Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Богдхан уулын хамгаалалтын захиргаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон мотоциклыг хүлээлгэн өглөө
Image
С.Бадрал: "Чимэгэ"-гийн ачаар хүн компьютер хоорондоо чөлөөтэй ярих боломжтой болсон
Image
Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ
Image
Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ
Image
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хотын даргаа сонгоно
Image
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ҮР ДҮНТЭЙ БАЙЛГАХ ЧИГЛЭЛД АНХААРАН АЖИЛЛАНА
Image
БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАН ГИ МҮҮНТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Image
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГУУДЫГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
Image
Сонирхогчдын дунд дугуйн уралдаан зохион байгуулав
Image
Цасаар шуурч байна
Image
Бэлчээрийн даац хэтэрчээ
Image
Гурван улсын аялал жуулчлалын маршруттай болно
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай танилцлаа
Image
6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ган болсон зарим аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо
Image
У.ХҮРЭЛСҮХ: 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлжээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллалаа
Image
Өвс тэжээлийн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Image
Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ
Image
Ардчилсан нам нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ
Image
ЯАГААД ЗААВАЛ ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ХАНАН ПИЙШИНГИЙН БИТҮҮМЖЛЭЛИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?
Image
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг, Тавантолгой цахилгаан станцын 30 хувийг эзэмшинэ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо гаргаж, хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй
Image
Хөвсгөл аймгийн 531 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Image
"Монгол Улсын өрийн асуудал аюулын харанга дэлдэж байна"
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Image
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 2000 МОД ТАРИЛАА
Image
“Пароди”-ийнхан томчуудын тоглоомын нууцыг дэлгэнэ
Image
Төв, Говьсүмбэр аймгийн 486 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Image
Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа хоёр өдрийн турш үргэлжилнэ
Image
Б. ИДЭР-ОД: ИРГЭН БҮР ӨӨРСДИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД БАЙГАЛИА ХАМГААЛЖ ЧАДВАЛ ИРЭЭДҮЙД БИД УСНЫ ХОМСДОЛ, ЦӨЛЖИЛТ, ЗЭРГЭЭС СЭРГИЙЛЖ ЧАДНА
Image
Б.Ширнэн: PR-ийн агентлагууд зөвхөн захиалагчид биш сэтгүүл зүйд ч үйлчилж байх хэрэгтэй
Image
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН ЧУУЛЛАА
Image
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 100 ТОД ТАРЬЛАА
Image
Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Image
БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэллээ
Image
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
Image
Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
Image
"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
Image
ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
Image
“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
Image
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Орон нутгийн сонгуулийн чимээ
Image
Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
Image
Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
Image
Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
Image
БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
Image
Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
Image
Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Эротик өгүүллэг +18
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
С.Жавхлан, Г.Уянгатай хамтарчээ
Image
Мүүний гаж урсгалын сүмд үйл ажиллагаа явуулах эрх олгохоос татгалзжээ
Image
УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Роснефть”-ийн захирал И.И.Сечинтэй уулзана
Image
Баянгол дүүрэгт дахин 100 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно
Image
Орны матрасан дээрээ сода цацвал юу болох вэ?
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ М.ЭНХБОЛДЫГ ӨМӨӨРӨВ
Image
БОД МАЛЫН 498 КГ ХАТААСАН ӨЛӨНГ НУУЦААР ХИЛ ДАВУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
Image
Хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулж үсээ засах вэ?
Image
Цэрэг татлагын байруудыг өөрчилнө
Image
МЕКСИКТ БҮХ НИЙТИЙН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
Image
5 настайдаа ээж болсон Лина Медина охины бодит түүх
Image
ОХУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ТУШААЛД НЭР ДЭВШИГЧИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
ЭМГЭНЭЛ
Image
ЗАСГИЙН ГАЗАР 2018 ОНЫГ ХАРИУЦЛАГЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
Image
Зуух дэлбэрсний улмаас хүний амь эрсэджээ
Image
Нас барсан гэр бүлийнхээ гишүүдийг үүрд санахын тулд хамт авхуулсан аймшигтай зургууд
Image
Анхны худалдагч робот ажлаасаа халагдлаа
Image
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн цагийн хуваарийг танилцуулж байна
Image
Булган аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг гаргалаа
Image
Хүйтний эрч суларч өдөртөө 5-10 хэм хүйтэн байна
Image
Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
Image
О.Баасанхүү “том байна аа”
Image
БАРИВЧЛАГДСАН ХҮНИЙ ТОО 2566 БОЛЖ 38 ХУВИАР ӨСЧЭЭ
Image
АШУҮИС-ийг төгсөгчид халдваргүйжүүлэлтийн сургалтанд хамрагдав
Image
Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ
Image
Европ тивийн ноён оргил Эльбрус /ДТД 5642м/. 2016.07.16
Image
Интернетээр танилцаад алуулсан аймшигт түүхүүд анх удаа
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Нэрнийхээ эхний үсгээр өөрийгөө сонжоорой
Image
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Бидний амьсгалах агаар нэг, тулгамдсан асуудал нэг
Image
Image

Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа хоёр өдрийн турш үргэлжилнэ

2013 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ард иргэдийн ногоон технологийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг ойлгуулах, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Өнөөдөр энэ жилийн “Ногоон технологи 2020” өдөрлөгийн нээлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгөөр ногоон технологийг дэмжих бодлого, татварын хөнгөлөлт зохицуулалт, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, техник технологи бүтээгдэхүүн импортлогчдод учирч буй бэрхшээл болон эрчим хүчний шөнийн хөнгөлөлттэй тариф, ногоон зээлийн талаар танилцуулж, санал бодлоо солилцон, гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Түүнчлэн “Ногоон технологи 2020” өдөрлөгөөр хоёр өдрийн турш байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа үргэлжлэх юм. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, гэр, байшингийн дулаалга, эко жорлон, хог хаягдлыг дахин боловсруулах технологи, химийн аюултай, хортой бодисын хуванцар савыг дахин боловсруулах эко технологи гэх мэт 35 аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа 10 улсын нэг болоод байна. Үүнээс үүдэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх, бэлчээрийн  доройтол, хуурайшилт, түймэр, усны нөөц, цөлжилт гээд олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд шинэ технологи нэвтрүүлж, аль болох үүнээс урьдчилан сэргийлэх, улмаар дасан зохицох шаардлага бодитоор бий болоод байна. Үүнд ногоон технологи өдөрлөг үр дүнгээ маш их өгдөг. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, шинэ технологийг сурталчлан таниулах, улмаар ард иргэд эдгээрийг хэрэглээндээ нэвтрүүлэх нь бидний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж болох нэг алхам юм”.

“Ногоон технологи 2020” өдөрлөгт оролцож байгаа компаниудын нэг халаалалт, халуун ус, бохирын Герман шийдлийг монголдоо нутагшуулж байгаа “Баухаус” ХХК юм. Тус компани эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан зуух, халуун усны бойлер, нарны энергийн халаагуур, бактер үржүүлэгч гэртэй бохирын систем, хатуу түлшний зуух гэх мэт олон төрлийн эх дэлхийдээ сөрөг нөлөө үзүүлэхгүй, энгийн хэрэглээнд тохиромжтой бүтээгдэхүүнүүд болон технологийг санал болгож байгаа юм.

“Баухаус” ХХК-ын ерөнхий инженер С.Отгончулуун: “Манай Баухаус компани үйл ажиллагаагаа эхлээд 10 гаран жил болж байгаа бөгөөд 2013 оноос өнөөдрийг хүртэл Ногоон технологи үзэсгэлэнд тасралтгүй 8 жил оролцож байна.  Бид дэлхийд танигдсан чанар стандартын халаалт, халуун ус, бохирын герман шийдэл болон бусад бүтээгдэхүүнийг ард иргэддээ хүргэн ажиллаж байна. Европт түгээмэл хэрэглэгддэг шилдэг техник технологи бүхий дэлхийн брэндүүдийг мөн Монголдоо төлөөлөн ажилладаг. Ногоон технологи үзэсгэлэнд оролцсоноор бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, худалдаалах том гарц болдог учраас бид баяртай байдаг”.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алейк Хэйнкс: “Бид монгол хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, аз жаргалтай, цэвэр, тохилог орчинд өсөн бойжиход бүх анхаарал, чиглэлээ хандуулан ажилладаг. Ногоон технологи үзэсгэлэн бидний зорилго, чиглэл нэгтэй учраас НҮБ-ын “Хүүхдийн сан” өнөөдөр энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцож байгаадаа баяртай байна. МУ-ын Засгийн газар, БОАЖЯ хамтран өнгөрсөн жил агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашдаа агаарын бохирдлыг бүр мөсөн арилгах, эх хүүхдэд үзүүлж байгаа хортой нөлөөг үгүй болгоход айл бүр нүүрсний хэрэглээнээс татгалзах, байгальд ээлтэй технологид суурилсан ахуйн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэж занших зайлшгүй шаардлагатай. Тиймээс өнөөдрийн өдөрлөгт иргэн бүр хүрэлцэн ирж, байгаль дэлхийдээ хор хөнөөлгүй, амьдрах ая таатай боломжийг тань нэмэгдүүлэх эдгээр бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, хэрэглэж эхлээсэй гэж хүсч байна”.

Мөн иргэд өдөрлөгт хүрэлцэн ирж байгаль дэлхийд ээлтэй бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцахаас гадна БОАЖЯ, банкуудтай хамтран хэрэгжүүлдэг Ногоон зээлийн талаарх бүх талын мэдээллийг авах боломжтой юм. Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн татаасыг олгон, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жилд 8 хувийн хүүтэй ногоон зээлийн үйлчилгээг Хас банк, Хаан банк, Төрийн банктай хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа.

Энэхүү ногоон зээлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, гэр байшингаа дулаалах, стандартын шаардлага хангасан эко жорлон, ариун цэврийн байгууламж суурилуулахад зориулж 224 иргэн, 43 аж ахуйн нэгжид 6.8 тэрбум төгрөгийн ногоон зээлийг олгоод байна. Энэ ажил энэ жил ч мөн үргэлжлэх юм.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6