
Энэ сарын 28, 29-ны өдөр нийслэлийн суурин буюу Налайхын Хонхор, Төв аймгийн Айсын даваанд зээрийн сүрэг орж ирсэн. Тодруулбал, Налайх, Хонхорт 200 гаруй сүрэг, Өлзийт хорооллоор 300 орчим зээрийн сүрэг орж иржээ.
Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газраас тодруулахад "Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа. Айцын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байна" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ