Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ДАЛХААГИЙН НОРОВ (1951-2020)
Image
Б.БАЯРСАЙХАН: УЛС ТӨРИЙН ХИЙРХЭЛЭЭ СОЁЛЫН САЛБАРААС ХОЛ БАЙЛГААРАЙ
Image
Коронавирусээр далимдуулж, "Чингис хаан" музейн төслийг зогсоох нь хэнд ашигтай вэ?
Image
Хонконгт дахин нэг ардчиллын төлөө тэмцэгчийг баривчиллаа
Image
С.Баярцогт нарын хэргийг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн Ерөнхий сайд асан С.Баярын хурал орно
Image
ТОДРУУЛГА: "Жолоочтой уулзсан, юм дамжуулж өгсөн, авсан хүмүүсийг судалж байна"
Image
Боловсролын салбарын төсөв нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чаддаг уу
Image
ЭМЯ: Улаанбаатарт 7, Сэлэнгэд 4, Дархан-Уул аймагт 1, нийт 12 хүнээс халдвар илэрлээ
Image
А.Амбасэлмаа: Автобусны жолоочийн онош батлагдаж, ойрын хавьтлын 17 хүнийг нь тусгаарлан шинжилгээ авч байна
Image
Төрсөн эцэг нь хоёр настай охиноо ХҮЧИРХИЙЛСЭН хэрэг гарчээ
Image
ГХЯ: Ойрын хугацаанд 2-3 чартер нислэг хийхээр судалж байна
Image
Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч нар хайхрамжгүй байдлаасаа болж нэгнийхээ аминд хүрлээ
Image
Баруун түрүүн товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ
Image
ЖҮЖИГЧИН ЭЛЛЕН ПЕЙЖ ТРАНСЖЕНДЭР ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ
Image
“БГД ИТХ“ Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэрч хохирогчийг түр хамгаалах байртай болно
Image
Хүүгээ 28 жил гэртээ хорьсон эмэгтэйг баривчилжээ
Image
Г.ЗАНДАНШАТАР:СОЛОНГОС, ГРЕК ЗЭРЭГ УЛСУУДЫН ЖИШГИЙГ ДАГАЖ “ШИЛЭН ХААЛТ” ХИЙЛГҮҮЛСЭН
Image
З.Мэндсайхан: Өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй олгоно
Image
АНУ Шинжаанаас хөвөн бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ
Image
Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Арван хоёр дахь өдөр
Image
Чуулган: Японоос 25.0 тэрбум иений яаралтай тусламжийн зээл авахыг дэмжлээ
Image
Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг дахин тусгаарлаж, С.Баярцогтын шүүх хурал үргэлжилж байна
Image
Яндан хөөлөгчийн яггүй нэг өдөр
Image
МОНГОЛ БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧ 8500 ГАРУЙ БОЛЖЭЭ
Image
100 ЛАМЫН АГУЙГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
Image
МОНГОЛ БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧ 8500 ГАРУЙ БОЛЖЭЭ
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 50 ХУВИАР ХӨНГӨЛЛӨӨ
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 50 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ХУДАЛДАНА
Image
Батлан хамгаалах салбарын гурван хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Image
Гэрийн ажиглалтад нийт 8484 хүн байна
Image
QR кодыг зөвхөн хот хоорондын хүнс тээврийн жолооч нарт олгоно
Image
Төмөр замын 15.956 ажилтны 15.916 нь шинжилгээнд хамрагджээ
Image
Ойрын хавьтлаас халдварлах магадлал их байна
Image
Сайжруулсан түлшний үнийг 50 хувь хөнгөлөв
Image
Яндан хөөлөх зааварчилгаа
Image
Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв
Image
Эрүүлжүүлэх байранд 93 хүн хоножээ
Image
Хөл хорионы үед цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сараар боджээ
Image
ЭМЯ: 11 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 429 боллоо
Image
Хөл хорионы үеэр секс үдэшлэгт оролцсон Унгарын улстөрч огцорчээ
Image
Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
Image
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
Image
БЗД-ийн иргэд илрүүлэг шинжилгээний талаар 1900-1063 дугаараар лавлаж болно
Image
Ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ
Image
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
Image
Ахмадуудаа цахим банк, картын үйлчилгээг ашиглаж тэтгэврээ авахыг уриалж байна
Image
Цахим орчинд мөрийтэй тоглосон 46 хүнд хариуцлага тооцжээ
Image
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ
Image
“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”
Image
АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Сурагчид гэмт хэргийн золиос болох нь нэмэгджээ
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
“SHINee” хамтлагийн дуучин 27 насандаа таалал төгслөө
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Японд цусаа гартал зодолдсон хэмээх залуус үнэн учрыг тайлбарлалаа
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ
Image
БАЙНГЫН ХОРОО: ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
“Миний улаан оймс хос болсон”
Image
Японы компани ганц бие эмэгтэйчүүдийг хамгаалах хоосон сүүдэр зохион бүтээжээ
Image
Баацагаанд найргийн хур бууж, Бөөнцагаанд "Хүрэн морь" янцгаалаа
Image
Хэсэг саятнууд өөрсдөөс нь авдаг татварыг нэмэхийг уриаллаа
Image
ХҮҮХДИЙН ОРНЫ АЧААЛАЛ 3.6 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРЧЭЭ
Image
НОСК: МАРГААШ ЦАХИМ САЙТАД ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ БАЙРШУУЛНА
Image
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан
Image
Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ
Image
“UB CUP” ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ
Image
МӨСӨН АВИРАЛТЫН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ЗУРГААН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ
Image
Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргалаа
Image
БАЯНГОЛЫН АВТОБУСНЫ БУУДАЛД ГАРСАН ОСЛЫН УЛМААС НЭГ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ
Image
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч “эмэгтэй Распутин”-тай байсан нь илэрч, түүний суудлыг ганхууллаа
Image
АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАР ТӨЛӨХ ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслөө "ойлгоо ч үгүй" байгаагийн учир юу вэ?
Image
Таны зөвшөөрөлгүйгээр гэрт тань хэн нэгэн орсныг олж мэдэх 8 арга
Image
"ДАРХАН НЭХИЙ" КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 10.42 ХУВИАР УНАВ
Image
Монгол бахархлын өдөр: Төрийн далбаа мандуулж, их цагаан тугаа цэнгүүллээ
Image
Зайсан дахь барилгуудыг бүгдийг нь буулгая
Image
Өнөө шөнө өвлийн цагийн хувиарт шилжинэ
Image
Шакира тоглолтоо цуцлав
Image
Сангийн мөнгө шамшигдаад өнгөрөх үү?
Image
М.Ичинноров: Есдүгээр сарын 1-нээс илүү олон хүний амийг аврах боломж бүрдэх байлаа
Image
ЦЕГ: СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАЖ, ЧАГНААГҮЙ
Image
ТӨВ АЙМГИЙН БОРНУУР, СҮМБЭР СУМАНД МАЛЫН НОГООН ТЭЖЭЭЛ ТАРИАЛАХ, ДАРШЛАХ ТЭРГҮҮН ТУРШЛАГА НЭВТРҮҮЛЛЭЭ
Image
Дур тавьж буй хүүхнүүд
Image
Хакерууд төгсөгчдийн төлөвлөгөөг нураасан
Image
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
Image
Image

Монголбанк: Засгийн газартай зөвшилцөлд хүрвэл ИПОТЕКИЙН зээлийн төлөлтийг дахин хойшлуулах боломжтой

Монголбанкнаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж мэдэгдэл гаргалаа.  

Мэдэгдэлд "Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх үүднээс нарийвчилсан судалгаа, олон улсын сайн туршлагад суурилан мөнгөний бодлогын болон зохицуулалтын холбогдох шийдвэр (бодлогын болон макро зохистой бодлогын хэрэгслүүд)-ийг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь цар тахлаас үүдэлтэй бизнес эрхлэгчид, өрх гэр, санхүүгийн байгууллагуудад учирч буй хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулж, сэргээхэд чиглэнэ.

Монгол Улсын банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцоо цахим хэлбэрээр тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдолд гараагүй. Тухайлбал, 11 дүгээр сарын 12-16-ны өдрийн хооронд хийгдсэн банк хоорондын гүйлгээний тоо хэмжээ 2, 3 дугаар улирлын өдрийн дундаж түвшнээс бага зэрэг буурсан хэдий ч, 1 дүгээр улирлын түвшинд хадгалагдаж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог төлбөрийн карт, интернет, мобайл зэрэг цахим хэлбэрээр гүйцэтгэх боломжтойг харуулж байгаа бөгөөд цаашид ч улам түлхүү ашиглахыг нөхцөл байдал шаардаж байна.

Монголбанкнаас Ковид-19 цар тахалд өртсөн иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтөө банкуудтайгаа тохиролцон хойшлуулах боломжийг олгосон зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийт 125,206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна. Үүнээс 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно.

Харин төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг түр хугацаанд хойшлуулах арга хэмжээ нь энэ оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 6 сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд нийт 38,152 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатайгаар хойшлуулсан билээ. Монголбанкны зүгээс Засгийн газартай зөвшилцөж, дэмжих тохиолдолд энэ арга хэмжээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Эдгээр бизнесийн, хэрэглээний болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжийг олгосон зохицуулалтын арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаснаар арилжааны банкууд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор салбар, нэгжүүдээ тодорхой хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Харин эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, Улсын онцгой комиссын зөвшөөрлийн хүрээнд банкууд салбар, нэгжүүдээ тодорхой хэмжээнд нээн ажиллуулахад бэлэн болохыг мэдэгдсэн.

Монголбанкны зүгээс санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх үүднээс банкны салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Санхүүгийн салбарын зээлдэгч болон харилцах, хадгаламж эзэмшигчийн аль алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой болно. Тухайлбал, банкны салбарт нийт 9.2 сая харилцах, хугацаагүй болон хугацаатай хадгаламжийн дансанд нийт 21.7 их наяд төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Энэ оны 10 дугаар сарын дүнгээр банкны салбараас эх үүсвэрт төлж буй 1 сарын хүүний зардал 184.7 тэрбум төгрөг байгаа нь банкны хүүний орлогыг хязгаарлах тохиолдолд томоохон алдагдал үүсэхийг харуулж байна. Иймд аливаа бодлого, шийдвэр нь санхүүгийн зуучлал, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэсэн зарчим баримталж байна.

Нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх, орлого багатай иргэдийг ядуурлаас хамгаалах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн Засгийн газрын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжилт (зээл олгох, бондыг худалдан авах)-ээр дэмжиж ажиллахад бэлэн байна.

Цар тахлыг хязгаарлах, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зориулан Засгийн газар болон банкуудад санхүүжилт олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна" хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6