Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Богдхан уулын хамгаалалтын захиргаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон мотоциклыг хүлээлгэн өглөө
Image
С.Бадрал: "Чимэгэ"-гийн ачаар хүн компьютер хоорондоо чөлөөтэй ярих боломжтой болсон
Image
Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ
Image
Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ
Image
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хотын даргаа сонгоно
Image
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ҮР ДҮНТЭЙ БАЙЛГАХ ЧИГЛЭЛД АНХААРАН АЖИЛЛАНА
Image
БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАН ГИ МҮҮНТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Image
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГУУДЫГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
Image
Сонирхогчдын дунд дугуйн уралдаан зохион байгуулав
Image
Цасаар шуурч байна
Image
Бэлчээрийн даац хэтэрчээ
Image
Гурван улсын аялал жуулчлалын маршруттай болно
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай танилцлаа
Image
6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ган болсон зарим аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо
Image
У.ХҮРЭЛСҮХ: 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлжээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллалаа
Image
Өвс тэжээлийн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Image
Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ
Image
Ардчилсан нам нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ
Image
ЯАГААД ЗААВАЛ ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ХАНАН ПИЙШИНГИЙН БИТҮҮМЖЛЭЛИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?
Image
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг, Тавантолгой цахилгаан станцын 30 хувийг эзэмшинэ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо гаргаж, хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй
Image
Хөвсгөл аймгийн 531 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Image
"Монгол Улсын өрийн асуудал аюулын харанга дэлдэж байна"
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Image
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 2000 МОД ТАРИЛАА
Image
“Пароди”-ийнхан томчуудын тоглоомын нууцыг дэлгэнэ
Image
Төв, Говьсүмбэр аймгийн 486 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Image
Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа хоёр өдрийн турш үргэлжилнэ
Image
Б. ИДЭР-ОД: ИРГЭН БҮР ӨӨРСДИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД БАЙГАЛИА ХАМГААЛЖ ЧАДВАЛ ИРЭЭДҮЙД БИД УСНЫ ХОМСДОЛ, ЦӨЛЖИЛТ, ЗЭРГЭЭС СЭРГИЙЛЖ ЧАДНА
Image
Б.Ширнэн: PR-ийн агентлагууд зөвхөн захиалагчид биш сэтгүүл зүйд ч үйлчилж байх хэрэгтэй
Image
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН ЧУУЛЛАА
Image
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 100 ТОД ТАРЬЛАА
Image
Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Image
БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэллээ
Image
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
Image
Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
Image
"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
Image
ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
Image
“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
Image
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Орон нутгийн сонгуулийн чимээ
Image
Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
Image
Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
Image
Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
Image
БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
Image
Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
Image
Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Эротик өгүүллэг +18
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Мальта, Хорват улсад 30 хүртэл хоног визгүй зорчино
Image
Танилц: Хүнсний тухай хуульд дараах өөрчлөлт орно
Image
Д.Дэмбэрэлийг “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилох бололтой
Image
Жүжигчин Г.Анхбаяр аав болжээ
Image
АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭНЭЭР Ө.ЛУВСАНЦЭРЭНГ ӨРГӨМЖИЛЛӨӨ
Image
Мунзуй Г.Нямдорж хилээр оргон зайлахыг завджээ
Image
ХҮҮХДИЙН БАЯРААР ХААНА, ЮУ БОЛОХ ВЭ?
Image
Стандарт, хэмжил зүйн газар ОБЕГ-т сэтгэлийн дэм болгон хандив өглөө
Image
Монгол хүн сансарт ниссэн түүхт 38-н жилийн ой өнөөдөр тохиож байна
Image
С.Гантогоогийн талаар сошиал дахь хөгжилтэй постууд
Image
БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол НЭЗТТ-ийн хандивлагчдын Удирдах зөвлөлийнхөн болон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Image
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Image
ЭЗЭНГҮЙ ХЭРГҮҮДИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛСЭН Э.ОЧ-ЭРДЭНЭ ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ
Image
Хар тамхины хэрэгт 20-30 насныхан холбогдож байна
Image
Камертон, Никитон хамтлагууд талбай дээр бут авна
Image
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ IV АССАМБЛЕЙД МОНГОЛ УЛС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Image
ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ 10 ШИЛТГЭЭН
Image
АНУ УМАРД СОЛОНГОСТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА ОЛГОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Image
Холливудын од Брюс Лигийн олонд дэлгэгдээгүй гэрэл зургууд
Image
Дэлхийн улсууд Валентиний баярыг хэрхэн тэмдэглэсэн бэ?
Image
"ЖДҮ-ээс зээл авсан гишүүд зээлээ төлж төрийг алдагдалгүй болго"
Image
ВАШИНГТОН: АНУ БОЛОН САУДЫН АРАВИЙН ХАРИЛЦААНД СЭВ СУУЛГАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА
Image
Амьдралд нийцэхгүй тогтоол шийдвэр багш ажилтнуудыг хохироож байна гэлээ
Image
Б.Мөнхсаран: Үүргэвчтэйгээ сар гаруй хугацаанд аялахдаа 180 ам.доллар зарцуулсан
Image
НИТХ-ын VII хуралдаан өнөөдөр болно
Image
Буцалтгүй тусламжийн машиныг төсвийн мөнгөөр авсан мэт хадуурчээ
Image
Эрчүүдийг дуу алдуулъя гэвэл….+18
Image
Өр барагдуулах, газрын ам бооход сайн хэмээжээ
Image
Арнольд Шварценеггерийн Трампад зориулж хэлсэн хошин жиргээ
Image
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 13-ны өдөр Архангай аймагт ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцахад Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар "Гал унтраах алба, Эрэн хайх, аврах албанд автомашины парк шинэчлэл хийж, шинэ автомашинуудтай болсон бөгөөд Архангай аймгийн 19 суманд хүрч, хүртээмжтэй ажиллахад тулгарч буй гол асуудал нь хүн хүчний дутагдал" гэдгийг хэлж байв. Тодруулбал, Архангай аймгийн Онцгой байдлын газар нь баруун зүгийн таван сумыг хамарсан үйл ажиллагаа явуулах 12 хүнтэй Эрэн хайх, аврах бүлгийг Тариат суманд байгуулах саналаа холбогдох газарт өгсөн ч одоогоор шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 2019 оны наймдугаар сараас эхлэн аврагч нохойг эрэн хайх ажиллагаанд ашиглаж, “Албаны нохойны байр”, “Албаны нохойн сургалтын талбай”-н тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэжээ. Тус салбарын эрэлч нохой нэг жилийн хугацаанд 4 удаагийн эрэн хайх ажиллагааг амжилттай гүйцэтгэж, иргэдийг эсэн мэнд олсон тухай мөн танилцуулсан юм.

Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд байгуулагдсан тус сургууль нь орон нутаг дахь спортын төрөлжсөн анхны сургууль бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 640 суралцагч, 45 багш, 35 ажилтантайгаар ерөнхий эрдмийн болон спортын төрөлжсөн сургалтын ажиллагаа явуулдаг. Тодруулбал, тус сургуулийн сурагчид бөхийн гурван төрөл, спорт тоглоомын гурван төрөл, хөнгөн атлетик, цана зэрэг спортын есөн төрлөөс сонгон хичээллэх боломжтой юм. Мөн Архангай аймгийн сумдаас болон бусад аймгаас шилжин ирж, тус сургуульд суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан 100 хүүхдийн дотуур байртай байна.

Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургууль байгуулагдсанаас хойших таван жилд тус сургуулийн сурагчид спортын олон төрөлд амжилт гаргаж, аймаг, улсынхаа нэрийг гаргаж яваа гэдгийг сургуулийн удирдлага энэ үеэр онцолж байв. Тухайлбал, 2015 оноос хойш тус сургуулийн сурагчид болон төгсөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 медаль, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 100 гаруй медаль авсан амжилттай байгаа гэв. Мөн Архангай аймаг 32 жилийн дараа анх удаа цанын спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тухай танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус сургуулийн чөлөөт бөх, жүдогийн өрөө, англи хэл, мэдээлэл зүйн танхим, уран бичлэгийн дугуйлан, спорт заал, урлаг заал, номын сангаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсаныхаа дараа улсын хэмжээнд жишиг болохуйц сургалтын орчин, үйл ажиллагаатай тус сургууль шиг сургуулиудыг олноор байгуулах хэрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.

Мөн сурагчидтай уулзах үеэрээ эрдэм номд шамдан суралцаж, сонгосон спортын төрлөөрөө амжилттай хичээллэж, эх орондоо хэрэгтэй хүн болохыг захилаа.

Архангай аймгийн 288 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Энэ жил Архангай аймгаас нийтдээ 288 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 267 ээж тус тус хүртлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:

“Элбэрэлт эхчүүд ээ,

Монголын сайхан ээжүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, аав ээжийн амин эрдэнэ болсон бяцхан үрсээ өлгийдөн авч, энэрэл хайраар дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Үр хүүхдүүдийнхээ гэрэлт наран, ивээлт саран болсон ЭЭЖ хүний ач, гавьяаг юутай ч зүйрлэмгүй хэмээн монголчууд бид ярьдаг. Иймээс талархаж дуусамгүй их ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр хүндлэл үзүүлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж ирсэн уламжлалтай.

Энэ л сайхан уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, “Эхийн алдар” одон хүртээх тухай зарлигаа цаг хугацаанд нь гаргасан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон. Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзэж засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ үе шаттайгаар гардуулахаар шийдвэрлэсэн юм.

Өнөөдөр миний бие Арын сайхан Архангай аймагт хүрэлцэн ирж,  “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 288 ээжид гардуулсандаа туйлын баяртай байна. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 21, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 267 ээжид халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Эрдэм мэдлэгээр биеэ чимсэн, эх орондоо хэрэгтэй, шинэ үеийн монгол хүнийг өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдийн ариун үйлсийг төр өндрөөр үнэлж ирсний нэгэн илэрхийлэл болох “Эхийн алдар” одон бол хамгийн шударга, нандин шагнал бөгөөд цаашид ч үргэлжлэх ёстой монгол төрийн сайхан уламжлал юм.

Үүний хажуугаар эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн баталгааг сайжруулж, эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй, таатай нийгэмд өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь монгол төрийн орхигдуулж болохгүй чухал үүрэг юм. Гэтэл өнөөгийн манай нийгмийн бодлогын нэгэн эмзэг цэг, тулгамдсан асуудал нь хүүхэд хамгаалал болчихоод байна.

Тийм ч учраас миний бие энэ асуудлаар баримталж ирсэн байр сууриа тууштай хадгалж, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо ямагт сайжруулж, монголын ирээдүйг хамгаалахын төлөө даацтай бодлого хэрэгжүүлж, сэтгэлтэй ажиллах ёстой гэж үзэж байна.

Улмаар хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг дорвитой шийдэх цаг болсон. Цаашид миний бие энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, бодитой үр дүн гаргахын төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Архангай аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6