Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэллээ
Image
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
Image
Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
Image
"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
Image
ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
Image
“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
Image
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Орон нутгийн сонгуулийн чимээ
Image
Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
Image
Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
Image
Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
Image
БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
Image
Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
Image
Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
Image
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Image
Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
Image
Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
Image
Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
Image
Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
Image
Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
Image
Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
Image
Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
Image
“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
Image
Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
Image
Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
Image
"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
Image
Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
Image
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Image
Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
Image
Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
Image
Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
Image
СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
Image
Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
Image
Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
Image
"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
Image
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
Image
Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
Image
Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
Image
СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
Image
Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
Image
Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
Image
Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
Image
Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
Image
Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
Image
Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
Image
Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
Image
У.Хүрэлсүхийн "window shopping"
Image
"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
Image
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Image
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
ГУРПП СЕКСЭЭР ӨВЧИЛСӨН ГЭРЭЛМАА
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Н.Энхбаяр бизнес эрхлэгчийн яриаг бичлэгт буулгасан нь АТГ-ын нэгжлэгээр илэрчээ
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Монголын халуухан охид
Image
Туяа хүүхэн юун дур тавихтай манатай +18
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
"Санги ах аа" гэж уйлдаг охин энэ мөн үү
Image
Бугын эвэр их хэмжээгээр хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ
Image
БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Image
НӨАТ: СУПЕР ШАГНАЛ 60 САЯ ТӨГРӨГ БАЙНА
Image
Windows 10 үйлдлийн системд хийгдсэн томоохон 9 шинэчлэл, онцлох сайжруулалтууд
Image
УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
Image
МОНГОЛ-КАНАД УЛС ДЭЭД, ӨНДӨР ТҮВШНИЙ ХАРИЛЦАН АЙЛЧЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Ерөнхийлөгчид гомдох шалтгаан Н.Алтанхуягт байхгүй
Image
2020 онд индукцийн технологиор ган бөөрөнцөг үйлдвэрлэх хос шугам ашиглалтад орлоо
Image
“Улаанбаатар хөрөнгө оруулалт”-аас хүлээх хүлээлт
Image
БУСАД УЛС ОРОНД ХУДАЛДААНЫ ШИНЭ ТАТВАР НОГДУУЛАХАД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ
Image
КАЛЫБЕК КОБЛАНДИН: КАЗАХСТАН УЛС ТЭРГҮҮЛЭХ 30 ОРНЫ ТООНД БАГТАХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Д.АНАР: ХАРЦАГА ЦОЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
Image
Эрүүл мэндийн ажилтнууд сургалтад хамрагдав
Image
БЗД-ийнхэн их цэвэрлэгээ хийж байна
Image
Оймстойгоо унтвал таны тархинд ямар өөрчлөлт гарах вэ?
Image
“УРАН ХАЙЧИЛБАРЫН ХӨРГҮҮД” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖЭЭ
Image
15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭН ТА ХЕПАТИТИЙН В, С ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ
Image
​М.БИЛЭГТ: ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ЯАГААД ОРУУЛААГҮЙ ЮМ БЭ
Image
Энэтхэгийн тэргүүлэгч багш Диди Суха "Шуурганы нүд" сэдвээр лекц уншина
Image
С.ХҮРЭЛБААТАР: ДОНТОХ, МАНСУУРАХ ЭМГЭГИЙГ ХОВСООС ӨӨР ЭМЧЛЭХ АРГА БАЙХГҮЙ
Image
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНООС О.НАСАНБУРМААГ 25 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА
Image
Анираар зөөлөн, чимээгүй, их тайван, гоё агшин, мөчийг илэрхийлжээ
Image
Хоол хүнсээр дамжих халдвар, өвчлөлөөс сэргийлэх зөвлөмж
Image
Шагнал уу, шийтгэл үү?
Image
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна
Image
Д.Нямхүү: Коронавирусний халдвар нэмэгдэж, 140 тохиолдол батлагдлаа
Image
Налайх дах Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
Image
Комик анимейшний уралдааны ялагчид тодорлоо
Image
ОУПХ-НЫ АССАМБЛЕЙН 137 ДУГААР ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЛЭЭ
Image
Image

Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм

“Хөзрийн хатан” нэрээр олон нийтэд танил болсон үзмэрч  Н.Доржмаатай ярилцлаа.

-Хөзрөөр төлөг тавихыг монголчууд 1990-ээд онд үзэгчдийг шуугиулсан “Халтар царайт” киноны Кандлера ахайтны дүрээс  мэддэг болсон. 2000-аад онд Гандангийн хашааг тойрч суудаг байсан үзмэрч дотор ганц хоёр  хөзрөөр мэргэлдэг хүн байсан. Та хөзрийн мэргийг хэнээс сурав?

-Надад багш байхгүй. Би 12 настайгаасаа хөзөр барьсан. Эхэндээ зоос, эрхи, чулуугаар мэргэлэхийг судалсан. Тэгж яваад хөзрийг барьж авсан. Юуг нь олж харав гэвэл, хөзөр хэн нэгэнд харьяалагддаггүй. Эргэлт болгон нь өөр, тэр нь  эзэндээ харагддаг. Зоос, эрхи бол тэгж буувал тэгнэ, ингэж буувал ингэнэ гэж заасан судартай. Сударт баригдаж үздэг. Зоос гэхэд л есөн нүхтэй, төд буувал тэр жилээ тийм хүнд ийм байдаг гэсэн нэг ёсны оноштой. Тэр нь бүх хүнд адилхан гэсэн үг. Тэрийг тайлбарлаж байгаа хүний үгийн нэмэр орно уу гэхээс өөрчлөгдөхгүй,  судар хараад тогтсон зүйлийг л хэлдэг. Тэр дотор зурхайн арга гээч зүйл орчихоод  яваад байгаа юм. Эрхи бас л адил. Тэр болгоныг би судалсан. Төвд хэл сонирхон үзэж байлаа. Өөрийнхөөрөө байж өөрийгөө хөгжүүлье гэж шийдсэн. Хүн, хөзөр хоёрыг яаж нийлүүлж болох ухааныг нээж, тайлахыг зорьсон. Дээр нь хүн өөрөө зовлон үзээд ирэхээр бусдын зовлонг ойлгож эхэлдэг юм байна лээ. Энэ л мэдрэмжээр би хүний дотоод ертөнц, цаана нь байгаа амьдралыг харж хөзрөөр тайлж хэлэх болсон. Түүнээс хэн нэгэн надад заагаагүй.  Заах байсан бол хөзрөөр оролдохгүй байх байлаа. Та түрүүнд асуулаа,  би залуу хүн боловч Гандан дээр сууж байсан үе бий.

-Хэдэн онд?

-2014  оны үед. Гэхдээ тэнд суухдаа би бусдаас илүү үзэж байсан гэж  бардам хэлнэ. Тэнд би уламжлалт зурхайн аргыг барьж суугаагүй. Бас  гэнэт  тодроод мэргэлдэг болчихоогүй. Бүр дороос, сууриас нь эхлэн олон жил судалж байж  “Хөзрийн хатан” гэж нэрлэгдэх хүртэл  явж  энэ зэрэгт хүрсэн. Эзэнтэй зүйлийг хүн өөрийн болгож чадахгүй. Хөзөр харъяалагдах эзэнгүй.  Түүгээр анх хүмүүсийг үзэж эхлэхээс өгсүүлээд өөрөө бас давхар суралцаж, өөрийгөө сорьж ирсэн. Нэг үгээр бол янз бүрийн ааш араншинтай хүмүүсийг үзсээр, тэднийг ойлгож эхэлдэг юм билээ.

-Хөзөр уг нь тоглоом шүү дээ. Та тоглодог уу?

-Хөзөр тоглоом, харин миний хувьд зэмсэг. Тиймээс  би түүгээр тоглож байгаагүй. Тоглохыг ч хүсдэггүй. Миний хувьд хориотой.

-Хөзөрт бас  тоо бий. Мэргэлэхэд тооны ухаан хэрэг болдог уу?

-Яг тооны ухаан биш ч ерөнхийдөө холбоотой. Би 32 ширхэг хөзрөөр мэргэлдэг. Тамганаас долоо хүртэлх үелзэл нь  дэс дараатай үргэлжлэл, тоо, хоног, бүх байдлыг илэрхийлдэг. Тэр нь янз бүр, хэд хуваагдаж илэрхийлэгдэж ч  болно. Түүнээс судар дээр бичигдсэн шиг биш. Тийм автомат зүйл хөзрийн мэргэнд байдаггүй.

-Хөзөрт ноён, хатан, боол гээд хүний зэрэг зиндаа, бундан, цэцэг, гил гээд дүрс, тэднийг ялгасан өнгө  бий. Тэр нь юуг илэрхийлдэг вэ?

-Хүний царайны өнгө, өндөр нам, нас, төрсөн он, цаг хугацаа гээд бүгдийг  илэрхийлж болно. Хөзөр дээр тавилаа гэхэд хүний амьдралыг буруу унших юм бол тухайн хүний амьдрал буруу эргэх магадлал бас өндөр. Яагаад гэвэл тэр хүнд буруу замыг заагаад өгчихдөг.

-Бундан дүрсээр хүмүүс хайр сэтгэлийг   илэрхийлдэг. Хөзөрт  энэ дүрс юу илэрхийлдэг юм бэ? 

-Өвчин шаналал  талаас зүрхийг  илэрхийлнэ. Мөн зүрх, тархи гэхчлэн аливаа зүйлийн  толгой талыг илэрхийлнэ. Бунданг зөвхөн энгийнээр харж болохгүй. Миний хөзөрт бундан нь  хартай хамт гарч болно, бундан  бундантайгаа гарч болно. Тэрийг янз бүрээр харж болох ч зөвхөн хайр сэтгэл, энэрлийг илэрхийлнэ үү гэхээс бусад ямар нэгэн зүйлд харъяалагддаггүй. Өөрөөр хэлбэл, бундан  муу зүйлийг илэрхийлдэггүй. Цэцэг талыг харвал явж байгаа зам хаалттай байна уу, үгүй юу. Элбэг дэлбэг заяа төөрөг ямар байна гэдгийг анзаарч болно. Дөрвөлжингөөс  буруу замаар явж байна уу, тэр нь сайн зам  уу, тухайн хүний урд ямар саад байна гэдгийг харж болно. Гил талыг харвал, миний хөзөрт тавигддагаар бол жатганы зүйл байдаг.

Хар муу зүйл, саад бэрхшээл, хэл ам, муу муухай нь хараар  илэрхийлэгддэг. Гэхдээ үүнд цэцэг хөзрүүд оролцохгүй. Гэхдээ гил, цэцэг хоёр нийлээд ороод ирвэл амьдралд мөнгөн дээр тогтсон хэл ам байна гэдгийг харуулж байдаг. Бундан, цэцэг хоёр  байвал мөнгөн дээр тогтсон сэтгэл байна гэдэг нь харагдана. Энэ бүхэн эргэлдсээр  1000 гаруй онолыг гаргана.

Түүнийг зөвхөн үзэж байгаа хүн, үзүүлж байгаа хүнтэйгээ холбож үзээд ямар байдалд байгааг нь хөзрөөс  уншиж өгч болно.

-Танд олон хүн ханддаг  байх. Асууж, үзүүлж байгаа нийтлэг  сэдэв, асуулга нь юу байх юм бэ?

-90 хувь нь гэр бүлийн  амьдрал,  салалт, хайр сэтгэлийн асуудлаар ханддаг. Зөвхөн гэр бүлийн амьдралын тогоон доторхыг л асууж ирдэг. Үзмэрчийн хувьд ч гэсэн гэр бүлийн доторх асуудлыг л хардаг. Эд баялаг нь байгаад хайр сэтгэл байхгүй ганцаардал нүүрлэсэн бол амьдрал яаж байх вэ. Мөнгөөр хэзээ ч амьдралыг бий болгож чаддаггүй нь хөзрийн мэргэнд   ил гардаг. Яг ийм асуудал хандаж ирсэн хүмүүсийн 90 хувьд нь байна. Тэр дотроо гэрийн эзэн, эрчүүдээс шалтгаалсан эмэгтэйчүүдийн зовлон Монголыг нөмөрчихөөд байна. Тэр тусмаа монгол эрчүүд маш харгис болжээ. Гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд байгаа олон эмэгтэй байна. Тэгсэн атлаа амьдралаа аврах гээд, гэр бүлээ  бүтэн байлгах гэж  өөрөө эмтрээд бөртийтөл зүтгэж яваа эмэгтэйчүүдийг  хараад маш их өрөвдөх юм. Дээр нь гэр бүлийн гадуурх харилцаа, араар тавилт гэр бүлийн харилцаанд том асуудал болж байна. Түүний дараа мөнгө төгрөгтэй болохсон,  элбэг дэлбэг амьдрахсан  гэсэн ахуйн хэрэглээгээ гүйцэхгүй яваа эмэгтэйчүүдийн хүсэл орж байна. Эрчүүдийн  зүгээс дандаа уналт ярьдаг. Хичээгээд явж байтал замд нь саад гарч ирээд уначихдаг. Тэгээд босох гэж тэмцэж байгаа дундаж амьдралтай хүмүүсийн зовлон  зузаарч байна, манай нийгэмд. Энэ түвшнээс доош би үзэж хараахан чадаагүй байна. Талхны мөнгөгүй  байгаа тэр хүмүүс тавиландаа санаа зовж үзүүлэхээр ирэхгүй л дээ.

-Үзмэрчид  нөгөө талаар  сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэдэг. Юу нь таны санааг  хамгийн их зовоодог вэ?

-Ямар ч хүнийг үзэхэд сэтгэлзүйн гажиг, нөгөө талаас хэтэрхий их шунал, эсвэл хэт задгайрал явагдаад байгаа нь анзаарагддаг. Тэр дотроо амьдралын хүнд ачаа үүрч яваа  эмэгтэйчүүд сэтгэцийн өөрчлөлтөд их орж байна. Нийгэмд  сайн сэтгэлзүйчид  үгүйлэгдэж байна. Сайн сэтгэлзүйчид гарч ирвэл нийгэм маань өөрчлөгдөнө. Сэтгэлзүйчийн орон зай дутмаг байгаа учраас хүмүүс үзмэрч, зурхайч нарт хандах нь их байна. Миний хувьд зовлон туулсан амьдралын сэтгэлзүйч. Тэрийг цааш нь гүн гүнзгий оношилж, тухайн эмэгтэйг сэтгэл санаа, амьдралыг өргөөд явчих заслыг хэн хийж чадах вэ гэвэл сэтгэлзүйч л чадна. Энэ асуудалд төр бодлогоор анхаарах хэрэгтэй юм. Ингэж чадвал нийгэм маань өөр болно шүү дээ. Өнөөдөр 20-50 насны эмэгтэйчүүдийн амьдралд зовлон их байна. Би түрүүнд хэлсэн, надад хандаж үзүүлж байгаа хүмүүсийн 90 хувь нь эмэгтэйчүүд, асууж буй нь  тэр чигээрээ гэр бүлийн асуудал,  салалт, араар тавилтын тухай. Энэ бол эхнэрээ хайрлаж чадахгүй дорд үзэж байгаа эрчүүдийн гачлан. Хүн хүнээ хайрлахаа больж эд материалыг шүтэх болсон. Хүүхдүүд нь хүртэл тийм  юм авмаар байна, ийм ч үнэтэй гар утас баримаар байна гэдэг. Дээр нь архидалт их байна. 40-50 хувь нь  ямар нэгэн хэмжээгээр архины хамааралтай. Уудаггүй хүн алга. Нийгэм маань  сайн сайхан болж байгаа ч нөгөө талаар бохироор дүүрч байна.

-Нэг талаас та хүмүүсийн дотоод сэтгэл рүү орж, нийгмээ  хамгийн сайн анзаарч байдаг юм байна. Төр, засагт дуулгах үг,  санал байна уу? 

-Аливаа улсын нэгж нь өрх гэр бүл байдаг.  Өрх, гэр бүлийг  бодлогоор  дэмжсэн  сайн хуулиуд хэрэгтэй байна. Нийгэмд маань 3-4 хүүхэдтэй гэр бүл салах явдал ердийн үзэгдэл болчихлоо. Эцэг, эхийн бүтэн хайранд өсөөгүй хагас өнчин хүүхдүүдийг яагаад бий болгоод байна вэ. Тэд ирээдүйд хэн болж өсөх вэ гэвэл яг л тийм амьдралыг давтаад  байна. Төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрүүд  нь  архидалтыг, дандаа эрчүүдийг дэмжээд байхаар юу болох вэ. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гаргалаа, хамгаалах байртай боллоо гэлцдэг. Харин ч гэр бүлийг салгаж, эмэгтэйчүүдийг улам хохироож байна гэж  зарим үйлчлүүлэгч маань хэлдэг. 100 мянган төгрөгийн торгуулийг нөгөө эмэгтэйчүүд нь төлж байгаа болохоос эрчүүд нь төлдөггүй юм байна. Тэр мөнгийг олж өгөх гэж  амьдралаа авч явах гэж ядаж байгаа эмэгтэй зүдэрдэг. Хуулиар давамгайллаа гээд гэр бүлийн хүчирхийллийг зогсоохгүй. Харин архийг хязгаарлаж, гэр бүлийн хүчирхийлэгчдээр ажил хийлгэж торгуулийг нь төлүүлдэг болох ёстой байх. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж баригдаж хоригдсон нөхрүүд гарч ирээд улам дарамталдаг, өс хонзонгоор улам харгис хэрцгийгээр зоддог. Эмэгтэйчүүд айгаад, дээр нь торгуулийн мөнгийг нь өөрөө олж өгөх гэж зүдэрдэг учраас хуулийн байгууллагад хандахаа болиод  зодуулаад суудаг болж байна. Ихэвчлэн нуугдаж ирж амьдралаа асуугаад явж байгаа эмэгтэйчүүд маань  үнэхээр өрөвдмөөр. Хүүхдээ эцэггүй өсгөхгүй юмсан гэж бүгд  хэлэх юм. Тэгэхээр төр эрчүүдийг  өөгшүүлж, даврааж, улам харгис болгож байгаа хуулиа эргэж харах хэрэгтэй. Бас хүүхдээ өсгөхдөө хувиа хичээсэн, харгис болгож байгаа эцэг эхчүүд ч бий, тэд анхаарах хэрэгтэй. Гэхдээ бүх эрчүүд муу биш,  тэдний  10-20 хувь нь зөв, сайн хүн бий.  Бас хүүхнүүд маань амьдралын ханиа зөв сонгох, шинжих  нь чухал юм даа.

-Хөзрөөр мэргэлдэг хүмүүсийн клуб, нэгдэл байдаг уу?

-Байхгүй.

-Та” Зөн билгийн тулаан”-д орж байсан. Ямар мэдрэмж төрж байв?

-Тэр бол шоу. Нэрнээсээ аваад тийм л зүйл. Хамт оролцогчдын энерги таалагдаагүй учраас би асуултыг зориуд буруу хариулаад замын дундаас гарсан. Түүнээс авьяас чадвараар хасагдсан юм биш. Зургаа дахь мэдрэхүйтэй хүн олон бий. Гэхдээ нэгэнт шийдвэрээ гаргаад явсан бол олонд тустай байх ёстой. Гэтэл өнөөдөр дуучин  байснаа гэнэт бөө болчихдог, онгод тэнгэрээ  буулгана гээд явдаг хүмүүс байх юм.

Онгод тэнгэр, өвгөд дээдсээ буулгах гэж байгаа бол өөрийн амьдралыг засах гэж байна уу, бусдын явдал үйлийг засч зовлонг нь нимгэлэх гэж байгаа юм уу, тэр нь тодорхой байх ёстой.  Тэр дээр тайван амгалан байх гэж ядаж буй сүнсийг хар газарт буулгаж ирж архи дарсаар ундаалах юу нь сайхан гэж. Архи дарсыг нь онгод шүтээн нь аваад явчихдаг гэлцэх  юм билээ, би хэзээ  тэрийг үнэн гэж боддоггүй.

Тэгээд ч бид хайртай дотны нэгнээ таалал төгсөхөд нь үдэхдээ онгод шүтээн болоод буугаад ирээрэй гэдэг бил үү, тайван нойрсоорой гэдэг бил үү. Өвгөд, дээдэстээ залбираад, сүүгээ өргөөд амьдарч яагаад болохгүй гэж. Бид зовлонгоо эдлээд нэг л үхэхээс биш тэнгэрт очоод зовохгүй. Лам нар ч  адил. Хийд дотроо ном уншаад, гарч ирээд шоудаж архидаад байдаг. Ийм хүмүүст яаж итгэж номонд нь суух вэ. Энэ бодох л зүйл. Бид хүмүүсийг төөрөлдүүлж болохгүй.

-Танд гарын шавь байна уу?

Байхгүй.

-Яагаад?

-Сонирхоод, суръя гээд ирдэг. Гэвч цааш цаашдаа  тэвчээртэй суралцах хүн  алга. Энэ нэг өдөр сурчих юм биш. Би өглөөний 11:00 цагаас үдэш 23:00 цаг хүртэл хүн үзээд суудаг. Энэ хооронд хүний зовлонг биедээ битүү авдаг. Бод доо, тан дээр нэг найз чинь ирээд зовлонгоо удаан яривал та  стресстэж бухимдана даа. Гэтэл хүний зовлонг өдөржин сонсоод үз, хэцүү шүү. Тэр бүү хэл, гадуур явахад ч ядраад байдаг тал бий. Гудамжаар зөрөөд өнгөрч байгаа хүмүүсийн нүдийг хараад ямар их зовлонтой хүн бэ, яаж дааж яваа юм бэ дээ гээд сэтгэл  зовдог. 

-Сайн сайхныг яаж бий болгох вэ?

-Жаргал, зовлон хоёр зэрэгцэж оршдог ч яаж амар амгалан байх вэ  гэдэг хүнээс  өөрөөс  нь шалтгаална. Амар амгалан байх нь сайн сайхны үндэс. Хүний харьяат бус өөрийнхөөрөө  амьдрах  нь аз жаргал. Өөрийн орон зайтай амьдарч чадвал аз жаргал тогтоно. Гадныхны   юу ч болсон  үл тоо гэдэг зарчим их чухал юм байна лээ. Буруу зүйлийг бүү тоо, битгий дэврэг. Энэ нь амар амгаланг бий болгоно.

 

Эх сурвалж: Ч.Үл-Олдох “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6