Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
Image
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Image
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
Image
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Image
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Image
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Image
Засгийн газрын хуралдаан боллоо
Image
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
Image
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Image
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
Image
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Image
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Image
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Image
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
Image
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Image
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Image
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Image
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Image
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
Image
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
Image
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Image
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨРӨХ ҮЕИЙН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав
Image
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Image
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Image
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Image
Байгальд ээлтэй малчинг улсын АВАРГА малчинаар өргөмжилнө
Image
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Image
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
Image
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Image
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
Image
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
Image
Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай МҮОНРТ-ийн захирал Н.Дэмбэрэл цаг үеийн асуудлаар ярилцав
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа
Image
З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
Image
МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
Image
ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
Image
Байгаль орчин аялал жуулчлалын салбар 2020 онд
Image
Нэн ховордсон буган хандгайн үзмэр Дорнод аймгийн музейд хадгалагдаж байна
Image
Баянзүрх дүүргийн 42 мянган иргэн коронавирусний шинжилгээ хийлгэжээ
Image
Байгаль хамгаалагчдад зориулан 16 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Image
ИМПОРТЫН МОТОЦИКЛИЙН ХУДАЛДААНД СТАНДАРТ ТОГТООНО
Image
Дэлхийн шилдэг гиннесийн амжилтууд
Image
"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО
Image
БОАЖЯ 2020: Тусгай дансанд байршсан мөнгийг анх удаа хөдөлгөж Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийлээ
Image
Р.Батцэнгэл: НАГУНБИЛЭГ эмчийн хичээлийг арга бүхнийг үзээд алдахаас буцахгүй болсон үедээ л хүмүүс туршдаг
Image
ААНОАТ-аас хөнгөлж, чөлөөлөх хуулийн төслийг дэмжив
Image
“Оюутолгой” ХХК зарим ажил үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан татвараас зайлсхийжээ
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Эдийн засаг 5.3 хувиар өслөө
Image
МАХН ШУДАРГА СОНГУУЛИЙГ ХҮСЧ БАЙНА ГЭХЧИХЭЭД ШУДАРГА БИШ СОНГУУЛЬД УРИАЛААД БАЙНА УУ?
Image
ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАВ
Image
З.Нарантуяа АН-ын дэд даргад нэрээ дэвшүүлнэ
Image
Шахааны бизнес нь үгүй болсон Ц.Нямдорж алуулах гэж байгаа гахай шиг чарлаж байжээ
Image
Б.ЭРХБАЯР АЗИЙН НААДМЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
Image
Бизнесийн ухаанаа дасгалжуулах сонирхолтой хүн бүхний анхааралд
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИБУИНВУ-ЫН ХУДАЛДААНЫ ЭЛЧ ЖУЛИАН НАЙТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Денис Кривошеев : Авилгатай тэмцэх нэг арга бол авилгыг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийг дэмжихгүй, ил тод бичих нь чухал
Image
Эр хүн бүрийн сурах ёстой зүйлс
Image
Сэлэнгэд салхин станц байгуулахаар Дэлхийн банк 6 сая доллар өглөө
Image
Казакуудыг хамгийн хөөрхөн гэжээ
Image
Гадаад паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж эхэллээ
Image
Э.ОЮУНБОЛД ТҮРҮҮЛЖ, Б.БАТ-ӨЛЗИЙ ҮЗҮҮРЛЭВ
Image
Тээврийн цагдаагийн алба хаагчдад тархины бичил цахилгаан эмчилгээ хийдэг аппаратаар үйлчилж эхэлжээ
Image
Н.Номтойбаяр: Асуудлыг урьдчилан зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго
Image
“APPLE” КОМПАНИ 70 ГАРУЙ ШИНЭ ЭМОЖИ ГАРГАНА
Image
Apple: Улаан iPhone7 болон iPad худалдаанд гарлаа
Image
“НОГООН НУУР” ОРЧМЫН 1008 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ
Image
БАГАНУУР ДҮҮРЭГТ 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
Цагдаагийн алба хаагч хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан бол 15 сая төгрөгийн нөхөн олговор олгоно
Image
Орал сексийн үед заавал санах зүйлс
Image
Ховд аймгийн нийт төгсөгчдөд “Шинэ алхам” ном өгчээ
Image
14-тэй хүүг 70 удаа хүчирхийлсэн асрагчид 16 сарын баривчлах ял өгсөнийг эсэргүүцжээ
Image
Бичигтийн боомт дээр дахиад л олон тооны адуу зовж байна
Image
АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Image
“Шинжиан Шинфа” ХХК-иас 20 тэрбум төгрөг гаргуулж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарчээ
Image
ДОРНОГОВИЙН СУРАГЧИД ЯПОНД АЯЛАВ
Image
Зөн билэгч Виктория Райдос Монголд ирлээ
Image
ХЯЗГААРЛАГДМАЛ ОРЧИНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ӨРТСӨН АЖИЛЧДЫН 50 ХУВЬ НЬ АВРАХААР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ
Image
Image

Р.Батцэнгэл: НАГУНБИЛЭГ эмчийн хичээлийг арга бүхнийг үзээд алдахаас буцахгүй болсон үедээ л хүмүүс туршдаг

“Монголын Нууц товчоог Дэлхийд түгээе”  төслийн удирдагч. “МНТ Түгээмэл эх” ном нь Монгол, /Босоо Монгол бичиг/, Орос, Англи, Хятад, Солонгос, Унгар, Франц, Япон, Казак гээд нийт арван хэл дээр хэвлэгдсэн. Одоо Турк хэлний орчуулга дуусч, Герман, Испани хэл дээр орчуулгын шатандаа яваа.

Зураач мэргэжилтэй. “МНТ Түгээмэл эх” зурагт ном бүтээх төслөө 2008 онд эхлүүлж, арван хоёр жилийг зориулсан. Анх эхэлж байх үедээ ийм их цаг хугацааг зориулна гэж төсөөлж ч байгаагүй гэдэг. Залуу насны омголон зангаар барьж аваад “гялс дуусгачихна” гэсэн дэврүүн мөрөөдөлтэй эхэлж байжээ.

Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах завшаан тохиож, түүнээс “Чанартай хийгээрэй. Хэрэв чи дутуу юм хийчихвэл дараа нь хэн нэгэн давуулж хийх л болно шүү” гэсэн үг сонссон нь төслийг чанартай болоход их нөлөөлсөн гэдэг.

2016 оны наадмаар монгол, англи хэл дээр номоо дуусгаж, хэвлүүлсэн хэдий ч, нэмж зурсаар, засч сайжруулсаар л...

Номынхоо эхний хэдэн бүлгээр буюу Чингис хааны уг гарвал, бага наснаас Хамаг Монголын хан болох хүртэлх хугацааг хамруулж, 25 анги, хоёр цагийн дэлгэцийн бүтээлийг 2018 онд туурвижээ.

Төслөө дуусгахсан. Дэлгэцийн бүтээлээ арван хэл дээр гаргачих юмсан... 

“Нэг хүн-Нэг секундын боломж”

Энэ бол өнөөдөр түүний нүүр номдоо оруулсан бичвэр. Хоёр жилийн өмнө түүнтэй холбогдож ном авч байсан. Түүнээс хойш БНСУ-д хагалгаанд орлоо. Амжилттай давлаа. Дахиад хагалгаа гэсэн нүүр номын постыг нь харсаар эмнэлгийн орон дээрх зураг нь нүдэнд танил дасал болжээ.

Зориг гарган “Хоёулаа ярилцах уу?” гэж утсанд нь зурвас үлдээв. Үнэндээ би түүнтэй нүүр номын л найзууд. Хувь хүнийг нь, одоогийн нөхцөл байдлыг нь огт мэдэхгүй. Удтал хүлээлгэсний эцэст ”Сайн уу? болох л юм.” гэсэн товчхон хариу ирүүлсэн байв.

Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Эхнэрийг маань У.Мягмардулам гэдэг. СЭЗДС төгссөн ч надад тусалж, манай компанийн ажлыг хийж явсаар мэргэжлээрээ ажиллаагүй ээ.

Том хүү 19-тэй, бага маань 10-тай. Гэртээ үлдсэн, өөрөө өөрсдийгөө аваад явчихдаг. Бид хоёр олуулаа болохоор ах дүүс маань эргэж тойроод болоод л байдаг, дажгүй ээ гээд чимээгүй болчихов.

Асуултаа бэлдсэн байсан ч, ар араас нь цувуулаад байж чадсангүй. Нэг л эвээ олохгүй байв.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би хотынх оо. Аав Баянхонгорынх, ээж Завханых. Манайх миний багад Зайсанд амьдардаг байсан.

-Аль сургуулийг төгссөн билээ?

-Ажилчны районы 15 дугаар сургууль. Саарал байруудын дунд байдаг сургууль.

-Дүрслэх урлагийн дээд сургууль дүүргэсэн үү?

-Үгүй ээ. Дүрслэх урлагийн “Соёл” сургуульд сурч төгссөн.

-Зурах авьяас, сонирхол их багаасаа байсан уу?

-Бэлтгэл ангид орж анх цаас харандаа нийлүүлсэн. Тэр цагаас хойш зурах дуртай болсон.

-Танай удамд зураач, урлагийн хүн бий юу?

-Манай нагац талын эмэгтэйчүүд алдартай уран хүмүүс байсан гэдэг. Бурхан, зээгт наамал, ихэс дээдсийн хувцас гоёл хийдэг.

-Хүүхдүүдээс нь таны авьяасыг өвлөх хүн гарч байна уу?

-Хүүхдүүд зурж л байдаг юм. Гэхдээ гоц, өндөр хүсэл эрмэлзэл харагддаггүй. Инженер болгох гээд чиглүүлээд орхисон.

Ингэж тойрч тойрч гол зүйл рүүгээ зориг гарган орж асуулаа.

-Өвчин хэдийнээс эхэлсэн билээ?

-Хоёр жилийн өмнөөс анхны шинж тэмдгүүд илэрсэн. Улаанбаатар, Хөх хотод үзүүлээд яваад л байсан. Яг жилийн өмнөөс түнхээр өвдөөд эхлэхээр нь эмчдээ хэлснээр нэгдүгээр эмнэлэгт цөмийн шинжилгээ хийлгэсэн.

MRI-аар бага аарцаг дээр сэжиг байгааг хэлсэн. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сарын гурванд БНСУ-д ирсэн. Энд ирж хоёр удаа нээж, шинжилгээ хийж байж хортой хавдар болохыг тогтоосон.

-Аль эмнэлэгт эмчлүүлж байгаа вэ?

-Ионсей их сургуулийн Северанс эмнэлэг. Анх ирээд хэд хэдэн эмнэлэгт хандаж үзсэн л дээ. Тайвань, БНСУ-ын Хавдарын төв эмнэлэг гээд. Эдгээрээс энэ эмнэлэг л авъя гэдэг хариу өгсөн. Учир нь, миний өвчний онош маш ховор тохиолддог, сайн судлагдаагүй хондросаркома гэдэг ясны хор хавдар.

-Монголд ийм оноштой өвчтөн олон байдаг уу?

-Би л лав олж сонссонгүй. Северанс эмнэлэгт гурван жилийн өмнө нэг тохиолдож байсан гэсэн. Яс мөгөөрс шиг арзгар болдог. Цаашлаад булчин, зөөлөн эд, юу таарснаа идэж эхэлдэг.

-Сайн судлагдаагүй болохоор юунаас болж өвддөг шалтгаан тодорхой биш байх л даа.

-Тийм ээ. Эхний хагалгаанд гурван сарын арван нэгэнд орсон. Хагалгаа арван цаг үргэлжилсэн. Хагалгааны дараах паталогийн шинжилгээ маш сайн гарсан. Хими, туяа эмчилгээ шаардлагагүй гэж байсан.

-Тантай тэр үед “Гадаадад гацсан монголчууд”-ын групп дээр их таардаг байсан. Та энэ хагалгааны дараа нутагтаа ирж чадахгүй нэлээд удсан байхаа?

-Тэгсэн. Их юм болж байж буцсан. Бас тусгаарлалтын 21 хоногт гам алдаж, ядарсан. Хорт хавдартай хүнд эсрэг заалттай хоол өгөхөөс эхлээд асуудал их байсан даа.

Ингээд есөн сард Интермедэд шинжилгээ өгөхөд сэжиг байгааг хэлж, эмчтэйгээ холбоо барихыг зөвлөсөн. Солонгос руу эмчтэйгээ холбогдоход яаралтай ир гэсэн л дээ. Хавдар дахисан тул 10 сарын 28-нд дахин хагалгаанд орсон.

-Хагалгаа хэдэн цаг үргэлжилсэн бэ? Өмнөх шигээ удсан уу?

-Өмнөхөөсөө ч удсан. Хавдар тараагуур, хураагуур хоёр судсыг барьсан байсан. Их хэмжээгээр цус алдсан. Хагалгаанаас өмнө болон дараа олон хоногоор хоол сойсноос болж нэмж их ядарсан.

Тэгтэл хоёрдох хагалгаанаас ердөө 21 хоногийн дараа 11 сарын 18-нд гуравдах хагалгаанд орох болсон. Ер нь хавдрыг нэг бүрчлэн нэгжиж, хайдаг тул маш том нээдэг, их том шарх үлддэг. Харин Нагунбилэг эмчийн дасгал, хичээлийг хийж байсан маань их тус болж, богино хугацаанд сэргэж тэнхэрсэн.

-Юу билээ?

-Эхний хагалгааны дараа ар, өвөр Монгол найзууд “Нагунбилэг эмчийн хичээл”-ийг санал болгосон. Тухайн үед утсаар сонсоод үр нөлөө гарна гэж итгээгүй. Очиж үзнэ гэж бодож байсан. Хавдар дахисныг сонссоны дараа гар утасны сонсдог хувилбарыг татаж, амьсгалын дасгалыг хийж, хичээлийг нь сонсож эхэлсэн.

-Ном уншаад эсвэл хүний ярьж байгааг сонсоод өвчин эдгэнэ гэхэд надад бол “ГАЖИГ” сонсогдоод байдаг. Гэтэл таны үүнийг олон хүнд хүргэчих юмсан гэсэн эрмэлзлийг сонсохоор сонирхол татаж эхэлж байна.

-Тайлбарлахад их төвөгтэй л дөө. Ойлгоход ч амаргүй. Миний хувьд анх сонсоод дээр үед манайхан Кашпировский гэдэг орос эмчийг үздэг байсан санаанд орсон. 

Ихэнхдээ хүндээр өвдсөн, арга бүхнийг үзээд алдахаас буцахгүй болсон үедээ л хүмүүс туршиж үздэг юм билээ.

-Гар утасны аппликэйшн байдаг юмаа даа?

-Байдаг. Хятад утасны дугаар, карт хэрэг болдог. Сонсох хувилбар нь боломжгүй бол Уянгаагийн хөрвүүлсэн номыг уншсан ч болох юм.

-Сэтгэл заслын эмчилгээ гэсэн үг үү?

-Сэтгэл засал гэхээр сэтгэлийг нь хуурч, үнэмшүүлэх гээд байгаа юм шиг сонсогдоод байдаг юм. Хүний биед өөрөө өөрийгөө тохируулж, засч чадах асар их /бурхан шиг/ хүчтэй нэг зүйл бий. Түүнийг сэрээж, ажиллуулдаг гэдэг. 

Миний хувьд тэр нь сэтгэл хөдлөлөөр дамждаг юм байна гэж ажигласан. Сэтгэл хөдлөл ихтэй, уяхан, уйланхай хүмүүс их хурдан эдгэдэг юм байна гэж ажигласан. Ерөөс хүнд өвчтэй хүнд сэтгэлийн хань олддоггүй. Тэр орон зайд л орж ирдэг. Их тайван болгож, нойр сайжирч, хоолны дуршил сэргээчихдэг юм билээ.

-Нагунбилэг эмчтэй уулзаж үзсэн үү?

-Ноднин Отогийн Хойд хошуунд Нагунбилэг эмч өөрөө яг дэргэд ирчихээд, хичээлээ зааж байхад нь тоомжиргүй өнгөрөөж байжээ. Ядаж нэг шагайгаад харчихдаггүй, нэг барилга дотор хэд хоног хамт байж байхад нь /инээв/.

Одоо бол эндэх эмчилгээгээ дуусгаад Хөх хот явна гэж бодож байна. Эмчийн эхнэртэй холбоо барьсан. Туяа эмчилгээгээ дуусгаад ирээрэй гэсэн.

-Гурван удаагийн хагалгаанд чамгүй мөнгө зарсан байж таарна. Яаж болгож байв?

-Одоогоор хагалгаа, оношлогоо, эмчилгээ гээд 170 орчим сая вон болсон. Өөрт байсан болон ойр дотны ах дүүсийнхээ мөнгийг шавхаад, дээр нь номоо борлуулаад болгож байсан. Сүүлийн хагалгаанаас эхлээд өр тавьж эхэлсэн.

-Анх удаагаа олон нийтэд хандаж хандив хүсч байна. Одоо хэдий хэмжээний мөнгө шаардлагатай байгаа вэ?

-Сүүлийн шатны эмчилгээ гэх байхаа. Нийт 30 удаагийн туяа эмчилгээ хийх төлөвлөгөө гарсан. Зөвхөн нэг удаагийн эмчилгээний зардал 1,5 сая вон. Үүн дээр урьдчилж хийгддэг тооцон бодолт буюу симуляцын зардал нэг удаад таван сая вон. Эмчилгээний явцын шинжилгээ, CT, MRI гээд зардлууд нэмэгдэнэ.

-Хандивын данс хэнийх вэ? Элдэв буруу үйлдлээс сэргийлж лавлаж асууж байгаа юм шүү.

-Ойлгож байнаа. Миний эхнэрийн данс.

-Та одоо ч нийгмийн идэвхтэй байр сууриа алдалгүй, цахим орчинд үгээ хүргээд, эрч хүчтэй харагддаг.

-Тэр надад төвөгтэй биш. Харин ажилдаа, төсөлдөө хэт төвлөрч, шатдаг байдал маань өвчин дахихад нөлөөлчихөв үү дээ гэж бодсон.

-Ажлын төлөө амьдраад байж болохгүй нь дээ.

-Эмч энэ өвчин ийм хурдан явцтайгаар дахих боломжгүй, өөрийн чинь онцлог л юм байх даа гэж их гайхаж байсан. Эхний хагалгааны дараа би ажлаа хийгээд л урьдын хэмнэлээр амьдраад байсан. Хүмүүсийн ихэнх нь намайг өвдсөнийг ч мэдээгүй.

Ажлаа амьдрал болгож болохгүй гэдгийг хавдар дахихад ойлгосон. Нэгэнт хорт хавдраар өвдсөн бол өнгөрснөөсөө сургамж авч, амьдралынхаа хэвшлийг өөрчлөх нь чухал гэнэ.

-Өвчинд нөлөөлдөг буруу хэвшлээсээ гэсэн үг үү?

-Яг тийм. Махны хэтэрсэн хэрэглээ, архи, тамхи, стресс, бухимдал гээд амьдралын буруу хэвшлээ засч, салах л хэрэгтэй юм байна. Хорт хавдар биеийн эрч хүчийг сорж, түүгээр тэжээгддэг юм шиг санагдчихсан. Тав дахин хавдраар өвдөж, тав дахин мэс засал хийлгэсэн солонгос хүний ярих нь залуу, эрч хүчтэй байх нь сөрөг тал ч болох талтай гэнэ.

Энэ бүхнээс дүгнэхэд Нагунбилэг эмчийн “Тайван, баясангуй сэтгэл зүйн төлөв байдалтай байх ёстой” гэсэн үгтэй таардаг.

-Хурдан эдгээрэй. Эх орондоо уулзая. Би тусгаарлах байрны үүднээс тосч авна шүү.

-За тэгээрэй. Би хаана тусгаарлагдсанаа хэлнээ. /инээв/

Бидний яриа энэ хүрээд өндөрлөлөө. Би түүнээс олон зүйлийг асуугаагүй. Бүр насыг нь ч асуугаагүй. Асуумааргүй байна. Эдгээд ирэхээр чинь хүссэн бүхнээ асууж, онгичиж ярилцана. Олон сайхан найз нөхөд, дэмжигчид, сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр номоо борлуулж байгаагаа даруухнаар гэхдээ чин сэтгэлээсээ хүүрнэж байсныг энд онцолъё.

Хүний амьдралыг мөнгөөр үнэлж болохгүй л дээ. Гэхдээ Р.Батцэнгэлийн хувьд амьдралынх нь 21000 секундыг бид үнэлэх гэж байна.

Секунд нь 5400 төгрөг...

 

Ярилцсан: М.Сугарсүрэн

 

Хандивын данс:

Хаан банк, 5033471545, Мягмардулам

Голомт банк, 2105007641, Мягмардулам

Hana bank, 14491063834707, Ukhnaa Myagmardulam

Ном худалдан авахыг хүсвэл:

Монгол: 99297716

Япон: 08051997130

Солонгос: 01044420544

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6