Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ажиглалтад 105 жирэмсэн эмэгтэй байна
Image
Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн VI даны бүсний эзэн болов
Image
Гурван ихэр хүүд гурван өрөө байр олгохоор болжээ
Image
Ардчилсан намын даргад нэр дэвшигчийг бүртгэж эхэллээ
Image
Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж эхэллээ
Image
ИРГЭН БҮР #FEELMONGOLIA ХАШТАГ АШИГЛАН МОНГОЛ УЛСАА ГАДААД УЛСАД СУРТАЛЧЛАХ БОЛОМЖТОЙ
Image
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
Image
ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
Image
ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
Image
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
Image
БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
Image
Нийслэлд 24-26 хэм дулаан байна
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Image
Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
Image
Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
Image
Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
Image
АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
Image
COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
Image
Стресс амьдралыг утга учиртай болгодог
Image
"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
Image
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Image
Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
Image
Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
Image
Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
Image
Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Image
Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
Image
Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
Image
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
Image
Өдөртөө 24-26 хэм дулаан байна
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
ЦАГААХАН ГЭГЭЭХЭН ҮРС МИНЬ ЦАХИМ АМЬДРАЛД ЯАЖ ЯВНА ВЭ
Image
Ипотикийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгох санал тавина.
Image
ХҮҮХДЭЭ САЛХИНД ГАРГАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ
Image
БНХАУ-ын иргэд ховор ургамал хууль бусаар түүсэн нь тогтоогджээ
Image
Ерөнхийлөгчөөс С.Зоригийн хэргийг нээлттэй явуулахыг хүсчээ
Image
Ц.Мөнх-Оргил сайд аль улсын гадаад бодлогод үйлчилж байна вэ
Image
"Яамны дарамтад орсон сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяж чадсангүй"
Image
BABY SHARK” ДУУ BILLBOARD-ЫН ШИЛДЭГ 100 ДУУНЫ ЖАГСААЛТЫН 32 ДУГААРТ ЖАГСЛАА
Image
Хууль зүйн байнгын хорооноос мэдээлэл өгнө
Image
Дунд хуруундаа хэзээ ч битгий бөгж зүүгээрэй. Яагаад гээч..
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
Image
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАНЫ ОНЦЛОХ 8 ЭШЛЭЛ
Image
Хүний махаар хооллогч Иссей Сагавагийн тухай аймшигт түүх
Image
Путин Америкт тулган шаардлага хүргүүлж шоконд оруулав
Image
ЭМЭГТЭЙ ЗӨӨГЧДИЙГ ЭРЭГТЭЙ БОЛГОЖ ХУВИРГАДАГ СОНИРХОЛТОЙ РЕСТОРАН
Image
Х.Баделхан: Майдар хотын дүүрэг бүр нь бие даасан “хот” шиг байхаар төлөвлөгдсөн
Image
ПУУЖИН ДЭЛБЭРЧ ОЛОН ХҮНИЙ АМИНД ХҮРЖЭЭ
Image
Хорооны дарга Д.Баярсайхан даатгалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Image
Гэрээсээ гаралгүй аялал, амралтын уур амьсгал бүрдүүлэх 5 арга
Image
СУРАГЧИД ЦАЦРУУЛАГЧТАЙ ҮҮРГЭВЧНИЙ УУТТАЙ БОЛЛОО
Image
Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо
Image
Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ арилжлаа
Image
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ ДӨРВӨН ДАВХРААС УНАЖЭЭ
Image
3 настай хүүхдийг голд урсаж байхад нь аварлаа
Image
“БИ НАР” ГЭР БҮЛИЙН УРАН САЙХНЫ КИНО ОРОН ДАЯАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ГАРНА
Image
Египетээс 1000 жилийн настай занданшуулсан шарил олджээ
Image
Эрдэнэсийн сангийн орлого, зарлагыг хэлэлцэнэ
Image
Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэл, замналд түр өөрчлөлт орно
Image
ОРЧИН ЦАГИЙН ГАЙХАЛТАЙ ХАЙРЫН ТҮҮХИЙН ЭЗЭД
Image
Чихэвчийг өдөрт нэг цагаас илүү хэрэглэхгүй байхыг хичээ
Image
Image

МАН тойргуудыг дахин зурна

Дөрвөн жилд нэг удаа төр төлөөлөх эрхээ улстөрчид ард түмнээс авдаг.

Энэ эрхээ авахын тулд сонгууль бүрийн өмнө хуульдаа өөрчлөлт оруулж, улс орны бус амин хувийн эрх ашигтаа нийцүүлж ирсэн. Үр дүнд нь хэн нь их мөнгөтэй нь сонгогчдын саналыг худалдан авч, төрийн түшээ болдог нийтлэг дүр төрхийг өнгөрсөн долоон удаагийн сонгуулиас ард түмэн харсан.

Ардчилсан намынхан сонгуулийг холимог тогтол-цоогоор явуулах санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Өмнөх сонгуулийг явуулсан шиг мажоритар системээр сонгуулиа явуулахаар эрх баригчид тооцжээ. Ингэхдээ хүн амын суурьшлын бүсийг тооцох нэрийн дор тойргуудыг дахин зурахаар төлөвлөсөн байна. Тодорхой хэлбэл, МАН ялсан тойргуудаа төдийлөн хөндөхгүй, ялагдал хүлээсэн хэсэгт мандат нэмж, хасах аж. Нөгөө талаар нэр дэвших сонирхолтой кандитатын тоо нэмэгдсэн.

Ямар сайндаа нам дотроо нэгнийгээ “намнаж”, тойргийг нь булаах ажиллагааг өнгөрсөн хугацаанд хангалттай явуулж байв.

Хамгийн ойрын жишээ, Говь-Алтай аймаг өнгөрсөн сонгуулиар нэг мандаттай байсан. Тэр нэр дэвших квотод МАЙ-ын генсек Д.Амарбаясгалан өрсөлдөх сонирхолтой байгаагаа албан бусаар мэдэгдэж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй муудалцаж байв. Тэгвэл тус аймгийг хоёр мандаттай болгож, тойргийн төлөөх хэрүүл намжсан гэдгийг эх сурвалж хэлж байлаа.

Эрх баригч нам ийм байдлаар энэ удаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж буй. Тэд өнгөрсөн зургаадугаар сард хуулийн төслөө боловсруулж дууссанаа зарлаж байсан ч өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Ажлын хэсгийнхний боловсруулсан төслөөр “Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ.

Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах аж. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болох..” тухай зохицуулалт байсан ч одоо орвонгоороо өөрчлөгдсөн гэх мэдээлэл байна.

ЖИЖИГ ТОЙРГИЙН ЗОВЛОН

Парламент он дуусахтай зэрэгцэн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Эрх баригч намын нэр хүнд тааруу байгааг холбогдох байгууллагуудын гаргасан удаа дараагийн судалгаа харуулж буй.

Ийм үед сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь ялагдлын эхлэл хэмээн үзэж байгаа аж. Сонгуулийн тогтолцоо мажоритар байх нь намын нэр хүнд унасан ч тухайн хүн тойргоо сайн “усалсан” бол сонгогдох бүрэн боломжтой байдаг. Нөгөө талаар бэл бэнчинтэй хүн сонгогдох магадлал өндөр. Иймд гишүүдийг “Тойрогтоо сайн ажилла” гэж намын удирдлагууд нь үүрэг болгосон тухай мэдээлэл ч бий.

Нэг ёсондоо, МАН-ын нэр хүнд нийгэмд унаж, нийтээрээ муу үнэлгээ өгч байвч тухайн хүн тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалт татаж, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэж өгсөн бол намтай, намгүй гараад ирнэ гэж тооцжээ.

Улстөрчид ийн өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаж байгаа нь өнөө бидний сүүлийн 20 гаруй жил ярьсан төсвийг 76 хуваадаг, жалга довны үзлээсээ салаагүй гэх шүүмжлэл байсаар байх нь. Жижиг мажоритар системээр сонгууль явуулбал сонгогчийн санал гээгддэг сул тал бий. Эрх баригч нам 2016 онд 65 суудал авсан ч нийт сонгуулийн насны хүмүүсийн 42 хувийн саналыг авсан бэлэн жишээ ч байна.

ТОМСГОСОН ТОЙРОГ ХЭНД АШИГТАЙ ВЭ

УИХ өнгөрсөн хугацаанд долоон удаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дөрөв нь жижиг мажоритар, гурав нь томсгосон мажоритар /олон мандаттай/ тогтолцоо байв.

Томсгосон тойрог бол олон мандаттай учраас нэг намын нэр дэвшигчид багаараа биш өөр намын рейтинг өндөртэй улстөрчидтэй хамтарч “тоглолт” хийх, бие биетэйгээ өрсөлдөх сөрөг талтай. 2008 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахад Сүхбаатар дүүрэгт ийм тохиолдол гарч байсныг зарим хүн иш татдаг.

Уг нь Монгол Улс цаашид тогтвортой хөгжье гэвэл улс төрийн нам гэхээсээ илүүтэй нэр хүндтэй, тулхтай хүнээр төр төлүүлэх сонирхол ард түмэнд бий. Гэвч улс төрийн намаар дамжуулж, төрийн өндөр дээд албан тушаалд хүрдэг учраас бүтэхгүй санаа ч байж болох.

Өмнө н ь УИХ-ын сонгууль мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын, Ерөнхийлөгчийн сонгуулиуд тус тусдаа хуультай байсныг 2015 онд өөрчилж, бүх шатны сонгуулийг нэг хуулиар явуулахаар болсон юм. Одоо нэг хуулиар гурван өөр сонгууль явуулах ямар ч боломжгүй гэдэгт УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг санал нэгджээ. Ингээд Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутаг, нийслэлийн сонгуулийг тусдаа гурван хуулиар явуулахаар тохирсон байна.

Энэ талаар Сонгуулийн тухай хуулийг боловсруулж буй ажлын хэсгийн ахпагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Сонгууль явуулах болгондоо Сонгуулийн тухай хуулиа еөрчилж ирсэн байна. Энэ бусад улс оронд байдаггүй буруу жишиг.

Эрх баригч нам өөрт тохирсон буюу өерийнхөө ялах хувилбарыг хүчээр тулгадаг нөхцөл байдал үүсч ирсэн. Гашуун ч гэсэн бид ингэж ажиллаж иржээ. Өнгөрсөн хугацаанд бид сайн, муу янз бүрийн туршлага хуримтлуулсан. Сонгуулийн дараа сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөл үүсдэг. Гашуун сургамж гэвэл долдугаар сарын 1 -ний үйл явдал байна. Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилдөг байдлыг халъя гэж байгаа юм.

Мөн сонгуулийн тойргийг зохион байгуулахдаа нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзаж үзэхээр зохицуулж өгсөн. 2016 оны сонгуулийн тойргийг яаж зурсныг хүн болгон мэдэж байгаа. Зөвхөн өөрийнхөө нам, нэр дэвшигчийг ялуулахын тулд зурсан шүү дээ. Намын болон нэр дэвшигчийн санхүүжилтийн асуудал байна. Иргэдийн саналыг худалдаж авдаг.

Сонгогчдын саналд хөндлөнгөөс нөлөөлдөг байдлыг арилгах гээд Сонгуулийн тухай хуулиар зохицуулах олон зүйл бий” гэлээ.

Ийм байдлаар МАН ялагдсан тойргуудынхаа мандатыг хумьж, ялах магадлалтай хэсэгтээ тойрог нэмэхээр болжээ. Үүнээс гадна сонгуульд нэр дэвшигчид биелэгдэх боломжгүй худал амлалт, хөрөнгө оруулалт хийх нэрээр сонгогчдыг хуурч, мэхэлдэг. Дараа нь хэн ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийг хуульчлах, эзэн холбогдогчид нь хариуцлага үүрүүлэх заалт төсөлд тусгагдах ёстой.

Сонгуулийн хуулиа чамбай хийхгүй бол “цагаан сонголт” өгөх хүн ч гарах болно. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн үеэр иргэд эрхээ эдэлж, саналын хуудсаа бөглөлгүй уншуулсан буюу “Цагаан сонголт” хийсэн 100 орчим мянган хүн байсан юм.

Дээр нь шилжилт хөдөлгөөн буюу “царцаа”-ны асуудлыг ч шийдэх шаардлага бий. Өмнө нь жижиг тойрогт тухайн тойрогт байгаа сонгуулийн насны иргэдийнх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний шилжилт хөдөлгөөн хийгдэж байсан жишээ бий аж. Тэгэхээр энэ удаа шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх уян хатан зохицуулалт ч байх ёстой болж байна.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6