Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
Image
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Image
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
Image
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Image
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Image
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Image
Засгийн газрын хуралдаан боллоо
Image
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
Image
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Image
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
Image
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Image
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Image
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Image
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
Image
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Image
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Image
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Image
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Image
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
Image
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
Image
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Image
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨРӨХ ҮЕИЙН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав
Image
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Image
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Image
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Image
Байгальд ээлтэй малчинг улсын АВАРГА малчинаар өргөмжилнө
Image
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Image
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
Image
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Image
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
Image
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
Image
Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай МҮОНРТ-ийн захирал Н.Дэмбэрэл цаг үеийн асуудлаар ярилцав
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа
Image
З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
Image
МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
Image
ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
Image
Байгаль орчин аялал жуулчлалын салбар 2020 онд
Image
Нэн ховордсон буган хандгайн үзмэр Дорнод аймгийн музейд хадгалагдаж байна
Image
Баянзүрх дүүргийн 42 мянган иргэн коронавирусний шинжилгээ хийлгэжээ
Image
Байгаль хамгаалагчдад зориулан 16 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Image
ИМПОРТЫН МОТОЦИКЛИЙН ХУДАЛДААНД СТАНДАРТ ТОГТООНО
Image
Дэлхийн шилдэг гиннесийн амжилтууд
Image
"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО
Image
БОАЖЯ 2020: Тусгай дансанд байршсан мөнгийг анх удаа хөдөлгөж Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийлээ
Image
Р.Батцэнгэл: НАГУНБИЛЭГ эмчийн хичээлийг арга бүхнийг үзээд алдахаас буцахгүй болсон үедээ л хүмүүс туршдаг
Image
ААНОАТ-аас хөнгөлж, чөлөөлөх хуулийн төслийг дэмжив
Image
“Оюутолгой” ХХК зарим ажил үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан татвараас зайлсхийжээ
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
ОДОНЧИМЭГ- СОЛИОТ ЭХ КИНОНД ЯАХ ГЭЖ ӨӨРӨӨ ГОЛ ДҮРД НЬ ТОГЛОВ ДОО….
Image
ДЮССЕЛЬДОРФЫН ИХ ДУУЛГААС Б.ГАНХАЙЧ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
Д.Нямхүү: Халдвар авсан манай улсын гурван иргэн 37, 50 болон 60 гаруй насны эмэгтэйчүүд
Image
Нүүрний хэлбэрээр нь шинжье:Араар тавьж болзошгүй эрчүүд
Image
Европ, Азийг холбосон туннель нээгдлээ
Image
ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮГЭЭ ЗОДСОН ХОЙД ЭЦЭГТ АРВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
Image
МАНАЙ УЛСЫН ЭСРЭГ СЭТГЭЛ ЗҮЙН ДАЙН ӨДӨӨЖ БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
Image
Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ДАВААНОРОВЫН СААРАЛ АЗАРГА ТҮРҮҮ МАГНАЙД ХУРДЛАВ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ НАС УРТАДНА
Image
2020.05.26/ Мягмар гараг
Image
Г.Оюун-Эрдэнэ: Зөвхөн миний дөрвөн хүүхэд гэлтгүй, монголын бүх үрс илүү сайхан орчинд амьдраасай
Image
С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ САНАЛЫГ ШҮҮХЭД ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
42 настайдаа дэлхийн аварга болсон бөх
Image
ТОМ ОВРЫН АЧААНЫ МАШИН ӨГСӨЖ ЯВАХДАА УХАРЧ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУСЫГ МӨРГӨСНӨӨС НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Э.Лувсанбалданг шагнав
Image
Саудын Араб, Эмират улсуудаас Катарт энэрэлийн гараа сунгахаар боллоо
Image
НЭГ ТОНН ХҮНСНИЙ УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ НЭМЖ 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОГТОВ
Image
Агентлагийн даргад ДАРААХ ХҮМҮҮС-ийг томилуулахаар санал хүргүүлэв
Image
ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Сурагчдыг зөв дадалтай болгох зурагт дэвтрийг хэвлэнэ
Image
Хагас тэрбум хүүхэд хүнсний дутагдалтай амьдарч байна
Image
Ээлтэй ертөнц, Ирээдүйтэй амжилт сайн үйлсийн арга хэмжээ зохион байгууллаа
Image
Майн1-нийг Оросын үйлдвэрчний эвлэл, коммунистууд тэмдэглэнэ
Image
Сайд нарыг өнөөдөр томилно
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
Мөнгө бэлэглэе, мөнгөө Монголдоо үлдээе!
Image
ХЯТАДААС ИМПОРТОЛЖ БУЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД 50 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАР НОГДУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
Image
Манай улсад 1000 орчим шашны сүм хийд үйл ажиллагаа явуулж байна
Image
Image

Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал

"The Атлантик" сэтгүүлийн сурвалжлагч Тимоти Маклафлин "Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал" нэртэй нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэлийг жиргээч М.Батдорж орчуулан, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид ирүүлсэн байна.

Эрхэм уншигч та бүхэнд "The Atlantic" сэтгүүлд нийтлэгдсэн тус нийтлэлийг бүрэн эхээр нь толилуулъя.


 ХЯТАДААС АЛХАМЫН ЗАЙТАЙ АРДЧИЛАГЧ

Хятадтай хил залган орших ба үнэт зүйл, ашиг сонирхолоо тэнцвэржүүлэх нь …

Одоогоос дөрвөн жилийн өмнө арваннэгдүгээр сарын сүүлийн хүйтэн цастай өдөр Улаанбаатар хотод орших Гандантэгчэнлин хийдийн үүдэнд мянга мянган монголчууд Далай ламыг харж, мөн сонсохоор гутлаа хавиран зогсоно. 2016 оны энэхүү үйл явдлыг Монголын албаны хүмүүс улс төр хамаагүй бөгөөд цэвэр шашны айлчлал гэж тайлбарлаж байлаа. Монгол нь шашны хувьд Төвдийн буддизмтай салшгүй холбоотой. Далай лам гэх нэр нь монгол гаралтай үг юм. Гэвч энэ нь Хятадын хувьд хүндэтгэн үзэх шалтгаан огтоос биш бөгөөд 80 настай Төвдийн буддизмын тэргүүнийг салан тусгаарлагч гэж л үздэг.

Энэхүү айлчлалын хариуг Бээжин тун хурдан барьсан. Угаасаа эдийн засаг нь унаж байсан үйл явц дээр нэмээд Монголоос авдаг түүхий эдийн импорт дээрээ татвар, хязгааралалтаар жавтий хүртээсэн юм. Сарын дараа Монгол Улсын Засгийн Газар Далай ламыг дахин хүлээн авахгүй гэж мэдэгдсэн. Тэрбээр өнөөдрийг хүртэл Монголд эргэж хөл тавиагүй байна.

Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Цахиагийн Элбэгдорж саяхан надад хэлэхдээ олны таамагладгийг батлан “урд зүгээс ирсэн дарамт” гэж хэлсэн буюу Монголтой хиллэдэг Хятадыг тэгж ойлгуулсан юм. Ц.Элбэгдорж нь орчин үеийн Монголын улс төрд хэмжээлшгүй үүрэгтэй хүн юм. Тэрбээр 2009-2017 онд хоёр бүрэн эрхийн хугацаанд тус улсын Ерөнхийлөгчөөр, мөн үүнээс өмнө хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр Зөвлөлтийн нөлөөгөөр тогтож ирсэн долоон арван жилийн дарангуйллыг тайван замаар эцэс болгосон, 1990 оны ардчилсан хувьсгалын нэрт удирдагчдын нэг юм.

Өөрийн орны байршил, Орос Хятад хоёрын хавчуурган дахь байдал, хандлагыг тодорхойлохдоо “хувь заяагаа өөрсдөө мэдэх бидний сонголтод дуртай биш” гэж Элбэгдорж хэлсэн юм. Эдийн засгийн хувьд өндөр хамааралтай Бээжинтэй учраа олох асуудлаар БНХАУ-ын төрийн өндөр түвшнийхэнтэй ойлголцоход тэрбээр өөрийн улс төрийн амьдралын чамгүй хэсгийг зориулж иржээ. Түүний тооцсоноор тэрбээр БНХАУ-ын дарга Си Жин Пинтэй ойролцоогоор 30 удаа уулзсан ба Си ч мөн 2015 онд Монгол Хятадын харилцааг “хамгийн сайн үедээ явж байна” гэж дүгнэж байжээ.

Хятадын өөртөө засах эрхтэй бүс нутаг болох Өвөрмонголд болж байгаа монгол хэл, өвөрмөц босоо бичгийг хориглох гэсэн Бээжингийн ойрын саруудын бодлого, үйл ажиллагаа түүний үр дагаврыг ил тод, өндөр түвшинд шүүмжилдэг хүн бол Элбэгдорж. Энэ бол Бээжингээс хамааралтай улс орнуудад тохиож байгаа хатуу хэцүү сорилтын туйлын жишээ юм. Уг сорилт, бэрхшээл нь хүний эрхийг үл ойшоодог захиргаадалтаас ирэх цохилтын утгаар, ялангуяа ардчилсан Монголд бол бүр хэд дахин хүнд тусах нь ойлгомжтой. Эдийн засаг болон цэргийн хэт үнэмлэхүй чадавхи нь Хятадыг өөрийн хүч буурай хөршүүдэд бултаж гарах боломжгүй шаардлага шахалт хийх боломжийг бий болгодог. Энэ нөхцөлд жижиг улсууд өөрийн үнэт зүйл болон ашиг сонирхолын аль нэгийг сонгох тавилантай нүүр тулж байна.

“Мэдээж албан тушаалтай байхад тодорхой хэмжээний үүрэг хариуцлага байлгүй яах вэ” гэж саяхан надад өгсөн хоёр ярилцлагынхаа нэгэнд Элбэгдорж хэлсэн юм. Төрийн өндөр албан тушаал дээр байхдаа ч тэр өөрийн улсын эрх ашгийг тэнцвэржүүлэхийн тулд өнөөгийнхөөс арай зөөлөн хэлбэрээр Хятадын бодлогын эсрэг байр сууриа илэрхийлдэг байжээ. Харин “Ажлаа өгсний дараа арай илүү эрх чөлөөтэй байдлаар байр сууриа илэрхийлэх боломж олдож байна” гэсэн юм. Би түүнээс дөрвөн жилийн өмнөх Далай ламын айлчлалыг хориглосон Гадаад хэргийн сайдынхаа мэдэгдлийн тухай одоо юу гэж боддог вэ гэж асуухад, жаахан бодолхийлснээ “Би одоо бүр бүгдэд сонсогдохоор хэлье. Бид Дээрхийн гэгээнтнийг Монголд харахдаа үргэлж баяртай байх болно” гэсэн юм.

Сэтгүүлчээс ардчилсан хөдөлгөөний удирдагч болсон Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгч болоход түүний улсын нөхцөл байдал онцгой сэтгэгдэл төрүүлэм харагдаж байлаа. Товчхондоо дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй улс боловч ашигт малтмал дээр суурилсан хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй орон болоод зогсоогүй олон улсын хөрөнгийн биржүүд дээр дуулиан шуугиан тарьж байлаа. Австрали, АНУ, Европоос геологичид, хүнд механизмын операторууд Монгол руу цувж эхэлсэн юм. Энэхүү өсөлтийн гайхамшиг нь Зөвлөлтийн нөлөөний Улаанбаатарыг гэрэлтүүлэн тодотгож, бусдын анхааралд авч ирсэн юм. Зам дээр нь Хаммер жийп түгжирч, дэлгүүрийн цонхноос нь "Louis Vuitton"-ы нэр гялалзаж байв. 2012 онд Лениний хамгийн сүүлийн хөшөөг ч татан буулгалаа. (Энэхүү гайхамшигт байдал урт үргэлжлээгүй бөгөөд 2017 оны төгсгөлд ОУВС-гаас тусламж авах хэрэгцээ үүсэж байлаа)

Хятадтай харилцах харилцаагаа сайжруулж чадсан Элбэгдорж олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг тодруулахын тулд НҮБ болон бусад олон талт байгуулагуудтай идэвхтэй хамтран ажиллажээ. (2011 онд зураг авалтын үеэр Ерөнхийлөгч Барак Обама түүний царайг халхлахад тэрбээр шууд од болж байлаа.) 2015 онд Цаазаар авах ялыг үгүй хийсэн нь хүний эрхийн төлөө тэмцэгчид, олон нийтээс түүнд өндөр үнэлгээ авч ирсэн. Одоо АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден 2011 онд Монголыг Элбэгдоржоор тодотгож, “Дэлхий дахины ардчиллын хөдөлгөөний шинэ удирдагч” хэмээн мэндчилж байлаа. Гэвч жилийн дараа тэр сэтгэл хөдлөл хөрсөн нь өмнөх ерөнхийлөгчийг хорьсон асуудлаас болж АНУ болон НҮБ-ын шүүмжтэй Элбэгдорж нүүр тулсантай холбоотой юм.

Барууныхан Монголын ололтыг хичнээн магтсан ч энэ нь газар зүйн ашиггүй байрлалыг нөхөх боломжгүй. “Эдийн засгийн хувьд Хятадаас хамаарч буй өндөр хамаарал миний сэтгэлийг их зовоож байна” гэж МУИС-ын ОУХС-ийн ахлах багш Д.Оюунсүрэн надад хэлсэн юм. “Хэрэв Хятад манай ашигт малтмалыг худалдаж авахаа зогсоовол манай улсын эдийн засаг нуран унана". Энэхүү хүчний тэнцвэргүй байдлыг хүн амын дунд Хятадын эсрэг үзэл болгон өдөөхөд “Манжийн эрхшээлд байсан 200 жилийн түүх, 70 жилийн Хятадын эсрэг коммунист суртал нэвтрүүлэг, 30 жилийн Хятадын эсрэг сонгуулийн сурталчилгаа” бий болгодог гэж Д.Оюунсүрэн нэмж хэлсэн.

Далай ламын хийсэн айлчлал нь Элбэгдоржийн Хятадтай сөргөлдсөн цор ганц асуудал биш байлаа. Тэрхүү явдлаас хоёр жилийн өмнө орогнол хайж явсан Өвөрмонголын хүний эрхийн төлөөх хоёр тэмцэгчийг Монголын хууль сахиулагчид хил дээр саатуулан, Хятад руу буцааж өгсөн билээ. Өнөөдрийг хүртэл тэдний хувь заяа хэрхсэн тухай мэдээлэл байхгүй байна. Энэхүү үйл явдлын дараа гадаад болон дотоодоос ирсэн шүүмжлэлийг Элбэгдорж өнөөдрийг хүртэл тэвчээртэй сонсдог бөгөөд энэ нь “харамсалтай алдаа” болсон гэж тэр үздэг. Мөн тухайн асуудал түүний мэдлээс ангид зүйл байсан гэдэг. Популистуудаар удирдуулсан өнөөгийн Монголын төр өвөрмонголчуудад орогнол олгох асуудал дээр нааштай, бас тууштай байх хэрэгтэй гэж нэмж хэлсэн юм.

“Би засаг барьж буй нөхдөд нээлттэй хэлдэг, тэдгээр хүмүүсийг Хятад руу буцааж болохгүй. Тэдэнд Монгол Улс орогнол, иргэншил олгох ёстой” гэж тэр нэмж өгүүлсэн. Бээжингээс өөрийн улсын дотор болон олон улсын түвшинд явуулж буй монгол бичиг соёлын эсрэг бодлогыг Элбэгдорж сүүлийн саруудад тууштай, далайцтай шүүмжлэхээ зогсоогоогүй байгаа юм. Бидний ярианы үеэр тэрбээр энэхүү нээлттэй шүүмжилж буй байдлаа гэнэт бий болсон зүйл биш гэдгийг удаа дараа тодотгож байлаа. Гэхдээ Хятадаас өндөр хамааралтай улсыг удирдахад дипломат тэнцвэр барих асуудал дээр хүндрэл үүсдгийг нуугаагүй.

Байр суурийн энэ зөрчилдөөний тухай нь лавшруулан асуухад “Би өөрчлөгдөөгүй” гэж Элбэгдорж хариулсан юм. “Монголчуудын үндэсний онцлог, хэл соёлын талаар би улс төрд орсон цагаасаа ярьж байсан. Миний энэ байр суурь цаашид ч өөрчлөгдөхгүй” гээд, цааш тэр үргэлжлүүлэхдээ “Хятадууд харин өөрчлөгдсөн” гэсэн юм. Өвөрмонголд Хятадын эрх баригчдын явуулж буй хятадчилах бодлогыг “маш харгис” гэж тэр тодотгосон юм.

Есдүгээр сард Хятадын бодлого бүхэлдээ тодорхой болсон бөгөөд Өвөрмонгол дахь оюутнуудыг төрөөс гаргасан бодлогыг хэрэгжүүлэх болон хичээлийг монгол хэлнээс мандарин хэл рүү шилжүүлж заахаар өөрчилж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Хятадын засаг захиргаа  Төвд болон Уйгарын үндэсний цөөнхүүдийг хятадчилах чиглэлээр явуулсан бодлогоо энэ удаа Өвөрмонголын монголчуудын хувьд давтах нь гэсэн болгоомжлол төрүүлж байгаа юм.

Өвөрмонгол дахь Бээжингийн бодлогыг шүүмжилсний хариу нь ойлгомжтой байлаа. Хятадын эрх баригчид Ц.Элбэгдоржийг өөрийн дотоод хэрэгт оролцлоо гэх уламжлал болсон аргаараа буруутгасан юм. Гэвч тэр үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Энэ асуудал миний хувьд гадаад асуудал биш ээ” гэж сөргөсөн. “Энэ миний хэлтэй холбоотой асуудал, энэ миний соёлтой холбоотой асуудал, энэ миний уламжлалтай холбоотой асуудал. Монголд амьдардаг болон Өвөрмонголд амьдардаг монголчууд бол нэг л үндэстэн, нэг цустай, нэг соёлтой нэг түүхтэй” гэсэн юм. (Элбэгдорж өөрөө тэмцлээ зөвхөн Монгол Улсын хилийн дотор, гэртээ хийж байгаа бөгөөд энэ нь түүнээс бараг хамааралгүй юм. Авлигын хэргээр буруутган, хэдэн сарын өмнөөс түүнийг Монголоос гарахыг хориглосон. Өөрт нь тулгаж буй хэргийг тэр зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мөрдөн шалгалт нь улс төрийн зорилготой гэдгийг нэмж тодотгосон юм).

Монгол үндэстэн Өвөрмонголын нийт хүн амын 17 хувийг бүрдүүлдэг. Хятадад тэднийг “үлгэр жишээ цөөнхи” гэж хүртэл нэрлэдэг. Пенсилваны Их сургуулийн Дорно дахины хэл соёлын сургуулийн профессор Крис Этвудийнхээр сүүлийн үед хурц мэдэгдэхүйц эсэргүүцэл үзүүлж байгаа боловч Өвөрмонголын үндэсний үзэлт монголчууд төвд, уйгаруудыг бодвол аядуу зөөлөн шинжтэй бөгөөд нөгөө талаас Бээжингийн дарамт ч тийм хүчтэй биш аж. Мөн тэрбээр “Хан үндэстний хувьд Өвөрмонголын соёл урлагт тэвчээртэй ханддаг бөгөөд уйгар, төвдүүдийн хувьд бол исламын эсрэг нүдээр мөн “мухар сүсэг” гэж хардаг юм гэж сүүлд бичжээ.

Бээжин ерөнхийдөө Монголыг нэг их хүчилж шахдаггүй бөгөөд уул уурхайн төслүүдэд нь хүртэл зөөлнөөр ханддаг. Бритиш Колумбын Их Сургуулийн професор Жулиан Деркес энийг тайлбарлахдаа Хятад нь өвөрмонголчуудтай холбоотой үндэстэн хоорондын мөргөлдөөнөөс зайлсхийдэг. Уйгар болон Төвдөөс ялгарах нэг онцлог нь өвөрмонголчуудын хувьд хилийн цаана нэг үндэстний улстай нь бас чухал нөлөөтэй гэсэн юм. Элбэгдорж ч Өвөрмонголын монголчуудыг Монгол Улсыг Хятадаас хамгаалж байгаа “амьд хана” гэж онцолсон.

Энэхүү хүчин зүйлүүд нь додугаар сард боловсролын шинэчлэлийн асуудал эхэлж яригдахад илүү их анзаарагдсан юм. Хичээлийн шинэ жил ойртох үед нийгмийн сүлжээгээр шүүмжлэл үүсэж, уг бодлогыг өөрчлөхийг шаардсан, тийм хөдөлгөөнийг дэмжсэн үндэсний, нэртэй хамтлагуудын уриалгууд хүртэл гарч байлаа. Сурагч оюутнууд болон тэдний эцэг эхчүүд эсэргүүцэж эхэлсэн. Хятадын хариу шуурхай ирсэн. Хятадууд олныг хамарсан баривчилгаа, мөрдлөг шахалт явуулж, сэтгүүлчдийг мөрдөн мөшгиж, нийгмийн сүлжээн дэх цензурыг чангатгаж, эсэргүүцлийг дэмжсэн багш, эрдэмтдийг ажил сургуулиас нь хөөсөн.

Си-д хаягласан захиагаа Элбэгдорж Улаанбаатар дахь Хятадын Элчинд хүргүүлсэн бөгөөд тэрбээр захиандаа “Та өөрийн улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох бүх үндэстэн өөрийн үндэсний ярианы хэл болон бичгийн соёлыг ашиглах, хөгжүүлэх эрхтэй гэдгийг сайн мэднэ. Гэтэл Өвөрмонголд байгаа монголчууд, монгол хүүхдүүдийн эрх бүдүүлгээр зөрчигдөж байна” гэсэн юм. Хятадын Элчин түүний захиаг үндэслэлгүй шуугиан гэж нэрлээд, буцааж өгөх болсноо мэдэгдсэн билээ. Хэд хоногийн өмнө Элбэгдоржтой анх холбогдоход Элбэгдоржийн явуулж байгаа монголчуудын эрхийг хамгаалах үйлдлийг зогсоо, түүнийг чимээгүй байлга гэсэн утгатай дарамтыг утсаар ахад нь үзүүлсэн тухай тэр ярьж байсан. Уг дуудлага хятад дугаараас ирсэн гэсэн гэж тэр тодотгосон юм.

Хятадууд Монголын соёлыг устгах санаархлаа зөвхөн өөрийнхөө хилээр хязгаарлаагүй. Францын Нанте хотын музейд Хөх хотын музейтэй хамтарсан 13 дугаар зууны Монголын их хаан Чингисийн тухай үзмэрүүдийг гаргахаар бэлдэж байсан. Хятадын албаны хүмүүсээс уг үзэсгэлэнд “Монгол”, “Эзэнт гүрэн”, “Чингис Хаан” гэх мэт үгүүдийг хэрэглэхгүй байх хүсэлт ирсэн тухай тус музейн захирал Бертран Гийлет мэдэгдсэн юм. Сүүлд Хятадын албаныхан үзмэрүүдийн тайлбарыг Бээжинд бичнэ гэжээ. Гийлэтийнхээр бол “Үндэстнийхээ түүхийг шинээр зохиохын тулд Монголын түүх болон соёлыг бүрмөсөн арчих гэсэн оролдлого” юм. “Хүн төрөлхтөний болон шинжлэх ухааны, мөн ёс суртахууны үнэт зүйлийг хамгаалдаг институтын хувьд” уг үзэсгэлэнг цуцалсан. Үзэсгэлэнг Европ Америкийн музейтэй хамтран тэнд байгаа цуглуулгад тулгуурлан хожим гаргах болно гэжээ.

Монголын улс төрчид Бээжингийн үйлдлийн талаар байр сууриа илэрхийлэхийг төдийлөн хүсэхгүй байна. Энэ нь тэнцвэргүй хүчний харьцааны бас нэг илрэл бөгөөд өнгөрөгч ссдүгээр сард Хятадын топ дипломат, Гадаад хэргийн сайд Ван И Улаанбааатарт айлчилж, Хятадын бодлогыг эсэргүүцсэн жагсагчидтай нүүр тулсан. Гэвч шуугиан тарьж байсан асуудлаар Ван И болон одоогийн Ерөнхийлөгчийн аль аль нь тодорхой мэдэгдэл хийгээгүй юм. Харин Хятадын Элчин сайд төвийн сонинд ярилцлага өгөхдөө “Хятадад Монголоос гаргадаг гол бүтээгдэхүүн болох нүүрсний эрэлт хэрэгцээ багасаж байна” гээд, “Нээлттэй хэлэхэд Та бүхнийг бодож бид нүүрс авч байна” гэж мэдэгдсэн юм. Түүний цаад санаа нь хүн бүрт шууд ойлгогдохуйц байлаа.

Орчуулсан: М.БАТДОРЖ
Эх сурвалж: MSN


Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа "Алдарт Атлантик сэтгүүлийн сурвалжлагчийн бичсэнийг жиргээч М.Батдорж орчуулж ирүүллээ. Жиргээний ач тус гэж энэ юм даа. Нийтлэлийг уншсан АНУ-ын Элчин "Маш нэр хүндтэй хэвлэл" гэж онцлов" хэмээн жиргэжээ.

 

Эх сурвалж: news.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6