Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүллээ
Image
Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
Image
“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
Image
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь
Image
Ц.Даваасүрэн: Улстөрийн бяргүй эмзэгхэн Засгийн Газар бүрдэж магадгүй‼️
Image
Гэртээ хуурамч архи үйлдвэрлэн, худалдаалж байжээ
Image
"Д.Сумьяабазар сугарч үлдэлгүй огцрох ёстой" гэв
Image
ЧӨЛӨӨНД СУУСАН ЦЭРЭГ "НҮЦГЭН СУУЛТ" ХИЙНЭ
Image
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
Image
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Image
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
Image
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Image
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Image
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Image
Засгийн газрын хуралдаан боллоо
Image
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
Image
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Image
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
Image
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Image
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Image
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Image
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
Image
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Image
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Image
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Image
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Image
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
Image
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
Image
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Image
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨРӨХ ҮЕИЙН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав
Image
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Image
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Image
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Image
Байгальд ээлтэй малчинг улсын АВАРГА малчинаар өргөмжилнө
Image
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Image
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
Image
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Image
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
Image
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
Image
Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай МҮОНРТ-ийн захирал Н.Дэмбэрэл цаг үеийн асуудлаар ярилцав
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа
Image
З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
Image
МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
Image
ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
Image
Байгаль орчин аялал жуулчлалын салбар 2020 онд
Image
Нэн ховордсон буган хандгайн үзмэр Дорнод аймгийн музейд хадгалагдаж байна
Image
Баянзүрх дүүргийн 42 мянган иргэн коронавирусний шинжилгээ хийлгэжээ
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Яамдын халаа сэлгээ ТНБДарга томилогдохыг хүлээж байна
Image
Давж заалдах шатны шүүх БРАВО
Image
Өнөөдөр инээдмийн баярын өдөр
Image
ҮХСЭН ЗЭЭРИЙН СЭГ ЗЭМИЙГ ЦЭВЭРЛЭВ
Image
Монгол улсад эрэлттэй болон илүүдэлтэй байгаа мэргэжлүүд
Image
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салж болно
Image
Мөрөөдөл биелэх “Алтан минут” гэж байдаг
Image
А.Баатархуяг: Хориг ба сөрөг
Image
Өнөөдөр 22-24 хэм хүйтэн байна
Image
УУЛАНД ДАЛДАЛЖ НУУСАН ЭКСКАВАТОРУУДЫГ ИЛРҮҮЛЖ, АЛБАДАН БУУЛГАВ
Image
Д.Пүрэвдаваа: Бага хөрөнгөөр оновчтой ажлуудыг санаачилж чадсан
Image
Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
Image
“ТАЛИБАН” БҮЛГИЙН БОСОГЧИД ОЛОН ХҮНИЙГ БАРЬЦААЛЖЭЭ
Image
“БУРГЕР КИНГ”-ЭЭС ХОРДСОН ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ
Image
Гудамж талбайн 4 дэх удаагийн халдваргүйтгэл дуусч байна
Image
ЗООРИЙН ДАВХАРТ АРИУТГАЛ ХИЙЖ БАЙНА
Image
ЦЭВЭЛМАА ЭМЭЭ ШИНЭ БАЙШИНТАЙ БОЛЛОО
Image
Хүүхдийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар онцгой анхаарч ажиллана.
Image
ЖЕКИ ЧАН ОСКАРЫН ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО
Image
Орон сууц худалдан авсан иргэн татварын хөнгөлөлтөөр 3 сая төгрөг буцаан авна
Image
Монгол бүсгүйчүүдээ магтан дуулсан "Монголжингоо" дуу мэндэлжээ
Image
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 58 алба хаагч тангараг өргөв
Image
В.ПУТИН, Д.ТРАМП НАРЫН ТАЛААР ӨГҮҮЛЭХ БАРИМТАТ КИНО ГАРНА
Image
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭНЭ
Image
БҮРГЭДИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АВТОБУСААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛЭНЭ
Image
Улсын онцгой комисс 13.30 цагт хуралдана
Image
ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗНИЙГ ТОДРУУЛНА
Image
Могойнд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Image
Зочид буудлын зохион байгуулагч дүүрэг удирдаж чадахгүй
Image
ЯПОНЧУУДЫН БҮТЭЭСЭН ЗӨӨГЧ ПУУЖИНГ ГИННЕСИЙН НОМОНД БҮРТГЭЖЭЭ
Image
Image

"Хөл хориог сунгавал 430 мянган хүн ажилгүй болно"

ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ЦАГААС ХОЙШ 152 МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭ

Монголын үндэсний, худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар 3500 гаруй аж ахуйн нэгжээс цахимаар судалгаа авчээ. Энэхүү судалгаанд худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбар хамрагдсан байна.

Борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ.

Ажиллагсдын тоогоор, 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байна. Covid-19 цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлжээ. Тухайлбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох суурь салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын байр бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн том ажил олгогч. Хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд өөрийн нөөцөөр ажлын байраа хэдий хугацаанд хадгалах боломжтойг уг судалгаагаар дамжуулан авчээ.

ХӨЛ ХОРИО СУНГАВАЛ ААН-ҮҮД НЭГ САР Л "АМЬДРАХ" БОЛОМЖТОЙ

Судалгааны үр дүнгээс харахад 53 хувь нь нэг сар буюу 30 хоног л амьдрах боломжтой гэж хариулсан байна. Хатуу хөл хорио тогтоосон цагаас хойш аль хэдийн 14 хоног өнгөрсөн.

Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 31 хувь нь өөрийн нөөцөөр 1-3 сар тэсэх, үүнээс цааш тэсэх боломжгүй гэсэн байна.

Хамгийн их анхаарал татсан үзүүлэлт бол ажлын байр байлаа. Энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогджээ. Өөрөөр хэлбэл, 150 мянган хүний ажлын байрны асуудал энд яригдаж байгаа юм. Хөл хориог он дуустал үргэлжлүүлэх бол нэмж 430 орчим мянган ажлын байр цомхотголд орохыг  МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа гэж судалгаанд хариулжээ.

Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөцийг хүрэлцээтэй хугацааг энэхүү судалгаагаар тодорхойлсон байна. Үүнээс харахад, хувийн хэвшлийн 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэжээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Аж ахуйн нэгжүүдэд  ажлын байраа хадгалах, ажилтны цалин тавих, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал бизнест үүсээд буй гол хүндрэл болж байгааг судалгаанд тодотгожээ.

Тодруулбал, хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан байна. Хатуу хөл хорионы өмнө аж ахуйн нэгжүүд өвдөг сөхөрч байгааг дээрх судалгаа илтгэх аж. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин өдөр ирэх тусам улам дордсоор байна.

Иймд хатуу хөл хориог сунгасан тохиолдолд эдийн засгийн болон экспортын гол салбаруудын үйл ажиллагааг сэргээх, хэвийн явуулах, ААН-үүдийг ажлын байраа хадгалахад нь дэмжлэг үзүүлэх, цар тахлаас үүдэн ихээхэн хохирол амссан хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.

Үүнд

  • Үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • Богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • Жижиг дунд бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид, цар тахлын нөлөө хүндээр туссан салбарын ААН-үүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох,
  • Цар тахлын нөлөөллийн улмаас борлуулалтын орлогогүй болон орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх,
  • Нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах буюу чөлөөлөх,
  • Нөлөөлөлд ихээр өртсөн салбарын жижиг дунд ААН-ийн тогтмол зардлыг санхүүжүүлэх, түрээсийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх,
  • Нөлөөллийн улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийн татаас өгөх,
  • Нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг санхүүгийн хөрвөх чадвараар хангах зорилгоор олгох банкны зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6