Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ
Image
“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ
Image
The Voice of Mongolia шоуны шүүгч Ука дүрсгүйтжээ
Image
Хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэвэл үгүй шүү, Ерөнхий сайд аа!
Image
Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
Image
У. Хүрэлсүх: Иргэн хүн өөрийнхөө, бусдын, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Энэ бол Монгол хүний үүрэг гэж ойлгох хэрэгтэй.
Image
Нийслэл, дүүргийн албан хаагчид явган эргүүл хийнэ
Image
Нийтийн тээврээр өдөрт 358 мянган зорчигч үйлчлүүлж байна
Image
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
Image
Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ
Image
Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
Image
“ХОТТОЙГОО СЕЛФИДЬЕ”
Image
1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна
Image
Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг олгох нь
Image
Танилц: 14 тэрбумын хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа гэж хэн бэ?
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриаллаа
Image
Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүй
Image
DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна
Image
Валентины шөнө томчууд мөрийтэй, хүүхдүүд PC тоглож байгаад баригдав
Image
Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя
Image
Монос маскны үнээ нэмж иргэдийг сөхрүүлэв
Image
Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол нар өөрийн болгосон түүх
Image
Говь-Алтай аймагт өндөр настан малчин руу чоно дайрчээ
Image
С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаална гэдэг тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг
Image
Хүйтний эрч суларна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэллээ
Image
VOICE шоуг амт оруулж буй 20 настнууд
Image
Хурцын хүү Тайван, Номтойбаяр гишүүний маргааны гэрчээр Д.Зүмбэрэл гэгч залуу гэрчээр дуудагдсан уу?
Image
"УХАНЫ 31 ОЮУТАН"-аас
Image
Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно
Image
Архи, согтууруулах ундааг 15:00 цагаас хойш худалдахыг хориглолоо
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг томилж, үүрэг чиглэл өглөө
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Өлзийхүүгийн Шижирийг томиллоо
Image
2020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно
Image
С.Амарсайхан: Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас урьдчилсан сэргийлэхэд хүн бүрийн үүрэг оролцоо чухал
Image
Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй компаниудад хариуцлага ногдуулахыг анхааруулав
Image
"Эрдэнэс-Тавантолгой" ХК нүүрс тээврийн жолооч нарыг хот руу татаж эхэллээ
Image
ДЭМБ-ын ажилтнууд “Facebook”, “Google” компанийн төлөөлөгчидтэй уулзжээ
Image
Уханиас ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргав
Image
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдэгдэл гаргалаа
Image
ХӨСҮТ: БНХАУ-аас ирсэн 6 оюутнаас коронавирусний халдвар илрээгүй
Image
Египет улсад коронавирусний анхны тохиолдол бүртгэгджээ
Image
Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна
Image
НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно
Image
Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
Image
Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
Image
НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно
Image
Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина
Image
Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа
Image
Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Толины өмнө хэлвэл танд аз авчрах 10 үг
Image
Хар захаас 3 доллараар худалдаж авсан аяга амьдралыг нь өөрчилжээ
Image
НӨХӨН СОНГУУЛЬД Н.ЭНХБАЯРЫН НЭР ДЭВШИХ ЭРХ НЭЭЛТТЭЙ.
Image
МАРГААШ БӨХИЙН БАРИЛДААНТАЙ
Image
В.ПУТИН АВСТРИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ХУРИМЫН ЁСЛОЛД ОРОЛЦЖЭЭ
Image
О.Билгүүн: "Яг түүн шиг" шоунд зургаан өөр хэлээр дуулчихаад байна
Image
ОЛИМПИЙН ТОГЛОЛТ ДУУССАНЫ ДАРАА Ч ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТААСАА ТАТГАЛЗАНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА ГЭЖЭЭ
Image
Г.АДЪЯА:ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫГ БУУРУУЛАХ БУС ТЭГЛЭХ ТАЛААР ЯРИХ ЦАГ БОЛСОН
Image
АВРАГЧИД АГУЙГААС ДАХИН 4 ХҮҮХДИЙГ АМЖИЛТТАЙ ГАРГАЛАА
Image
Д.ГАНТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНЫ УЛМААС ХОЙШИЛЖЭЭ
Image
Дэлхийн хамгийн халуухан эмээ кикбоксоор хичээллэж, ботокс тариулдаг
Image
Л. ГАНСҮХ “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛД ХЭЛМЭГСЭДИЙН ХОЛБОО” ТББ БАЙГУУЛЖЭЭ
Image
Бидний өдөр тутам иддэг ч эрүүл мэндэд хохирол учруулдаг хоол хүнс
Image
АН: Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын гэм буруутай үйлдлийг АН-ын гишүүдэд тохохоор завдаж байна
Image
Хүүхэд мөргөсөн жолооч хэргийн газраас зугтжээ
Image
Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа
Image
УДМЫГ НЬ ХАРЖ ХАНИЛАХЫН УЧИР…
Image
СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” МАРГААШ БОЛНО
Image
Анхаар: Орон нутгийн зам хальтиргаатай байна
Image
Багш нарын цалинг 2018 оны 1 сараас нэмэх тухай албан бичиг өглөө
Image
Зөвшөөрөлгүй зарын самбаруудыг буулгана
Image
Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба нар 500 сая төгрөгийн авлигын хэргээр ял шийтгүүлэх үү
Image
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 930 ГАРУЙ АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ
Image
БҮГД НАЙРАМДАХ АРМЕН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
Өглөөний цайг тогтмол ууж хэвшээрэй
Image
“Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийн тухай
Image
ЗАВХАНЫ НААДАМД АЙМГИЙН ЗААН П.ӨСӨХБААТАР ТҮРҮҮЛЖ АЙМГИЙН АРСЛАН ЦОЛЫГ ХҮРТЛЭЭ
Image
Цагдаад хуурамч дуудлага өгсөн охины ээжийг нь торгожээ
Image
АЗИ ТИВИЙН ГУРАВ ДАХЬ АВАРГА ТӨРЛӨӨ
Image
“ДАНШИГ НААДАМ ХҮРЭЭ ЦАМ-2018”-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Image
МАХН-ын дарга Н.Энхбаяр, Г.Уянга, С.Ганбаатар нар хүчээ нэгтгэх үү
Image
Image

ХҮН БҮР 10 МЯНГАН ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БОЛОХ УУ?

Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл энэ оны эхний хагас жилд 29.7 тэрбум ам.доллар болжээ. Улсын нийт өр 10 жилийн өмнөхөөс  5-10 дахин өссөн гэсэн үг. 30-аад тэрбум ам.долларын өрийн 7.2 тэрбум нь Засгийн газрынх бол 2.47 тэрбум ам.доллар нь Төвбанкных, үлдсэн нь хувийн хэвшлийнх болж байна. Тиймээс өрийн эзэд манайх танайх, минийх чинийх гэж маргаж, мөчөөрхөлгүй дунд, урт хугацаанд өрөө бууруулах  нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Төвбанк үзсэн. Гэхдээ энэ нь бие биенийхээ өрийг төлөлцөнө гэсэн үг биш юм.

Нөгөөтэйгүүр эдийн засгийн хөгжлийн бодлого, арга барил өнөөдрийнхөөр үргэлжилсээр байвал  өр цаашид нэг их нимгэрэхгүй нь гэдгийг Монголбанкны “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр”-ийн тайланд дурдсан байна. 2016 оны II хагастай харьцуулахад Монгол Улсын нийт өр 5.43 тэрбум ам.доллар буюу 14.67 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр 2.47 тэрбум ам.доллар буюу 6.64 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Энэ нь манай нэг хүнд ногдох өр 7776 ам.доллар орчим байсан бол энэ оны мөн үед 9167 ам.доллар буюу 24.7 сая төгрөг болж нэмэгджээ. Монгол улсын нийт гадаад өр 80.17 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өр энэ хугацаанд 2.47 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 6.64 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Харин Засгийн газар 2020 оны төсвийн төсөлд зарлагыг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай оруулж  эдийн засагчдын шүүмжлэлийн бай болж байгаа. Тэгвэл энэ алдагдлын 1.3 их наяд төгрөгийг  гадаад зээлээр нөхөх төсөөллийг төсөвт суулгаад байна. Хэрэв ингэж дахин зээл авах юм бол манай өрийн хэмжээ дахин нэг их наяд 300 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэг хүнд ногдох өр 10 мянган ам.доллар давахаар болж байна. Түүнчлэн өрийн таазын дээд хязгаарыг хуульд заасан хэмжээнээс хэтэрч төсөвт ирэх дарамт нэмэгдэн урсгал дансны алдагдал зузаарах төлөвтэй.

Өрийн таазын дээд хязгаарыг өөрсдөдөө зориулж өөрчилдөг

Өнөөдөр Засгийн газрын өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байна. Гадаад өрийн зохист хэмжээ бусад орны хувьд харилцан адилгүй байдаг. Дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-ийхээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байдаг. Харин манайх 60 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гэвч 2016 онд  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т “Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж өөрчлөн найруулсан байна. Өөрөөр хэлбэл, өр зээлээ нэмэх болохоороо энэ хуульдаа байн байн гар хүрдэг зуршилтай болжээ. Анх 2010 онд тус хуулийг батлахдаа улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан боловч түүнээс хойш 10 гаруй  удаа нэмэлт, өөрчлөлт хийжээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчид их ажил эхлүүлж байгаа дүр зураг үзүүлэх сонгуулийн зардлаа олохын тулд Засгийн газрын өрийн таазыг өөрсдөдөө зориулан өөрчилсөн хуулийн дагуу нэмж мэдэхээр байна. Энэ бүхний эцэст нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдсээр эдийн засаг дахь гадаад өрийн тэнцэл алдагдахаар байгааг олон эдийн засагч анхааруулж байна. Өмнөх өрөө төлөөгүй байж дахин  зээл авч  түүгээр барагдуулна гэдэг нь хүүнийх нь зөрүүг татвар төлөгчийн халааснаас авна гэсэн үг. Өмнөх өрөө дараагүй хүнд, банк дахин зээл өгөхдөө хүүгээ нэмэгдүүдэг нь бизнесийн зарчим. Энэ бүхнээс харахад өр дарах нэгдсэн бодлого манай улсад үгүйлэгдсээр. Улсаараа хүн амаараа бүсээ чангалж дахин зээл авахгүйгээр энэ их өрийн ард гарах бодлого хэрэгтэй байна. “Гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрч эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлого одоогоор алга, бид гадаад өрөө төлөхөд бэлэн биш байна” гэж эдийн засагч Б.Баярдаваа хэлэв.

Манай улс урсгал дансны алдагдлаар 100 орноос эхний 10-т багтжээ

Зардлаар тэжээгдсэн урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаараа нөхсөөр байгаа нь манай гадаад өр төлбөр хуримтлагдах шалтгаан болж байгааг Төвбанкныхан хэлсээр буй. Тиймээс  өнөөдөр өр, төлбөрийн тэнцлийг ярихад яах аргагүй төсвийн болоод нийт урсгал тэнцэл, тэр дундаа зардлыг ярихаас аргагүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл, урсгал данс тухайн улсынхаа эдийн засгийн толь нь болдог гэдэг. Өнөөдөр урсгал зардлыг задалбал ихэнх нь үйлчилгээ түүн дотор тээвэрт зарцуулагдаж  байна.  Импортын ихэнх нь үүнд төвлөрдөг гэсэн үг.  Тиймээс ч ноу хау, ахисан түвшний үйлдвэрлэл шаардаад байдаггүй үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийг өөрсдөө гүйцэтгэх, энэ чиглэлийн зардлаа бууруулах шаардлагатай байгааг судлаачид хэлж байгаа юм.  Тухайлбал, үйлчилгээний салбарт манай улс  өнгөрсөн онд  хоёр тэрбум ам.долларын алдагдалтай ажилласныг статистикаас харж болно. Бас нэг жишээ хэлбэл  өнөөдөр экспортын гол орлогыг бүрдүүлж буй нь Тавантолгойн нүүрсний  тээвэрлэгчдийн тал нь буюу 47 хувь нь гаднын хөрөнгө оруулагчид, шууд хэлбэл гаднын компаниуд байна.   Нэг тонн нүүрс зөөхөд зарлагддаг 32 ам.долларыг төмөр зам барьсан тохиолдолд дөрөв дахин бууруулах тухай тооцоог  хэдийнэ хийсэн. Гэвч  ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрч, гадагш мөнгөө алдсаар байгааг эдийн засагч  Б. Түвшинтөр онцолсон юм. Дэлхийн банкны өнгөрсөн оны мэдээгээр хөгжиж буй болон бусад 100 гаруй  орны урсгал дансны алдагдлыг эрэмбэлэхэд манай улс алдагдлаараа эхний гуравт орсон байх юм. Гэтэл 10-аад жилийн өмнө манайхаас тааруухан үзүүлэлттэй улс орон олон байж. Тухайлбал, 2000-2009 онд манай улсаас ч илүү урсгал дансны алдагдалтай, хүндхэн байсан Вьетнам  улс өнөөдөр ашиг ярьдаг улс болчихоод байгаа юм.

Өр төлөх стратеги тодорхой бус байна

2021 оноос эхлэн манай Засгийн газар гадаад өрөө төлж эхэлнэ гэдгийг бүгд мэднэ. Тухайлбал, 2021 онд “Мазаалай бонд” 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис бонд” нэг сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ бонд” 800 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай бонд” 600 сая ам.доллар тус тус төлөхөөр байгаа. Эдгээр бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүй учир одоо эргэн төлөлт хийхэд хүндрэл тулгарах нь нэгэнт тодорхой болсныг бодлого тодорхойлогчид ярьсаар. Монголбанк 2020-2024 онд нийтдээ 14 орчим тэрбум ам.долларын өр төлбөр хийх тооцоо гарчээ. Өнөөдрийнхөөр бол гарц  бүрхэг. Юун түрүүн зарим төлбөрийг хойшлуулахаар хэлэлцээ хийж байгаагаа мэдээлсэн. Монгол Улсын өр төлөх стратегийг Сангийн яам боловсруулсан гэх ч олон нийтэд ил тод мэдээлээгүй байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6