Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ДАЛХААГИЙН НОРОВ (1951-2020)
Image
Б.БАЯРСАЙХАН: УЛС ТӨРИЙН ХИЙРХЭЛЭЭ СОЁЛЫН САЛБАРААС ХОЛ БАЙЛГААРАЙ
Image
Коронавирусээр далимдуулж, "Чингис хаан" музейн төслийг зогсоох нь хэнд ашигтай вэ?
Image
Хонконгт дахин нэг ардчиллын төлөө тэмцэгчийг баривчиллаа
Image
С.Баярцогт нарын хэргийг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн Ерөнхий сайд асан С.Баярын хурал орно
Image
ТОДРУУЛГА: "Жолоочтой уулзсан, юм дамжуулж өгсөн, авсан хүмүүсийг судалж байна"
Image
Боловсролын салбарын төсөв нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чаддаг уу
Image
ЭМЯ: Улаанбаатарт 7, Сэлэнгэд 4, Дархан-Уул аймагт 1, нийт 12 хүнээс халдвар илэрлээ
Image
А.Амбасэлмаа: Автобусны жолоочийн онош батлагдаж, ойрын хавьтлын 17 хүнийг нь тусгаарлан шинжилгээ авч байна
Image
Төрсөн эцэг нь хоёр настай охиноо ХҮЧИРХИЙЛСЭН хэрэг гарчээ
Image
ГХЯ: Ойрын хугацаанд 2-3 чартер нислэг хийхээр судалж байна
Image
Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч нар хайхрамжгүй байдлаасаа болж нэгнийхээ аминд хүрлээ
Image
Баруун түрүүн товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ
Image
ЖҮЖИГЧИН ЭЛЛЕН ПЕЙЖ ТРАНСЖЕНДЭР ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ
Image
“БГД ИТХ“ Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэрч хохирогчийг түр хамгаалах байртай болно
Image
Хүүгээ 28 жил гэртээ хорьсон эмэгтэйг баривчилжээ
Image
Г.ЗАНДАНШАТАР:СОЛОНГОС, ГРЕК ЗЭРЭГ УЛСУУДЫН ЖИШГИЙГ ДАГАЖ “ШИЛЭН ХААЛТ” ХИЙЛГҮҮЛСЭН
Image
З.Мэндсайхан: Өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй олгоно
Image
АНУ Шинжаанаас хөвөн бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ
Image
Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Арван хоёр дахь өдөр
Image
Чуулган: Японоос 25.0 тэрбум иений яаралтай тусламжийн зээл авахыг дэмжлээ
Image
Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг дахин тусгаарлаж, С.Баярцогтын шүүх хурал үргэлжилж байна
Image
Яндан хөөлөгчийн яггүй нэг өдөр
Image
МОНГОЛ БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧ 8500 ГАРУЙ БОЛЖЭЭ
Image
100 ЛАМЫН АГУЙГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
Image
МОНГОЛ БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧ 8500 ГАРУЙ БОЛЖЭЭ
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 50 ХУВИАР ХӨНГӨЛЛӨӨ
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 50 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ХУДАЛДАНА
Image
Батлан хамгаалах салбарын гурван хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Image
Гэрийн ажиглалтад нийт 8484 хүн байна
Image
QR кодыг зөвхөн хот хоорондын хүнс тээврийн жолооч нарт олгоно
Image
Төмөр замын 15.956 ажилтны 15.916 нь шинжилгээнд хамрагджээ
Image
Ойрын хавьтлаас халдварлах магадлал их байна
Image
Сайжруулсан түлшний үнийг 50 хувь хөнгөлөв
Image
Яндан хөөлөх зааварчилгаа
Image
Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв
Image
Эрүүлжүүлэх байранд 93 хүн хоножээ
Image
Хөл хорионы үед цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сараар боджээ
Image
ЭМЯ: 11 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 429 боллоо
Image
Хөл хорионы үеэр секс үдэшлэгт оролцсон Унгарын улстөрч огцорчээ
Image
Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
Image
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
Image
БЗД-ийн иргэд илрүүлэг шинжилгээний талаар 1900-1063 дугаараар лавлаж болно
Image
Ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ
Image
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
Image
Ахмадуудаа цахим банк, картын үйлчилгээг ашиглаж тэтгэврээ авахыг уриалж байна
Image
Цахим орчинд мөрийтэй тоглосон 46 хүнд хариуцлага тооцжээ
Image
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ
Image
“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”
Image
АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Сурагчид гэмт хэргийн золиос болох нь нэмэгджээ
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
“SHINee” хамтлагийн дуучин 27 насандаа таалал төгслөө
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Японд цусаа гартал зодолдсон хэмээх залуус үнэн учрыг тайлбарлалаа
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Сэтгүүлч хүн энэ сэдвийг хөндөж байгаа нь үнэхээр талархмаар байна гэж хэллээ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОЙРЫН ӨДРҮҮДЭД -50-52 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТЭРНЭ
Image
МУСТА Доржпүрэвийн ГАНЗОРИГ хүлээлт уран бүтээлийн тоглолт
Image
Үхэр тахиа жилтэнтэй маш сайн ойлголцоно
Image
Израйль, Палестины төрийн тэргүүнүүд айлчилж, айлчлуулж байна
Image
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 31.2 САЯ АМ. ДОЛЛАРООР БУУРЧЭЭ
Image
О.Баасанхүү тайлбар хийнэ
Image
НИКЕЛЬ ГАНБАА НАРЫН ГУРВАН ХҮНИЙГ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙНА
Image
Зүүн Хойд Азийн хотын дарга нар “хөгжлийн уяа”-гаа эмзэг хүмүүст чиглүүлээрэй
Image
"МЕРЕКС" КОМПАНИЙН ХУВЬЦАА ХАМГИЙН ӨНДӨР ХУВИАР ӨСӨВ
Image
Д.Сумъяа:Олимпийн аварга болохын тулд зүтгэнэ
Image
Л.Мөнхбаясгалан: АТГ-ын даргаар З.Энхболд шиг хүн байх ёстой
Image
Хүйтрэхээс өмнө 1500 айлыг цахилгаанаар хангана
Image
Монгол малын мах хоол биш хор болчихжээ
Image
ШАНХАЙН ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН ТЭМЦЭЭНД МУГЖ О.АНУЖИН ОРОЛЦОЖ БАЙНА
Image
ДЭМБ-ын зөвлөх багийн ЗУРГААН төлөөлөгч Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь батлагджээ
Image
МАН-ын Удирдах зөвлөл 14.00 цагт хуралдана
Image
WHATSAPP-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЖЛАА ӨГНӨ
Image
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа
Image
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ
Image
ДУНДГОВЬД ХЯТАДУУД ДАХИН УУРХАЙ БУЛААЦАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг хоол хүнс
Image
Тэд нарын хэн нь жинхэнэ Сэрчмаа вэ?
Image
ИРАН "АСЕАН"-ИЙН ГЭРЭЭНД НЭГДЭНЭ
Image
Аса Аварга Ким Жон Унтай барьцав
Image
Монгол, Хятадын ШУА-ийн тэргүүнүүд уулзана
Image
Монголын археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар мэдээлнэ
Image
МАН-ын бүлэг хуралдана
Image
Жи тайм" сүлжээнийхэн иргэдийг залилсан хэвээр байна
Image
Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйг үхрийн хашаанд хорьдог заншлыг Балба улс гэмт хэрэгт тооцдог болло
Image
Image

С.Бадрал: "Чимэгэ"-гийн ачаар хүн компьютер хоорондоо чөлөөтэй ярих боломжтой болсон

Яриаг бичвэр болгон хувиргаж, бичвэрийг яриа болгон хөрвүүлдэг шинэ технологи болох "Чимэгэ" (монгол бичгээр Чимээ гэсэн үг) хэрэглэгчдийн хүртээл болоод удаагүй байна.

Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болон албан байгууллагын ажлыг хялбарчлах энэхүү технологийн бүтсэн түүх болон давуу тал, хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бид тус технологийг бүтээсэн “Чимэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. 

2019 онд байгуулагдсан "Чимэгэ Системс" компани нь өөрсдийн бүтээсэн Чимэгэ технологио ашиглан яриаг бичвэр болгодог “Чимэгэ бичээч” (Chimege Writer), бичвэрийг яриа болгодог “Чимэгэ уншигч” (Chimege Reader), интернеттэй үед яриагаараа бичих боломжтой “Чимэгэ гар” (Chimege Keyboard), дуу яриагаар үг хайдаг монгол бичгийн толь болох “Тунгаамал толь” (Tungaamal Toli) зэрэг бүтээгдэхүүнийг гаргаад байгаа юм.

ЧИМЭГЭ СИСТЕМИЙН ҮГИЙГ ЗӨВ ТАНИХ МАГАДЛАЛ 97 ХУВЬТАЙ

-Байгуулагдаад удаагүй байгаа ч танай компани Чимэгэ бичээч, Чимэгэ уншигч, Чимэгэ гар, Тунгаамал толь зэрэг аппликейшнуудыг хэрэглэгчдэд хүргээд байна шүү дээ. Эдгээрийг ямар хугацаанд бүтээсэн бэ?
-Бид 2008 онд “Болорсофт” компанийг үүсгэн байгуулаад компьютерын хэл шинжлэлийн салбарт ажиллаж эхэлсэн. Тухайн үед хүмүүс биднийг ямар ч хэрэггүй, ашиг ч олохгүй зүйл хийлээ гэж гайхаж байлаа. Анхны бүтээгдэхүүн нь "Болор толь" байсан. Түүний араас "Болор дуран"-г бүтээж, улмаар хоёрдугаар хувилбарыг нь гаргасан. Энэ үеэс л бид монгол хэлний үг зүйн асуудлыг бүрэн шийдэж, монгол хэлний үйл үгийн нэг язгуур 400 мянган өөр үг болж хувирдаг гэх мэт сонин үзэгдлийг ч нээсэн. Гэхдээ, энэ бол монгол хэлний үг бүтэх загвараар бүтэх боломжтой өөрөөр хэлбэл, үг бүр хүний хэрэглэдэг шиг утгатай гэсэн үг биш. Зөвхөн дүрмийн хувьд зөв хувирсан, компьютерын хувьд үг гэж тооцож болох нэгж.

Монгол хэлний үйл үгийн нэг язгуур 400 мянган өөр үг болж хувирдаг. Бид тэдгээр бүх үгийг тоолсон.

Улмаар, үүнийгээ "Болор толь"-тойгоо холбон машин орчуулга хийх зорилготой явж байсан. 2018 оноос монгол хэл яриаг боловсруулж бичвэрт буулгах, бичгийг уншиж яриа болгох технологи хөгжүүлж, жил гаруй хугацааны дараа 2019 оны зургаадугаар сард анхны бета хувилбараа гаргасан. Тэр үед манай технологийн үгийг зөв таних магадлал 86 хувьтай байсан учраас өдөр тутмын амьдралд хэрэглэхэд болоогүй гэж үзээд, доод тал нь 90 хувь хүргэх зорлт тавьсан. Ингээд боловсруулж хөгжүүлсээр, зөв таних магадлал 97 хувьд хүрсэн тул 2020 оны есдүгээр сарын 22-нд албан ёсны нээлтээ хийлээ.

-Эдгээр аппликейшн гарч ирснээр хүний яриаг чагнаж, тагнахтай холбоотой нууцлалын асуудал тулгарна. Уг аппликейшн дээр бичигдсэн яриа яаж хадгалагддаг вэ? Дундаас нь өгөгдөл (дата) буюу мэдээлэл алдагдах эрсдэл бий юу? Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
- Манайх Герман, Финланд, Монгол гэсэн гурван газар дата төвтэй. Монголд ярьж буй яриаг Монголын дата төв дээр хадгалж байгаа ба гуравдагч этгээд гэж байхгүй. Холболтын хувьд шифрлэгдсэн SSL протоколоор (хувийн бичиг баримтыг интернетээр дамжуулах протокол) холбогдож байна. “Чимэгэ”-ийн мэдээллийг хэрэглэгч талын төгсгөл дээрээс алдагдана уу л гэхээс, манай талын төгсгөл дээрээс алдагдахгүй. Гэтэл, төрийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой журам боловсруулсан байдаг болохоор серверээ зөвхөн манайд байршуул гэсэн шаардлага тавьж байна. “Чимэгэ системс” ч гэсэн өөрсдийн гэсэн журам, технологио, холбогдох бүх мэдээллээ алдахгүй байх, хамгаалах, нууцлах шаардлага бий. Ийм хоёр талын эрэлт хэрэгцээний улмаас, тусгай нөхцөлд хэрэглэ дараагийн шатны шийдлийг бас боловсруулсан. Бид хадгалах серверийг тухайн байгууллага дээр байрлуулж тэндээсээ өөрийн сервер үү VPN (хувийн виртуал сүлжээ)-ээр холбогдоно. Манай сервер дээр зөвхөн хөрвүүлэг хийх процессор ажиллах ба хадгалах сервер рүү хөрвүүлсэн бичвэрийг дамжуулах маягаар ажиллана. Тэгэхээр, нууцлалын хувьд бүрэн шийдсэн гэж ойлгож болно.

-Хэвлэл мэдээллийн салбарт, ялангуяа сэтгүүлчид уг системийг ашиглах нь хэр өгөөжтэй вэ? Үүнд чиглэсэн өргөтгөл, боломжууд бий юу?
-Бидний бүтээсэн энэхүү суурь технологийг бүхий л зүйлд ашиглаж болно. Харин ямар хэлбэрээр, яаж ашиглаж, инновац хийх вэ гэдгийг хэрэглэгчид өөрсдөө шийднэ. Жишээ нь Мобиком корпорац "Call Center"-тээ, Шүүхийн ерөнхий зөвлөл хурлын үйл явцаа автоматжуулахад, "Интермед" эмнэлэг хагалгааныхаа протоколыг хийхэд, "Xiaomi"-гийн дистрибьютер компани өрөөгөө автоматжуулахад болон бичиг хэргийн компаниуд номыг сонсдог болгоход ашиглахаар гэрээ хийж байна. Энэ мэт хүн бүр өөр өөрийн нөхцөлд тааруулж ашиглаж болно. Сэтгүүлчдийн гол хэрэглээ нь бичлэг хийж авсан ярилцлагаа бичвэр болгож авах байдаг болов уу. Тэгэхлээр, манай “Чимэгэ бичээч” яг ийм зориулалттай, түүнийг хэрэглэж болно. Ер нь, энэ технологи ерөнхий шийдэл тул олон талаар ашиглах боломжтой. Жишээ нь, “Кудос” медиа мониторингийн сурталчилгааны трейлерийг “Чимэгэ уншигч” системээ ашиглан нэг цагийн дотор л хийсэн.  Хэрэглээ хязгааргүй.

-Үнийн хувьд хэрхэн санал болгодог вэ?
-“Чимэгэ бичээч”-ийн хувьд нэг цагийн бичлэгийг бичвэр болгох үнэ 19,800 төгрөг. 40 цагийн эрхтэй багц нь 752,400 төгрөг, 150 цагийн эрхтэй багц нь 2,673,000, 700 цагийн эрхтэй багц нь 11,088,000 төгрөг. Байгууллага дээр хүний тоо заахгүй, цагаар хэмжинэ. “Чимэгэ” технологийн бүтээгдэхүүнүүдийг вебээр болон гар утасны апп аль ч хувилбараар ашиглаж болно.

-Тухайн технологийг хэрэглэх салбар, чиглэл, нөхцөл байдлаас нь хамааран ажиллагааг нь нарийвчлах үгийн шүүлтүүр бий юу?
-Манай технологи бүх авиаг буулгах зорилготой. Бид эхэн үедээ жижиг зүйлс дээр зардал гаргах төлөвлөгөөгүй байгаа ч яваандаа болно.

-Шууд дамжуулж буй бичлэгийн доор яриа автоматаар гарч ирэх үйлдэлтэй бий юу?
-Бид “Чимэгэ технологи”-ийн нээлтийн үйл ажиллагааны үеэр яриаг автоматаар титр (titre) болгон харуулж үзүүлсэн. Түүнээс харахад, хэдэн секундээр хоцорч байсан. Тиймээс, улам хөгжүүлэх болно. Манай технологи хэрэглээг хөнгөвчилсөөр байгаа. Тэр тусам хэрэглэгчид улам ихийг хүсэж байна.

БИД ЗУРАГТ, РАДИО, INTERNET-ЫГ ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

-Зөв бичих дүрмийн алдааг яаж шалгадаг юм бэ?
-Манай “Болорсофт”-ын “Болор дуран” кирилл бичгийн алдаа шалгадаг зөв бичих дүрмийн алдаа шалгуур “Чимэгэ” технологийн бүтээгдэхүүн дээр холбогдсон. Манай дата журамласан толийнхоос хэд дахин том.

-Зургийг текст болгох боломжтой юу?
-Боломжтой. Кирилл бичигтэй зургийг таньдаг Оросын Finereader програм байхад тэдний хийчихсэн зүйлийг дахиж дуурайх шаардлагагүй. Бидний хувьд, өөрсдийн зорилго, хэрэгцээндээ тааруулаад аль хэдийн хийчихсэн зүйлээ бусад бүтээгдэхүүнтэйгээ уялдуулан нэг мөсөн цогцоор нь гаргана.

-Цаашдаа эдгээр аппликейшныыг нэгтгэх үү? Мөн өөр ямар бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна вэ?
-Одоохондоо нэг болгохгүй. Гэхдээ яваандаа хувийн туслагч зэрэг дараа дараагийн гаргах бүтээгдэхүүнтэй нийлж нэгтгэж магадгүй. Мөн цаашдаа “Siri” шиг хиймэл оюун ухаант монгол програм, робот гаргах, зурагт, радио, internet “Чимэгэ технологи”-той холбохоор төлөвлөж байна. Бас виртуал хөтлөгч “Марал Эй Ай”-ыг улам хөгжүүлж, сэтгэл хөдлөлтэй болгохоор ажиллаж байна. Бидний хувьд, суурь технологио бүтээчихсэн тул ямар нэгэн зүйлд баригдаад байхгүй, давуу талтай болсон. Бусад газрууд хүртэл манай анхны альфа (alpha) хувилбарын эх кодыг авч ашигласан жишээ гэвэл Ikon.mn сайтын “Sara” уншигч байна.

Монгол бичгийн алдаа шалгуурыг хийсэн ч кодчиллын стандарт гарахыг хүлээж байна

-Та бүхний бүтээсэн технологи нийгэмд ямар өөрчлөлт авчирна гэж харж байна вэ?
- Бид монгол хэл шинжлэлийн хувьд маш том дэвшил гаргасан. Өөрөөр хэлбэл, кирилл, монгол бичгийг цугт нь авч явж байгаа. Сая, яриаг бичвэр болгодог технологийг хүртэл монгол бичигтэй холбож "Тунгаамал толь" аппликейшн гаргасан. “Тунгаамал толь” нь монгол үгийг дуу хоолойгоор (voice) хайж, монгол бичгээр, тайлбартай нь гаргаж ирдэг. Тухайн үгийг монгол бичгээр яаж бичдэгийг харж болно, бас гарч ирсэн үр дүнгээ уншуулж сонсож болно. Тунгаамал толь дээр бид монгол бичгийн өөрсдийн хөгжүүлсэн шийдлийг ашиглаж байгаа. Энэ бол ахисан түвшний бүтээгдэхүүний түрүүч гэж хэлж болно. Кирилл бичгийн алдаа шалгадаг программ хийсэн шигээ монгол бичгийн алдаа шалгуурыг (Spellcheck) бас хийсэн. Гэвч яагаад гаргахгүй байгаа вэ гэвэл монгол бичгийн стандарт нэг мөр болж тогтоогүй байна. Стандарт тогтоогүй байхад гаргачихвал хүмүүс хоорондоо стандартгүй харилцах магадлалтай.  Бид цаашдаа дараагийн шатанд, монголоор ярихад монгол бичгээр бичвэр болж гаргадаг болгохоор ажиллаж байна. Гэхдээ, стандарт чухал үүрэгтэй байх болно. Стандарт байхгүйгээс, үгийг буруугаар бичдэг болох, “Чимэгэ”-г алдаатай гэж буруу ойлгох эрсдэлтэй учир тэвчээртэйгээр хүлээж байна. Стандарт байхгүйгээс хэлний бэрхшээл бий болж мэднэ.

-Бидний урилгыг хүлээн аван ярилцаж, хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа
-Баярлалаа.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6