Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Image
ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
Image
Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
Image
ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
Image
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
Image
Битүүлэх ёсон
Image
"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Image
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
Image
Сурвалжилга: Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал юм уу
Image
Токио 2020-ийн сайн дурынхны сургалтыг хойшлуулжээ
Image
Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ
Image
НОК: Нийтийн тээврийн үйлчилгээг цагаан сарын өдрүүдэд бүрэн зогсооно
Image
БНСУ-д халдвар авсан хүний тоо 433 болжээ
Image
ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
Image
Гараа хэзээ угаах вэ
Image
Ханхөхийн нурууны зэрлэг амьтдад давс, хужир тавьж өгчээ
Image
Одой хэмээн дээрэлхүүлдэг 9 настай хүүгийн бичлэг цахим орчныг шуугиулж байна
Image
БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа
Image
ЕХ олон жилийн төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй
Image
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь
Image
ОБЕГ-ын шинжээчид Буянт-Ухаа нисэх буудлын эрсдэлийн зэргийг тогтоож байна
Image
Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
Image
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
Image
Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
Image
Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
Image
Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
Image
“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Image
НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
Image
Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
Image
"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
Image
Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
Image
Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
Image
Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
Image
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
Image
Цагаан сарын мэндчилгээ үгс
Image
БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
Image
Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
Image
В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
Image
Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
Image
Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
Image
Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
Image
Төв аймагт нэр дэвших горилогчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхэлжээ.
Image
ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
Image
Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
Image
Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
Image
Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
Image
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
Бөхийн шүлгээр бөгсөө арч
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Пүрэвсүрэн нөхрөө сольжээ
Image
Т.МӨНХЗУЛ АНХ УДААГАА АЗИЙН АШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
Д.ТРАМП ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЖЕФФ СЕШНСИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Image
НИЙТ НУТГИЙН 50 ОРЧИМ ХУВЬД ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТЖЭЭ
Image
ХОТЫН ДАРГА НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Image
БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ТӨӨРҮҮЛЖ ОСОЛДУУЛАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЭВ
Image
ХУДАЛДААНЫ ТӨВД ГАЛ ГАРСНЫ УЛМААС ОЛОН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ТҮҮХ, УЛАМЖЛАЛЫГ ТАНИУЛАХ “ТАЛЫН ТҮМЭН АДУУ”-НЫ БАЯР 5 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО
Image
Ш.РАДНААСЭД МХЕГ-ЫН АЖИЛТНУУДААР АВЛИГАЛ АВАХУУЛДАГ БАЙСАН...
Image
Э.Алтаннамарт шүүгч С.Ононбат продакшныхаа АРТИСТ болох санал тавьжээ
Image
НАТО 2009 оноос хойш батлан хамгаалахын зардлаа анх удаа нэмэгдүүлэв
Image
Обама Ардчилсан намынхныг Бүгд найрамдахчуудын эсрэг хүчтэй зогсож, тэмцэхийг уриаллаа
Image
С.АМАРСАЙХАН ДАХИН ДЭВШИЖ ДАЛААРАА ТАВИУЛАХ УУ?
Image
Дуучин Л.Насанбуян цалингаа нэмүүлэхийг шаарджээ
Image
КАНАД УЛСТАЙ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЛБАРТ ХАМТРАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Image
Өрх толгойлсон эцэг эхчүүдийн тэтгэмжийг хэлэлцэнэ
Image
СЭТГЭГДЭЛ: Бие засах газаргүй “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”
Image
Иранд С-300 цогцолбор нийлүүлж байгаад АНУ түгшиж байна
Image
НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яаманд шилжүүлжээ
Image
С.Зоригт гоо сайхны хагалгаанд орсноо нууж амьдардаг уу
Image
СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “DISCOVER MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
ДУУЧИН УКАГИЙН НУУЦЛАГ НӨХӨР UB COMEDY ШОУН ДЭЭР ИЛ ГАРЛАА…
Image
“Говийн гайхамшигт 6” Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдана
Image
Хийлч Дээгий : Марк сая доллартай юм шиг амьдрах ухааныг эзэмшсэн хүн
Image
МОНГОЛЫН УРДАА БАРЬДАГ МОДЕЛИУД “ХАВТГАЙ” ГЭЖ ГОЛОГДОВ УУ
Image
МОНГОЛД БИТКОЙНЫ АРИЛЖАА 1500 ХҮНТЭЙГЭЭР ЭХЭЛСЭН
Image
БИЧИЛ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ОРОН НУТГИЙН ХЭРЭГЦЭЭНД ГАЗАР ОЛГОВ
Image
АЛДАРТ ХӨГЖИМЧИН, ДИЖЕЙ АВИЧИ 28 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
Image
МАН-ЫН БАГА ХУРЛААР НАМЫН ДАРГАА БАНГАДАХ УУ?
Image
ЯПОН ЦЭРГИЙН БАЙНГЫН БААЗЫГ ЖИБУТИД БАЙГУУЛНА
Image
Image

Цагаан сард зориулж шинэ дэвсгэрт үйлдвэрлэж байгаагүй

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50 төгрөг, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаж эхэлжээ. Уг асуудлаар Монголбанкны  Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодрууллаа.

-50 төгрөг болон 20000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг дахин шинэчлэх болсон шаардлага, үндэслэл нь юу вэ?

-Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх гэсэн үндсэн үүргийг хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг зогсоох, түүнтэй тэмцэх тал дээр мөн анхаарч ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үүрэг, зорилтын  хүрээнд ажилласан бөгөөд Монголбанкин дахь 50 төгрөг болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдийн нөөц  дуусах шатанд орсон байсан тул нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон. Нэгэнт шинээр нөөц бүрдүүлж  байгаа тул нэгмөсөн найдвартай байдлыг нь хангахуйцаар сайжруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Бид олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий элементүүдийг оруулан сайжруулж, шинэчиллээ. Жишээ нь, хуурамчаар үйлдсэн тэмдэгтээс төвөггүй ялгаж таних боломжтой хамгаалалтын элементүүд болох микро оптик хөдөлгөөнт гадаргуутай тууз, 3-н хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулсан хамгаалалтын цоо шинэ элемент агуулснаараа онцлог. Эдгээр хамгаалалтын шинэ таних тэмдгүүдийг оруулж өгснөөр монгол төгрөг хуурамчаар үйлдэгдэхээс найдвартай хамгаалагдаж, иргэд жинхэнэ мөнгөн дэвсгэртийг хялбархан таних боломжтой болж байгаа юм.

-Тэгэхээр эдгээр мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаар хийх магадлал өндөртэй учраас хамгаалалтыг дахин сайжруулж байна гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын хэмжээнд нийт илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртүүдийн дийлэнх нь 20000 төгрөгийн дэвсгэртийг дурайлган хийсэн байдаг. Манай улсын хувьд нийт илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртийн 90 гаруй хувь нь 2006 оны 20000 төгрөг байна. Учир нь анхны дэвсгэрт дээрх хамгаалалтын элемент тааруу, сул байдгаас үүдэн дөхүүлэн дуурайлгаж хийхээр оролддог байна. Тиймээс 2009 онд сайжруулсан ч 2006 онд хэвлэгдсэн нь гүйлгээнд ашиглагдсаар л байгаа. Харин 2019 онд үйлдвэрлэж, одоо гүйлгээнд нэвтрүүлж байгаа 20000 төгрөгийн дэвсгэртийг дуурайх боломжгүйгээр ил хамгаалалтын элементүүдийг илүү нарийвчлан сайжруулж өгсөн.  Иймээс 2006 оны 20000 төгрөгийг хуурамчаар үйлдэж буй явдлыг зогсоох, сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс гүйлгээнээс татан, төлбөр тооцоонд ашиглахгүй байх, улмаар 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд татаж дуусгасан байх Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гараад байна. Энэ хугацаанд иргэдийн гар дээр байгаа 2006 оны 20000-ын жинхэнэ дэвсгэртийг банкууд дээр болон Монголбанкин дээр шинэ дэвсгэртээр сольж өгөх ажил хийгдэнэ.

-Эхний ээлжинд хэчнээн төгрөгтэй тэнцэх хэмжээний 50 төгрөг болон 20000 төгрөгийн дэвсгэртийг шинээр хэвлэх вэ.  Одоо зах зээлд эргэлдэж байгаа хуучин 50 болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг эргүүлэн татах юм уу?

Тухайн мөнгөн дэвсгэртийн Монголбанкин дахь нөөц дуусч байгаа тохиолдолд дахин үйлдвэрлэх шаардлага бий болдог. Мөнгөн тэмдэгт бүр өөрийн насжилт, илэгдэх хугацаатай. Зарим мөнгөн тэмдэгт илүү урт насжилттай байдаг бол зарим нь иргэдийн хайхрамжгүй эсвэл хэт их хэрэглээнээс болж богино хугацаанд гэмтэж мууддаг. Шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахын хувьд зөвхөн банкуудаас гаргасан захиалгын тоо хэмжээгээр гаргадаг тул эргэлддэг хэмжээндээ хэвээр байна гэсэн үг. Аливаа улсын төв банк мөнгөн тэмдэгтийн нөөцөө бүрдүүлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний хүрээнд л хийгдэж байгаа ажил юм.

Гүйлгээнээс зөвхөн 2006 онд үйлдвэрлэсэн 20000 төгрөгийн дэвсгэртийг л татна. Бусад дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр хэрэглэгдэнэ.   

-Цагаан сараар бусад мөнгөн тэмдэгтээс сонгож, шинэ мөнгө хэвлэх үү?

-Цагаан сард зориулж шинэ дэвсгэрт үйлдвэрлэдэггүй. Аль нэг дэвсгэртийн нөөц бий болгох нь олон шат дамжлагатай, шийдвэр гаргалтын хувьд ч олон процедур дамжиж байж хийгддэг тул урт хугацаа шаардсан ажил байдаг. Тийм амар богино хугацаанд хийчихдэггүй, ялангуяа шинэчлэн сайжруулж буй тохиолдолд 2-3 жил шаардагддаг.      

Цагаан сарын баяраар иргэд данснаасаа бэлэн мөнгө ихээр авах, хуучин дэвсгэртээ шинээр солих эрэлт маш их өсдөг. Үүнээс үүдэн банкууд Монголбанкнаас зузаатгалдаа шинэ мөнгөн дэвсгэрт ихээр авдаг түүнийгээ иргэдэд тухайн баярт зориулж олгодог үзэгдэл нь шинэ мөнгө үйлдвэрлэдэг гэсэн буруу ойлголт төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Цагаан сарын баярын дараа эдгээр бэлэн мөнгө банкуудад буцан орж ирдэг бөгөөд банкууд түүнийг Монголбанкинд эргэж тушааснаар бүх зүйл эргээд хэвийн байдалдаа ордог нь жил бүр тохиолддог хэвшмэл үзэгдэл болсон. Угтаа бол энэ үзэгдлийн мөн чанар нь Цагаан сарын баярт зориулж шинээр мөнгө хэвлэж буй явдал огт биш юм.   

-Монголбанк 50000-тын мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гэсэн яриа гардаг. Ийм боломжтой юу?

-Тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, онцлогоос хамаарч өөр өөр төрлийн материал, нэрлэсэн үнэ бүхий мөнгөн тэмдэгтийг дэлхийн олон улс орнууд гаргадаг. Төлбөр тооцоонд ашиглагдаж байгаа мөнгөн дэвсгэрт бүрийн нэрлэсэн үнэ болон тэдгээрийн бүтэц нь эдийн засгийн нөхцөл байдал, зах зээл дээрх бараа, үйлчилгээний үнийн түвшинд хэр нийцтэй, зохистой байна вэ гэдгээс хамаардаг тул дэвсгэртүүдийн бүтцийг өөрчлөх боломжтой. Гэхдээ одоогоор ийм асуудал тавигдаагүй байна.          

-Монголбанк мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалалтыг сайжруулах нэрийн дор зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх гэж байна гэсэн хардлага байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Мөнгөн дэвсгэртийг шинэчлэн сайжруулж гүйлгээнд гаргах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс огт өөр. Монголбанк арилжааны банкуудаас ирсэн хүсэлтийн дагуу зузаатгалыг хийдэг. Ингэхдээ банкууд Монголбанк дахь өөрийн харилцах дансанд байгаа мөнгөний хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ямар дэвсгэртээр, хэдий хэмжээний бэлэн мөнгө авах шийдвэрээ өөрсдөө гаргадаг. Шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг ч мөн адил энэ зарчмаар банкуудаас хүсэлт ирэх тохиолдолд л гүйлгээнд гаргадаг тул их хэмжээгээр мөнгө нийлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд энэ нь хий хоосон хардлага юм.    

Түүнчлэн ийм замаар мөнгө нийлүүлэх гэж байна гэж хардаж байгаа бол сарын статистик үзүүлэлтээс мөнгөний нийлүүлэлтийн бүтцийг харах хэрэгтэй. Түүн дотор “гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө” гэдэг үзүүлэлт сар бүрээр байж байгаа. Тэрхүү үзүүлэлтийн сар бүрийн өөрчлөлтийг хараад байвал Төв банк бэлэн мөнгө их хэмжээгээр гаргаж уу, үгүй юү гэдэг нь тов тодорхой харагдана.  

Тиймээс дахин хэлэхэд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн дэвсгэртүүдийг шинэчлэн сайжруулж байгаа нь аль ч улсын Төв банкны хийдэг л ажил. Бид олон улсын төвшинд хэрэглэгдэж байгаа технологийн талаар судалгаа хийж, мөнгөн тэмдэгтүүдийнхээ эдэлгээ даах чанар, хуурамчаар хийгдэхээс хамгаалагдсан найдвартай байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  

-Цаашид бусад мөнгөн тэмдэгтийн хамгаалалтыг сайжруулж, шинэчлэх үү?

-Монголбанк энэ ажлаа үргэлжлүүлэн хийж байна. 2018 онд 5000 төгрөгийн хамгаалалтын элементийг мөн л сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан шинэчлэн сайжруулж гүйлгээнд нэвтрүүлсэн. Үүний үргэлжлэл 50, 20000 төгрөгийн дэвсгэртэд хийгдлээ.

-Шинээр мөнгө гаргаж байгаатай холбоотойгоор төгрөг үнэгүйдэх, инфляц өсөх нөхцөл үүсэх үү?

-Зөвхөн энэхүү сайжруулж шинэчилсэн мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргаж байгаатай холбоотойгоор төгрөг үнэгүйдэх, инфляц өсөх нөхцөл байдал үүсэхгүй гэдгийг баттай хэлэхээр байна. Учир нь энэ үйл ажиллагаагаар мөнгөний нийт нийлүүлэлт өсөхгүй юм.

Эх сурвалж: Монголбанк

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6