Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
ЭМЯ: Гадил жимс идсэн 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, нас барлаа гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Image
"42,031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил 82.4 хувьтай байна"
Image
“Хүчит Шонхор”-т үхрийн цул мах 12500 төгрөгт хүрснийг мэдсэн үү, Ч.Улаан сайд аа
Image
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Amsterdam & Partners LLP хуулийн фирм өмгөөлөхөөр болжээ
Image
Горхи-Тэрэлжийг талхалж буй “Resort World Terelj Hotel” цогцолбороос “хар тамхи” илэрчээ
Image
Худалдаа, олон нийтийн байгууллагуудад хяналт шалгалт хийж байна
Image
А.Энгүүн охинд амьдрал бэлэглэцгээе
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Бөргэ Брендийг хүлээн авч уулзлаа
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнөөдөр давж заалдана
Image
С.Чинзориг: Ирэх сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ
Image
ВИДЕО: Амгалангаас Таван шар хүртэл цахилгаан галт тэрэг явна
Image
Н.Цэрэнбат, Ж.Батбаясгалан нар 3,5 тэрбумын өртөгтэй угаар мэдрэгчийг хоёр сар АЛДАЖ авсан учир юу вэ
Image
Махны аж ахуйг хамтран хөгжүүлэхэд Казахстан улс хөрөнгө оруулах боломжтой гэв
Image
Монгол залуу Хятад эмэгтэйд тусалж буй бичлэг олны талархлыг хүлээж байна /бичлэг, ярилцлага/
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав
Image
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татжээ
Image
Чуулганаар найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
Image
Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
Image
ӨНӨӨДӨР: Авлигын индексийг танилцуулна
Image
Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
Image
ЦЕГ: Бусдаас авлига нэхсэн Б.Цогтбаяр хурандааг ажлаас нь чөлөөллөө
Image
Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ
Image
Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулахад дэмжлэг үзүүлэх гурван сая долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталлаа
Image
Хэнийг, хаана Элчин сайдаар томилохоор болов?
Image
Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмлээ
Image
Турк улс Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна
Image
Тэтгэвэр, тэтгэмжийг 8.8 хувиар нэмэв
Image
ӨДРИЙН ОНЦЛОХ: Нээлттэй захидал
Image
Б.Батцэцэгийг Италид, Ц.Цэнгэлийг Болгарт суух элчин сайдад дэмжжээ
Image
С.Эрдэнэ: УИХ-ын дэд хороодыг хуулийн дагуу ажиллахыг албан ёсоор шаардаж байна
Image
Айж, сандарсан Н.Номтойбаяр аргаа барахдаа сэтгүүлчийг цагдаад шалгуулна гэв үү?
Image
Ж.Батхуяг: Полиграффын дүгнэлтээр УИХ-ын нэр бүхий гишүүн сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан
Image
Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт холбогдолтой "13 секунд"-ийн бичлэг байгаа гэв
Image
Ц.Нямдорж Б.Нямтайширын гэр бүлд өрөө төлөв үү
Image
ТҮҮХЭН БАРИМТ: БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан бүх ард түмний САНАЛ АСУУЛГА
Image
Ч.Сайханбилэг түрүү булчирхайн хорт хавдраа эмчлүүлж байгаа юу?
Image
Н.Алтанхуягийн АШ намыг Дээд шүүх бүртгэхээс татгалзсан уу
Image
С.Эрдэнэ: АН-аас нэр дэвшинэ гэж өөрийгөө зарлах нь дүрмийн бус, байж болохгүй асуудал
Image
СТАТИСТИК: Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2,789 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна
Image
Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна
Image
Шударга байдлын үнэлгээгээр Гаалийн Ерөнхий Газар сүүл мушгилаа
Image
"The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээ
Image
“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт-II
Image
Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн
Image
ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
Image
П.Ганхүү: Тэтгэврийн зээлийг тэглэх бондыг “Эрдэнэс Монгол” гаргана
Image
Бид бэлэнчлэх сэтгэлгээ, 5, 10 төгрөгөөр өнөөдрийн өлөө дарж яг ийм л амьдралын хэв маягаар хэр удаан явах юм бэ?....
Image
Э.Бат-Үүлийг "ХОЁР САЯ" төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээв
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Цасан шуурга шуурна
Image
ЭНЭ САРЫН 10-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОГДОЖ ЭХЭЛНЭ
Image
23 настнуудын яг одоо мэдэх ёстой 23 чухал зүйл
Image
Тархи үхжүүлдэг бүтээгдэхүүнүүд
Image
Үүнийг хэрэглээд 50 настай эмэгтэй яг л 35-тай мэт харагддаг болсон
Image
ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ
Image
Шатахууны үнийн өсөлтийн тайлбар тун удахгүй гарна
Image
Цахилгааны хязгаарлалт хийнэ
Image
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН ТООГ ХЯЗГААРЛАЖ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ БОДЛОГО БАРИНА
Image
Хөхний толгой ил харагдсан хувцас моодонд орж байна
Image
НӨАТ-ын баримтын алдаагаа засвал 20 хувиа авна
Image
БЗД-ИЙН ЗАСАГ ДАРГААР Э.БАТ-АМГАЛАНГ ТОМИЛЖЭЭ
Image
Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
Image
О.Долгорсүрэн : Эрүүл аргаар 15 кг хасч чадлаа маш амархан мөн богино хугацаа л орсон…
Image
ЯПОНЫ БАНКУУД ХЯМРАЛД БЭЛТГЭЖ БАЙНА
Image
Харгис зан үйл бүхий Ашура ёслол шүүмжлэл дагуулж байна
Image
Н.Ууганбаяр: Энхийг сахиулагчид эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг илүүтэй ойлгож, мэдэрдэг
Image
ЖҮДО ДАШТ2019: М.УРАНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
А.Ариунзаяа: Худлаа тооны уршгаар алдаатай бодлого гарна
Image
Монголд 16 жил ХАРЛАСАН хятад иргэнийг барилаа
Image
“УБТЗ” ХНН МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГЫН БОЛЧИМГҮЙ ҮЙЛДЛИЙГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ
Image
"Чингис хаан" одонг ЕСӨН ЦЭН алттай тэнцэх хэмжээний МӨНГӨН ШАГНАЛ дагадаг
Image
ЕБ-ийн сургуулийн сурагчдийн амаралтийг сунгахаар болжээ
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Пүрэвсүрэн нөхрөө сольжээ
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
Image
Хятад иргэд ЭСЯ-ныхаа мэдээллийн самбарыг хагалжээ
Image
Клозе дэлхийн аваргын сугалааг явуулна
Image
Сумогийн хатуу ёс жаяг хүний аминд хүрэх дөхлөө
Image
Ш.Лхагвасүрэн: Монголд “Флакка” хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол гарсан
Image
ХҮН ҮХЭХИЙНХЭЭ ӨМНӨ ЮУ МЭДЭРДЭГ ВЭ?
Image
Image

Иргэний үнэмлэхийг шинэчилж, регистрийн дугааргүй болно

Монголчууд цахим үнэмлэхийг хэрэглээндээ нэвтрүүлээд долоон жил гаруй хугацаа өнгөрч байна. Анх 2012 онд бүх хүний иргэний үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлснээс хойш өдгөө 2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй. Гэвч цахим үнэмлэхтэй болсон ч төрийн байгууллагын хүнд суртал арилаагүй, цахим үнэмлэхний ашиг тус гардаггүй гэх шүүмжлэл иргэдийн дунд бий. Цахим үнэмлэхтэй ч гэрлэлтээ бүртгүүлэх гэж буй хосоос лавлагаа шаардаж ТҮЦ машин руу гүйлгэх, хорооны тодорхойлолтыг ч бас ТҮЦ машинаас авахыг шаардах, иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах гэх мэт асуудал бидний өдөр тутмын амьдралд тохиолддог. Энэ мэтчилэн олон шалтгаанаар зарим нь цахим үнэмлэхээ ашиглаад олон жил болсон ч ач холбогдлыг нь мэдээгүй байх тохиолдол цөөнгүй. Уг нь одоо ашиглаж буй иргэний үнэмлэхний чипэн дээр овог нэр, төрсөн он сар өдөр, газар, хурууны хээ, зураг гэх мэт 10 гаруй мэдээлэл бий. Тиймээс заавал нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр чипэн дээрх мэдээллийг харах боломжтой гэсэн үг. Тэгвэл дахин иргэний үнэмлэхний загварыг шинэчлэх тухай асуудал  яригдаж байна.

Тодруулбал, Улсын бүртгэлийн багц хуулийн хүрээнд 20 гаруй бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээд хийгдэж буй уг шинэчлэлээр регистрийн дугааргүй болох юм. 

Ирэх оноос хэрэгжих уг шинэчлэлтийн асуудал хүмүүсийн дунд багагүй эргэлзээ төрүүлж, шүүмжлэл дагуулах болов. Ялангуяа регистрийн дугааргүй болох асуудал иргэдийг гайхшируулж буй. Тэгвэл энэ нь иргэний үнэмлэхний загварыг шинэчлэхдээ регистрийн дугаарыг иргэний үнэмлэхний чипэн дотор шивдэг болж, улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил гаргахаар төлөвлөснийг хэлж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр иргэний үнэмлэхний шинэчлэлийг улс төртэй холбох хүмүүс цөөнгүй байна. Ирэх онд болох сонгуультай давхцан иргэний бүртгэлтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Энэхүү шинэчлэлт нь 2020 оны сонгуультай  огт холбоогүй,  УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас дараах тайлбарыг өгч байгаа юм.

Иргэний үнэмлэхийн загварыг шинэчилж, регистрийн дугааргүй болгох асуудлаар УБЕГ-ын дарга Б. Баасандоржоос тодрууллаа.

-Цахим үнэмлэхнийхээ давуу талыг үзэж амжаагүй байтал дахин шинэчлэх тухай ярьж байна.  Иргэдийн зүгээс удахгүй болох сонгуультай холбож шүүмжлэх болов. Ямар учраас шинэчилж, өөрчилж байна вэ?

– УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө энэ ажлыг хийхгүй. Энэ нь сонгуультай ямар ч холбоогүй. УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг баталсан. Шинэчилсэн хуулийг мөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн дагуу иргэний үнэмлэхний загварыг шинэчилж батлах ёстой болж, ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа. Мөн эдгээр багц хуульд иргэний ямар мэдээлэл нээлттэй, хязгаартай, хаалттай байхыг тусгаж өгсөн. Иргэний үнэмлэх дээр бичсэн гэрийн хаяг болон регистрийн дугаар нь хязгаартай мэдээлэл. Тухайлбал, иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаараар иргэн хаана төрсөн, хэдэн настай, эрэгтэй, эмэгтэй юу гэдгийг хүртэл мэдэж болдог. Тэгэхээр бид эдгээр мэдээллийг агуулдаг регистрийн дугаарыг иргэний үнэмлэхний чипэн дотор шивдэг болохоор тогтсонХарин иргэний үнэмлэхний загварыг шинэчлэхдээ улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил гаргана.

Одоо бидний хэрэглэж буй үнэмлэх дотор 12 оронтой дугаар бий. Тиймээс энэ дугаарыг хэрэглээнд оруулахаар болсон. Энэ дугаарт зөвхөн иргэний үнэмлэхийн дугаар биш тухайн иргэнтэй холбоотой бүх мэдээллийг оруулах юм.

-Тухайлбал, ямар мэдээллийг багтаах вэ. Иргэдэд ямар давуу тал бий болно гэж харж байна?

-Монгол Улсын нэг иргэнд арав гаруй бичиг баримт байдаг. Тухайлбал, эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар төлөгчийн дэвтэр, жолооны үнэмлэх гэх мэт маш олон бичиг баримт, дугаар бий. Тиймээс “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд дээрх бичиг баримтын мэдээллийг 12 оронтой дугаарт оруулж өгөх юм. Ингэснээр иргэн тухайн дугаараа хэлээд төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авах боломжтой. Олон улсад яг ийм жишгийг нэвтрүүлж, хэрэгжүүлдэг. Мэдээллийн технологи дэлхийд хурдацтайгаар хөгжиж буй энэ цагт улсын бүртгэлийн системийг ухаалаг систем рүү шилжүүлэх цаг болсон.

-Нэг иргэнд байгаа арав гаруй бичиг баримтыг олгохгүйгээр мэдээллийг нь тухайн 12 оронтой тоонд оруулна гэсэн үг үү?

-Тухайн бичиг баримт бүгд дугаартай. Тиймээс тус бүртээ дугаартай, бичиг баримт олгохгүйгээр иргэний үнэмлэх дэх 12 оронтой тоонд мэдээлийг нь оруулдаг болох юм. Жишээлбэл, эрүүл мэнд, татвар, халамжийн гэх зэрэг төрийн байгууллагууд холбоотой мэдээллээ түүнд орууна гэсэн үг. Иргэн татвартай холбоотой мэдээлэл авахаар бол тухайн байгууллагад хандаад 12 оронтой тоогоороо үйлчлүүлэх боломжтой болно. “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд ухаалаг иргэний үнэмлэхэд суурилж, бүх салбарын мэдээллийг багтаахаар зорьж байна. Ингэснээр иргэд олон бичиг баримт авч явах шаардлагагүй болно.

-Одоо хэрэглэж буй иргэний үнэмлэхээ яах вэ. Бүх хүний иргэний үнэмлэхийг солих уу.?

-Бүгдийг нь солихгүй.

Одоо хэрэглэж буй иргэний үнэмлэх хүчинтэй хэвээрээ байна. Харин анх удаа шинээр иргэний үнэмлэх авч буй 16, солиулж буй 25, 45 насны болон хаясан, гээсэн хүмүүст шинэчилсэн загвартай үнэмлэхийг олгоно.

Ямар нэгэн бичиг баримтын загварыг шинэчлэхэд тухайн үед хэрэглэж буй бичиг баримт хүчинтэй хэвээрээ байдаг. Тухайлбал, жолооны хуучин үнэмлэх одоо ч гэсэн хүчинтэй. Шинээр авч буй хүмүүст нь жолооны шинэ үнэмлэх олгодог шүү дээ. Яг үүнтэй адил одоо хэрэглэж буй болон цаашид шинээр олгох иргэний үнэмлэх хоёулаа хүчинтэй байна. Гэхдээ өөрийн хүсэлтээр иргэний үнэмлэхээ шинэчилсэн загвараар солиулж болно.

-Иргэний үнэмлэхний загварыг шинэчлэх ажлыг яг хэзээ эхлүүлэх вэ?

–  2020 оны сонгуулийн дараа ирэх оны арваннэгдүгээр сард хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Анх удаа иргэний үнэмлэх авч буй болон солиулж буй хүмүүс шинэчилсэн загвартай үнэмлэх авахдаа одоогийн тогтоосон үнэ дээр нэмж мөнгө төлөх үү?

-Иргэний үнэмлэхийн үнэ нэмэгдэхгүй. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн иргэн 18300 төгрөг төлж анх удаа авдаг. Энэ үнээр л олгоно. Солиулж буй тохиолдолд ч мөн адил. Тиймээс энэ ажлыг хийхэд ямар ч нэмэлт төсөв мөнгө шаардлагагүй.

-Жилд хэчнээн иргэн үнэмлэхээ шинээр авч, солиулж байна?

-Жилд дунджаар 250 мянган иргэн үнэмлэх авдаг. Үүнээс 100-110 мянга нь иргэний үнэмлэхийнхээ хүчтэй байдлыг алдагдуулсан буюу хаяж, гээсэн байдаг. Энэ тохиолдолд мөн адил 18.300 төгрөг төлөхөөс гадна торгууль төлдөг.  Иргэний үнэмлэх мөнгөн дэвсгэрттэй адил үнэт цаас учраас хаяж, үргэдүүлэхгүй байх талаар хуульд тусгаж, иргэнийг үүрэгжүүлсэн байдаг. Тиймээс хаяж, гээсэн тохиолдолд 30 мянган төгрөгийн торгууль төлж, дахин авдаг.

-Бидний одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэх дотор 12 оронтой дугаар байдаг юм байна. Үүнийг ашиглаж, төрийн үйлчилгээг авах боломжтой юу?

Монгол Улсын 2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй. Эдгээр үнэмлэх дотор тухайн 12 оронтой тоо байгаа ч хэрэглээнд нэвтрүүлээгүй. Тиймээс үүнийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ёстой. Одоо бид татварын байгууллагатай хамтарч ажиллан хамгийн түрүүнд энэ төрлийн үйлчилгээг иргэний үнэмлэхээр авдаг болгох гэж байна.

Цахим үнэмлэх ямар давуу талтайг харуулж, жинхэнэ утгаар нь ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Үүнийг эхлүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Цахим засаглал буюу е-Монголиа хөтөлбөртэй нягт холбоотой.

-Цахим иргэний үнэмлэх гэдэг ч үүнийг нотариатаар батлуулахыг шаарддаг тохиолдол гардаг. Энэ асуудлыг шинэчилсэн иргэний үнэмлэх шийдвэрлэх үү?  

-Төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авахад иргэний үнэмлэхийг заавал нотариатаар батлуулах шаардлагагүй. Улсын бүртгэлийн багц хуулийн үзэл баримтлалын дагуу төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэхгүй гэдэг зарчмаар цахим үйлчилгээний хэрэглээгээ илүү нэмж байгаа.  Харин зарим хувийн хэвшил, банк зэрэг нь ТҮЦ машинаас авсан лавлагааг хүлээн зөвшөөрдөггүй тохиолдол гардаг. Тиймээс энэ талын зохицуулалтыг холбогдох хуульд бас хийж өгөх нь зүйтэй. Монгол Улсын Засгийн газар мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжилд өндөр ач холбогдол өгч олон чухал шинэлэг зорилтуудыг дэвшүүлсэн. Үүний нэг жишээ бол “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

-“Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрт ямар зорилт тусгасан бэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улсын бүртгэлд ямар ахиц дэвшил гарах вэ?

-“Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан. Хөтөлбөрт бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн төрийн ой санамж болох улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох зэрэг зорилтыг тусгасан.

Өнгөрсөн оноос УБЕГ-ын 23 төрлийн үйлчилгээг "burtgel.mn" цахим хаягаар үнэ төлбөргүй авах системийг нэвтрүүлээд байгаа. Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээллийг цахим санд нээлттэй байршуулан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангасан.

Мөн энэ оны эхнээс иргэний үнэмлэхийг онлайн системээр захиалдаг болгосон. Ингэснээр 1100 гаруй иргэн иргэний үнэмлэхээ онлайнаар аваад байна гэлээ.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд хийсэн анализ, мониторингийн судалгаанаас харахад төрийн нийт үйлчилгээний 60-70 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ байна гэх дүгнэлт гарчээ. Тиймээс төрийн байгууллагуудыг цахимжуулах шаардлагатай гэж үзсэн байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийн зорилтод 2030 он гэхэд төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн байна гэж үзэж байгаа юм. Ямартай ч цахим үнэмлэхний загварыг шинэчилснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртох нь. Ингэснээр иргэд ухаалаг цахим үнэмлэхийнхээ ид шидийг үзэх бололтой.

Б.ЦЭЦЭГ

Эх сурвалж: news.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6