Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Image
ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
Image
Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
Image
ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
Image
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
Image
Битүүлэх ёсон
Image
"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Image
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
Image
Сурвалжилга: Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал юм уу
Image
Токио 2020-ийн сайн дурынхны сургалтыг хойшлуулжээ
Image
Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ
Image
НОК: Нийтийн тээврийн үйлчилгээг цагаан сарын өдрүүдэд бүрэн зогсооно
Image
БНСУ-д халдвар авсан хүний тоо 433 болжээ
Image
ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
Image
Гараа хэзээ угаах вэ
Image
Ханхөхийн нурууны зэрлэг амьтдад давс, хужир тавьж өгчээ
Image
Одой хэмээн дээрэлхүүлдэг 9 настай хүүгийн бичлэг цахим орчныг шуугиулж байна
Image
БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа
Image
ЕХ олон жилийн төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй
Image
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь
Image
ОБЕГ-ын шинжээчид Буянт-Ухаа нисэх буудлын эрсдэлийн зэргийг тогтоож байна
Image
Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
Image
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
Image
Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
Image
Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
Image
Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
Image
“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Image
НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
Image
Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
Image
"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
Image
Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
Image
Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
Image
Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
Image
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
Image
Цагаан сарын мэндчилгээ үгс
Image
БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
Image
Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
Image
В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
Image
Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
Image
Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
Image
Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
Image
Төв аймагт нэр дэвших горилогчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхэлжээ.
Image
ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
Image
Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
Image
Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
Image
Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
Image
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
Бөхийн шүлгээр бөгсөө арч
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Хураамжаа таван жил төлөөд тэтгэвэр авч эхлэх боломжтой боллоо
Image
Баярын өдрүүдэд 82 чиглэлд 654 автобус үйлчилнэ
Image
ШУДАРГА ДҮРТ, УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН СЭМХЭН "КАЗИНО" ОРДОГ БОЛОЛТОЙ
Image
ЖҮЖИГЧИН С.ӨЛЗИЙХҮҮГИЙН ОХИН Х.БАЯРМААГИЙН ХИЙМЭЛ ТӨРХ ОЛНЫГ ГАЙХШРУУЛАВ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
Д.БАЯРМАА: АЖИЛ ХАЙЖ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН ТОО ЭНЭ ЖИЛ БУУРСАН
Image
Хятадад дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч нээгдэв
Image
Ж.БАТЗАНДАНГИЙН ТӨРСӨН АХ, ДЭД КОНСУЛ Ж.БААТАРЧУЛУУН АВТОМАШИНТАЙ ОСОЛДЖЭЭ
Image
Хадгаламж өсч 9 их наяд төгрөгт хүрчээ
Image
ТООСЖИЛТЫГ БАРЬЦАЛДУУЛАН ДАРАХ БОЛОМЖ БАЙНА
Image
З ДУГААР САРЫН 12 БУЮУ ДАВАА ГАРАГААСЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ЭХЭЛНЭ
Image
Царай муутай ч дур булаам харагдах аргууд ??
Image
АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 52 босогчийг устгажээ
Image
БОКСЧИН Б.ЧИНЗОРИГ АЗИЙН НААДМЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ МАРГААШ ТОГЛОНО
Image
ИТХ-ЫН ХУРАЛДААН 100 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ
Image
АНУ-ын нисдэг тэрэгний цонх сургуулийн дээрээс унажээ
Image
Сингапур улсад зорчихгүй байхыг анхаарууллаа
Image
Ааваа уучлаарай... /Өгүүллэг/
Image
ХӨХ ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖ, ТОХИЖИЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 152 ХОРООНД “СОЁЛЫН ЭЛЧ” АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ТАМХИНЫ ИМПОРТЫН ТАТВАР, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР БА ХУУЛЬ БУС ТАМХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ СЭДЭВТ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ
Image
Хүй долоон худгийг аялал жуулчлалын төв болгоно
Image
ГЭРЭЭСЭЭ ЗУГТАН АМЬД ГАРСАН ОХИН ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ ЭХЭЛЖЭЭ
Image
Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна
Image
"ОННЦ ДҮМД" цувралаас таны анзаараагүй байж болох 15 "нууц дүрслэл"
Image
ӨСВӨРИЙН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД Ц.МӨНХБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ
Image
ӨӨРИЙГӨӨ БООМИЛЖ, АМИА ХОРЛОСОН ХЭРЭГ ГАРЧЭЭ
Image
Хөл бөмбөгчин залуу руу матар дайрч аминд нь хүрчээ
Image
“ЦУСАА БЭЛЭГЛЭЕ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
Сирийн газрын тос олборлох салбарыг устгахаа зогсоохыг шаардав
Image
Image

Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Орон нутагт өвөлжилт ямархуу байгаа, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцож ЗГХЭГ-ын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайдын 52 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн боловсруулж дуусгасан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү бодлогын баримт бичгийг энэ сарын 03-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгсөн бөгөөд 01 дүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар болсон билээ. Бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид гээд  нийт 1500 гаруй хүнийг 8 чиглэлээр хамруулж, 8 сарын турш хамтарч ажилласан.

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулахдаа 1992 оноос хойшхи 30 орчим жилийн Монгол улсын хөгжлийн явцыг давхар дүгнэсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр онцолсон. Энэ хугацаанд Монгол улс урт, дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулж, үйл ажиллагаандаа тусгасан байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байжээ. Ардчиллын олон чухал үзүүлэлтүүд нутагшсан зэрэг эерэг үр дүн олон байгаа ч баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол улсын нэгдмэл үнэт зүйлст эрсдэл учирч, хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарсан байгаа нь бид “ХҮН”-ээ өнгөрсөн 30 жил орхигдуулсантай холбоотой. Тиймээс 2050 он хүртэлх дараагийн 30 жилийн хөгжлийн бодлогодоо үүнийг чухалчилж тусгайлсан бүлэг болгож оруулсан гэх зэргээр төслийг дэлгэрэнгүй танилцуулав. 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр “Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” алсын харааг дэвшүүлжээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн зөвхөн “Бүсчилсэн хөгжил” гэсэн 8 дахь зорилтыг боловсруулахын тулд аймаг, орон нутгийн санал болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ талаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд зэрэгт үндэслэн Үндэсний хөгжлийн газар, бүс нутгийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач зэрэг 500 орчим хүнийг хамруулсан байна. Үүний үр дүнд Монгол улс цаашид 6 макро бүстэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийг Зүүн, Говийн, Алтайн, Баруун, Хангайн, Улаанбаатарын гэсэн 6 бүсэд хуваан тусгасан байна.

Одоо энэхүү “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа учир аймаг, нийслэлийн удирдлагууд сайтар танилцаж, өөр өөрсдийн орон нутгийн онцлог, тэнд амьдарч байгаа иргэдийнхээ санаа, бодлыг сайтар тусгуулах шаардлагатай гэдгийг ч тодотгов. Мөн аймаг бүр алсын хараагаа тодорхойлж, нутаг, нутгийн онцлог, хөгжиж болох шийдлүүдээ оновчтой гаргаж ирэх нь чухал гэдгийг аймаг, нийслэлийн удирдлагуудад чиглэл болголоо. Хамгийн гол нь хөгжлийн бодлогын цөм нь “Монгол хүн” байж хөгжлийн бодлогын зорилго бүр нь Монгол хүний сайн, сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэх ёстойг онцолсон. Ялангуяа урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд тусгагдсан байгаа “Бүсчилсэн хөгжил”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга” гэсэн зорилтуудад аймгийн дарга нар онцгой анхаарч, санал, шүүмжлэлээ заавал ирүүлэхийг үүрэг болгосон юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Одоогийн байдлаар 14 аймаг энэхүү бодлогын баримт бичигт тусгуулах саналаа албан бичгээр ирүүлсэн байна. Аймаг, сум бүр өөр өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талтай байдаг. Түүн дээрээ тулгуурлаж л хөгжлөө тодорхойлох ёстой. Мөнгө, эдийн засаг гэж бид 30 жил явсан. Харамсалтай нь энэ хугацаанд хүнээ орхигдуулсан. Өнөөдөр манай улсын хүн амын 30 хувь нь ядуу байна. Тийм учраас аль нэг нам гэлгүйгээр бид нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэх цаг болжээ. “Монгол улс” гэсэн нэг л завин дээр хамт яваа гэдгээ байнга санаж, ирэх 30 жилээ одооноос тодорхойлох ёстой. “Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй” гэдэг үгийг хаана, хаанаа сайтар ойлгож, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахгүй бол өнөөдрийн Монголыг дэлхий мэдэхгүй байна.  Зөвхөн Чингис хаанаар төсөөлөх төдийхөн байгаа нь өнөөг хүртэл  тодорхой бодлогогүй, зорилгогүй, нэгдмэл байж чадаагүй бидний л буруу. Өнөөдрийн бид 2050 он гэхэд байх үгүй нь хамаагүй. Бидний үр хүүхэд тэр үед энэ улсад амьдарна, Монгол улс, үндэстэн оршин тогтнох ёстой шүү дээ. Бид зөвхөн өнөөдрөө харж амьдармааргүй байна. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн утга учир ч үүнд чиглэж байгаа. Энэ бол цоо шинэ зүйл биш. Өнгөрснөө дүгнэж, түүндээ суурилж салбар салбарын алдаа, оноог тал талаас ярилцаж, ирээдүйн алсын хараа,  зорилтоо тодорхойлсон төлөвлөлт юм. Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно.” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6