Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
Image
ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
Image
ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
Image
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
Image
БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
Image
Нийслэлд 24-26 хэм дулаан байна
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Image
Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
Image
Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
Image
Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
Image
АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
Image
COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
Image
Стресс амьдралыг утга учиртай болгодог
Image
"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
Image
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Image
Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
Image
Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
Image
Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
Image
Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Image
Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
Image
Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
Image
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
Image
Өдөртөө 24-26 хэм дулаан байна
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Image
Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо
Image
Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
Image
Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Дуу цахилгаантай аадар бороотой, 21-23 хэм дулаан байна
Image
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар . . .
Image
Зээл, тусламж авсан 25 жил
Image
БАЙНГЫН ХОРОО ПРОКУРОРЫН ОРЛОГЧДЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ
Image
Volvo цахилгаан ачааны машин борлуулна
Image
БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Image
"ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА Г.БАЯСГАЛАНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Image
ХОТЫН ДАРГЫН ТАМГЫГ АТГААД АЛДСАН С.МӨНХЧУЛУУН ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД БИЕ ДААЖ ДЭВШИХЭЭ ЗАРЛАЛАА
Image
ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 180 ӨРХ АЙЛ ОРОН СУУЦАНД ОРЛОО
Image
Хүүхэд нь өвдсөн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох чиглэл өгчээ
Image
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
Image
СУУДЛЫН АВТОМАШИН ГАЛТ ТЭРГЭНД МӨРГҮҮЛЖЭЭ
Image
Монгол Улсын эдийн засаг, бизнест “COVID-19” хэрхэн нөлөөлөх нэгдсэн судалгааг гаргажээ
Image
Оточ Манрамба Их сургуулийн хичээлийн нээлтийг дуучин Б.Баярцэцэг баясгалаа
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ, ХҮЧ САЙЖИРНА
Image
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голд цөмөрсөн 81 бог малын сэг зэмийг гаргажээ
Image
Ганцхан аяга сүүгээр ханиадыг нам дарах арга
Image
СТА Э.Анхбаяр олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзлэв
Image
Баянзүрх дүүрэг 16.831 өрхийн нүхэн жорлонг ариутгана
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Хятад эр уурандаа үсэрсэн эхнэрийнхээ үсийг шүүрэн авснаар аварчээ /Бичлэг/
Image
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Image
ЯВГАН ХҮНИЙ ЗАМУУДЫГ ХӨГЖҮҮЛСНЭЭР АВТО МАШИНААР ЗОРЧИХ ИРГЭД ЦӨӨРНӨ
Image
Газрын нээлттэй ДУУДЛАГА худалдаа болно
Image
Маргааш Бурхан багшийн их дүйчэн өдөр
Image
АЛТАЙ-БАЯНХОНГОРЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ХӨРӨНГИЙГ ШИЙДЭХЭЭ ЕРӨНХИЙ САЙД ХЭЛЛЭЭ
Image
Арван жил гацсан бүтээн байгуулалтын төсөл Х.Баделхан сайдын удирдлага дор баригдаж эхэллээ.
Image
Япон улс Өмнөд Солонгосыг “Их Долоо”-д нэмж оруулахыг эсэргүүцсэн тухай мэдээлжээ
Image
Тагнуулын ажилтнуудыг 461-р ангид хорьжээ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
Image

Дэндүү эрт боловсорсон Эвэгийн Хөхдэй буюу эрч хүч, итгэл сэтгэл шингэсэн таван дэвтэр

Мал аж ахуйн хичээлээр 1930 онд Монголд хэдэн толгой мал ямар шалтгаанаар үхсэнийг үзсэн нь:

Эх орон ард түмнийхээ төлөө халуун сэтгэлээр зүтгэсэн ч, халуун сэтгэлээ зориулсан тэр л эх орныхоо бурангуй хууль, бусармаг засгаас цаазын ял авч, алтан амиа алдсан олон хүн бий. Хүн бүрийн цаана намтар түүх, гэр бүл, уйлаад үлдсэн аав ээж, ах дүү, үр хүүхэд гэж буй. Тэр бүгдийг чадах чинээгээрээ сурвалжлан бичиж үлдээж байх нь үзэг цаас нийлүүлдэг хүн бүрийн үүрэг билээ. Үгүй бол тэдэн мянгыг хилсдүүлэн хөнөөжээ гэсэн хөндий тоо болон үлдэж, хүний түүх, хүний амьдрал мартагдаж, ирээдүйдээ сануулах сургамж ч үгүй болж, хагацлын хар түүх давтагдаж мэднэ. Энэ удаад миний бие Шинжлэх ухааны хүрээлэнгийн Утга зохиолын тасгийн эрхлэгч Эвэгийн Хөхдэйн оюутан ахуй цагийнх нь таван дэвтрийг танилцуулахдаа үйл хэрэг, амьдрал намтрыг нь олдсон цөөхөн баримтдаа тулгуурлан өгүүлэх юм. “Олдсон цөөхөн баримт” гэхийн учир нь түүний талаар тусгай судалгаа байтугай хувь хүний дуртгал яриа ч бараг үгүй, архивын материал ч ховор ажээ.

НУТАГ УС, ГЭР БҮЛ

Э.Хөхдэй нь 1913 онд одоогийн Увс аймгийн Түргэн сумын нутагт төрсөн, дөрвөд монгол ард ажээ. Яг 1913 онд төрсөн гэсэн баримт үгүй, харин Тагнуулын Ерөнхий Газрын архивын лавлагаанд 1938 оны байдлаар 25 настай хэмээснээс намтрыг нь ийн эхлүүлж болно гэж үзэв. Эцгийнх нь нэрийг архивын баримтуудад Эмээ, Эмэг, Эвэг гэж гурван янзаар тэмдэглэн үлдээж. Үүнээс Эмэг, Эвэг гэсэн хоёр хувилбар нь зөв, Эмээ нь хожим монгол бичгээс кириллд буулгахдаа урт хэмээн хөрвүүлсэн буруу хэлбэр бололтой. Миний олсон таван дэвтэрт Хөхдэй овгоо монгол бичгээр Эбэг, орос хэлээр Эбигов гэж олонтаа бичсэнээс үзэхэд Эвэгийн Хөхдэй хэмээн тогтох нь зөв гэж үзэж байна. Эхийн нэр Буръяа бөгөөд Намнан гэж ах, Түвшин гэж эгчтэй байсан, эгч нь хожим Тариа гэж хүнтэй ханилсан ажээ. Бага насныхнь тухай мэдээ баримт бараг үгүй, ямар ч байсан арван долоон настайдаа нутгийнхаа Хувьсгалт залуучуудын эвлэлд аль хэдийнэ элсчихсэн, удирдан манлайлах түвшинд хүрчихсэн байсныг дараахь баримт нотолно. 1990 оны зургадугаар сарын 19-ний өдөр хуралдсан БНМАУ-ын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хурлаас Э.Хөхдэйг цагаатгахдаа “...Эвлэлийн дээд удирдлагад эсэргүү хүмүүсийг оруулах гэсэн гэх нотлох баримтгүй, харин тэр 1930 онд гарсан Төгсбуянтын ба Улаангомын хүрээний эсэргүү бослогыг дарахад ХЗЭ-ийн гишүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцсон нь тогтоогдсон байна” хэмээн дүгнэжээ. 1930 оны тэр их үймээн, бараг иргэний “бичил дайн” гэмээр их хэрэгт арван долоохон настай залуу амь бие хайрлалгүй удирдан, зохион байгуулах түвшинд оролцож явсан нь бага залуудаа төлөвшсөний гэрч биз ээ.

Монгол бичиг, эрдэм ухаанд мөн бага наснаас нэвтэрхий мэргэшсэн нь тодорхой байна. Учир нь КУТВ хэмээх сургуульд 1933 онд 20 насандаа ирж, орос хэлээр заасан физик, хими, амьтан судлал, газар зүй гэх мэт хичээлийн лекцийг монгол бичгээр гарамгай сайхан бичиж авсан нь тэр цагт хэдийнэ бичиг эрдэмд төгс боловсорсон байсныг нь харуулна. Бичгийн хэв, дүрэм зүй, найруулга, үг хэллэг зэргийг нь харахад яавч хоёр гуравхан жилийн өмнө сурсан бичиг бол биш. Төр улсын хэрэг хийгээд бичгийн эрдэм, аль алинд нь ийм эрт боловсорсон, одоогийнхоор бол “вундеркинд” маягийн гоц авьяастай залуу байсан бололтой. Эрхэм уншигч, түүхч та бүхэнд Э. Хөхдэйн эх монгол бичгээрээ нэгд нэгэнгүй сийлэн үлдээсэн тэр дэвтрүүд буюу лекцийнх нь тэмдэглэлийг танилцуулах юм. КУТВ гэдэг нь Коммунистический университет трудящихся Востока буюу Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль хэмээх үгийн товчлол. Коминтерний үүтгэсэн энэхүү сургууль 1921 оноос 1938 оныг хүртэл ажилласан, хорь гучаад онд боловсрол олсон манай олон сэхээтэн энэ сургуулиас төрөн гарсан билээ. Гурван жилээр төгсгөдөг системтэй, Э.Хөхдэй энэ сургуульд 1933 онд элсэж, 1936 онд төгссөн ажээ.Сонирхуулахад, Хөхдэйгөөс гадна Хятадын Коммунист удирдагч Дэн Сяопин, Вьетнамын удирдагч Хо Ши Мин, Туркийн коммунист найрагч Назым Хикмэт гэх мэт Дорнын улс орнуудын олон зүтгэлтэн КУТВ-ын бүтээгдэхүүн юм.

НЭГДҮГЭЭР ДЭВТЭР: ДЭЛХИЙН БАЙДАЛ

Энд Хөхдэй дөрвөн салангид дэвтрийг нийлүүлэн үджээ. Эхний дэвтэрт дэлхийн байдал, Хэмжүүрийн тоо, Таван улирлын шугам, Таван тив таван далай, Уул нуруу тогтох нь, Хийн чанар байдал, Салхи салхилах учир гэх мэт 12 хичээлийг багтаасан бол латин үсгээр Delekeinbaidal Bөmbөrcөg хэмээн хаягласан хоёр дахь дэвтэртээ Чийгийн тухай, Цаг уурын тухай гэх мэт хичээлүүдээ нямбай тэмдэглэжээ. Гуравдугаар дэвтрээ мөн латин үсгээр Delekein­baidal гэснийхээ араас орос хэлээр География хэмээсэн байна. Сүүлчийн дэвтэр нь Эдийн засгийн дэлхийн байдал нэртэй, үүнд улс орнуудыг тив тивээр нь ангилан тусгайлан үзсэн ажээ.

ХОЁРДУГААР ДЭВТЭР: МАЛ АЖ АХУЙН УХААН

Дэвтрийн дотор хавтаснаа монгол бичгээр Мал аж ахуйн ухаан гэсний доор орос хэлээр Животноводство или Зоотехника хэмээн орчуулан бичжээ. Дэлхийн мал хэмээх ерөнхий хичээлээр эхэлсэн уг дэвтэр “Монголын одоогийн малын байдал”, “Монголын мал аж ахуйн ажиллагааны дүр бэлгэ” гэх мэт сонирхолтой хичээлээр Монгол Улсын малын тухай нарийвчлан зааж эхэлсэн нь КУТВ энэхүү хичээлийн хувьд монгол оюутнуудаа салган тусгай анги болгож байсны гэрч мэт. “Малын бие махбодын төрөх үрийн байдал”, “Малын угсаа гэж юу вэ” (Порода), “Малын шинж удам” (Конституция скота) гэх мэт хичээлийн араас мал бүрийг мах сүүний чиглэлээр нь ангилан тусад нь авч үзсэн байна. Энэ хичээлийн агуулгыг кирилл үсэгт буулган, монгол бичигтэй нь хамт хэвлүүлбээс Монголын хөдөө аж ахуйн боловсролын нэгэн сонирхолтой түүх болох нь тодорхой. (ХААИС-иас санал ирвэл хамтран ажиллахад бэлэн буйгаа үүгээр илэрхийлье.)

Дэлхийн байдал хичээлийн дэвтэртээ гараг эрхсийн тухай лекцийг тэмдэглэсэн нь:

ГУРАВДУГААР ДЭВТЭР: ШИНЖЛЭХ УХААНЫ ЕРӨНХИЙ ЭРДМИЙН НЭГДСЭН ДЭВТЭР

Оросоор давхар Естествознание хэмээн хаягласан энэхүү дэвтэр нэн сонирхолтой. Ялангуяа монгол бичгээр байгалийн ухааныг бичиж тэмдэглэж болохгүй, монгол бичигт шилжвэл боловсролгүй болно хэмээх болсон энэ цагт хими, физикийн нарийн томьёо бүхий лекцийг эх монгол бичгээрээ нэгд нэгэнгүй бичин баримтжуулснаараа өндөр боловсрол эзэмшсэн Хөхдэй өнөөгийн залхуу биднийг ичиглэх мэт. Дотроо мөн дөрвөн бүлэг хичээлтэй, Түмэн бодисын ерөнхий боловсрол хэмээх эхний хичээлдээ чулуу шохойноос өгсүүлээд геологийн ухааныг үзсэн бол Биологи-Амьтай бодисын тухай хичээл гэж хаягласан хоёрдугаар бүлэг нь одоогийнхоор бол биологи болон химийн хичээл байна. Араас нь Физик гэж монгол бичгээр бичсэн (П-ийн ард хөндий Х-тэй галигласан) хичээлээ монгол хэлээр Дүрс бодмсын ухаан хэмээн орчуулж... Эцэст нь монгол бичгээр галиглан Элэктричество хэмээсэн хичээлийн лекцийг тэмдэглэжээ.

ДӨРӨВ, ТАВДУГААР ДЭВТЭР: ХУВЬСГАЛЫН ТҮҮХ

Дөрөвдүгээр дэвтрээ Хөхдэй “1934 онд КҮТОБ-ын сургуульд заасан Баруун Европын хувьсгалын түүх” гэж хаягласан бол “Хувьсгалын түүх” хэмээх өөр нэгэн хичээлийг тавдугаар дэвтэртээ бичжээ. Энэ сүүлийн дэвтэр дээр сургуулийнхаа нэрийг монголоор орчуулж “23 оны аравдугаар сард Эв хамтын дээд сургуульд заасан...” хэмээгээд 1933 оны аравдугаар сарын 4 гэсэн огноо бичсэн нь дэвтрийг худалдан авсан өдөр бололтой. Хувьсгалын түүхийн хичээл тэр жил есдүгээр сард биш, аравдугаар сарын 13-ны өдөр эхэлсэн шиг байна. “Анхдугаар цуглаан дээр ярьсан оршил” гэсэн эхний хичээлийн огноо нь аравдугаар сарын 13-наар юм.

ОБЩАЯ ТЕТРАДЬ, ДУРТГАЛЫН ҮГ

Бидний багад хичээлийн ерөнхий дэвтэр 12 хуудастай байлаа. Харин олон хичээл бичиж болох дөчөөс дээш хуудастай дэвтрийг Общая тетрадь гэнэ. Нэг том Общая тетрадь эхэлсэн байхад дуустлаа мөн ч удна шүү дээ. Би өөрийнхөө бага насыг хэмээн наяад оны үеийг хэлж байгаа юм. Гэтэл Хөхдэй тэртээ гучаад онд чухам яг тийм Общая тетрадь дээр хичээл номоо тэмдэглэсэн нь зүгээр дуртгал дурсамжийн үүднээс үзэхэд нэн дотно санагдах, дээр нь монгол бичгээр ярайлган бичсэн нь зүрхэнд бүр ч ойр болгох аж.

Баруун Европын хувьсгалын түүхийн хичээлийн дэвтрийг нэгэн анд нь дурсгасан ажээ. Дэвтэр дээр орос хэлээр“КУТВ-ын ханан дотор найрсаг эвтэй хамтран суусан дотнын хайрт нөхөр Кухдей-д. Хувьсгалын төлөөх хамтын тэмцлийнхээ нөхөрсөг дуртгал болгон үлдээв. Москва. 1934 оны гуравдугаар сарын 22” гээд гарын үсгээ сийлсэн нь орос хэлээр бага сага алдаатайг үзвээс монгол нөхөр нь дурсгасан бололтой. Хэдий тийм боловч энэ бол үнэхээр л эх орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө тэмцэнэ хэмээн бодож зорьж явсан гал халуун сэтгэлийн илрэл мөн. Тавхан жилийн дараа хорин тавхан настай, билиг эрдэм танхай энэ сайхан хүүхдийг буудаад алчихна гэж хэн санах сан билээ. (Тийм ээ, “хүүхдийг” гэж албаар бичив, миний дунд хүү энэ жил 25 нас хүрнэ)

ЭВЭГИЙНХӨХДЭЙ НЭРЭЭ ЯНЗ БҮРЭЭР БИЧСЭН НЬ

Дэвтрээ хаяглахдаа Хөхдэй нэрээ монгол, латин, орос үсгээр бараг арваад өөр хувилбараар бичсэн байна. Үүнд монгол хэл-монгол бичгээр бол тогтсон ганц Эбэг-үн Көкэдэи, монгол хэл-латин үсгээр бол Көkөdөi гэсэн мөн ганц хэлбэртэй, харин нэрээ орос болгон орчуулахдаа олон өөр хувилбараар оролдож үзжээ.

Эх сурвалж:  М.Саруул-Эрдэнэ (dnn.mn)

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6