум төгрөг гаргуулж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарчээ
Image
Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал
Image
"THE HU" хамтлагийн АНУ дахь менежерүүд "Чингис хаан" одонгоо гардан авлаа
Image
Аврагчид “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд оролцож байна
Image
Иргэний үнэмлэхийг шинэчилж, регистрийн дугааргүй болно
Image
Сүхбаатарын талбайд өнөөдөр "Хурд", "Харанга"-ын тоглолттой
Image
УИХ-ын дарга Сеймийн дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг хүлээн авч уулзлаа
Image
“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
Японы яёи кусама орчин үеийн хамгийн үнэтэй эмэгтэй зураачдыг тэргүүлжээ
Image
Төрсөн өдрийн мөнд хүргэе, Сараа
Image
Эдгээр хэсгүүдийн харласан арьсыг цайруулах шилдэг аргууд
Image
50 тэмдэгт хүртэл урт бичих боломжтой боллоо
Image
Япон: Ерөнхий сайдын эхнэрийг шалгахыг шаардаж байна.
Image
“Лалын улс” дайчдаа Азид тарааж эхэлжээ
Image
Нөхөр нь гэрийнхээ ажилд оролцдоггүй бол гэр бүл амархан салдаг
Image
АВРАГЧ, ЭРЭН ХАЙХ НОХОЙН СУРГАГЧ, ХӨТЛӨГЧИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЛЭВ
Image
Баабар: Монгол улс Шанхайн ХАБ-д элсвэл жилийн тэрбум төгрөгөөс наашгүй татвар төлнө
Image
Авьяаслаг Монголчуудын Саатай зураач Ж.Даваа Үндэсний бахархлын өдөрөөр
Image
Өвчин бүхнээс хамгаалах давтагдашгүй гайхамшигт жор
Image
МУГТ Г.Мандахнаранд монголчууд баярласан сэтгэгдлээ илэрхийлсээр байна
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРТ АТГ-ААС ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
Image
Монголын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд /фото/
Image
АРМЕНИД ӨНГӨТ ХУВЬСГАЛ БОЛЖ БАЙХАД ОРОСУУД ЯАГААД ТАЙВАН БАЙНА ВЭ?
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорлоо
Image
Хөтлөгч Д.Санчирмаа хиймэл хөхөөрөө гангарав
Image
МАН задарлаа, У.Хүрэлсүх ээ
Image
Г.МАНДАХНАРАН НАРЫН ГАВЬЯАТУУД ДАШТ-Д ӨРСӨЛДӨНӨ
Image
Агаар дээр алхаж, ДОХ-ыг эдгээдэг Африкийн супер од
Image
ОДДЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТРЭНД ХУВЦАСЛАЛТ
Image
2019 ОНД ХАЛХЫН ГОЛЫН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОНО
Image
КАЗАХСТАНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БЭЛТГЭЛ КУРСИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Image
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газруудын хуваарь
Image
Шоронгийн хаалттай түүхээс
Image
Улсын хяналтын пост шатаж, хоёр хүн амиа алджээ
Image
СУРГУУЛЬД ХАМРАГДААГҮЙ ДҮРВЭГЧ ХҮҮХДҮҮДИЙН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА
Image
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноожээ
Image
Image

ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, ТОМИЛОХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨХИЙГ ДЭМЖИВ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  /2019/11/06/  хуралдаанаар Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн  саналыг хэлэлцэж дэмжив.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм.

Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөрийг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчид нь мэргэжил, мэдлэг боловсрол, ажлын туршлага, чадварын хувьд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж үзэж буйгаа Ерөнхийлөгчийн зөвлөх дурдаж байв.

Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг төгссөн, дэслэг генерал цолтой. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажилладаг.

Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр нь 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 2003 оноос Гадаад харилцааны яаманд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар, 2014 оноос Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байгаа аж.

Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар нь 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад 2015 оноос Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд нь 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын Холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа аж.



Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, О.Баасанхүү, А.Ундраа, С.Батболд нар Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ удаад анх удаа нэр дэвшиж байгаа хүн ч орж ирж байна, өмнө нь Элчин сайдаар ажиллаж байсан хүн ч бас байна. Дипломат албаны томилгоонд мэргэжлийн, бас ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар голлох шалгуур байх учиртай. Энэ шалгуур, шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг оруулж ирж байгаа учраас дэмжиж байна гээд цаашид томилгооны хугацаа нь дууссан бол эгүүлэн татдаг, гэхдээ оронд нь суух хүнийг хуулийн хугацаанд хурдан шуурхай томилдог байх ёстой. Энэ нь улс орны эрх ашиг, нэр хүндтэй холбоотой асуудал гэдгийг Ерөнхийлөгчийн институци, Засгийн газар, Гадаад харилцааны яам аль аль талдаа анхаарч, Байнгын хороо ч үүнд хяналт тавьдаг байх нь зүйтэй юм. Ер нь гурван сараас дээш хугацаанд манай улс аль нэг улсад Элчин сайдгүй байж болохгүй гэсэн зарчим барьж ажиллах шаардлагатай байна гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү нар үг хэлж Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Эцэст нь Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг сайжруулах, тухайн улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, улс орноо сурталчлан таниулах, хоёр талын эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Элчин сайд нар онцгой анхаарч, санаачлагатай ажил хэрэгчээр хандаж байх ёстой. Энэ үүднээс та бүхнээс хариуцлага нэхэж шаардаж ажиллах болно гэдгийг сануулав.    

Ингээд Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 14 нь буюу 93.3 хувь нь дэмжив. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхийг дэмжлээ. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын гаргасан горимын саналын дагуу БНХАУ-аас жуулчны визээр орж ирсэн  олон зуун иргэн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж ашиглан цахим орчинд мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын удирдлагуудын мэдээллийг хаалттай горимоор сонсохоор боллоо  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6