Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
ТУРКТ ОНЦ БАЙДЛЫГ ЦУЦАЛЛАА
Image
НӨАТ-ын ээлжит азтанууд ням гарагт тодорно
Image
Өвөл хурдан морь уралдуулдаг уламжлал байгаагүй
Image
Улсын I, III эмнэлэг дээр иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч байна
Image
ДЭЛХИЙН ЗАРИМ УЛС ОРНУУДЫН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ ЯМАР БАЙДАГ ВЭ?
Image
ЦЕГ-ын сургалтын төв ОБЕГ-тай хамтран ажиллана
Image
Зарим уулзварын эгнээг нэмэгдүүлнэ
Image
Н.Энхбаяр: Дарга ангийг доош нь суулгаж, ард түмнээ дээш нь суулгая
Image
Үхцэн хэмээн тооцогдон сураггүй алга болсон охин 10 жил PC-дсэн байна
Image
50 НАСТАЙ ЗОЛГОЖ БУЙ ЖЕННИФЕР ЛОПЕЗИЙН ГОО САЙХНЫ НУУЦ ЮУ ВЭ
Image
Чөлөөт ба хайрцаглагдсан сэтгэлгээтэй хүмүүсийн 8 ялгаа
Image
СУДЛААЧИД АННА ФРАНКИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС “БОХИР БИЧВЭР”-ТЭЙ ХОЁР ХУУДСЫГ НЭМЖ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
Сармагчин өөрийнхөө селфи зургийг эзэмших эрхгүй болов
Image
Ж.Хишигжаргал: Бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байвал дэлхийн зах зээлд “тоглож” болох юм
Image
НӨАТ-ын буцаан олголтын мэдээллийг баталгаажуулж дуусчээ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛЛАА
Image
ХОНХНЫ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ ОЮУТНЫ ХОЛБОО БАЙХГҮЙ
Image
МУГТ Э.Бадар-Ууган нарийн бичгийн даргаар томилогдлоо
Image
Нийслэлийн МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва сонгогдлоо
Image
Ш.ОРГИЛ: ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ДЭЭР МАШ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАЖ АЖИЛЛАНА
Image
ЗАГВАР ӨМСӨГЧ НАРЫГ НИСЭГЧГҮЙ ОНГОЦООР ОРЛУУЛЖ БАЙНА
Image
"ХҮНИЙ ЭРХ БА НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ" СЭДВЭЭР ЗАЛУУС ИЛТГЭЛ ТАВИВ
Image
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ХЭМЖЭЭНД ХӨГЖСӨН ГЭВ
Image
Иргэний үнэмлэхгүй, сонгогчийн үнэмлэхгүй байсан ч хурууны хээгээр саналаа өгнө
Image
Казактан улс цэрэг дайчдаа Сирийн бүс рүү илгээхгүй гэлээ
Image
БНИУ-ТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ САНАЛ ТАВИВ
Image
“Улаанбаатар Смарт Карт” ХХК өөрсдийгөө шалгуулах хүсэлт гаргажээ
Image
Дэлхийн хамгийн хаалттай улсын Тэргүүн хатагтай байх ямар байдаг вэ?
Image
С.ЭРДЭНЭ: САР ШИНИЙН БАЯРААР ӨВӨӨ, ЭМЭЭДЭЭ ОЧИХ ГЭЖ ЯАРМАГ ХҮРТЭЛ АЛХДАГ БАЙЛАА
Image
ЧИЙГ ТАТДАГ ГУТАЛНААС ИНГЭЖ САЛААРАЙ
Image
Image

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Засгийн газарт захидал бичжээ

Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай Засгийн газарт хандан захидал бичжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ үгийг би өөртөө ч хэлэв, хүнд ч хэлэв

Нэгэн зүйл. Монголын ард түмэн Монгол төрийн ажнай хүлэгт та бүхнийг сүндэлж, дөрөөнд чинь итгэлийн сүү дусааж өгөөд, бага биш, их биш хугацааг өнгөрөөлөө... Ард түмэн та нарыг илүү сайн гээгүй юмаа гэхэд ингэж нэг сонгоё гэж сэтгэл, итгэлийн мухраа төнхсөн... Цөхрөх, ядахын цагтаа ард түмэн төрөө ингэж нэг тэмтэрдэг юм гэнэ лээ...

“Чанга дуутай тахианы өндөг жижигхэн байдаг” гэдэг шиг миний бие, “жижигхэн” л юм та нартаа бичиж сууна даа! “Зөнөсөн нохойн улилт” хэмээн болгоох ажаамуу...

100 хоног гэж та нар нэг хэмжээ ярих болж... Энэ сунгаж хэлвэл жилийн дөрөвний нэг л дээ! Жил гэдэг 365.25 хоног гэдэг нь хэвээрээ л байгаа даа?

“Өлөн” эдийн засагтай болчихсон байдалд байтлаа өргөс авчих шиг болох юм шиг горьдсон түмний яарсан гэнэн сиймхий, хурд ихтэй, сайтар бодож боловсруулсан нухацтай судалгаагүй, он цагаа бага мэдэрсэн, бүтэх төсөөллийн, найдвар бага суурь боломжоо тооцоогүй, мөрийн хөтөлбөрөөсөө шалтгаалж зуу хоногийн ажлын үр дүн чинь тааруухан гарч, хүсэлт, хүлээлт, итгэлийг нимгэлэв.

    Ард түмэн хэдийнэ залхсан томилгоо халалт, хомроглолоос ой нь гутаж, тар нар албан тушаалын донтнуудад өгөх “зэд”-ийн ажилдаа түүртэв бололтой...

Ард түмний дургүй болсон, үзэн ядах болсон үйлдлүүдийг “сайхан” давтлаа... Хуучин, орхих ёстой буруу бүхэн, хазгай мурий нь эргэж давтагдах юутай эгдүүцэлтэй гэж санана!!!

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрөлжсөн хүртээмж хамаарал их хөтөлбөр байсныг үгүйсгэх аргагүй... Энэ нь их ч үнэмшлийг дагуулсан. Гэхдээ дотор нь байгаагаас нь нэгэн шальдир жишээ татахад: элэгний С, В вирусыг бүрэн устгана гэсэн заалт буй. Дөрвөн жилд, тэгээд дэлхийн анагаах ухаан бүрэн устгаж чадахгүй, төдөж байгаа зүйлийг шийднэ гэдэг арай дэврүүдэж хэтийдсэн байгаа биз дээ! Энэ ч яахав. Үнэмших нь үнэмшээд, мушийх нь мушийгаад өнгөрч... Сонгогчдын хойшдын сонголтонд болгоомж нэмэх гэж л дурдсан хэрэг... Бас хөх инээдтэй зүйл...

Нэгэн зүйл. Энэ зуу хоногт тэтгэмж, тэтгэлгийн заримыг зогсоох гэсэн хэрэг мандав. Эдийн засаг хүнд байгаа үед танах хасах зүйл гарна л даа! Тэр тухайгаа мэдээлэл үндэстэй зөв зүйтэй учирлал тайлбарыг ард түмэнд өх ёстой байтал Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь нэгийгээ үхэхийг хүлээх, үхсэн хүний яс өндөлзөх тухай яриад сууж байх юм. Аминдаа тэд бид хасаж байгаа биш, ард түмэн өөрсдөө хасах санал тавьсан болгох гэж мунгинаж байгаа нь тэр... Ёр билэгтэй ард түмний сэжиг хүрч үхмээр юм ярих юм...

Монгол хүн өнгөрснийхөө тэтгэврийг үлдсэн нь авахдаа – Төр минь үгүйг нөхөж, үлдсэнийг нь ивээлээ.. гэж залбирч хүртэх ард түмэн... Муу хэлэгдээд байдаг социализмын үед тэтгэлгийн ийм хэлбэр байсан шүү!

Нэгийгээ үхээсэй! Тэтгэвэр авна... гэж үхэл отож суух тийм сэтгэл монгол хүнд даанч байхгүй! Элэг бүтэн байх мөнгөнөөс үнэтэй гэдгийг дэндүү мэддэг ард түмэн. Ер нь монголчуудын оюун сэтгэлгээний хурд, ухаан тунгалаг өгөгдөл нь бүх хүн төрөлхтөнөөс бүтэн улирлаар түрүүнд нь юм шүү!!! Өөдлөхөөрөө өгнөө! гэсэн өр өглөг хүнд ч, улс оронд ч байдаг юм шүү!... Харин та нарын өнөөдрийн үг, үйлдлийг “хараад” Эртний их төрт ёсны “яс” нь өндөлзөж байна...

Нэгэн зүйл. Энэ зуу хоногт Эрдэнэтийн 49 хувь гэсэн хэрэг мандав. Энэ тухай хэлэлцэж байгаа мэдээллээс харахад, сонсоход: “шударга үнэн” ямар их “шоовдор” болсийм бэ? Ц.Нямдорж шиг “өргөс” алгаа! Нэг намын нөхөр нь - энэ нөхөр ингэж яриад УИХ-д улиран сууж, албан тушаал авдаг... хүн гээд хэлээд сууж байх юм. Ц.Нямдорж ийм үгэнд зохих хүн биш!

Ц.Нямдоржийн хүнийг нь бүтэн, бодож санаж явдгийн нь хагасыг мэднээ, би... Та нарын адил ард түмнийхээ хүндэтгэлийг хүртэх цаг тохиож, УИХ-д дөрвөн жил би Нямдоржтой нэг ширээнд тохой нийлж суусан даа!

Өнгөрсөн 24 жилийн туршид, Нямдоржийг төр, түмэн хоёрт хувирч байхыг нь үзсэнгүй. Миний өнцөг энэ! Аливааг өөр өөрийн өнцгөөс харах гэдэг нь оюуны үнэлгээний болон сэтгэлгээний “эрх чөлөө” байх л даа!

Эрдэнэтийн асуудалд Ц.Нямдоржийг би зөв байр суурин дээр зогсож байна гэж нотод бодож байна... Ц.Нямдоржийг хүндэтгэж хайрладаг, мөн чанар, хүн чанарыг нь мэддэг, өнгөрсөн он цагуудад ямар байсны нь гэрч, гурван саяа байг гэхэд сая таван зуун “хүн-хайр” Нямдоржийн ард зогсож байгаа шүү!

Эрдэнэтийн 49 хувийг авсан хуйвалдаан “далд гишүүнчлэл” нилээдтэй байх! Эцсийн эцэст энэ үйлийн эзэд нь тухайн орныхоо, төр ёс хууль журмыг огоорсон, үл хүндэтгэсэн, хоёр орны хоёр аж ахуйн нэгжийн эртнээс үгсэн луйвардсан том хулгай л юм байна гэж мунхаглан бодлоо... УИХ-ын зөвшилцөл, шийдвэр аваагүй атлаа Монгол Улсын Засгийн газар толгой мэдэн биечлэн оролцдог нь юун болох? Энэ чинь төрт ёсны эрэмбэ мөн үү?

    Эрдэнэт - Монгол Улс, Монгол түмэн баян байг! гэж өгсөн мөнх тэнгэрийн хишиг шүү.

Нэгэн зүйл. Монголын төрт ёсны журам жудаг, соёл гэж хэдэн зуун жилээр та нар байтугай нь зөрчиж байгаагүй өндөр ёс амьд байгаа... Аливаа юмыг ярьж хэлэлцэж байхдаа ойрын жилүүдийн УИХ-ын гишүүдэд овлиго, хүндэтгэл, харьцааны соёл тааруухан харагдах боллоо. УИХ-ын гишүүн болуут хамарт нь “лууны баас” түрхсэн юм шиг ярвайна. Эсвэл хэт энгийн байх гэж далжиганана. Энэ хоёрын аль нь ч төрийн хүний гоёл биш ээ.

Шүдээ үйрүүлж, нүдээ унагачих гээд байгаа юм шиг байх юм... Буруу хэлсэн үг, эвгүй зангаа дохио хүртэл уул хүнийг хичнээн их бүдэг болгодгийг анзааралтай...

Үнэн зөвийг хэлж байвал хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрөх тэнхээтэй байх ёстой. Олонхи дандаа зөвийг, цөөнх дандаа бурууг, олонхи дандаа бурууг, цөөнх дандаа зөвийг гээд түлхэлцээд байвал эвт сэтгэл, зөв зүйг хэзээ ч олохгүй! Энэ чинь Монголын төлөө үл нэгдсэн урвалт, гэмт хэрэг... Хүний бодол шиг чинадын юм гэж орчлонд үгүй!...

Үнэн худал, цуурхал золбин яриа, өөрийн үүссэн орон зайтай байдаг... Тэр тийм болох гээд, тэх гээд, тэрнийг авах гээд гэсэн үйлдлийг бие биендээ тулгах, таамаглалаа яриа хэлэндээ цухалзуулах дуртай юм... Энэ чинь хүмүүсийн ам дамжсан чимэг нэмэгдээд, тэнгэрт хадаж, тэнэж золбинширох нь язгуур үнэнийг үгүйсгэхэд хүрдэг.

Яригдаж байгаа сэдэв агуулгыг, бодлогын чинадыг ойлгоогүй байж өөр хөндлөн юм яриад байх гишүүн байх юм... Мунхагийн дуугай нь үзэмжтэй гэдэг дээ!

Зарим тохиолд та бүхэн бодоогүй хэлсэн үг, бусдын бодлыг таамагласнаа хэлснээсээ болоод зөрчилдөөд байх шиг байх юм... Ард түмний бодол санаа, амьдрал байдлыг хүртэл үзэж мэдрээгүй байж тааж, худлаа үнэн ярина. Хараагүй мэдрээгүй байж хардаг, мэдэрдэг ийм л шидтэй болчихсон юм бол “Зөн билгийн тулаан”-д орцгоовол УИХ-д байснаасаа илүү амжилт олох юм биш биз дээ!...

Нэгэн зүйл.
Энэ зуун хоногт УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг авсан тухай яриа дуулиан мандав. Мэдээллийн хэрэгслээр харахад гишүүдийн өгсөн мэдүүлэгт үнэмших хариулт даанч цөөхөн. Уг нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өмнөх мэдээлэл бололтой юм... Тавьсан өрөө хэд дахин төлж чадах хадгаламжтай атлаа өрөө төлчихөөгүй гишүүн байх юм. Өрөө төлчихөөд үлдсэн мөнгөө л хадгалж болдоггүй юм бол уу? Даанч дээ!

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ олон гишүүн байргүй гэж мэдүүлжээ... “Хөөрхий” минь. Хотын нэгэн өндөр настан эмэгтэй гуйлга түүлгэ хийж, сэтгэлээ шатааж явж, гэр оронгүй ядууст, гэр барьж өгч яваа нэгэн сайхан буянтан буй... Та нар байргүй юм чинь тэндээс гэр очиж ав л даа! Ядахдаа одоо өвөл боллоо шүү дээ! Авлигатай тэмцэх газраа тохуурхаад байгаа юм уу? Ард түмнээ тохуурхаад байгаа юм уу?

Өгсөн авсан мэдүүлэгт үнэмшлийн үртэс ч алгаа! Саяхны дээд албан томилгоонд хамгийн мэргэжлийн томилгоо гэж ард түмэн үздэг ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилын байхгүй өрийг байлгаж, байргүй гэж мэдээллэчихээд, сүүлд нь байрны “1” гэсэн тоог нь харалгүй байргүй гэж зарласнаа уучлаарай! Техникийн алдаа болжээ... гэж байх юм.

Үгийн шарх, мэсний шарх хоёр адилхан шүү дээ! Бидний монголчууд өнгөтэй өөдтэй яваа хүмүүстээ сүүдэр тусгахаас эмээдэг заншилтай! Тэгэхээр бидэнд “хатуу үнэн” хаана хаанаа хэрэгтэй байна... Бас Авлигатай тэмцэх газар аливаад үнэн мөнөөр хандах нь тааруу юм байна даа! гэсэн урам хугарсан сэтгэгдэл төрүүлж байна. Мэдүүлэгт энэ худлаа даа! гэж бодохоор юм олон байна. Худлаа нь авсан, өгсөн алиндаа юм бол оо?

Нэгэн зүйл. Монгол Улсын их хурлын нээлтэнд эрхэм гишүүн Жавхлан ташууртай орж ирлээ... Монгол хүн айлд ташууртайгаа ордоггүй, Төрийн ордондоо битгий хэл!

Зөвхөн ганц хувцас, эд өлгийн уламжлалаар төр барилцдаггүй юм... Их ухаан, чин шударга сэтгэлээр төр түшилцдэг... Заншил, ёс жудаг хааяа хуулиас “том” болох тохиол байдаг... Өнөө нэг жирийн хүнийг бол жинсэн хувцастай бол оруулдаггүй Төрийн ордны харуулын алба хаачив? Уруудахын цагт ингэж үүд, хоймор ялгаагүй болдог доо! Хэлбэрдэх гэдэг ухаан сэтгэлгээний угаадас шүү.

Монголчуудын сул аман хэлцэд

“...Гэрт чинь ташууртайгаа

Гэдсэнд чинь хутгатайгаа” гэсэн сэжиг хүрмээр занал зүхлийн үг байдаг... Энэ үг санагдсан байх! Ард түмэн чамд их зэвүүцсэн...

Нэгэн зүйл. Социализмын үед намуудаас сонгодог сонгууль гэж байгаагүй. Ардын их хурлыг сонгодог байсан. Нам болон нам бусчуудын эвслээс нэр дэвшигч гэж бичдэг байлаа. Парламентаа сонгож байна гэсэн үг. Богд хаант Монгол Улсын үед дээд, доод танхимтай, дээд хуралтай байсан гэдэг. Энэ чинь парламент биз дээ! Түүхээс тэмтэрвэл хүн төрөлхтөний түүхийн анхны парламентыг монголчууд буй болгож байсан.

Аль эртний Хүннү улс, Чингисийн үеийн “Их хуралдай” гээд бод доо! Ромын эзэнт улсын сенат, Монголын “Их хуралдай” хоёрын аль нь анхдагч болохыг түүх гэрчилнэ. Ямар ч байсан монголчууд дэлхийд төрт ёсны хичээлийг анх заасан агуу ард түмэн! Ингээд бодохоор та нар минь ямар баймаар байна даа! гэсэн асуултаар энэ захидлаа өндөрлөв. Би захидалдаа “... Өндөг бүргэд болдог”-ийг санаж, хамгийн жижиг зүйлүүдийг бичиж, та нарын өмнө алдас хийсэн байх буй!

Өнгөрсөн он жилүүдэд удаа дараагийн гишүүд маань мөнгө тоолоод, тоо сурчихлаа... Одоо та нар минь ухааны цагаан толгойг үсэглэж, ном уншиж сур!

Төрийн сүлд өршөө!

Иргэн Бавуугийн ЛХАГВАСҮРЭН
Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6