Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа багшид нэмэгдэл хөлс олгоно
Image
Нефтийн үнэ унажээ
Image
Хүүхдүүд Буянт голоо хамгаалах аянд оролцлоо
Image
ДАРХАН ХОТЫН 100 ЭРХЭМ: Зочин - Ш.Дэлгэржаргал (МУГЖ), Д.Долгор (ЭХГА)
Image
Борооны улиралд бэлдэцгээе: Усны гутлыг хэрхэн загварчлах вэ
Image
Анагаахын чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд
Image
Г.Төмөрзаяа: Ээж аавууд ном уншдаг бол хүүхэд нь номд дурлах магадлал 75 хувь
Image
Дэлхийн монголчуудын таван км гүйлтийн цахим уралдаан зохион байгууллаа 7 Tweet
Image
УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт хамгийн олон буюу 12 бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлжээ
Image
Рожер Федерер орлогоороо Криштиану Роналдугийн өмнө бичигдэв
Image
Fitch: 2021 оноос Монголын эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурна
Image
Зургаадугаар сарын 3-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно
Image
Дуучин Lana Del Rey-ийн сонсогчдодоо барьж буй гэнэтийн БЭЛГҮҮД
Image
АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Засгийн газрын нөөц сангаас нэг сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг гаргана
Image
У.Хүрэлсүх: Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна
Image
Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагаас албан ёсоор нээгдэнэ
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоно
Image
Бодь сэтгэлийн галарваас мод, Үрээн өгөвч өнөд цэцэглэдэг ...
Image
Алдарт эрдэмтэн Жак Уэтерфорд: Д.Цогтбаатар либерал монгол хүн юм
Image
Н.Номтойбаярыг маргааш суллах уу?
Image
Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ
Image
​Дасгал хийхийн өмнө болон дараа нь юу идэх хэрэгтэй вэ
Image
Ихрүүд гэхэд дэндүү өөр...
Image
Цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хамгаалалт гарчээ
Image
"Энэтхэгээс авчрах 219 ламхайн тусгаарлалтын нийт 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо"
Image
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд нас бардаг байсныг зогсоожээ
Image
Д.Нямхүү: Зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо
Image
Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулахаар боллоо
Image
“Эх орон надаас эхэлнэ” уралдааны удирдамж
Image
Д.Ганбат зэс бидон тараана гэв үү
Image
Э.Чулуунчимэг: Ээжүүд бол амьдралаа үрдээ зориулдаг амьд бурхад юм
Image
Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа
Image
Ц.Одонтунгалаг: “Сэтгэл байвал юуг ч бүтээж болно” гэсэн зарчим баримталж ажилладаг
Image
Х.Баттулга: Томчууд бидний хариуцлагагүйгээс болж энхрий үрс маань эндэж байгаад уучлал хүсэж байна
Image
1,000 МААМУУ-г баярлууллаа
Image
АНУ-ын Техас, Аризона, Жоржиа, Миссури, Миннесота мужуудад онц байдал зарлаж, Лондон, Берлинд жагсаал болов
Image
Трамп “G7”-г “G11” болгож, Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийг нэмэх санаа гаргажээ
Image
Өнөөдөр Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна
Image
Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС
Image
Тендерийн будилаан ба “Чамд яагаад хоёр, надад яагаад хоёрхон байгаа юм бэ”
Image
Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар, Ж.Алдаржавхланг Засаг даргаар улираан ажиллуулъя
Image
АНУ иргэний дайны ирмэг дээр байна
Image
​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ
Image
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив
Image
​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ
Image
Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Image
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв
Image
Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень
Image
Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK
Image
Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Шилэн хоргонд багтаж буй нугараач монгол охины БИЧЛЭГ
Image
Гэрийнхээ Интернэтийн хурдыг үнэ төлбөргүйгээр нэмэгдүүлдэг итгэмээргүй аргууд
Image
АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА УМАРД СОЛОНГОСТ АЙЛЧИЛЖ БАЙНА
Image
Хятадад шувууны томуугаар хүн нас баржээ
Image
Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэнэ
Image
Дөрвөн тонн түүхий нүүрс нийслэл рүү оруулахыг завджээ
Image
ШАТАХУУНЫ ҮНИЙГ ҮЕ ШАТТАЙГААР БУУРУУЛНА
Image
Хоёр хүүхэд төрүүлсэн 30 настай эмэгтэй эротик зургаараа сард 5000 доллар олдог
Image
Шагналын хуртай “ТЭНГЭРЛЭГ ААВ” тоглолт удахгүй болно
Image
Орос цэргүүд 1945 онд хоёр сая герман эмэгтэйг хүчирхийлсэн 5287687d232f1084big
Image
ХУРАНДАА Э.БӨХБАТЫН ХОЁР ОРОН СУУЦ, ТҮРЭЭСИЙН ГУРВАН БАЙРНЫ НИЙТ ҮНЭЛГЭЭ 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГ
Image
Санал хүргүүлэх тухай
Image
ТОП МОДЕЛ ПҮРЭВСҮРЭНГИЙН ДУУ АЛДАМ ЗУРГУУД ИНСТАГРАМААР ШУУГИУЛЖ БАЙНА /30 ФОТО/
Image
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдэв
Image
Ээ дээ энэ хүүхнүүд үү
Image
С.ЛАВРОВ, М.ПОМПЕО НАР АНХ УДАА ХУВИЙН УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
МNTM шоуны шүүгч, модель Нора шоуны талаар үнэнийг дэлгэлээ
Image
ӨЛГИЙД БОЛСОН ҮЕР 2016 ОНЫХООС 4-5 ДАХИН ИХ ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙНА
Image
НИЙТ ЭХ МАЛЫН 62.2 ХУВЬ НЬ ТӨЛЛӨЖЭЭ
Image
С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж жагсана
Image
Г.УНДАРМАА: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 80 ЦЭГЭЭР ИРГЭДЭД ТҮЛШЭЭ БОРЛУУЛЖ ЭХЛЭЭД БАЙНА
Image
ФОТО: ХАРИУЦЛАГАТАЙ, ДИЖИТАЛ СЭТГҮҮЛ ЗҮЙГ ОНЦОЛСОН БАЛДОРЖ ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО
Image
Нийслэлийн удирдлагууд Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ
Image
Америкийн төрийн тэргүүний бие хамгаалагчид
Image
Ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
Image
Халх голын нутагт хятадуудад дарамтлуулсан Монгол компаниуд
Image
"ТЭМЭЭНИЙ БАЯР"-ЫГ АЛБАН ЁСООР ЦУЦАЛЛАА
Image
Леонарда ди Каприо, Брэд Питт хоёр Квентин Тарантиногийн кинонд хамт тоглоно
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУРСАН ҮЕД ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГОХ НЬ ЗҮЙТЭЙ
Image
Image

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт  шилжүүллээ

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2019.11.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажилласан юм.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дараах санал, дүгнэлтийг гаргажээ.

1. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь байхаар тооцсон байна. Ингэснээр төсвийн алдагдал 2 их наяд 74.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцоолсон байна.

2. 2020 онд Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөгийг, Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэхээр тооцжээ.

3. 2020 оны төсвийн жилд бүх төрлийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 168.1 тэрбум төгрөгийг, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Энэ бодлогын хүрээнд бүх төрлийн тэтгэвэр авагч, төрийн албан хаагч иргэдийн бодит орлого нэмэгдэнэ хэмээн үзсэн болохыг Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор төсөлд тооцсон байгаа тул Улсын Их Хурал энэ бодлогыг бүрэн дэмжиж, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэгт болон Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас 2020 оны төсвийн жилд санхүүжилт шаардагдах хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх саналуудыг ирүүлснийг ажлын хэсэг судалж ажилласан байна.

Ажлын хэсгээс 2020 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлж хэрэгжүүлэх зарим хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх болон бууруулах саналуудыг Байнгын хороонд танилцуулсныг Байнгын хороо хэлэлцэж, ажлын хэсгийн санал нэг бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа тул зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд нийт 89,767.5 сая төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэхийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төлөвлөлт харилцан адилгүй төлөвлөгдсөн байдал, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, хуулийн төслийн 2 дугаар хавсралтад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүнг нэмэгдүүлэх, бууруулах, төслөөс хасах, шинээр нэмэх зэрэг өөрчлөлтүүдийг хийснээр төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг нийт 281,317.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Дээр дурдсан хөтөлбөр, арга хэмжээнд шаардагдах нэмэлт зардлын эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцын зарим ангилалд тусгагдсан урсгал зардлыг өнгөрсөн оны түвшинд барьж бууруулах, мөн он дамжин хэрэгжиж байгаа, 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой, 2019 оны төсвийн жилд хэрэгжилт, гүйцэтгэл удаашралтай байгаа төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг бууруулах, Сангийн сайдын багцад тусгагдсан эргэж төлөгдөх зээл болон гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг бууруулан гаргах нь зүйтэй гэж үзсэн болохыг Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдсан.

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хуулийн төслүүдийн талаар тус зөвлөлөөс гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Тус санал, дүгнэлтийн эхэнд Монгол Улсын ядуурлын судалгааны дүнг дурдсан бөгөөд татварын оновчгүй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг зөв удирдахгүй байгааг, ажилгүйдлийн түвшин 9.7 хувьд хүрснийг шүүмжилсэн. Түүнчлэн тооцоо судалгаагүй төсвийн орлого, төсвийн зарлагын хэт тэлэлт, төсвийн алдагдалын талаар санал, дүгнэлтэд дурдаж, тооцоогүй хөрөнгө оруулалтыг шүүмжилсэн. Засгийн газрын гадаад өрийн төлөлтийн талаар сануулж, тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулан, санхүүжилт, зарцуулалтыг ил тод болгон олон нийтийн оролцоог ханган, эдийн засгийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх шаардлагын талаар дурдаж байв.

    Ингээд Төсвийн байнгын хорооноос бэлтгэн танилцуулсан саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60,000.0 сая төгрөгөөр, Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98,700.0 сая төгрөгөөр, Сангийн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100,000.0 сая төгрөгөөр, 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд үргэлжлэн санхүүжих 35 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг саналын томьёоллын хавсралт 6-д тусгагдсанаар буюу 111,084.8 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5,300.0 сая төгрөгөөр тус тус бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэр болох нийт 375,084.8 сая төгрөгөөр 2020 онд зарим хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаарх зардал нэмэгдүүлэх Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнд нөлөөлөхгүй зохицуулалт хийхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Ажлын хэсгээс гаргасан “Барилга, хот байгуулалтын сайдын багц дахь төслийн 2 дугаар хавсралтын ХI.1.31-д тусгагдсан “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2020 онд санхүүжих дүнг тус тус 6,455.5 сая төгрөгөөр бууруулж, уг эх үүсвэрээр урд онуудад хэрэгжиж эхэлсэн, 2021 оны төсөвт ачаалал үүсгэхгүй, саналын томьёоллын хавсралт 5-д тусгагдсан 22,027.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2020 онд 6,455.5 сая төгрөгөөр санхүүжих, нийт 7 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцож, хуулийн төслийн 2 дугаар хавсралтын Барилга, хот байгуулалтын сайдын багцад нэмж тусгах” гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн. Уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын бусад санал болон тус Байнгын хорооны дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

    Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бөгөөд санал, дүгнэлтийг нь тус Байнгын хороо хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгасан гэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа нарын 12 гишүүдээс өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжаваас өргөн мэдүүлсэн “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслүүдтэй нэгтгэн хэлэлцэх талаар санал, дүгнэлтдээ тусгаж ирүүлснийг хэлэлцэж, хуулийн төслүүдийг нэгтгэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар Монгол Улсын 2019    оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалган шийдвэрлэсэн байна.

    Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар асуулт асууж Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгээс хариулт авав. Дараа нь найруулгын болон зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүлэв.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

    Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, дараах санал, дүгнэлтийг гарган Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байгаагаа дурдав. Тухайлбал, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн 2 тусдаа сан болгон, өөрчлөн зохион байгуулахыг дэмжиж, энэ чиглэлээр холбогдох өөрчлөлтийг нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулах асуудлыг Хөдөө аж ахуйг дэмжих сан хариуцан гүйцэтгэх тул эдгээр хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах саналыг танилцуулсан юм. Засгийн газрын тусгай санг шинээр байгуулахад тавигдах шаардлага, татан буулгах хууль зүйн үндэслэлийг нэмж тусгах шаардлагатай гэж үзсэн байна.

    Сан байгуулах, татан буулгах хууль зүйн шалгуур, зорилго, үндэслэл журам ойлгомжгүйгээс түүнийг байгуулах, татан буулгахад байгууллага, албан тушаалтны субьектив хандлага нөлөөлдөг, цаг үеийн шинжтэй, тооцоо судалгаагүй ханддаг, энэ нь сангийн удирдлага, хяналт сул, хөрөнгийн үр өгөөж муу байхад нөлөөлж байна гэж үзжээ. Санг шинээр байгуулахад хэд хэдэн шаардлага тавигдах бөгөөд үүнд сангийн эх үүсвэр тодорхой байх, улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр бүрдүүлсэн байх, тогтвортой үйл ажиллагаа явуулах, тухайн жиглийи төсөвт хөтөлбөр хэлбэрээр тусган хэрэгжүүлэх боломжгүй байх гэсэн нөхцөлийг тусгажээ. Мөн санг татан буулгахад хэд хэдэн үндэслэл бүрдсэн байхыг шаардах бөгөөд түүнд сан анх байгуулагдсан зорилгоо биелүүлсэн, өөрчлөн зохион байгуулсан, үйл ажиллагаа нь үр ашиггүй болох нь тогтоогдсон, хууль тогтоомж зөрчсөн зэрэг тохиолдлуудыг заасан байна.

    Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт хуваарилахаар заасан тул түүнд нийцүүлэн төслийн 7.2.2 дахь заалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн сангийн хөрөнгийн удирдлагыг сайжруулах зорилгоор зээл олгох шалгуурыг нэмэгдүүлэн тогтоох саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн гэлээ.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үг хэллэг, хэл найруулгыг сайжруулах, нэр томьёог жигдлэх, бусад хуульд нийцүүлэх, хууль зүйн техникийг хангуулах чиглэлээр найруулгын зохих засвар өөрчлөлтийг тусгах саналыг хамтад нь оруулж байгааг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан юм.

    Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул Төсвийн байнгын хорооноос нэгтгэн ирүүлсэн саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 5.3 дахь хэсэгт “5.3.5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан; 5.3.1 Э.Хөдөө аж ахуйг дэмжих сан.” гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарлалтыг өөрчлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 81.4 хувийн саналаар дэмжив. Мөн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” гэсэн 15 дугаар зүйлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйл болгон өөрчлөхийг, төслийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйлийн 16.1 хэсгийг “16.1.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна.” хэмээн  өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү Төсвийн байнгын хорооны хуралдаанаас бэлтгэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлсэн юм. Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төсөлд тусгагдсан эдийн засгийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 127.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 3,806.1 тэрбум төгрөг болгох, үүнтэй холбоотойгоор хөрөнгийн зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 9.4 хувь болгох саналыг Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав   

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баттөмөр гишүүн танилцуулав.

    Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд хүчингүй болсон. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

    Үндсэн хуулийн цэцийн дээрх тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан оногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн үзсэн. Энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь, хэмжээгээр, хэрхэн давхардуулахгүй оногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн зүйл, заалт хүчингүй болсон цаг хугацаанд үүсч бий болох асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамт боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулахгүйгээр нэг удаа төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гарч буй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээ бууруулах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.

    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-очир, Б.Пүрэвдорж, Н.Амарзаяа, Д.Эрдэнэбат, Я.Содбаатар, С.Эрдэнэ нар асуулт асууж Сангийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хариулт, тайлбар авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийн тодруулгад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүн хариулт өгсөн. Хэлэлцүүлгийн явцад гишүүд төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж байсан бөгөөд энэ саналын дагуу Улсын Их Хурлын дарга Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. Ийнхүү Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6