Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хадам аавынхаа тэтгэврийн зээлээр эхлүүлсэн жижиг дунд үйлдвэр
Image
Өвөрхангай аймагт охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ
Image
Ач буяныг нь хүртчихээд ардчиллыг үзэн ядаж болох уу?
Image
Б.Батзоригт 2 жилийн ял төлөвлөжээ
Image
"Чи наанаа өлсөөд үхээрэй" гэж байсан
Image
Хийн хоолой ярьж хий хоосон хөөрцөглөгсөд
Image
Залуу хосууд автомашин дотроо угаартаж нас баржээ
Image
Цагийн гарз
Image
Эрдэнэт үйлдвэрт эрээний хятадуудын наймааны лангуу болов...
Image
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцов
Image
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан жагсагч Б.Цэгмэдийг заналхийлжээ
Image
Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ
Image
ХУД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдлаа
Image
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ
Image
УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцлоо
Image
Ж.Батзандангаас Ч.Сайханбилэг нь илүү эх оронч
Image
Нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар, авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ
Image
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Image
У.Хүрэлсүхийн гадаад айлчлалд УИХ-ын ихэнх гишүүд багтаж, Г.Занданшатар чуулганыг ирцгүй хуралдуулж булхайцав
Image
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан
Image
АН-ын удирдлагууд БНХАУ-д ажлын айлчлал хийв
Image
ТЦА: Зам тээврийн осол 36.3 хувиар буурчээ
Image
Ирцгүй хуралдаж, С.Эрдэнийн санаачилсан төслийг унагав
Image
АН сонгуулийн санхүүжилтээ зарлалаа, МАН яав!
Image
Гал түймэр гарч болзошгүй 102.241 зөрчил дутагдлыг илрүүллээ
Image
Монгол Улс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана
Image
Мөсөнд авиралтын тэмцээн Орхоны хүрхрээд зохион байгуулагдана
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар Сочиг зорилоо
Image
Монгол тээвэрчид гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой
Image
ОБЕГ архивын бүрдүүлэлтээрээ
Image
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно
Image
О.Батбилэг шилдгийн шилдэг уяачаар дахин шалгарлаа
Image
100 гаруй иргэний амь насыг авран хамгаалжээ
Image
“Өвлийн идэш” махны худалдаа "Сансар", “Саруул” худалдааны төв, “Скай” их дэлгүүрт гарч эхэллээ
Image
Сайн дурын ажилтнуудын олон улсын өдөр тохиож байна
Image
“Ухаалаг тээврийн системийн төлбөр тооцооны шийдэл” хэлэлцүүлэг болно
Image
Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтан оролцож байна
Image
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
Image
Чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ
Image
ХАА-н салбарыг ирэх онд 7.9 тэрбумын хөрөнгө оруулалтаар дэмжинэ
Image
ӨНӨӨДӨР: “Монгол орны хөрс судлал-2019” хурал болно
Image
Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна
Image
Үс засуулахад тохиромжгүй
Image
Монгол банхарын тухай нулимс асгаруулам түүх
Image
Махны өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ
Image
"Сарын 500 мянган төгрөгийн орлоготой өрх түрээсийн орон сууцанд орох боломжтой"
Image
Х.Баттулга: Хотын захиргаа зөвхөн нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвтөө тусгасан байна
Image
ФОТО СУРВАЛЖЛАГА: Ардчиллын баатруудаар амилсан "ТҮҮЧЭЭ ЦАГ"
Image
2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжих зарим хууль, журмууд
Image
Хүнийг өөрийнх нь эсээр эмчлэх боломжтой боллоо
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
Үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж хадгалж байжээ
Image
Монголын топ 100 баячуудын жагсаалт Оросын сайт дээр шуугиан тарьж байна
Image
Гайхширлаас эхэлсэн түүх
Image
Голомт банкны ЗЭС карт эзэмшигчид эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Улсын хэмжээнд 293 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана
Image
МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ЭГШИГЛЭНЭ
Image
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжихэд бэлэн үү?
Image
Ж.Бат-Эрдэнэ: АН-ын алдааг давтаж байна
Image
Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа
Image
ӨДӨРТ 300 ТОНН ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХААР ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД ТУСЧЭЭ
Image
Snapchat санаачилагчид тэрбумтан боллоо
Image
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
Image
"ДОРНОД ХУДАЛДАА" КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ХАМГИЙН ӨНДӨР ХУВИАР ӨСӨВ
Image
Бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслол болно
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УТААНААС ЯЛГАРАХ ТОРТГИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛНА
Image
Moody’s агентлаг АНУ-д 900 сая ам.долларын торгууль төлнө
Image
АРДЧИЛЛЫН БИЕ ДААСАН ИНСТИТУТУУДЫГ МЭРЖ УСТГАХ ЗАМААР ДАРАНГУЙЛАЛ БЭХЖИЖ БАЙНА
Image
Марк Зукерберг, Билл Гейтстэй барьцав
Image
Шатрын тэмцээнд Ховд аймгийнхан илүүрхэв
Image
Л.Гүндалайгийн гэрээс хулгай хийсэн Хүрэлжанжин Солонгост ял эдэлж байжээ
Image
П.ОЧБАДРАХ : Олон нийтийн сүлжээнд ан, амьтан агнасан зураг тавих нь хориотой
Image

Image
ЯПОНЫ БАНКУУД ХЯМРАЛД БЭЛТГЭЖ БАЙНА
Image
Нүүр их үрчлээтэх нь ийм учиртай
Image
Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ?
Image
ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭ СУПЕР МАРИОГИЙН МАЛГАЙТАЙ ГАРЧ ИРЖЭЭ
Image
Гүрэн Улсын эх дагина
Image
Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРЭХ ЗУРГААН САРД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2,700 ОРЧИМ ТӨГРӨГ БАЙНА ГЭСЭН ТААМАГ ИРГЭДИЙН ДУНД БИЙ
Image
Д.ОДБАЯР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Image
У.Хүрэлсүхийг хүлээж буй хувь тавилан
Image
Image

Мэдлэгийн тухай онол

Мэдлэгийн тухай асуудал аливаа философийн судлах зүйлд ямар нэг байдлаар гарцаагүй багтаж байдаг. Мэдлэг гэж юу вэ? Орчин үеийн зарим философи дахь “мэдлэг”гэдэг ойлголт Мэдлэгийн тухай сургаал гэж бид орчуулж буй “эпистемологи”гэдэг нэр томъёоны үндэс нь грек хэлний “epistasthai” /латин галигаар ”episteme”/ гэдэг үг юм. Аристотель “гносеологи” гэдэг нэр томъёоноос гадна “episthai” гэдэг нэр томъёог ашиглахдаа сүүлчийнхийг нь шинжлэх ухааны мэдлэгт онцлон ашигладаг байсан аж. “Эпистемологи”гэдэг нэр томъёог шинэ үеийн философи анх хэрэглэхдээ танин мэдэхүйн онол гэдгээс илүү өргөн утгаар хэрэглэсэн аж. Үүнд энэ нэр томъёог шинэ үеийг философид анх оруулсан Шотландын философич Дж.Ф.Ферье 1854 онд нийтлүүлсэн “Метафизикийн үндсүүд гэдэг номондоо философийг онтологи, эпистемологи гэдэг хоёр хэсэгтэйгээр тайлбарласан байна. Энэ үеэс хойш “эпистемологи “гэдэг нэр томъёо зарим философид ”танин мэдэхүйн тухай сургаал“, зарим философид түүнээс илүү өргөн утгаар “мэдлэгийн тухай сургаал“ гэсэн ойлголтыг тус тус илэрхийлдэг болжээ. Угтаа мэдлэг бол зөвхөн танин мэдэхүйн төдий биш харин түүнээс өргөн хүрээний үр дүн байдаг нь өөрөөр хэлбэл хүн төрөлхтний сэтгэлийн бүх давхраа бүх төвшин , тэдгээрийг бий болгодог хүний төрөлх эрхтэн зэрэг болбоос мэдлэг бий болоход өөр өөрийнхөөрөө оролцдог ажээ. Үүний тухай өгүүлдэг философи чиглэлүүдийн холбогдох үндэслэлүүдээс заримыг нь онцолж дурдахад: · Бихевиоризмын үүднээс хандвал хүний янз бүрийн мэдрэхүй, сэтгэхүй бол холбогдох булчингийн объектив хөдлөлүүдийн үр дүн байдаг. Тиймээс мэдлэг бол материализмд өгүүлдэгчлэн тархины шинж тэнд бий болдог тусгал биш харин инстинктив бүтээгдэхүүн байдаг. · Лингвистик философийн үүднээс мэдлэг бол хүний үгийг яаж хэрэглэсний нь үр дүн байдаг. · Аналитик философийн төлөөлөгчид мэдлэгийг шинжлэх ухааны хэллэгүүд ,өөрөөр хэлбэл тухайн тодорхой туршлагын зүйлсийг тоочсон жич жич маргаангүй хэлний илэрхийллүүд / протокол өгүүлбэрүүд / гэж ойлгодог. Мэдлэг бол үзэгдэл үйл явдалтай шууд харьцаж юмуу хэлээрээ болон бусад төрлийн дохио тэмдэгээр дамжуулан хүлээж авдаг мэдээлэл мөн. v Мэдлэгийг ангилахуй Мэдлэгийг янз бүрийн үндэслэгээний үүднээс ангилдаг билээ. Тухайлбал: · Мэдлэгийг ямар төрөл бүхий байдгийнх нь үүднээс ёс суртахууны үзлийн, гоо зүйн, шашны, шинжлэх ухааны, философийн гэх мэтээр ангилдаг. · Аяндаа бий болж байдаг уу, эсвэл зориудын тогтолцоот боловсруулалтын үр дүн болж байдаг уу гэдгийнх нь үүднээс мэдлэгийг ерийн /өдөр тутмын/, онолын гэж хоёр хуваадаг. Ерийн мэдлэг бол хүн төрөлхтний мэдлэгийн тухай тухайн төрөлд гарцаагүй бүрэлдэхүүн нь болдог. Ийм мэдлэг зориудын бэлтгэл, туршлага шаардахгүйгээр аливаа хүний амьдрал , үйл ажиллагааны явцад аяндаа бий болж байдаг. Тиймээс агуулгын хувьд тэр бүр үнэн байж чаддаггүй. Гэхдээ амьдрал үйл ажиллагааны туршлага сайтай хүн ерийн мэдлэгийнхээ агуулгад алдаа гаргах нь тийм туршлагагүй хүнээс бага байдаг. Энэ мэдлэг бол онолын мэдлэг эзэмших, хөгжүүлэх, бүтээх юмуу өөрчлөх нэн чухал нэг хүчин зүйл болж чаддаг. Онолын мэдлэг бол нэг юмуу хэд хэдэн тодорхой арга хэрэглэх үндсэн дээр зориуд боловсруулж холбогдох хамтлагийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн хоорондоо уялдаа бүхий янз бүрийн ойлголт, баримтлал хууль, хэм хэмжээ, дүрэм зэргийн тогтолцоо мөн. Хүн төрөлхтний мэдлэгийн төрөл бүхэнд онолын түвшин байдаг. Гэхдээ ерийн мэдлэг, онолын мэдлэг хоёрын дундуур хана хэрэм босгон бодох буруу байдаг. Онолын мэдлэгийн, ялангуяа шинжлэх ухааны мэдлэгийн чухал чухал үр дүн нь ердийн мэдлэгт шингэн байршиж, аксиомчлогддог баримт элбэг билээ. Нөгөөтэйгүүр онолын чухал чухал категори, баримтлал бол үлэмж тохиолдолд ерийн мэдлэгийн туршлагаас шимт хөрстэй байж, бас ерийн мэдлэгийн томъёонуудыг зөв сонгон ашигласан үр дүнтэй ихээхэн холбоотой байдаг. Мэдлэгийн үүсэл, оршин тогтнол, үр дүн зэрэгт шууд холбогддог янз бүрийн талын аль нэгийг онцлон үндэслэгээ болгох үндсэн дээр түүнийг ангилах үйлдлийг ийнхүү үргэлжлүүлэх болно. Танин мэдэхүйн онол Танин мэдэхүйн онол бол танин мэдэхүйн уг чанар, танин мэдэхүйн үйл явцын урьдчилсан нөхцөлүүд, үнэн гэж юу болох, үнэний шалгуур зэрэг асуудлыг авч үздэг философийн бие даасан бүрэлдэхүүн мөн. v Танин мэдэхүйн уг чанар , механизм Танин мэдэхүйн онолын янз бүрийн чиглэлийн авч үздэг нэн чухал нэг асуудал бол мэдлэг гэж юу болох , мэдлэг үүсдэг шалтгааны талаарх асуудал билээ. Философичид уг асуудлыг шинжлэх ухааны мэдлэгийн түвшинд авч үзэхийг чухалчилж ирсэн. Энэ нь ерийн мэдлэгийн уг чанарт ямар нэг байдлаар хамааралтай байдаг. ХХ-зууны сүүлийн хагасаас хойших хамгийн өргөн дэлгэрсэн тайлбараар бол танин мэдэхүйн маш чухал нэг хэлбэр нь асуудал мөн. Ер нь танин мэдэхүйн үйл явц асуудлаас эхэлдэг. Асуудлыг онолын хувьд зөв, оновчтой дэвшүүлэх нь судалгааны ажлын амжилтын нэн чухал нэг үндэс болж өгдөг. Асуудал дэвшүүлсний дараах танин мэдэхүйн алхам бол ямар нэг анхны элементийг, өөрөөр хэлбэл анхны атомуудыг олох, онцлох гносеологи үйл ажиллагаа байдаг. Ийм үйл ажиллагаа нь судалж байгаа зүйлээ энгийн анхдагч хэсгүүд болгон бүлэглэх, гишүүнчлэх хуваах логик үйлдэлд үндэслэдэг. Мэдлэгийн эх сурвалжийн тухай философи баримтлалууд Мэдлэг юунаас үүсдэг тухай асуудлаар хоёр баримтлал философийн түүхэнд хамгийн нөлөөтэй байж иржээ. Тэдгээрийн нэг нь рационализм, нөгөөх нь эмпирицизм мөн. Бүр эртний зарим сэтгэгч, тухайлбал Платон рационализмыг илэрхийлж байв. Гэхдээ рационализм сонгодог байдлаар шинэ үеийн философид бий болж , түүнийг Ф.Декарт үндэслэсэн. “Рационализм“ гэдэг нэр томъёо латины “ ratio”, /reason-оюун ухаан / гэсэн үгнээс гаралтай. Гэхдээ уг нэр томъёо философийн түүхийн ба өнөөгийн бодит байдалд янз бүрийн утгаар хэрэглэгдэж иржээ. Шинжлэх ухааны философийн өөр өөр чиглэлийн төлөөлөгчид энэ ойлголтыг ерөнхийдөө шинжлэх ухааны судалгааг тодорхойлогч янз бүрийн хэм хэмжээ аргын цогц гэж үзэж, улмаар шинжлэх ухааны арга зүйг рациональ чанарын тухай онол гэж тайлбарладаг. Энд шинжлэх ухааны рациональ чанар бол ухамсар ба үйл ажиллагааны жинхэнэ дээд хэв маяг мөн гэдэг эерэг үнэлэмж ийнхүү баримтлагддаг. Энд рационализмын янз бүрийн хэлбэр дотроос Ф. Декартынхыг онцолж буй болно. Яагаад гэвэл чухамхүү Ф. Декартын рационализмыг эмпирицизмтэй харьцуулж тэдгээрийг бие биед нь сөрүүлэн авч үзэх бат үндэстэй байдаг. Эмпирицизм бол рационализмын адилаар түүхэн чухал хэлбэртэй юм. Жишээ нь, Аристотель, Фома нарыг сонгодог эмпирицизмийг бүтээгч нар гэдэг бол Дж.Локкийг орчин үеийн эмпирицизмийн, Д.Хьюмийг эрс эмпирицизмийн төлөөлөгч гэдэг. Эдгээрт нийтлэг байдаг философи санаа нь мэдлэгийн эх сурвалж бол мэдрэхүйн туршлага мөн гэдэг үзэл юм. Энэ нь харах, сонсох, үнэрлэх, хүртэлцэх, амтлах 5 мэдрэхүй маань бидний мэдлэгийн үндэс мөн гэсэн үг юм. Мэдлэг бол шинжлэх ухааны ажиглалт туршилтын үр дүн мөн гэдэг үзэл эмпирицизмд бас хамаардаг. Танин мэдэхүйн онол дахь “рационализм“, эмпирицизм” хэмээх ийм хоёр баримтлалын гол философи алдаа нь гэвэл хүний мэдлэгт /мэдрэхүйн, сэтгэхүйн, практик, эргэлзээ бишрэл гэх мэт/ нэн янз бүрийн үндэс, эх сурвалж байдгаас эмпирицизм нь зөвхөн мэдрэхүйг, рационализм нь зөвхөн оюун ухаан /сэтгэхүйг/-ыг мэдлэгийн эх сурвалж мөн гэж дөвийлгөдөг байдал мөн. Мэдлэгийн эх сурвалжийн асуудлыг түүхчлэн авч үзэж буй тохиолдолд И.Кантын онцолсон апестериори ба априори мэдлэгийн ялгааны тухай үзлийг орхиж болохгүй . Үнэний тухай философи баримтлалууд Танин мэдэхүйн зорилго бол үнэн мэдлэг олж авахад чиглэдэг учраас үнэний тухай асуудал тухай тухайн философид танин мэдэхүйн онолынх нь гарцаагүй чухал нэг сэдэв байдаг. Гэвч үнэн гэж юу вэ? гэдэг талаар философичдод нэгдмэл хариулт байдаггүй. Үүний шалтгаан гэвэл үнэн мэдлэг олж авах үйл явц танин мэдэхүйн нэн олон янзын нөхцөлд хэрэгждэгээс тэдгээр нөхцлийн аль нэгийг онцлоод тэр нөхцлөө үнэн мэдлэгтэй, философийн нэр томъёогоор бод үнэнтэй адилтгадаг үзэл олноор гарч ирж, энэ нь үнэний тухай өөр өөр онол төрүүлж байдаг. Гэхдээ тэдгээр онолыг гурван том бүлэг болгосон ангилал байдаг. Тэдгээр нь тохирооны (корреспондентийн) үзэл, когеренцийн үзэл, прагматик үзэл гэдэг гурван бүлэг мөн. Тохирооны үзэл. Үнэнийг тохирооны үзлээр тайлбарладаг байдал эртний Дорно дахины философи эргэцүүлэлд анх илэрсэн байна. Жишээ нь Кунзийн тайлбараар юмс бол тэдгээрт өгсөн нэртэй тохирдог байх ёстой. Яагаад гэвэл нэр бүхэнд тодорхой утга байдаг нь уг нэрийн холбогдож буй бүлэг юмны мөн чанар болдог. Жишээлбэл захирагчийн мөн чанар нь "Захирагчийн дао"-д буюу төгөлдөр санаанд байдаг. Хэрэв захирагч "захирагчийн дао"-гийн дагуу үйлдэлтэй байвал тэр хүн нэрээрээ ч, бодит байдлаараа жинхэнэ захирагч юм. Нэр ба бодит чанарын хооронд тийнхүү зохицол байх ёстой. Хэрэв захирагч захирагчийн дао-гоос өөрөөр үйлдэж байгаа бол олон түмэн түүнийг захирагч гэж нэрлэж байсан ч угтаа захирагч биш юм. Нийгмийн харилцан холбогдолд нэр тус бүр тийнхүү тодорхой хариуцлага ба үүрэгтэй байдаг. Эртний грекчүүдийн дотроос тохирооны үзлийн анхны томоохон төлөөлөгчид нь Платон, Аристотель нар юм. Грекийн эл хоёр сэтгэгч үнэн бол юм, өгүүлэхүүн хоёрын таараа гэж үзжээ. Гэхдээ Платон, Аристотель хоёр ертөнцийг үзэх өөр өөр философи үзэл боловсруулсан зэрэг болбоос үнэний тухай тэдний корреспондент үзэлд ялгаа үүсгэдэг. Үүнд, Платоны хувьд мэдрэн хүртэхүй тогтвортой мэдлэг бий болгодоггүй тул итгэл үл төрүүлсэн үзэл бий болгож байдаг. Түүнээс гадна зарим ойлголт зөв бүрдэлттэй, үл өөрчлөгдөгч шинжтэй байдгаараа үнэн мэдлэг өгдөг. Тийм ойлголтуудын объект нь мэдрэгдэгч ертөнцийг мэдрэн хүртэхүйн объект биш, харин мэдрэхүйгээс дээгүүр объект буюу санаа байдаг. Тийнхүү үнэн мэдлэг илэрхийлдэг янз бүрийн ойлголт бол янз бүрийн объектив санааг илэрхийлдэг гэж Платон үзсэн нь түүний объектив идеализмд захирагддаг. Гэтэл Аристотель өөрийн боловсруулсан философи, логикийн үүднээс Платон чанар, тоо, харилцаа, үйлдэл зэргийг тус тус бие даасан санаа болгон тайлбарлаж, тийнхүү логикийн хэлээр тэдгээрийн тухай төрел ойлголтыг л үнэн байж чадна гэснийг няцаасан юм. Тэгээд Аристотель төрлөөс явцуу багтаамжтай ойлголт болох дүрс ойлголт, бас бодгалийн тухай ойлголт үнэн байж чадна гэж тайлбарласан байна. Гэхдээ хожмынх нь холбогдох онолуудын үүднээс дүгнэвэл Платон, Аристотель хоёрын боловсруулсан корреспондентийн онолд нэг нийтлэг учир дутагдал байв. Тэр нь юу вэ? гэвэл тэдний үед грекчүүд сэтгэхүй, хэл хоёрын ялгааг нухацтай зааж хараахан амжаагүй байжээ. XIX зуунд бий болсон корреспондент онолууд доторхи нэг содон чиглэл нь материалист онол мөн. Түүнийг Л.Фейербах францын материализмын уламжлал дагуу анх ултай үндэслэж, улмаар Ф.Энгельс, В.И.Ленин болон марксизмын бусад томоохон төлөөлөгчид диалектик арга зүйн үүднээс гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн байна. Марксист-ленинист философи, түүний цөм бүрэлдэхүүн нь болох диалектик материализм үнэний тухай дараахь үндэслэлүүдийг боловсруулжээ. Үүнд: - Үнэн бол бодит байдалд бидний бодол тохирохуй мөн. Танин мэдэхүй бол гадаад ертөнц хүний тархинд, ухамсарт тусгагдан буусан дүр буюу төсөө мөн. Гэтэл угтаа хүн бодит байдалтай шууд харьццаггүй бөгөөд харин түүнийг хэрхэн мэдэрч, сэтгэж, ухаарч буй тийм байдлаараа л танин мэддэг хэмээн знэхүү тусгалын онолыг шүүмжлэгчид үздэг. - Объектив үнэн байдаг, өөрөөр хэлбэл хүнээс, хүн төрөлхтнөөс үл хамаармал үнэн агуулга хүний бодол, төсөөлөлд байдаг. Ийм үзэл бусад философи сургаалын үүднээс бас шүүмжлэгддэг. Үүнд, мэдлэгийн агуулганд сэтгэлийн янз бүрийн чадвар, тухайлбал сонирхол, итгэл үнэмшил, мэдрэмж, ой дурсамж, заншил зэрэг чухал нөлөө үзүүлдэг тул үнэн бол агуулгаараа объектив байх үндэсгүй байж, харин тэр (үнэн) нь субъектив хүчин зүйлээс хамаарч байдаг гэсэн ерөнхий үндэслэлийг тэдгээр сургаал гаргадгийн зэрэгцээ өөр өөрийн өвөрмөц жич үндэслэлийг бас гаргадаг байна. - Үнэн бол харьцангуй ба туйлын диалектик холбоонд байж, харьцангуйгаас туйлын руу шилжиж байдаг. Угтаа философийн бусад зарим чиглэл ч гэсэн харьцангуй ба туйлын үнэн байдаг тухай ярьдаг. Жишээ нь: буддист гүн ухааны үүднээс үзэгдлийн (биет) ертөнцийн шүтэн барилдлага болдог үнэн бол янагуухь (харьцангуй), харин хоосон чанарын шүтэн барилдлага болдог үнэн бол дээд утгын буюу туйлын үнэн мөн. Энэ тухай Богд Зонховын "Бодь мөрийн зэрэгт” бичсэн байдаг. Улмаар буддист сэтгэлгээний ном зохиолуудад: янагуухь ба үнэмлэхүй хоёр үнэний нэгийг хэтрүүлэн баримтлах ёс бол гэм бөгөөд ертөнцийн юмсын гадаад мөн чанарыг танин мэдэх харьцангуй үнэн нь уг юмсын дотоод мөн чанарыг ухан мэддэг туйлын үнэний нэгэн шат юм гэж байдаг аж. Диалектик матери-ализмын үүднээс харьцангуй үнэн бол бодит байдлын юм, үзэгдлийн тухай тойм, барагцаалсан, иймд улам тодрон гүнзгийрч хөгжих ёстой, өөрөөр хэлбэл туйлын үнэн рүү тасралтгүй ойртох хандлага бүхий мэдлэг мөн. Харин туйлын үнэн бол эргэлзээ үл төрүүлэх баттай үнэн мэдлэг мөн. Шинжлэх ухааны салбарт туйлын үнэн байх бололцоог К.Поппер, П.К.Фейерабенд зэрэг постпозитивизмын төлөөлөгчид арга зүйн хувьд үгүйсгэсэн билээ. Тохирооны үзлийн XX зуун дахь хамгийн цуутай хувилбар бол польшийн логикч, математикч А.Тарский (1902-1984)-гийн боловсруулсан үнэний тухай семантик тодорхойлолт мөн. Энэ бол үнэний тухай Аристотелийн ойлголтыг зохиомол (формальчилсан) хэлний янз бүрийн хэллэгэнд хэрэглэн тодотгосон байдал мөн. Когеренцийн (латины соhаеrеntiа-дотоод холбоо)-ийн үзэл. Энэ үзлийг олон тооны философи чиглэлийн төлөөлөгч өөр өөрийн онцлог сургаалын үүднээс боловсруулан сурталчилжээ. Когеренцийн үзлийн эх үндсийг эртний Грекийн Элейн сургуулийнхан тавьсан гэж зарим судлаач үздэг юм. Жишээ нь, үнэн бол мэдлэг бодит байдалтай тохирохуй мөн байдаг нь тухайн мэдлэгийн зөрчилгүй байдлаар хангагддаг гэж Зенон, Парменид нар үзжээ. И.Кантын боловсруулсан танин мэдэхүйн онолд когеренцийн зарчим тодорхой байдлаар бас илэрдэг. Тэрээр: үнэний агуулгыг мэдрэхүйн ба оюун бодлын харилцан зохицол тодорхойлдог гэж үзэж байв. XIX зууны сүүлийн хагаст үүсээд XX зууны 20-иод оныг хүртэл бие даасан философи чиглэл болж байсан "абсолют идеализм" гэдэг нэртэй англи дахь шинэ гегельч нэгэн философийн төлөөлөгчид когеренцийн онол төлөвшихөд чухал түлхэц өгчээ. Тэдний үзлээр үнэн бол гол гол "дотоод харилцаагаар" бий болж, абсолюттай тохирдог системт нэгдэл мөн. Абсолют идеализмын гол төлөөлөгч Ф.Г.Брэдли (1846-1924)-гийн үзлээр бодитой ба санаалаг зүйлс эцсийн эцэст Абсолютаар тодорхойлогдон адилсдаг. Үнэн бол санаалаг зүйл болгосон бодит байдал мөн. Өөрөөр хэлбэл бодит байдал бол хэсэг бүр нь өөр хоорондоо дотоод холбоо бүхий тогтолцоо мөн тул сэтгэхүй ч бас тийм систем байж, сэтгэхүй хэмээх системийг эзэмших нь бодит байдлыг илрүүлэн эзэмшиж буй байдал болдог. Үнэний тухай когеренцийн үзэл болбоос сонгодог философид эмпирик юм уу эцсийн эцэст ямар нэг абсолют бодит байдалтай холбогддог байсан бол неопозитивист когеренцийн онол нь математик логикийн тодорхой тодорхой системийг сууриа болгон бий болсон ажээ. Прагматик үзэл. Үнэний тухай прагматик үзлийн хоёр гол төлөөлөл байдаг. Тэдгээрийн нэг нь прагматизм нөгөөх нь марксист-ленинист философи юм. Гэвч энэ хоёр философи үнэний асуудлыг прагматик үндэстэй гэж үздэг нь адил боловч уг асуудлыг шийдвэрлэн тайлбарладаг нь ялгаатай билээ. Үүнд, нэгдүгээрт, марксист-ленинист философи хүний үйлдлийн янз бүрийн хэв маяг дотроос материаллаг, ухамсарт үйлдлийг нь онцолж, түүнийг "практик" гэж нэрлэдэг. Харин прагматизмд онцолдог үйлдэл бол тухайн субъектийн хувийн онцлогоос, түүний дотор мэдрэмжээс нь хамаардаг, тэгээд бас гол нь шинжлэх ухааны хүрээнд хамаардаг үйлдэл мөн. Хоёрдугаарт, марксист-ленинистфилософи үнэнийг хүний тархинд буусан тусгал, санаан дүр, хуулбар гэж үздэг билээ. Харин прагматизмын ярьдаг үнэн бол хүний үйлдэлд ашгаа өгч буй үзэл, баримтал, онол, хэрэгсэл мөн. Үнэний шалгуурын асуудал. Танин мэдэхүйн онолын үүднээс хэлэхэд үнэний шалгуур бол тодорхой үндэслэл, томъёолол, таамаглал, онол гэх мэтийг шалгадаг арга мөн. Үнэний тухай янз бүрийн философи баримтлал бүхэн өөр өөрийнхөө агуулгын үүднээс үнэний шалгуур юу болохыг тайлбарладаг. Прагматизмын үзлээр хүн бодит байдалтай харилцахыг биш, харин үйлдэлтэйгээ харилцахыг гол болгодог. Тиймээс мэдлэг бодит байдалтай тохирох нь биш, харин үйлдэлд ашгаа өгдөг байх нь, амжилт авчирдаг байх нь гол юм. Тиймээс мэдлэг бодит байдалтай тохирох нь уг мэдлэгийн агуулгаар биш, харин үйлдэлд түүний өгөх ашиг тусаар тодорхойлогдоно.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6